Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1980, 3(35)
Десинхроноз-биемахбодийн стресс урвалын шинж болох нь
( Судалгааны өгүүлэл )

Л.Лхагва, Г.Дашзэвэг, М.Отгон

 
Абстракт

Рассогласование по фазе циркадианых ритмов организма вызывает различные нарущения его неблагополучия. Эксперимент, моделируюший эффект невесомости в наземных условиях вызывает стрессовое состояние организма и это выражается по нашим данным рассогласованием суточного ритма физиолого-биохимических показателей, в частности, рассогласованием ритма экскреции с мочой калия при естественном ритме сна-бодрствования.

Амьд материйн хөдөлгөөний онцгой хэлбэр болсон биемахбодийн үйл ажиллагааны хэмнэлийн нийлэмж алдагдахыг десинхроноз гэнэ. Десинхроноз үүсэх үндсэн шалтгаан нь:

  1. Биемахбодийн үйл ажиллагааны хэмнэл, түүнийг тохируулагч гадаад орчны хүчин зүйл хоёрын хоорондын шүтэлцээ алдагдсанаас (түргэн хугацаанд олон цагийн зөрөөтэй газар оронд зорчих, орой, шөнийн ээлжинд ажиллах гэх мэт).
  2. Биемахбодийн үйл ажиллагааны хэмнэлийг тохируулагч геофизикийн хүчин зүйл хагас буюу бүрмөсөн үгүй болох (Хойд, өмнөд туйлын нөхцөл, дэлхий орчмын тойрог замын болон гариг хоорондын сансрын нислэг, агуй хонгил дахь өвөрмөц туршилт гэх мэт).
  3. Төрөл бүрийн стрессор бие махбодид үйлчилснээс (эмгэг төрөгч нян биед орох, өвдөх, халах, хөрөх, сэтгэл хөдлөх булчингийн ачаалал ихсэх, цус алдах гэх мэт) байж болно.

Эмнэлэг-биологийн сүүлийн үеийн шинжилгээ судалгаагаар десинхроноз бие махбодийн ерөнхий дасан зохицох хам шинжийн бүрэлдхүүн хэсэг болохыг тогтоож байна. (Алякринский-1973) Дасан зохицох явцад бие махбодийн үйл ажиллагааны хоногийн хэмнэл Г.Сельегийн бичсэн ерөнхий дасан зохицох хам шинжтэй адил 3 үе дамжин өөрчлөгдөж болох ажээ. (Макаров 1979) „Түгшүүр үе"-д гарах өөрчлөлт нь бие махбодийн хоногийн хэмнэлийн нийлэмжийг алдагдуулсан хүчин зүйлээс шалтгаалж янз бүр байж болох юм. Тухайлбал цагийн бүс дамжин түргэн хугацаанд зорчиход хоногийн хэмнэлийн тогтолцооны бүрэлдхүүн хэсгүүдийн нийлэмж алдагдаж хямралд орно. Гэтэл гэнэт ядрахад бие махбодийн амьдралын үйл ажиллагааны хэмнэл бүр тодрон түүний амплитут (агууриг) их болж ирнэ. „Эсэргүүцэх-үе" Хоногийн хэмнэлийн харьцааны тогтворшилтоор тодорхойлогдох боловч энэхүү харьцааны төлөв байдал нь мөн л хоногийн хэмнэлийг өөрчлөгч, хүчин зүйлээс шалтгаална. Тухайлбал, олон цагийн зөрөөтэй бүс дамжин явж тухайн нутаг оронд дасан идээшихэд хоногийн хэмнэлийн хэвийн нийлэмж сэргэж ирдэг бол аливаа архаг хууч өвчний үед хоногийн хэмнэлийн нийлэмж алдагдаж ер бусын харьцаа бие махбодийн хэмнэлийн бүхий л тогтолцоог хамрахгүйгэзр зөвхөн нэг юм уу хэд хэдэн хэсэгт үүссэн байж болно. „Шавхагдах үе"-д хоногийн хэмнэлийн нийлэмж бүрэн алдагдаж бие махбод амьдрах аргагүй болно. (Алякринский 1975)

Судалгааны зорилго: Бид энэ удаа эрүүл хүнийг стрессийн байдалд оруулж биологийн шингэн нь тухайлбал, шээсээр нь ялгаран гарсан калийн хоногийн хэмнэл нь амар шинж төлөвтэй болохыг ажиглах зорилго тавьсан юм.

Судалгааны материал-арга зүй: Судалгааг клиник-физиологийн шинжилгээгээр „Эрүүл" гэж үзсэн дөрвөн эрэгтэй хүнд жингүйдлийн үйлчлэлийг загварчилсан нөхцөлд явуулж 26 хоногийн турш 4 цагийн зайтайгаар шээсээр ялгаран rapсан калийг дөлт-фотометр (ЗОР-3)-ийн аргаар тодорхойлов. Эхний 9 хоногт ердийн дэглэм баримталж дараачийн 12 хоногт стрессийн байдалд (жингүйдлийн үйлчлэлийг загварчилсан байдалд) оруулж сүүлийн тав хоногийн ердийн дэглэм баримталж судалгааг явууллаа. Судалгааг хийх үеийн байрны бичил цаг уурын үзүүлэлт соронзон идэвхжлийг тэмдэглэн авч байв. Калийн ялгаралтын хоногийн хэмнэлийг биоритмологийн судалгааны арга зүйгээр шинжлэв. Материалыг боловсруулахад электрон тооцон бодох машин М-222-ыг ашиглав.

Судалгааны дүнгээс: Шинжлүүлэгч хүмүүс ердийн дэглэмээр амьдарч байх үеийн калийг ялгаралтын хоногийн хэмнэлийн их бага утга болон стресст орсон үеийн их, бага утгыг харьцуулан статистикийн боловсруулалт хийж үзэхэд тэдгээр хүмүүст стресст   орсны шинж тэмдэг илрэв.

Энэ хүснэгтээс ажихад стресст орсон үеийн калийн хэмнэлийн их бага утга ердийн нөхцөлд байсан үеийнхээс ихэссэн нь харагдаж байна. Стрессийн байдалд орсон үед калийн хэмнэлийн бусад үзүүлэлтүүд ч гэсэн өөрчлөгджээ. Тухайлбал калийн хоногийн хэмнэлийн амплитут (их бага утгын ялгаа) стресст орсон үед ердийн нөхцөлд байснаас ихэсчээ.

Хэмжилт шинжилгээ хийсэн цагуудад хэмнэл өөрчлөгдсөн эсэхийг цагийн тодорхой цэгүүд дээр үзэхэд 24 цаг дээр хамгийн их байгаа нь ажиглагдав. Жишээ болгон шинжлүүлэгч 4-р хүний калийн хэмнэлийг үзье. (3-р хүснэгт) Ердийн нөхцөлд амьдарч байхад шинжлүүлэгч 4-р хүний калийн ялгаралт 15 цагийн орчим хамгийн их хэмжээнд байсан бол стресст орсны дараа их утга нь цагийн зүүний дагуу шилжиж 23 цагийн орчимд хамгийн их хэмжээндээ болсон байна.  Харин стрессийн дар аах ердийн дэглэмийн үед их утга „Хуучин байр”-даа оржээ. Ийнхүү судалгааны зарим дүнгээс үзэхэд биемахбод стрессийн байдалд ороход физиолого-биохимийн үзүүлэлтийн хоногийн хэмнэл тухайлбал калийн хоногийн хэмнэл өөрчлөлтөнд орж десинхроноз болж байгаа нь ажиглагдлаа.

Ердийн дэглэмээр амьдарч байхад биемахбодийн үйл ажиллагааны хоногийн хэмнэл хямрах нь бие махбод, тавгүйтэж стрессийн байдал бий болж байгаагийн нотолгоо юм. (Алякринский 1975; Макаров 1979) Мөн түүнчлэн стрессийн байдалд орсон үед шээсээр ялгаран гарах калийн хоногийн хэмнэл өөрчлөлтөнд орсон тухай С.И.Степанова (1977) бичжээ. Энэ бүхнийг иш болгон жингүйдлийн үзэгдлийг газар дээр загварчлан туршихад бие махбод стрессийн байдалд орсноос биохимийн үзүүлэлтийн хоногийн хэмнэлийн нийлэмж алдагдаж байгаагаар илэрч байна гэсэн дүгнэлтэд хүрлээ.

Ном зүй

1.Алякринский Б.С. Десинхроноз-компонент обшего адаптационного синдрома. В кн: Стресс и его патогенетические механизмы Кишинев, Штинца, 1973.
2.Алякринский Б.С. Основы научной организации труда и отдыха космонавтов. М, Медицина, 1975
3.Макаров B.И. Механызмы приспособительной перестройки циркаданных ритмов В кн: Проблемы временной организации живых систем М. Наука, 1979
4.Селье Г. Очерки об адаптационном синдроме. М. Медгиз, 1930.
5.Степанова С.И. Актуальные проблемы космической биоритмологии М.Наука, 1977.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 756
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК