Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1997, 4(101)
Сургуулийн насны хүүхдүүдэд А аминдэмийн дутагдлыг судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Э.Эрдэнэчимэг, Б.Бурмаа, Ц.Ламжав, Б.Цэенпил Д.Уранчимэг

Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэн, Анагаах ухааны их сургууль, Улсын клиникийн төв эмнэлэг

 
Абстракт

The vitamin A is directry influenced with an epithelial layer and physical growth, also the normal structure of mucosa for derma, retina, cornea, mouth, nose, respirator, gastrointestinal and urinary organs are provided by vitamin A.

The study for vitamin A deficiency among Mongolian school- age children has used questionnaire and examination, which is involved more than 900.

We were devided linical signs for eyes, phatologic of skin, phatologic of mucosa for mouth, hair and anemia.

  • 84.94 per cent of all conducted children have a latency form for clinical signs of vitamin A deficiency

‘Children have taken 1.3-7 4 per cent of vitamin A from its daily food

*Liver is a reservour of vitamin A. According to the hepatitis, there will be second factor of vitamin A deficiency.

  • 58.83% children who have a vitamin A deficiency have suffered from respiratory diseases. This index is more than value of respiratory diseases in children of “Healthy" group.
  • There is difference of using food products rich in vitamin A between “Healthy" and “Phathologic" groups.

Pp. 20-21, table 1, References 13

 

Аминдэм нь бие махбодод нийлэгждэггүй болон бага хэмжээгээр нийлэгждэг, хоол хүнсээр зайлшгүй авч байх шаардлагатай, бодисын солилцоонд чухал үүрэг бүхий биокатализатор юм /9/.

           А аминдэм хучаас эдэд шууд нөлөөлж нүдний торлог, зовхи, нүдний эвэрлэг бүрхэвч, арьсны хучаас эс, хамар, ам, амьсгал, хоол боловсруулах замын болон шээс дамжуулах эрхтний салст бүрхэвчийн бүрэн байдал, өсөлт хөгжилтөнд шууд оролцоно /3/.

           Судлаачид 20-р зууны эхээр хүн ба адгуусан амьтанд А аминдэмийн дутагдал /ААД/-ын улмаас сохорч, одоогийн байдлаар 70 гаруй орны 80-90 сая хүүхэд ААД-д нэрвэгдээд байна. /5,2/ ДЭМБ, Хүүхдийг хөгжүүлэх сангаас 2000 он хүртэл А аминдэмийн дутагдлыг устгах зорилт тавьсан бөгөөд манай оронд хүн амын дунд А аминдэмийн дутагдлын судалгаа эхний шатандаа явагдаж байна.

           “Монголын хүүхдийн хоол тэжээлийн асуудал” сэдвээр НҮБ-ын хүүхдийн сангаас бичсэн тайланд монгол хүүхдийн дунд А аминдэмийн эмгэгийн нэг болох Биотогийн толбо 0,8% /Yougyot Kachondham, 1992/-д мөн хоол судлалын төвөөс 2-5 насны хүүхдийн дунд А аминдэмийн дутагдлыг илрүүлэх судалгаагаар нийт судалгаанд хамрагдсан хүүхдийн 1,4% нь эмнэл зүйн түвшинд, 84% нь далд хэлбэрийн ААД-ын эмгэг илрэв /М.Оюунбилэг ба бусад 1997/ гэснээс өөр судалсан мэдээ баримт байхгүй байна.

           Хүүхдийн өвчлөл, хараагүй болох, нас баралтыг бууруулахад тус болох өртөг багатай зүйлийн нэг болох А аминдэмийн дутагдлыг арилгах явдал юм /5/.

Судалгааны материал, арга зүй

           Хүний биед А аминдэмийн гүйцэтгэх үүрэг, түүний эх үүсвэр хэрэглээний байдал зэргийг харгалзан хүүхдийн дунд А аминдэмийн дутагдлыг илрүүлэх судалгааны асуумж картыг боловсруулан 900 гаруй сургуулийн насны хүүхдийг судалгаанд хамрууллаа.

Судалгааны дүн, хэлцэмж

           Хүүхдийн харааны хөгжилт нь 12-15 нас хүртэл үргэлжилдэг. Иймд хүмүүсийн харааны байдлыг хэвийн байлгах гол нөхцөл нь сургуулийн наснаас эхэлж хараа хамгаалалтыг сайжруулах, зүй бус нөхцөлөөс урьдчилан сэргийлэх явдал мөн.

           А аминдэм дутагдахад илрэх эмнэл зүйн шинжүүдийг хараа, нүдний салст бүрхүүлийн өөрчлөлт, арьсны эмгэг өөрчлөлт, салст бүрхүүлийн эмгэг, үсний байдал, цус багадалтын шинжүүд гэж 5 бүлэг болгон авч үзлээ. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 15,05% нь А аминдэмийн дутагдлын эмгэггүй “эрүүл”, 84,94% нь ямар нэг “эмгэг”-тэй байв. Үүнээс А аминдэмийн дутагдалтай “эмгэг” бүлгийн хүүхдийн 11,48% нь нүдний хараа салст бүрхүүлийн эмгэгтэй 44,8% нь арьсны эмгэг өөрчлөлттэй, 39,93% нь амны хөндийн салст бүрхүүлийн өөрчлөлттэй, 16,44% нь үсний талаас өөрчлөлттэй, 64,9% нь цус багадалтын шинжтэй байлаа.

           А аминдэмийг амьтан ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс авдаг. Амьтны гаралтай бүтээгдэхүүнээс элэг, сүү, цагаан идээ, цөцгий, тос өндөг А аминдэмээр баялаг.

           Судалгааны дүнгээс үзэхэд А аминдэмийн эмгэггүй “эрүүл” хүүхдийн 58,1%, “эмгэг” хүүхдийн 79,4% малын элэг идсэн гэсэн нь “эмгэг” хүүхдийн хэрэглээ  (р>0.001) байна.

 

Харин сүү цагаан идээ хэрэглэлтийн байдлаар “эрүүл", “эмгэг бүлгийн хувьд мэдэгдэхүйц ялгаагүй байна. “Эрүүл" хүүхдийн хоолондоо өндөг хэрэглэх нь “эмгэг” бүлгийн хүүхдийнхээс илүү (р>0.001) байлаа.

А аминдэм нь каротин хэлбэртэйгээр улаан шар- гал өнгийн жимс, хүнсний ногоо, ургамлын ногоон навчинд агуулагддаг бөгөөд эдгээрээс Монголчууд чацаргана, нохойн хошуу зэрэг жимс, лууванг хүнсэндээ өргөн хэрзглэдэг.

Бидний судалсан хүүхдийн А аминдэмийн дутагдлын эмгэггүй “Эрүүл' бүлгийн хүүхдийн 56.48%, “Эмгэг’' бүлгийн хүүхдийн 47.36% лууван хэрэглэдэг бөгеөд 'эрүүл” бүлгийн хүүхдийн хэрэглээ илүү (р>0.05), чацаргана, нохойн хошуу хэрэглэлтийн байдлаар “эрүүл”, “эмгэг” бүлгийн хүүхдийн хувьд мэдэгдэхүйц ялгаагүй байла'!.

Хүүхдийн хоногийн хоолоор авч буй A аминдэмийн х&мжээг тооцооны аргаар судалж үзэхэд 11 насанд 0.013 мг, 12-14 насанд 0.023-

  1. 74 мг, 15-16 насанд 0.51-0.56 мг байгаа нь хоногг авбал зохих А аминдэмийн 1.3-7.4%-ийг авч, 94 4-98.7%-ийг авч чадахгүй байна

Бие махбодид хоол тэжээлийн хамт орсон каротин нь хоол боловсруулах замаар шимэгдэж, элгэнд очин  каротиназа ферментийн

тусламжтайгаар А аминдэм болон хувирдаг. Элэг А аминдэмийн гол нөөцлөгч эрхтэн, тиймээс элэгний өвчний үед цусны сийвэн дэх A аминдэмийн агууламж багасч болно.

Судалсан "эрүүл” бүлгийн хүүхдийн 22 9% "эмгэг" бүлгийн хүүхдийн 24.29% нь элэгний үрэвсэлт өвчнөөр өвчилжээ. Үүнээс харахад эмгэг бүлгийн хүүхдийн өвчлөл нь илүү байгаа боловч статистикийн магадлалгүй байлаа. Манай оронд хүүхдийн дунд амьсгалын эрхтний өвчлөл, түүнээс шалтгаалсан нас баралт тэргүүн байранд байгаа билээ

Судалгаагаар А аминдэмийн дутагдлын ямар нэгэн “эмгэг"-тэй хүүхдийн 58.83% нь амьсгалын эрхтэний өвчнөөр өвчилсөн нь “эрүүл” бүлгийн хүүхдийн өвчлөлөөс илүү (р>0.02) байв.

Бид Монгол оронд ургадаг хүн амын түгээмэл хэрэглэдэг зарим төрлийн ургамал хүнсний ногоо, жимсэнд каротин тодорхойлох шинжилгээ хийж эхлээд байна.

Гадаадын зарим судлаачдын /К.С.Петровский, В.А.Доценко нар 1989/  судалгааны дүнтэй харьцуулан үээхэд: лууван, ногоон сонгино, чацарганд агуулагдах каротин нь ойролцоо хэмжээтэй, харин нохойн хошуу 1.8 дахин их агуулагдаж байв. Түүнчлэн монголчуудын хоол хүнсэндээ өргөн хэрэглэдэг халгай, халиар нь каротинаар баялаг болох нь судалгааны урьдчилсан дүнгээс харагдлаа.

Дүгнэлт

  1. Судалгаанд 'хамрагдсан нийт хүүхдийн 84.94% нь А аминдэмийн дутагдлын ямар нэгэн эмгэгтэй байна.
  2. А аминдэмийн эмнэлзүйн далд хэлбэрийн дутагд^л байна гэж үзэх үндсэлэл нь:

-Нийт хүүхдийн 80 гаруй хувьд А аминдэм дутагдлын ямар нэгэн эмгэг илэрсэн

-Хоол хүнсээр хоногт авбал эохих A аминдэмийн дөнгөж 1.3-7.4%-ийг авч байна.

-А аминдэмийг нөөцлөгч элэгний үрэвсэлт өвчлөл их байгаа нь А аминдэм дутагдах хоёрдогч хүчин зүйл болно.

-Хүүхдийн амьсгалын замын өвчлөл, түүнээс шалтгаалсан нас баралт өндөр байгаа

  1. А аминдэмийн дутагдал эмнэл эүйн тодорхой хэлбэрээр тохиолдохгүй байх   нь

-Эрүүл, эмгэг бүлгийн хүүхдийн А аминдэмээр баялаг хүсний бүтээгдэхүүний хэрэглээ мэдэгдэхүйц ялгаагүй нь судалгаанаас харагдаж байна.

  1. А аминдэмийн дутагдлыг илрүүлэх судалгааг цаашид нарийвчлан, орчин үед олон улсын хэмжээнд хэрэглэж буй судалгаа шинжилгээний арга, аргачлал лабораторийн багаж төхөөрөмжийг ашиглан өргөн хүрээтэйгээр хийх шаардлагатай гэж үзэж байна.
Ном зүй

1.Б.Бурмаа, Уранчимэг Д ба бусад “Хүүхдийн дунд А аминдэмийн дутагдлыг илрүүлэх судалгааны асуудалд Эрүүл хот - Сайхан амьдрал Онол практикийн бага хурлын материал УБ. 1996 х. 61-63
2.Оюунбилэг М, Наранчимэг Ч. Энхжаргал Ч. 2-5 насны хүүхдийн дунд А аминдэмийн дутагдлыг судалсан байдал. Хоол судлалийн төвийн 5 жилийн ойд зориулсан ОПБХ-ын илт. Хур. УБ 1997
3.Ичинхорлоо Ц, Довдон Э, Хараагаа хамгаалья УБ. 1969 х.18-19
4.Раднаабазар Ж. Хүүхдийн витамин дутлын өвчин УБ 1966, х, 10-11, 54
5.Хүүхдийн эрх. Монголын хүүхдийн төлөө Үндэсний төв, НҮБ, Хүүхдийн сан № 2
6.Бабский Е.Б. Зубков А.А, Косицкий Г.И. Кадеров Б.И. Физиология человека М. Мед. 1972, с 240-241
7.Ковалевский Е.И. Глазные болезни М.мед. 1986 с 54-55, 110-112, 218-220
8.Кардашенко В.И. Гигиены детей и подростков Москва 1988, с 277-279
9.Подоржный П.Г. Томашевский Я.И. Клиническай витаминология Киев, Здоровья 1977, с 14-14, 25-28
10.Снигур М.И. Корешкова З.Т. Питание детей Киев 1988 с 33
11.Справочник практического врача. Том 1. Москва Медгиз. 1956, с 365-367
12.Здоровье мира 1996, №2
13.World book Medical Encyclopedia Chicago London. 1991 pp 1030-1031


 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1031
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК