Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1997, 4(101)
Монголын анагаах ухааны нэн ховор сурвалж бичиг
( Шүүмж, эргэцүүлэл )

Б.Дагданбазар, П.Батхуяг, Д.Амгаланбаатар, Б.Пүрэвсүрэн

Анагаах Ухааны Их Сургууль

 

Зуун зууны туршид монгол мэргэдийн оюун ухаанаар бүтээгдсэн анагаах ухааны зохиол бүтээл, судар бичгүүд нилээд байсан хэдий ч бидний үед хүртэл өвлөгдөж ирсэн нь харьцангуй цөөн болжээ.

Тэр цөөхөн зохиол бүтээлийн нэг нь "Дээрээс тогтоосон дүрс тус бүрийг бүртгэсэн бичиг болохыг академич Б.Ринчин тодорхойлон оршил бичиж, уг эхээс нь гэрэл зургийн аргаар 500 хувь буулгасны сүүлч одоо олдохгүйд хүрээд байна. Энэ бүтээлийн эх хувийн үлдсэн ганц ширхэг нь зүүн хүрээний манба дацангаас судар бичгийн хүрээлэнд шилжээд өнөө улсын номын санд хадгалагдаж буйг Б.Ринчин гуай оршилдоо дурьдсан юм. Гэтэл түүнийг манба дацанд байхад нь хулсан үзгээр моту цаасан дээр хуулбарласан (зургийг хальзан дээр хуулсан) бас нэг хувь нь монгол улсын их сургуулийн хүн эмнэлгийн ’ факультетийн анатомийн тэн- химд сургалтанд хэрэглэгдэж байсан европ зүгийн хийцтэй хүний биеийн задаргаат хагас муляжийн хамт шилжүүлсэн байжээ.

Монгол анагаах ухаан ховор нандин дурсгалт бичиг болох энэ ном муляж хоёр нь 1921 оны ардын хувьсгалын өмнөх үеийн монгол анагаах ухааны сургалтанд ашиглаж байсан бодитой баримт төдийгүй, уламжлал шинэчлэлийн болон онол арга зүйн талаар баримталж ирсэн үндсэн зарчмын ихээхэн чухал нотолгоо болох талтай (2, 3, 4, 7, 8) байна.

Уг эх бүтээлийн зохиогч хийгээд барлагдсан он жил тодорхойгүй байгаа нь анхаарал татах сэжим болж буй бөгөөд түүнийг тодруулах гэж оролдох аваас цаг үетэй нь холбож үзэхэд хүр- гэх, ер нь энэ ном орчуулгын бүтээл үү? Эсвэл монгол анагаах ухааны бие даасан зохиол бүтээл үү. Түүнийг бичихдээ ямар иш онолыг голлон баримталсан бэ? гэх зэрэг нарийвчлан судлах олон асуудал урган гарч ирнэ.

Энэ удаад бидний тавьсан зорилго орчуулгын бүтээл мөн үү? гэдгээс үүдээд уг номын зохиогдсон буюу хэвлэгдсэн (барлагдсан) он жилийг тодруулах, орчуулгын ном юм бол хаанахын хэний ямар бүтээлийг орчуулсан, онол арга зүйн үндэс нь чухам юунд тулгуурласан зэргийг тодруулах зорилт тавилаа.         

Нэгдүгээрт. Уг номыг анхаарч уншвап бичигдсэн хугацаа нь тодорч болох мэт санагдана.

Энэ тухай ч урьд нь "Монголын анагаах ухаан” сэтгүүлийн 1993 оны №1-д бичсэн боловч хэвлэлийн ташаарлаас болоод 1679 он гэдгийг 1696 он гэж гарсан учраас энэ удаад жаахан тодруулмаар санагдлаа. Эх бичгийнхээ доод ботийн тэргүүн дэвтрийн 10-11-р хуудсанд "Эй- по-гев-ра-тис (Гиппократ МЭӨ 460-377) нэгэн зуу насалсан бөлгөө. Түүний өнгөрснөөс инагш 2056 он болой” гэсэн зохиогчийнх нь үгээр тооцоход 1679 онд бүтээгдэсэн буюу барлагдсан байж болох талтай юм.

Хоёрдугаарт. Зохиогч нь тодорхойгүй байгаагийн цаад учир нь номоо бичсэн онол арга зүйн ач холбогдол болон үзэл санаа цаг үеийнхээ улс төрийн ноёрхол бүхий үзэл номлолтой зөр- чилдөх талтай холбоотой байж болох юм.

Учир юу вэ гэвэл тэр цаг нь монгол оронд дорно дахинаас түгэн дзлгэрсэн бурханы шашин ид хүчээ авч шинэ сүм хийд, сургууль дацан нээгдэж байсан үе билээ.

Гуравдугаарт. Дэлхий даяараа сэргэн мандалтын үед шилжсэн учир олон шашны сургаал номлолын хажуугаар шинжлэх ухааны ололт нээлт, чөлөөт тэмцэл өрнөж, олон улс оронд өөрсдийн чөлөөт сэтгэлгээний бүтээлийн гал дээр шатаагдсан хүмүүс ч энд гэндхийн газар оронд байсан болохоор зохиогч тийнхүү нэрээ нууцлах нь зүй гэлтэй. Өөр нэгэн зүйл гэвэл одоо олдоод байгаа зургаан дэвтэр бүрэн бүтэн гэхэд эргэлзээтэй байна, яагаад гэвэл тухайн бүтээлийн сүүлчийн хуудсанд төгсгөлийн үг бичиг- дээгүй байна.

Гэтэл манай зарим судлаачид энэхүү зохиолыг 18-р зууны үед латин хэлнээс орчуулсан гэж байгаа, нэн ялангуяа Ч.Нээчин, С.Сүхбаатар (1990) нар бичихдээ "А Везалийн сонгодог зохиолыг манай эрдэмтэд сайн мэдэж, тунгаан судалж, өвөрмац хэллэг, гүн гүнзгий агуулгатай, монгол утга зохиолын ойлгомжтой хэлээр орчуулан шинэ оршил бичиж, оточ болох хүмүүст зориулан "Дээрээс тогтоосон дүрс тус бүрийг бүртгэсэн бичиг” хэ- мээх нэртэйгээр барлан гаргажээ

Академич Б.Ринчен уг бүтээлийг XYIII зууны үеийн зохиол гэж дурьдсан байдаг. Энэ нь би- дэнд арай хожуу хугацаа мэт санагдана. Бид энэ зохиолыг XYI зуунаас өмнөх хугацаамд бий бол- сон бүтээл гэж үзэж байна" гэжээ. Харин бидний хувьд "А.Вазелийн сонгодог зохиолд ши- нэ оршил бичиж барлан гаргажээ" гэдэгтэй санал нийлэхгүй байгаагийн гол үндэслэл:

1-рт. Зохиолын ерөнхий бүтэц зохион байгуулалт, хэллэг бичлэг дорно дахины бичиг зохиолын уламжпалыг хадгалсан нь нэрнээсээ авахуулаад, дээд доод боть, тэргүүн дэд дэвтэр” гэх мэтээс эхлээд бур зохиол эхпэхдээ "Дүрст бие, дүрс үгүй сүнстэйгээ барилдаж амь тогтоно" гэсэн нь хүртэл дорно, ернийн анагэах ухааны зохиол бүтээлд агуулгын шинэчлэл хийхийг зорьсонд орших мэт бөгөөд чухам хүний би- еийн бүтцийн огтлол зүйг бичихдээ “цаазаар алагдсан хүнийг задалж сая үүнийг үүсгэн бичлээ" гэж дурьдсан нь бас ч учиртай бодогдоно.

  1. рт. Энэ бүтээлийг толгой, мөч, бие, дотор эрхтэн гэх мэт байрлал зүйн анатомийн шинжтэй бичсэн нь А Везалийн яс, үе холбоо, булчин, мэдрэл, дотор эрхтэн гэх мэт ткогтолцооны анатомийн шинжтэй бичсэнтэй зарчмын хувьд зөрүүтэй тул түүний бүтээлийг орчуулсан гэхэд учир дутагдаптай, харин танилцсан байрыг үгүйсгэхгүй боловч зур- гийг нь хуулбарлахдаа алдаатай буюу зөрүүтэй буулгах үндэсгүй тул хоёр номын зургийг бүхэлд нь харьцуулан шинжилж дүгнэх хэрэгтэй гэж үзэж байна.
  2. рт. Энэ бүтээлд таван цул, зургаан сав эрхтнийг зүрх, гэдэс, дэлүү ходоод, уушги олгой, бөөр, давсаг, самс, элэг цөс гэж ангилсан нь бүр XIY зууны үед монгол хэлний авиан зүйг ангилсан Чойжи-Одсэрийн ангилалтай дээр уг номын анхны эх hi- эртний уламжлалтайг харуулж байж болох юм.

Ер нь эх бүтээлийг нягтлан унших явцад латин буюу европын аль нэг хэлний номыг орчуулсан гэж үзэх аргагүй олон зүйл өгүүлбэр, мөр бүхэнд дайралдаж буйн дээр эх бичгийн зохиомжийн арга барил нь тэр үеийн дорно дахины судар бичгийн тогтож хэвшсэн арга ба- рилыг өөрчлөн бие зүйн бүтэц ба эмийн ургамлын зүйлийг нилээд шинэлэг арга барилаар баяжуулан бодит байдалд тулгуурлан, олон судлаачдын бүтээл туурвилаас үлгэр жишээ (1, 6) авснаа дурьдаж, өөрсдийн үзэж судалсан, эмчилсэн арга туршлагадаа тулгуурлан эх хэлнийхээ баялаг хэллэг, уран яруу найруулгаар, монгол сэтгэл- гээгээр бичихдээ дэлхий нийтээр хэрэглэж ирсэн уламжлалт төвд, латин нэр нэршлийг галиглан бичиж хэрэглэх зэргээр ихээхэн шинэчлэл хийсэн бүтээл болсонд гол ач холбогдол нь оршиж байна.

Ном зүй

1.Андрей Везалий. О. Строении человеческого тела в семи книгах. Том I. II. Перевод ч латинского
С.П. Шестакова, редакция В.Н. Терновского. Издательство академии наук СССР. Москва, 1950 г
2.Дагданбазар Б, Амгаланбаатар Д, Дүрэвсүрэн Б, Монголын анагаах ухааны нэг чухал сурвалж бичиг. \"Монголын анагаах ухаан\" 1990, №3 х.51-54
3.Дагданбазар Б, Амгаланбаатар Д, Д.Дүрэвсүрэн Б, Монголын анагаах ухааны нэг чухал сурвалж бичгийн тухай \"Монголын анагаах ухаан” 1993, №1 х. 60-64
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1054
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК