Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1997, 4(101)
Улаан бөөмийн цулын зохистой хэрэглээний зарим асуудалд
( Лекц )

Д. Улаанхүү Л. Оюунмаам Ш. Уранчимэг

Цус сэлбэлт, судлалын төв

 

Гемотрансфузиологийн шинжлэх ухааны нэг гол зорилт нь донорын цуснаас гарган авах бүтээгдэхүүний зохистой хзрэглээг тодорхойлох явдал мөн.

Манай улсын эмнэлгийн практикт ашиглаж байгаа цус, цусны бүтээгдэхүүний хэрэглээг 1993 он хүртлэх баримтаар судлан үзэхэд бүхэл цус дангаараа 27-30 хувийг эзэлж байжээ. Нөгөө талаар хүн амын дотор О (1) бүлгийн цустай хүн 36-37%-ийг эзэлдэг байхад өвчтөний цусны бүлгийг тогтоож, бүлгийг бүлэгт нь гэсэн зарчмыг баримтлахгүй хялбарчилснаар 0(1) бүлгийн цусны хэрэглээ 50-70%-д хүрч байсан нь цусны зохиомол хомсдол бий болох, бусад бүлгийн цус илүүдэл болох зэрэг олон сөрөг талтай бэрхшээл тохиолдож байсан байна.

Энэ байдлыг өөрчлөхийн тулд цусны салбар станцын эрхлэгч, эмнэлгүүдийн дарга, орлогч, томоохон клиникийн болон нэгдсэн эмнэлгүүдийн эмч нарт цус, цусны бүтээгдэхүүний зохистой хэрэглээний талаар хичээл, семинар, сургалт зохион байгуулсаны үр дүнд 1995-1996 оны байдлаар Улаанбаатар хотод хэрэглэсэн нийт цус, цусны бүтээгдэхүүний дотор бүхэл цусны эзлэх хувь 13%-д хүрч бууран, цусны бүлгийн харьцаа хэвийн хэмжээнд орсон үр дүн гарсан боловч хөдөө орон нутагт энэ асуудалд огт өөрчлөлт гараагүй. Зарим эмнэлгийн эмч нарын дунд асуумж судалгаа явуулахад ч энэ талын ойлголт бүрэн авч чадаагүй байгаа тул улаан бөөмийн зохистой хэрэглээний талаарх энэхүү зөвлөмжийг бичиж байна.

1979 онд болсон цус сэлбэлтийн олон улсын их хурлаар улаан бөөмийн цул нь даршилсан цуснаас илүү олон сайн талуудтай болохыг баталсан. Тухайлбал:

  1. 70-80% гематокриттэй улаан бөөмийн цул нь мөн тийм хэмжээний цуснаас 2 дахин их улаан бөөм агуулах учир цусны бага эргэлтийн ачаалал ихсэж болох өвчнүүдэд (зүрхний дутагдап, цус багадалт, хавсэрсан уушгины эмгэгүүд гэх мэт) хэрэглэх боломжтой.
  2. Улаан бөөмийн цурд даршилсан цусыг бодвол цитрат натри, кали, серотонин, гистамин болон судсанд нөлөөлөгч бусад бодис, сийвэнгийн, дархпалын идэвхтэй хэсгүүд, дархпалын урвалд оролцдог эсүүдийг бага хэмжээгээр агуулдаг учир түүнийг их хэмжээгээр сэлбэхэд ч гаж нөлөө бага илэрдэг.
  3. Хүн амын дотор харшлын өвчин ихэсч байгаа одоо үед аллоспецифик эсрэг төрөгчтэй холбоотой хэт мэдрэгжилт бага үүсгэнэ.
  1. Яаралтай тохиолдолд резус сөрөг 0 (1) улаан бөөмийн цул сэлбэх боломжтой. Учир нь сийвэн бага агуулдгаас агглютинины улмаас үүсэх дархлалы:; комфлект гарахгүй байх нөхцлийг бүрдүүлнэ.
  1. Улаан бөөмийн цулыг хэрэглэснээс сийвэн хэмнэгдэж түүнээс бэлтгэдэг бүтээгдэхүүний хүрэлцээ хангамжинд эерэгээр нөлөөлнө.
  2. Цусыг 7-8 хоногоос илүүгүй хугацаагаар хадгалдаг байхад улаан бөөмийн цулыг 7-14 хоног, даршилсан улаан бөөмийг 21-42 хоног чанарыг нь алдуулахгүйгээр хадгалах боломжтой зэрэг олон давуу талтай.

Практикаас харахад эмч нар янз бүрийн хэлбэрийн цус багадалт нь уургийн дутагдалтай хавсардаг гэж үзээд голдуу даршилсан цус хэрэглэх сонирхолтой байдаг. Гэтэл лабораторийн ^инжилгээгээр ихэнх тохиолдолд нь уургийн хэмжээ багасаагүй байдаг. Харин уургийн хэмжээ багадалт шинжилгээгээр батлагдвал улаан бөөмийн цулыг альбумин , буюу уургийн бусад бэлдмэлтэй хавсарган хэрэглэж болно.

Хүүхдийн янз бүрийн хурц болоод архаг ба халдварт өвчний үед цус багадалт элбэг тохиолддог. Үүнийг эмчлэхдээ эмч нар эцэг эхээс нь цус авч хүүхдэд шууд сэлбэдэг. Энэ бол бараг гэмт хэрэг юм. Учир нь:

1 Шинжилгээгүй цус шууд сэлбэж байгаагаараа ихэнх тохиолдолд гепатит В, гепатит С зэрэг халдварыг шууд дамжуулж байна.

  1. Цусны их эргэлтийн ачаалал нэмэгдэж болзошгүй. Учир нь голдуу тариураар сэлбэдэг
  2. Өвчтэй хүүхдээс эцэг эхэд өвчин халдах

тохиолдол гарч болно.

  1. Дархпалын болон элдэв мэдрэг байдалд хүргэж болох юм. Иймд бага насны хүүхдийн архаг цус багадалтыг улаан бөөмийн цулаар эмчлэх ба дархлалыг сайжруулахын тулд иммуноглобулин нэмж хэрэглэснээр эмчилгээний илүү үр дүнд хүрч болно гэж зөвлөх байна. Сэлбэх улаан бөөмийн цулын хэмжээний хувьд:

Бага нярай хүүхдийн 1 кг жинд 4 мл улаан бөөмийн цулыг тооцож хийхэд гемиоглобин 1% ихэсдэг байхад насанд хүрэгчдэд 100 мл улаан бөөмийн цул Hb-ны 1%-иар нэмэгддэг. Энэ нь нас, өвчтөний биеийн жинтэй холбоотой улаан бөөмийн цулын тун хэмжээг хэрхэн тохируулахыг зааж байгаа юм.

Дүгнэлт, санал

  1. Алдсан цусыг нөхөх, цус багадалтыг эмчлэхэд аль болох бүхэл цус хэрэглэхгүй байх
  2. Нийт цусныхаа 25 хүртэл хувийг алдсан (насанд хүрэгчдэд) тохиолдол бүх төрлийн архаг болон хурц цус багадалтад улаан бөөмийн цулыг хэрэглэх
  3. Улаан бөөмийн цул сэлбэхийн өмнө цус алдалт нь зогссон байх шаардлагатай.
  4. Улаан бөөмийн цулыг өвөрмөц даршлах уусмалд 35-40 хоног хадгалахад бүтээгдэхүүнд чанарын өөрчлөлт бараг гардаггүй байна.
  5. Өнөөгийн байдлаар бүхэл цусны хэмжээг 13%-д хүргэж, сийвэнгийн хэмжээг нэмэгдүүлсэн ч Цус сэлбэлт судлалын төвд Улаанбаатар хотын эмнэлгүүдийн хэрэгцээт сийвэнгийн бүтээгдэхүүний 60 орчим хувийг л хангаж байгаа тул энэ хэрэгцээг хангахын тулд плазмоферезийн аргыг зайлшгүй нэвтрүүлэх хэрэгтэй байна.
Ном зүй

1. Петрович Б.В Руководство по обшеи и клинической трансфузиологии 1979 г
2. Упалоуби В.Г. Детская гематологии, Медицина, 1981 г
3. Гематология и переливания крови, Журнал Киев, 1986 г
4. Гематология и трансфузиология Журнал, 1987 г
5. ААВВ Technical Manual. 1989, pp. 341-343
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 969
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК