Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1997, 4(101)
Цус даршлах уусмал, тэдгээрийн үйлчлэх зарим механизм, ач холбогдлын талаарх зарим ойлголт
( Судалгааны өгүүлэл )

Д.Улаанхүү Ш.Уранчимэг

Цус сэлбэлт судлалын төв

 

Цусыг бүлэгнүүлэхгүйгээр цусны эсүүдийн амьдрах чадварыг удаан хугацаагаар хадгалахад зориулагдсан уусмалыг Цус даршлах уусмал гэнэ. Уг уусмал нь цус сэлбүүлэгчийн биед ямар нэг гаж сөрөг нөлөө үзүүлэхгүй байх ёстой. Улс орнууд цус даршлах уусмал үйлдвэрлэдэг өөр өөрийн технологтой боловч үндсэн найрлагандаа нимбэгний хүчил, түүний натрийн давс, глюкоз, дигидрат фосфат натри, адренин агуулсан байдаг. Эдгээрийг агуулсан найрлагын байдлаасаа хамаарч АСД, СРД, СРДА гэх мэт олон янзаар үйлдвэрлэдэг.

Бидний практикт хэрэглэж байсан болон хэрэглэж байгаа зарим улс орнуудын үйлдвэрлэсэн цусны уутны агуулсан цус даршлах уусмалын найрлагыг ДЭМБ-ын зөвлөмжийн үндсэн найрлагатай харьцуулан хүснэгт №1-ээр үзүүлэв.

  1. Сийвэнд байх 10-12 мг% кальцийн 60% нь хялбар задрах давс байдлаар, үлдсэн 40% нь сийвэнгийн уураг тэр дундаа альбуминтай нэгдсэн байдлаар байгаа Са +2 ион нь физиологийн гомеостазын гол хүчин зүйл болдог. Олон үе шаттай цус бүлэгнэлтийн физиологийн процессийн бүх үе шатанд Са+2 хамгийн гол тодорхой үүрэг гүйцэтгэдэг ба энэ Са+2 ионыг нимбэгний хүчлийн ион өөртөө нэгтгэн комплекс үүсгэснээр цус бүлэгнэх процесст саад учруулж энэ нь донорын цусыг бүлэгнүүлэхгүй хадгалах үндсэн нөхцөлийг бүрдүүлдэг.
  2. Нимбэгний хүчлийг устөрегчийн ионыг нэмэгдүүлж бага зэргийн хүчиллэг орчинтой болгох зорилгоор даршлах уусмалд хийдэг байна. Хадгалах явцад цусан дахь орчин шүлтлэг тал руугаа хэлбийдэг учир эсийн гликолизийг бууруулах зорилгоор уусмалын орчныг хүчиллэг талд нь барьж байх шаардлагатай байдаг.
  3. Хадгалалтын явцад цусан дахь аденозины нэгдлүүдийн (АТД, АДФ, АМФ) концентрац буурдаг учир даршлах уусмалд аденин нэмдэг. Аденазон нэгдлүүд, глюкоз нь улаан бөөмийн амьдрах энергийн эх үүсвэр болдог. Адениндифосфат фосфорлогдон АТФ үүсэхэд глюкозын 1 молекул фосфат Na хэрэглэгддэг.

АТФ нь энергээр баялаг молекул ба улаан бөөмийн мембраны уян хатан чанарыг хадгалах, мөн мембраны зөөвөрлөх үйл ажиллагааг хангахад шаардпагатай энергийг ялгаруулна. Энергийг хангах явцад АТФ, АДФ-д шилжинэ. Бүхэл цус улаан бөөмийн цулыг даршлах уусмалд удаан хугацаагаар хадгалах явцал. гарах биохимийн өөрчлөлтийг Хүснэгт №2-т үзүүлэв.

Улаан бөөмийн цул бэлтгэх үед глюкоз адениний нэлээд хэсэг нь сийвэнгийн хамт ялгагддаг тул знэ алдагдлыг нөхөхийн тулд улаан бөөмийн даршлах уусмалыг ашиглан нэхөх шаардлагатай. Иймд цуснаас сийвэнгийн 90%- иас дээш хэсгийг ялгасан тохиолдолд улаан бөөмийн цулыг зохих уусмалаар даршилна. Ингэж даршилсан улаан бөөмийн цулыг хадгалах хугацааг хоёр дахин нэмэгдүүлж долоон долоо хоног хүртэл хадгалах боломжтой болдог. Хүснэгт №3

Цус даршлах улаан бөөмийг даршлах уусмалуудад байх бодисуудын тооны тодорхойлолт, таних урвал, мөн ариун чанар халууруулах бодисгүй байгаа эсэхийг олон улсын болон үйлдвэрлэгч орны фармакопейн дагуу шинжилгээ хийж .баталгаажуулдаг. Манай улсад Эм биобэлдмэлийн улсын чанарын хяналтын лабораториор импортоор авсан цусны хүүдий дэх уусмалын чанарыг баталгаажуулан хэрэглэдэг.

Дүгнэлт

  1. Олон улсад хэрэглэж байгаа цус даршлах уусмал бүхий нийлэг хүүдий хэрэглэснээр цус, цусны бүтээгдэхүүнийг эмчилгээний өндөр идэвхийг бүрэн хадгалж, хадгалах хугацаа уртассан.
  2. Хадгалах хугацаа ийнхүү уртассанаар бүтээгдэхүүний (улаан бөөмийн цулын) хаягдал

эрс багасна.

  1. Даршлах уусмал бүхий хүүдий хэрэглэснээр цус, цусан бүтээгдэхүүнээр халдвар тархах явдал буурсан.
  2. Хөдөө орон нутагт (сумын түвшинд) цус сэлбэх эмчилгээ хийхэд хялбар болсон.

Цаашид:

  1. Цус болон улаан бөөмийг даршлах хүүдийг тогтмол ашиглах, түүнийг бүрэн хангах санхүүгийн боломжтой байх
  2. Даршилсан цус, даршилсан улаан бөөмийн хадгалалтын явцад гарч болох морфологи болон химийн чанарын өөрчлөлтийг судалж өөрийн нөхцөлд даршилсан цус, даршилсан улаан бөөмийн хадгалах хугацааг нарийвчлан тогтоох
  3. Нэгэнт даршилсан цус, даршилсан улаан бөөм нь даршлах уусмалын нөлөөнд 42-49 хоног чанараа хадгалж чаддаг нь ийнхүү тогтоогдсон учир манай технологи зааварт заагдсан 14-21 хоног хадгалсан байхад эмчилгээний идэвх хэвээрээ байх болно гэдгийг эмч нарт ойлгуулах, сурталчлах ажил зохих хэрэгтэй байна.
Ном зүй

1. Heidelberg New York Human physiology 1983 Schnid R.F. and Thews G. Spriagar-Verlag Berlin pp 26-30
2. Transfusion 1987 Geneva pp. 27
3. Technical Manual. 1990. 10-th edition. AABB. Arlington Virginia USA p. 39,
4. Guidelines for the organization of a BTS 1992, WHO, Geneva pp. 38-40,
5. Guidelines for quality assurance programmes for BTS. 1993. WHO, Geneva pp. 32-
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1503
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК