Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1997, 4(101)
Хүрээлэн буй орчин-эрүүл мэнд
( Лекц )

Б.Бурмаа

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам

 

Нийгэм-эдийн засгмйн өөрчлөлт болон нөгөө тапаас хүрээлэн буй орчинд тавих хяналт суларч байгаатай холбоотойгоор орчны бохирдол хүний эрүүл мэндэд нөлөөлөх тухай асуудал улам бүр чухпаар тавигдаж байна. (Г.И.Сидоренко нар, 1994)

Хүрээлэн буй орчны хими-физикийн хүчин зүйлийн тааламжгуй нөлөөллөөс хүн амыг хамгаалах, сэргийлэх чиглэлээр орчны эрүүл ахуйн шинжлэх ухааны хүрээнд хийжбуй эмнэлэг-биологийн судалгаа шинжилгзэний ажил нь орчин үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тэргүүлэх чиглэл юм гэдэгт өнөөдөр маргах боломжгүй болжээ. (А.Н.Полякова нар, 1995).

Хавдар үүсгэгч нитрозо нэгдлүүд нь азотын бордоо, нийлэг эдлэл, угаагч нунтаг, будагч бодисууд, резин эдлэлийн үйлдвэрийн хаягдалд агуулагдаж байдаг, түүнчлэн өөрийн урьдал нэгдлээс үүсч болдогийг судлаачид тогтоосон боловч эдгээр нэгдлүүд нь хийн мандлын агаараас хүний биед орж болох талаар хийсэн судалгааны ажил ховор байдаг. Харин Н.Я.Янышева нар (1991) ОХУ-ын авто хөсгийн бохирдол ихтэй хоёр томоохон хотод хийн мандлын агаарт нитрозонэгдлүүдийг тодорхойлохын зэрэгцээ темпратур, чийглэг, салхины хурд, нарны цацраг зэрэг цаг уурын хүчин зүйлүүдийг судалсан байна. Энэ судалгааны дүнгээс үзэхэд эдгээр нэгдлүүд нь дээрх үйлдвэрүүдийн хаягдлаар бохирдол үүсэх нөхцөлд эдгээр нэгдлийн агууламж нь ихээхэн хэлбэлзэж байсан нь судлаачдын сонирхлыг татаж байна. Агаар дахь нитрозонэгдлүүдийн хэмжээ нь нарны цацраг (г=0.29-0.31), агаарын темпратур (г=0.32-041), агаарын чийглэг (г=0.48-0.57)-тэй тус тус шууд дунд зэргийн, салхины хурдтай урвуу дунд зэргийн (г= 0.36-0.50) хамааралтай байсан байна. Энэ нь юуны өмнө чийг, нарны цацрагийн нөлөөгөөр урьдал нэгдлүүдээс үүсэх, нөгөө талаас автохөсгийн хөдөлгөөн энэ улиралд ихэссэнтэй холбоотой байж болохыг судлаачид тэмдэглэжээ.

Хүрээлэн байгаа орчны бохирдол нь хүүхдийн эрүүл мэндийн байдал төлөвшин бүрдэхэд тодорхой нөлаө үзүүлнэ. Хүрээлэн буй орчныг бохирдуулагч хүчин зүйлүүд нь бага хэмжээгээр байнга үйлчилснээр ямар нэг өвчин шууд үүсэх шалтгаан болохгүй ч хүүхдийн биеийн эсэргүүцлийг өөрчилдөг байна. (Н.Н.Литвинов нар, 1981; Ю.В. Прокопенко нар, 1983; С.Б.Нарзулаев нар, 1992)

Хортой бодисын концентраци нь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 10 дахин хэтэрсэн тохиолдол 1987 онд 50 сая хүнтэй 102 хотод, 1988 онд 103, 1989 онд 125 хотод ажиглагдсан нь дэлхийн 6 хүүхэд бүрийн нэг нь ийм нөхцөлд амьдарч байгааг илэрхийлж байна. Хүүхдийн бие махбод нь эрхтэн тогтолцооны хувьд бүрэк хөгжөөгүй, тухайлбал иммунобиологийн тогтолцоо, гадны хортой бодисыг хоргүйжүүлэх механизм нь бүрэлдээгүйтэй холбоотойгоор хүрээлэн буй орчны элдэв хүчин эүйлийн нөлөөлөлд маш эмзэг, мэдрэг байдаг. (А А.Баранов нар, 1991)

Хот суурины агаарыг бохирдуулагч хүчин зүйлс нь бага насны хүүхдийн эрүүл мэндийн байдалд тарөл бүрийн эмгэг өөрчлөлт үүсгэдэг байна. (В.В.Быстрых, 1995)

Агаарын бохирдпын концентраци их, дуу шуугианы түвшин өндөртэй дүүрэгт амьсгалын эрхтний өвчлөл давамгайлж, агаарын бохирдол, дуу шуугианы түвшин харьцангуй багатай дүүрэгт цусны эргэлтийн эрхтний өвчлөл зонхилжбайв (Ф.А.Марданлы нар, 1993).

Бүх насны хүүхдийн өвчлөлийн ерөнхий бүтцэнд амьсгалын эрхтний өвчлөл (амьсгалын замын цочмог өвчнүүд, назофарингит, бронхит, пневмони зэрэг) 1 байр

 

 
  Text Box: Монголын анагаах ухаан

эзэлдэг бөгөөд агаарын бохирдол ихтэй районд түүний эзлэх хувийн жин нэмэгддэгбайна (В.Р.Кучма нар, 1993).

Орчны бохирдол ихтэй дүүрэгт оршин суугч сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд гадаад амьсгалын үйл ажиллагааны үзүүлэлтүүд хэвийн хэмжээнээс өөрчлөгдөх нь ихсэж, цусны ийлдсэнд нь lgE-ийн агууламж нэмэгддэг байна. Эдгээр хүүхдүүд эрүүл ахуйн илүү таатай орчинд амьдардаг үе тэнгийн хүүхдүүдтэй харьцуулахад амьсгалын замын өвчнөөр өвчлөх нь олонтаа ажиглагддаг (Д.А.Димитриев, 1994).

Манай улсад томоохон хотуудын агаарын бохирдолт нь хүн амын дунд амьсгалын эрхтний өвчлөл өндөр байхад нөлөөлж байна (Н.Сайжаа, 1992, Б.Бурмаа нар, 1994, 1996)гэсэн урьдчилсан дүгнэлт хийж, Улаанбаатар хотын агаарын бохирдолт нь хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилтөд сөрөг нөлөөлж байгааг судлаач Г.Отгон (1996) тэмдэглэсэн байна.

Хөрсний хүнд металлын бохирдлын нийлбэр үзүүлэлт 100-аас дээш байгаа хот суурины хүүхдийн дунд амьсгалыг замын эрхтэн, элэг цус бүтээх болон цус төлжүүлэх эрхтний архаг өвчний тохиолдол олон бүртгэгддэг байна (С.Б.Нарзулаев нар, 1992).

Хүрээлэн буй орчны хүнд метаплын бохирдол ихсэх нь хүн амын өвчлөл ихсэхэд хүргэдэг. Тухайлбал хөрсний бохирдлын нийлбэр үзүүлэлт зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс “нилээд аюултай” зэрэг хүртэл еөрчлөгдөхөд тэнд оршин суугч 100 хүүхэд тутамд амьсгалын замын цочмог өвчин, томуу, амьсгалын дээд замын улайх үрэвсал 51.6 тохиолдол бүртгэгдэж, бохирдлын үзүүлэлт “нилээд аюултай"-гаас “аюултай” зэрэгт хүрч өөрчлөгдөхөд назофарингмт, цочмог тонзиллитаар өвчлөх хугацаа уртасдаг нь ажигдагдсан байна (Ф.Ф Даутов нар, 1993).

Хүрээлэн буй орчин бүхэлдээ бохирдсоноор хүн амын дунд удамшлын өвчин түүний дотор төрөлхийн гажигихсэх суурь болжболох юм (Ө.Я.Резник нар, 1992).

Дэлхийн олон оронд хийсэн хорт хавдрын өвчлөлийн тархвар зүйн судалгааны үр дүн нь хавдар үүсгэх бодисуудыг нарийвчлан судлах нь чухал болохыг тодорхойлж өгсөн байна (Е.АМожаев нар, 1993).

М.В.Боев (1994) нарын судапгаагаар харшлын өвчин үүсэхэд агаарын бохирдлоос гадна биологийн цогц хүчин зүйлүүд нөлөөлдөг нь тогтоогджээ.

Улаанбаатар хотын хүүхдийн гуурсан хоолойн багтраа өвчний гараптад агаарын бохирдол нөлөөлжболох талаар дэд доктор Н.Раднааханд (1993)-ын бүтээлд тэмдэглэсэн байна.

Бие махбодийн өвчин эсэргүүцэх чадвар, хамгаалах- дасан зохицох механизм нь түүний биеийн эсэргүүцэлтэй үлэмж хэмжээгээр холбоотой байдаг тул бие бялдрын өсөлт, хүүхдийн бие махбодийн дархлааны урвалын хооронд хамааралтай эсэхийг илрүүлэх нь онолын болоод практикийн чухал ач холбогдолтой. Хүүхдийн нас ахих тутам дархлалын байдлын өөрчлөлт ихсэжбайсан нь статистикийн магадлалтай байв (В.Р.Кучма нар, 1996).

Оршин суугчдын экологийн таагүй байдлыг үүсгэгч хүчин зүйлийн шинжээс (химийн, физикийн зэрэг) үл хамааран хүмүүсийн дархлалын байдалд үнэлгээ өгөхөд дархлалын системийн хоёр хэлхээ (Т ба В эсийн)-нээс гадна евермөц бус хамгаапах тогтолцооны ачааллыг авч үзэх шаардлагатай гэдгийг тэмдэглэх хэрэгтэй (Г.А Шальнова нар, 1996).

Дархлалын систем нь хүний хамгийн мэдрэг тогтолцоонуудын нэг бөгөөд хүрээлэн байгаа орчнытаагүй өөрчлөлтөд маш түргэн мэдэрч хариу өгдөг тул үүнийг судлах нь хүрээлэн буй орчны хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг илрүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Энэ нь ялангуяа тааламжгүй хүчин зүйлийн нөлөөгөөр гүн гүнзгий эмгэг өөрчлөлт үүсээгүй боловч дархлапын системд арилж (эмчлэгдэж, сэргээгдэж) болох өөрчлөлт үүссэн шатанд нь илүү чухал бөгөөд харшлын аутоиммуны болон бусад өвчин үүсэхээс сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх боломж олгодог байна (И.В.Петрова нар, 1993).

Манай оронд Б.Бурмаа нарын судалгаагаар (1996) хүүхдийн өвөрмөц бус дархлалын зарим үзүүлэлтээр Улаанбаатарын хүүхдүүд хяналтын обьект (Түнхэл)-ийн хүүхдүүдээс доогуур, эдгээр нь агаарын бохирдолттой шууд хамааралтай байлаа.

Олон улсын практикт төвлөрсөн суурин газрын эколотйг судлахдаа хийн мандлын агаарын бохирдол, агаарт хаяж буй хаягдлын тоо хэмжээ, шинж, ундны усны чанар, хорт бодисыг шингээх чанартай зүйлс (цас, урга- мап, үр тариа, үр жимсний бүтээгдэхүүн)-ийг авч судалдаг байна (В.М.Боев нар, 1994).

Эколог-эрүүл ахуйн эрсдэл нь хүрээлэн буй орчны бохирдлын түвшин, түүний нөлөөгөөр хүн амын эрүүл мэндэд эмгэг өөрчлөлт гарах магадлалын хоорондын хамаарлыг илрэхийлэх тоон илэрхийлэл юм Экологийн эрсдэлийн зэргийг үнэлэх аргачлал нь хүрээлэн буй орчны бохирдолд иж бүрэн үнэлгээ өгч түүний үндсэн дээр нутаг дэвсгэрийг бохирдлын ээргээр нь бүсчлэн ангилах, хүн амын эрүүл мэндийн өөрчлөлтийг эмнэл зүйн оношлогооны өмнөх түвшинд илрүүлэх, математик- статистикийн аргуудыг ашиглан эколог-эрүүл ахуйн эрсдэлийн зэргийг тогтоох зэрэг асуудлуудыг бүхэлд нь агуулдаг (А.А.Королев нар, 1994)

Орчин үеийн томоохон хотуудын хүрээлэн байгаа орчны бохирдол гэдэг нь хүний биед хийн мандлын болон өрөө тасалгааны агаар, ундны усаар дамжин олон найрлага бүхий химийн бодисууд орж байгааг илрэхийлэх бөгөөд эдгээр бохирдуулагч бодисууд нь физикийн хүчин зүйлүүдтэй хгвсран үйлчилдэг байна. Ийм хавсарсан үйлчлэлийг судлах, эрүүл ахуйн үнэлгээ өгөхөд тохирох туршилтын загвар, судалгааны арга зүйг боловсруулах шаардлагатай бөгөөд үүний үндсэн дээр хүний биед гарч болох эмгэг өөрчлөлтийг эрт илрүүлэх өвөрмөц хэмжүүрүүдийг тодорхойлох боломж бүрдэх ёстой гэж Оросын судлаач Т.И.Бонашевская нар (1991) бичжээ.

Цаашдын нэн чухал зорилт бол хүний бие махбоди агаарын бохирдпын хоорондын харилцааны еренхий зүй тогтлыг судлан үнэлгээ өгсний үндсэн дээр хүрээлэн буй орчныг эрүүлжүүлэх, хүн амын эрүүл мэндийг бэхжүүлэх арга, зарчмын үндсэлэлийг боловсруулах явдал юм (Ю.Г Фельдман, 1993)

Нэгэнт бохирдсон орчинд амьдарч, ажиллаж буй оршин суугчдь:ч эрүүл мэндийг хамгаалах, бэхжүүлэх талаар дэлхийн судлаачид зарим туршилт судалгааг хийж байна. Тухайлбал Оросын судлаач М.Т.Димитриев нар (1991) ойн агаарын эрчимжүүлэгч (ЛАС-лесной аэрос- тимулягор)-ээр олон дахин амьсгалуулах нь хүний бие махбодийн дархлалын түвшин нэмэгдүүлэх үйлчлэл байгаа эсэхийг илрүүлэх туршилтыг хийж энэ бодисыг таагүй нөхцөлд оршин суугчдын оюуны ажиллах чадварыг нэмэгдүүлэх, халдварт өвчнийг эсэргүүцэх чадвар, орчны бусад сөрөг нөлөөллийг тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэж болохыг илрүүлжээ.

Ном зүй

1. Баранов А.А, Цымлякова Л.М. Медико-экологические проблемы охраны здоровья матери и ребенка Педиатория 1991, №2, с 5-7
2. Боев В.М. Павловская О.Г. Воляник М.Н. Быстрих В.В. Куксанов В.Ф. Эоколого-эпидемиологический анализ аллергических заболеваний у детей Ориенбург, Гигиена и санитария 1994, № 7, с 3-5
3. Боев В.М. Экология человека малых городах и сельских населенных пунктах восточного Оренбуржья. Гигиена и санитария 1994, № 8, с 40-42
4. Бонашевская Т.И. Пинингин М.А. Беляев Н.Н. Кульман Н.Б. Гасимова З.М. Скворцова Е.Л. Морфофункциональная оценка изолированного и сочетанного действия химических и физических факторов окружающей среды. Гигиена и санитария 1991, №2, с 54-57
5. Быстрих В.В. Боев В.М. Атмосферные загрянения и антропометрические показатели новорожденных Ориенбурга. Гигиена и санитарных 1995, № 1, с 3-4
6. Даутов Ф.Ф, Яруллин И.А. Изучение связи между загрязнением окружающей среди и уровнем заболеваемости детского населения города. Гигиена и санитария 1993, №8, с 4-6
7. Бурмаа, Баасансүрэн нар
Хотын агаарын бохирдол эрүүл мэндэд нөлөөлөх нь Нийслэл хотын 355 жилийн ойд зориулсан нээлттэй бага хурлын материал Улаанбаатар сонин 1994 № 3
8. Бурмаа Б, Энхцэцэг Ш, Мөнхтуяа О, Уранчимэг Д.
Хүүхдийн бие махбодийн өвөрмөц бус дархлалын зарим үзүүлэлтийн агаарын бохирдолтой холбон судалсан дүнгээс “Эрүүл хот- сайхан амьдрал” ОП-ын хурлын материал 1996, х 25-27
9. Бурмаа Б, Энхцэцэг Ш Улаанбаатар хотын хүн ам, хүүхдийн өвчлөлийг агаарын бохирдолтой холбон судалсан дүн “Эрүүл хот- сайхан амьдрал” ОП-ын хурлын материал 1996, х 21-24

10. Димитриев Д.А. Изучения влияния загрязнения атмосферного воздуха на состояние системы внешного дйхания у детей. Гигиена и санитария 1991, №7, с 7-9

11. Димитриев Д.А. Захарченко М.П. Степанов Э.В. Гигиенические оценка ингаляционного действия природных веществ на организм. Гигиена и санитария 1991, №2, с 12-14
12. Литвинов Н.Н. Прокопенко Ю.И. Гигиена и санитария 1981, №10, с 71-73
13. Можаев Е.А. Печенникова Е.В. Некоторые вопросы изучения загрязнений атмосферного воздуха за рубежом /обзор/ Гигиена и санитария 1993, №4, с 9-12
14. Королева А.А. Кучма В.Р, Гильденокиольд С.Р, Винокур И.Л, Хвастунов Р.М. Дьякогова О.М. Бобялева О.В. Оценка риска ухудшения состояния здоровья населения в связи с воздействием факторов окружаюшей среды Гигиена и санитария 1994, №2, с 11-13
15. Кучма В.Р, Минибаев Т.Ш. Дьяконова О.М. Жученко Н.А. Панасюк Н.Н, Гильденокиольд Башкирова М.А, Нарышкина Е.В. Состояние здороья детей проживаюших на экологически неблагополучных территориях Гигиена и санитария 1993, №11, с 41
16. Кучма В.Р, Суханова Н. Семененко Т.А. Данилина Г.А. Амарян М.П, Грабовская С.П, О связи физического развития и иммунного статуса детей и подростков Гигиена и санитария 1996, №2, с 17-19
17. Марданлы Ф.А. Алиева Р.С. Изменение некоторых показателей состояния здоровья детей при сочетанном воздействии химических загрянителей атмосферы и шума
Гигиена и санитария 1993, №5, с 13

18. Нарзупаев С.Б. Филиппов Г.П. Савченков М.Ф. Рихванов Л.П. Связь загрязнения поче тяжелыми металлами и здоровья детей Томска Гигиена и санитария 1992, №4, с 16-19
19. Отгон Г. Физические развитие и некоторые функциональные показателей г.Улан-батора, окружаюших в районах с различной экологической ситуацией. Автореф. дисс. На соискание уч. Ст. К.м.н, 1996, с 27
20. Петрова И.В. Шинкаренко Н.И. Лешенко Г.М. Новикова М.Б. Чеботарева Т.В. Принципиальные подходы к оценке иммуной системы при массовых эколого-гигиенических обледованиях населения Гигиена и санитария 1993, №10, с 59-61
21. Полякова А.Н. Назаров С.Б. Кашманова Г.Н. Журавлева Н.Е. Результаты клинико-лабораторных исследовании населения для выявления неблагоприятного воздействия на организм солей тяжеллых металлов как экологического фактора Гигиена и санитария 1996, №1, с 33-35
22. Прокопенко Ю.И. Забалуева А.П. Тория Л.К. Мазурины Т.Л. Гигиена и санитария 1983, №6,7, с 15-17
23. Раднааханд Н. Бронхиальная астма монгольских детей Автореф. дисс на соискание уч. ст. к.м.н. 1993, с 4
24. Резник Б.Я. Минков И.Б. Прудкий В.Я. Кривенькая М.Н. Кильдышева А.Н. Гринфельд Б.Н. Александров В.Н. Загрязнение окружающей среды и врожденные пороки развития по материалам гигиенического мониторинга Гигиена и санитария 1992, №7-8, с 6-9
25. Сайжаа Н. Санитарное состояние атмосферного воздуха городов Монголии и пути его улучшения. Автореф. дисс на соискание уч. ст. к.м.н. 1992 с 21
26. Сидренко Г.И. Кутеплв Е.Н. Приоритетные направления науяных исследований по проблеме оценки и прогнозирования влияния факторов риска на здоровья населения. Гигиена и санитария 1994, №8, с 3-5
27. Шальнова Г.А. Иванов А.А. Воронин Н.Н Игнатов А.Н. Уланова А.М иммунологические исследования в медицинском и экологическом мониторинга Гигиена и санитария 1996, №3, с 53-55
28. Фельдман Ю.Г. Развитие исследовании по гигиена атмосферного воздуха в НИИ экологии человека и гигиены окружаюшей среды им.А.Н.Сысина РАМН Гигиена и санитария 1993, №12, с 58-60
29. Фокин М.В. Оценк сочетанного действия загрязненного воздуха и метафакторов на здоровье населения. Гигиена и санитария 1994, №8, с 13-15
30. Янышева Н.Я. Литвиненко О.Н. Черниченко И.А. Кертес М. К вопросу содержании нитрозаминов в атмосферном воздухе некоторых крупных городов Гигиена и санитария 1991, №2, с 9-12
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 7538
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК