Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1980, 3(35)
Нулимсны уутны архаг үрэвслийг (ДЦЭС) мэс заслаар эмчлэх
( Судалгааны өгүүлэл )

Э.Санжаа (Нүд, чих, хамар хоолойн эмгэг судлалын тэнхимийн багш)

 
Абстракт

Большинство заболеваний слезоотводящих путей, в том числе хроническое воспаление слезного мешка, подлежит хирургическому лечению. С давних временхронический дакриоцистит лечился путем экстирпации слезного мешка, но такой метод лечения в современной медицинской практике уступил место операции дакриоцисториностомии, сохраняюшей функцию слезоотделения. В начале 1960 года японским отоларингологом Готом предложена новая oпeрация дакриоцистоэтмоидостомия, то-есть создания соустья между с лезным-мешком и пазухой решетчатой кости. Этот метод операции мало изучен, ибо почти не применяется в офтальмологической практике. Мы проязвели дакриоцистоэтмоидостомию у 141 больного с хроническим дакриоциститом по разработанной нами методике и провели сравнительную оценку этой операции с дакриоцисториностомией. Метод операции дакриоцистоэтмоидостомии техническим более прост и доступен по сравнению с дакриоцисториностомией, редко дает рецидивы. Нами получена полная проходимость слезных путей у 94,4% оперированных больных.

Нулимс-хамрын сувгийн нарийсалт, битүүрэлт нь архаг дакриоциститийг үүсгэнэ. Архаг дакрицистит нь нулимс нуух тогтмол гоожих, уут орчим товойх зэрэг шинж тэмдгээр илрэнэ. Дакриоцистит нь нүдний өвчний дотор 6% эзэлдэг ба эвэрлэг бүрхүүлийн идээт шархлаа үүсгэн хараа муудах гол шалтгаан болохын зэрэгцээ энэ идээт голомтыг төгс сайн эмчлэхгүйгээр нүдэнд мэс заслын эмчилгээ хийх боломжгүй юм. Архаг дакриоциститийн 85 хувийг зөвхөн мэс заслаар эмчлэнэ. 1904 онд Италийн эрдэмтэн Тоти нулимсны уут хамрын хөндийн хооронд харьцах суваг гаргах мэс заслын арга нээж түүнийгээ дакриоцистори ностомия (ДЦРС) гэж нэрлэжээ. Энэ мэс засал нь нулимс дамжуулах хэвийн ажиллагааг сэргээсний хувьд эмчилгээний цоо шинэ үеийг нээсэн юм. ДЦРС-ийн арга техникийг улам боловсронгуй болгох, үр дүнг сайжруулах талаар   ЗХУ-ын болон гадаадын эрдэмтэд  (Дюпюи Дютан 1921, А.Тауми 1948, Л.М.Бакин 1961, М.Ю.Султанов 1968 он) шургуу ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн байна. Гэвч ДЦРС нь арга техникийн хувьд төдий л хялбархан биш, мэс заслын дараахь дахилт 5-13 хувь байна гэж судлаач Е.Н.Байдо (1976) мэдээлсэн юм. Ийм учраас эрдэмтэд хялбархан арга техниктэй, үр дүнтэй мэс заслын аргыг эрэлхийлсээр байна. Японы судлаач хамар хоолойн эмч Т.Гото нулимсны уутыг самалдагны хөндийтэй холбох дакриоцисто-этмоидостомия (ДЦЭС) мэс заслаар дакриоциститийг эмчлэх тухай 1958 онд мэдээлсэн юм. ДЦЭС нь бүрэн дүүрэн судлагдаагүй, офтальмологийн практикт өргөн дэлгэрээгүй байгаа нь бидний анхаарлыг татаж, дэс дараалалтай судалгаа хийхэд хүргэсэн юм. 1962 онд Японы эрдэмтэн судлаач Мазахиро Аоно, Хироки Имамура нар ДЦЭС мэс заслын талаар мэдээлжээ.

Дакриоцисто-этмоидостоми мэс заслын арга:

Хагалгааны талбайг ногоон бриллянтын 1 хувийн спиртийн уусмалаар ариутгаад новокайны 2 хувийн уусмалыг 3 цэгт тарьж (нулимсны уутны орой, дунд хэсэг, нулимс-хамрын сувгийн эхэнд) самалдагны, ухархайн доод болон блок мэдрэлийн хүртэхүй хэсгийг мэдээ алдуулна. (М.Л.Краснов 1959). Арьсны зүслэгийг зовхины дотор холбооноос дээш 5 мм-ээс эхлэн түүний хамарт бэхлэгдсэн хэсгээс дотогш 5 мм зайтай, нулимсны ясан хонхрыг дагуулан явуулж, ухархайн дотор доод хэсэгт төгсгөнө. Зүслэг нь шулуун 25 мм урт байна.

Зөөлөн эдийг арьсны зүслэгийн дагуу ярж бэхлэгдсэн хэсгийг гаргана. Зовхины дотор холбоог таслахгүйгээр түүний бэхлэгдсэн хэсгийг тойруулан ясны хальсыг 25 мм урт хавирган cap хэлбэртэй зүсч ууттай нь хамт хуулна (Cr.lac. anterior). Нулимсны өмнө хянга болон нулимсны дунд заадал (sutura lac meduale) нулимсны ар хянга (cor. lac post)-ыг хавтгай ясны хамт ил гаргаад нулимсны ар хянгыг оролцуулан 10х8 мм хэмжээтэй диск авч ясанд цонх гаргахад самалдагны өмнө хөндий нээгдэнэ. Ясан цонх гаргахад (бидний хийсэн) хөрөө, хутгыг хэрэглэнэ. Диск авахын өмнө нулимсны ясны хавтгай хэсэгт ердийн шприцын зүү хатгаж, физиологийн уусмалаар угаахад шингэн нь хамар луу орно. Ингэж самалдаг-хамрын хөндийн хоорондын харьцааг шалгана. (Хэрэв шингэн хамар луу орохгүй бол мэс заслын аргыг өөрчлөхөд хүрнэ).

Ясанд цонх гарах үед үйрсэн жижиг ясыг сайтар цэвэрлэж авах хэрэгтэй. Нулимсны уутны хамар талын хананаас босоогоороо 8-10 мм хэмжээтэй хавтас салбан гаргаж, түүнийг тусгай маажуураар (бидний хийсэн) сийчиж, гадаргууг барзгар болгосны дараа ясан цонхоор шургуулан самалдагны өмнө хөндийд тэнийлгэж тавина.

 

Гарсан цусыг сайтар тогтоож, ясны хальс болон зөөлөн эдэд 2-3 зангилаа оёдол тавьж, арьсанд хөвөрхий оёдол тавина. Шархыг дарж боогоод тэр талын хамрын нүхийг бөглөнө. 3 дахь өдрөөс эхлэн нулимсны замыг 1:1000 фурацилины уусмалаар угааж, 7 дахь өдөр арьсны утсыг авна.

Ихэнх өвчтөн (88 хувь) өвчин даамжирч хүндэрсэн үед мэс засал хийлгэж байна. Мэс заслын үед хааяа цус алдах хүндрэл тохиолдож байв. Мэс заслын дараахь дахилт 8 өвчтөнд (5,6 хувь) гарлаа. Энэ нь гол төлөв агшиж сорвижсон жижиг ууттай өвчтөнд тохиолдов. Мэс засал дахин хийж үзэхэд уутнаас үүсгэсэн салбан нь эргэж байрандаа наалдсан байлаа. Мэс засал хийлгэсэн хүмүүст 3 сараас 8 жил хүртэл ажиглалт хийж үзэхэд нийт өвчтөний 94,4 хувь нь бүрэн эдгэрч байна. Зарим судалгаа болон клиник ажиглалтын дүгнэлтэнд үндэслэн ДЦЗС мэс засал хийх тохироо, эсрэг шалтгаануудыг тодорхойлох. Үүнд: Дакриоцисто-этмоидостомия мэс засал нь тархины гэмтэлтэй хүмүүс, их харалган, торон бүрхүүлийн хууралт, архаг үрэвсэлтэй байх, өндөр настай хүмүүст илүү шаардлагатай юм. Нулимсны уутны хэмжээ нь 8х6 мм-ээс их, самалдаг ясны өмнө хөндий сайтар хөгжсөн байвал мэс засал хийхэд тохиромжтой байв. Харин нулимсны уут агшин сорвижсон үед ДЦЭС-ийн хувилбар аргыг хэрэглэнэ. Самалдаг ясны өмнө хөндий хэмжээнээс бага буюу нулимсны ясны хавтгай хэсгээс хойш лав байрласан байвал ДЦЭС хийх боломжгүй юм.

Дүгнэлт

  1. Дакриоцистоэтмоидостоми мэс засал нь дакриоцисториностоми мэс заслыг бодвол арга техникийн хувьд хялбар учир өргөн хэрэглэх боломжтой.
  2. ДЦЭС мэс заслын үр дүн нь ДЦЭС болон түүний хувилбар сэс заслуудаас дутуугүй байна.
  3. Их харалган, торлогийн хууралттай болон өндөр настай хүмүүст энэ мэс засал улам ч тохиромжтой.
  4. ДЦЭС нь архаг дакриоциститын мэс заслын эмчилгээний аргыг улам баяжуулж байна.
Ном зүй

1.Авербах М.И. Дакриоциститы мирного и военного времени. Вестник офтальмологии, 1944, № 5, стр. 9-10.
2.Байдо Е.Н. Клинические и функциональные исходы эндоназальной и наружной дакриоцисториностомии Вестник офтальмологии, 1976, № 6, стр 25.
3.Бакин Л.М. Безмолотковый способ дакриоцисториностомии Вестник офтальмологии, 1963, № 1, стр 64-73
4.Похисов Н.Я. Заболевания слезоотводящих путей и их лечение, Мед-гиз, 1958.
5.Султанов М.Ю.О состолнии слезоотводящих путей в отдаленные сроки последакриоцисториностомии Вестник офтальмологии, 1977, № 3, стр 30-31.
6.Тауми А. Модификация дакриоцисториностомии. Вестник офтальмологии. 1948, № 2, стр 40-44.
7.Тихомиров П.Е. Патология и терапия слезоотводящих путей. Мед-гиз, 1949.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1672
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК