Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1980, 2(34)
Эрүүлийг хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа
( Товч мэдээлэл )

Ц.Гомбо (Эрүүлийг хамгаалах Яамны ажилтан)

 

Социалист орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны анхны байгууллага болох эдийн засгийн харилцан туслах зөвлөл (ЭЗХТЗ) нь БНБАУ, БНУАУ, БНАГУ, БНПАУ, БНРАУ, БНМАУ, ЗСБНХУ, БНКУ, БНСЧСУ, БНАВУ зэрэг 10 социалист орны хүрээнд, Ази, Европ, Америк тивийн 431 сая орчим хүн ам буюу дэлхийн хүн амын 10,4 хувийг хамран, дэлхийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний гуравны нэг, үндэсний орлогын бүх нийлбэрийн дөрөвний нэгээс илүү хэсгийг үйлдвэрлэн бүтээж байна. Эрүүлийг хамгаалах байгууллагын материаллаг баазыг хөгжүүлэхэд ЭЗХТЗ-ийн гишүүн орнууд ихээхэн анхаарч ирлээ. Үүний үр дүнд олсон томоохон амжилтын нэг нь гишүүн орнуудын ард түмэнд эмнэлгийн тусламжийг үнэ төлбөргүй үзүүлж байгаа явдал мөн. ЭЗХТЗ-ийн орнуудад амралт, рашаан сувилал олноор байгуулагдаж хөдөлмөрчид үнэ төлбөргүй буюу хөнгөлөлттэй үнээр амарч байна. Социалист орнууд эрүүлийг хамгаалах талаар хамтран ажилласан 30 жилийн дотор анагаах ухаан, эрүүлийг хамгаалахын зангилаа асуудлуудыг шийдвэрлэхэд хөрөнгө хүчээ зохицуулж нэгтгэн хоёр ба олон талын төрөл бүрийн гэрээ хэлэлцээрийг байгуулав. Зөвлөлтийн эрдэмтэн С.А.Сягавын тодорхойлсноор социалист орнуудын эрүүлийг хамгаалахын хамтын ажиллагааг дараах үеүдэд хуваан үзсэн байна.

Нэгдүгээр үе-дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл ба дайны дараах анхны жил. Энэ үе нь фашистын булаан эзлэгчдээс чөлөөлөгдсөн улсад эмнэлгийн тусламж хөгжихөд болон халдварт өвчнийг устгах, урьдчилан сэргийлэх ажилд ЗХУ-ын зэвсэгт хүчний эмнэлэг тусламж үзүүлж байсан үе юм.

Хоёрдугаар үе-1950-иад он хамаарагдах ба социалист орнуудын эрүүлийг хамгаалах, эмнэлгийн шинжлэх ухаан, эмч эрдэмтдийн бүх талын хамтын ажиллагааг өрнүүлж бие биеийн анагаах ухааны амжилт ололттой танилцсан үе юм. Социалист хувьсгалын замыг сонгож аваад шинэ тулгар хөгжиж байгаа орнуудын эрүүлийг хамгаалахын хөгжилд зөвлөлтийн туршлага үлгэр дууриал болж байв.

Гуравдугаар үе-1960-аад оны үеэс социалист орнуудын хамтын ажиллагаа хэтийн төлөвлөгөөтэйгээр хөгжих болсон үе. ЭЗХТЗ-ийн анагаах ухааны салбарын хамтын ажиллагаа. Гишүүн орнуудын хамтын ажиллагаагаар хуримтлагдсан баялаг туршлагаас дүгнэхэд анагаах ухааны олон талын харилцаа холбоог шинэ шинэ хэлбэрээр өргөжүүлэх их бололцоо байгаа нь харагдсан юм. 1955 оноос эхлэн жил бүр хийж байгаа зөвлөлгөөн нь эрүүлийг хамгаалахын тулгамдсан зорилт, эмч мэргэжилтэн бэлтгэх эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах зэрэг чухал асуудлыг хэлэлцэж ирэв. 1968 оноос ЭЗХТЗ-ийн хүрээнд анагаах ухааны эрдэм шинжилгээний ажлыг хийж олон талаас нь судлан тогтооход гишүүн орнууд оролцох болов. Жишээ нь: Тус зөвлөлийн машинын үйлдвэрийн байнгын комисс нь эмнэлгийн багаж техникийн үйлдвэрлэлийг, химийн үйлдвэрийн байнгын комисс нь эмийн бодисын судалгааг, атомын эрчим хүчийг энх тайвны зорилгоор ашиглах байнгын комисс нь хүн амыг цацрагаас хамгаалах, цацрагт изотопыг эмнэлэгт хэрэглэх, түүний биологийн аюулгүй байдлыг шалгах аргын норматив боловсруулах зэргээр тодорхой зорилготой ажиллаж байна. ЭЗХТЗ-ийн гишүүн орнууд нь техникийн талаар хамтран ажиллаж, 1971 онд «Байгаль хамгаалах арга хэмжээг боловсруулах», «Эмнэлнг эрдэм шинжилгээний зориулалттай эмнэлэг биологийн багаж аппарат үйлдвэрлэх»  тухай  хэлэлцээрт гарын үсэг зуржээ. 1973 онд ЭЗХТЗ болон ХБНЮУ-ын хооронд «Хорт хавдрын асуудлыг хамтран шийдвэрлэх тухай» хэлэлцээр байгуулсан бөгөөд энэ ажлыг гүйцэтгэхэд ЗХУ-ын 43, социалист бусад орны эрдэм шинжилгээний 55 хүрээлэн оролцож байна. Гишүүн орнуудын Будапештын 1975 оны 29 дүгээр зөвлөлгөөнөөс эрүүлийг Хамгаалах талаар хамтран ажиллахыг сонирхогч орнуудын байнгын комисс байгуулах шийдвэр гаргасан нь анагаах ухааны хамтын ажиллагааны хөгжилд чухал үе шат болжээ. Комиссын зорилго нь ЭЗХТЗ-ийн орнуудын ард түмний материаллаг амьдрал, соёлын түвшинг дээшлүүлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах асуудлыг цаашид улам сайжруулах сонирхлын үүднээс. эрүүлийг хамгаалах, анагаах ухааны эрдэм шинжилгээ ба техник, эмзүйн салбарт социалист эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршино. Уул комисс өнгөрсөн хугацаанд зүрх судасны өвчнүүд, хорт хавдар, вирусийн болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмнэлэг, эрдэм шинжилгээний зориулалттай багаж аппаратыг үйлдвэрлэх,; зохион бүтээх, эрүүлийг хамгаалахын удирдлага зохион байгуулалтын арга хэлбэрийг боловсронгуй болгох, эмийн бодисыг шинжлэн судлах боловсруулах зэрэг 11 сэдвээр эрдэм шинжилгээний ажлыг хамтран гүйцэтгэж ирсэн байна. Анагаах ухааны эрдэм шинжилгээ, техник, эрүүлийг хамгаалах талаар хамтран ажиллах салбарт гишүүн орнуудын 300 гаруй эрдэм шинжилгээний хүрээлэн бусад байгууллага оролцож байна. Гишүүн орнуудын эрүүлийг хамгаалахын мэдээллийн системийг боловсронгуй болгох зорилгоор анагаах ухааны эрдэм шинжилгээний мэдээллийн төв «Медияформ»-ыг байгуулжээ. Байнгын комисс нь гишүүн орнуудын анагаах ухааны эрдэм шинжилгээ, техникийн салбарт хамтран ажиллах 1977-1980 оны төлөвлөгөөний биелэлт, хамтын ажиллагааг төрөлжүүлэх, хоршооллох талаар гол анхаарлаа хандуулж зөвхөн 1978 онд 68 хэлэлцээр, гэрээ, олон улсын, эрдэм шинжилгээний түр хамтлаг байгуулжээ. Дэлхийн хүн, амын өвчлөлийн 1 дүгээр байранд ордог зүрх судасны өвчнийг судлах явдалд ЭЗХТЗ-ийн орнуудын эрдэм шилжилгээний 114 хүрээлэн, хамтлаг ажиллаж, зуүрх судасны өвчинд гол байрыг эзэлдэг цусны даралт ихдэх өвчнийг судлахад ЗХУ, Болгар, Унгар, Ардчилсан Герман, Куб, Монгол, Польш, Чехословакийн эрдэмтэд оролцож байна. 1978 онд ЭЗХТЗ-ийн эрүүлийг хамгаалах байнгын: комиссын эрдэм шинжилгээний зөвлөлийг байгуулж Эрүүлийг хамгаалах хамтын ажиллагааны программыг боловсронгуй болгох боловсон хүчин бэлтгэх мэргэжил дээшлүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцжээ. Мөн эрхтэн нөхөн суулгах хамтын байгууллага буй болгох боломж, бөөр зэрэг эрхтэнийг нөхөн суулгахад зориулсан олон улсын банк байгуулах, консервлосон эрхтэнийг харилцан солилцох, үндсэн өвчний эмчилгээний үр дүнг сайжруулах арга хэмжээг боловсруулж байна. Байнгын комисс нь гоц аюулт болон бусад халдварт өвчний хэлэлцээрийн төслийг хэлэлцсэнээс гадна байгаль орчныг халдварт өвчнөөс-сэргийлэх, олон улсын ачаа, хүн тээврийн ажиллагааг хөнгөвчлөх, гишүүн орнуудад гарсан өвчлөлд харилцан туслах хэлэлцээрийн төслийг 1980 онд бэлэн болгохоор ажиллаж :байна. Мөн ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын 1990 он хүртлэх эмнэлгийн : техник эмийн нэр төрлийн хэрэгцээг судалж байгаагийн дотор хорт хавдар өвчнийг анагаах эм, хүүхэд бага насны хүмүүст тохиолддог хорт хавдрын асуудлыг нилээд анхаарсан байна. Гишүүн орнуудын дагнасан судалгаа, шинжилгээ ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын хүрээнд эмнэлгийн дагнасан судалгаа шинжилгээний ажил олон төрлөөр хөгжиж тодорхой үр дүнд хүрч байна. Жишээ нь: Зөвлөлтийн эрдэмтэд янз бүрийн насны хүмүүсийг хөдөлмөрлөх чадвар, ядаргаа, оюун ухааны сэтгэхүйн ачаалал, нийлэг ширхэгийн үйлдвэр дэх хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн эрүүл ахуй, мэргэжлийн өвчин, агаарын бохирдолт болон химийн бодисын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө зэрэг олон чухал сэдвээр судалгаа явуулж нэгдсэн норматив боловсруулж байгаа юм. Зөвлөлт Узбекийн эрдэмтэд эрдэс бордооноос хөрс бохирддог шалтгаан, түүнээс сэргийлэх арга хэмжээ, Москва хотын эрдэм шинжилгээний зарим хүрээлэнгийн ажилтнууд хотын тээврийн шуугиан эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг судалж байна. Чехословак улсад вирус судлалын шинжилгээнд шаардагдах материал биобэлдмэлийг судлах хяналтын лаборатори, үйлдвэр ажлын орчны доргилтын судлал, уушиг тоосжих өвчний оношлолт, агаар дахь хортой бодисын байж болох хэмжээ, авто машины утаа болон азотлог, фосфорт бодисуудын хүний биед үзүүлэх нөлөө, Унгарт хорт хавдрын эм үйлдвэрлэл, хорт хавдрын лабораторийн туршилтын ажил, үйлдвэрийн ажилчдын ухамсар-сэтгэхүйн судалгаа, бамбай булчирхайн өвчинд иод хэрэглэх асуудлыг дагнан судалж байна. Мөн Ардчилсан Герман улсад янз бүрийн насны хүмүүсийн ажлын ачааллын норматив, Болгарт цахилгаан ба оньсон хөдөлгүүрт машины жолоочид доргилтын нөлөө, Кубийн эмч нар авто тээврийн ажилчдад нүүрс төрөгчийн эслийн архаг хордлогыг илрүүлэх биологийн сорил, Польшид төмөр замын шуугианы нөлөөг судлах гэх мэтээр олон улсын чанартай асуудлыг шийдэх судалгаа шинжилгээний ажил хийцгээж байна. ЭЗХТЗ ба БНМАУ-ын эрүүлийг хамгаалахын хамтын ажиллагаа. 1975 онд ЭЗХТЗ-ийн эрүүлийг хамгаалах салбарт хамтран ажиллах байнгын комисс байгуулагдахад БНМАУ гишүүн болж 1977-1980 оны шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож ирэв. Үүнд: Зүрх судасны өвчинтэй тэмцэх, хорт хавдартай тэмцэх вирусын гаралтай ба халдварт өвчин, вакцинжуултын асуудлын, эрүүлийг хамгаалахын эохион байгуулалт, удирдлага, хүн амын зүйн асуудлыг хамаарсан, эм зүйн талын иж бүрэн шийдвэрлэх асуудалд оролцож байна. Эдгээр ажилд манай эрдэм шинжилгээний 10 шахам байгууллага, 40 гаруй эрдэмтэд, эмч мэргэжилтэн хамрагджээ. БНМАУ-ын эрүүлийг хамгаалахын хөгжлийг түргэтгэхэд ЭЗХТЗ-ийн орнууд ихээхэн анхаарч, ЗХУ, БНБАУ, БНКУ, БНУАУ Монголын эмч нарт мэргэжил олгох, мэргэжлий нь дээшлүүлэх, өөрийн мэргэжилтнийг эөвлөхөөр   ажиллуулах  зэргээр  тусалж   байгаа юм. ЭЗХТЗ-ийн эрүүлийг хамгаалах талаар тавьж буй зорилт, ЭЗХТЗ-ийн орнууд эрүүлийг хамгаалах талаар 1990 он хүртэл дараах зорилтыг тавин ажиллаж байна. Үүнд:

Зүрх судас, дотоод шүүрлийн булчирхайн өвчин, хорт хавдар зэрэг олонтаа тохиолддог өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт оношлох эмчлэх шинэ аргыг боловсруулах. Хүний бие махбодод гаднаас нөлөөлөх биологийн хүчин зүйлс, хөдөлмөрийн аюулгүйн нөхцөлийн гол гол асуудал, мэргэжлийн өвчний, оношлогоо, эмчилгээ, урьдчилан  сэргийлэлт болон эрүүл ахуйн нэгдсэн нормативыг боловсруулах. Эрхтэн суулгах эмчилгээнд тохиолддог харшилт чанарыг судлах, эртхэн консервлох, хиймэл эрхтэний асуудлыг шийдэх. Эмнэлэг биологийн зориулалттай багаж аппаратыг зохиож бүтээх, эмийг хамтран шалгах, эм туршилтын арга боловсруулах. Хүүхдийн өвчний эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг боловсронгуй болгох. Эрүүлийг хамгаалахын удирдлага зохион байгуулалтыг сайжруулах.

Ном зүй

1.Арслан Р. Дэлхийн эрүүл мэндийн өдөр «Эрүүл энхийн төлөө» 1980, № 5.
2.Петровский Б.В. Горизонты сотрудничества. «Медицинская газета» 1980 № 25.
3.Сягаев С.А. Сотрудничество медиков стран социализма. «Знание Серия Медицина 1979.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 512
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК