В настоящее время сельское здравоохранение в социалистических странах достигло значительных успехов. Вопросы медицинского обслуживания сельского населения в условиях Монгольской Народной Республики являются важнейшими вопросами организации здравоохранения, По данным последней переписи около 60% населения страны составляют сельские жители. Это требует разлачного подхода к решению задач организации медицинского обслуживания сельского населения. Межсомонные (межрайонные) больницы, созданные в конце 50-х начале 60-х годов, являются низовым звеном по оказанию сельскому населению специализированной помощи и организационно-методическим центром для данной территории. Вопросы приближения специализированной медицинской помощи к сельскому населению на основе осуществления профилактических и оздоровительных мероприятий, направленных на улучшение условий труда быта, резкое снижение общей заболеваемости и смертности, имеют первостепенную важность. Опыт работы межсомонных больниц показывает, что правильная организация и размещение таких больниц полностью оправдывает себя в условиях МНР, решая вопросы приближения специализированной медицинской помощи сельскому населенно. Для дальнейшего совершенствования системы поэтапной организации лечебно-профилактического и санитарно-эпидемиологического обслуживания городского и сельского населения необходимо изучить уровни различия между ними. Повышение экономической эффективности и правильное использование сельских лечебных учреждений, а также рациональное размещение их сети должно находиться в центре внимания наших социал-гигиенистов и организаторов здравоохранения.
Манай орны эрүүлийг хамгаалах, эмнэлэг урьдчилан сэргийлэх нэгж салбар байгууллагын үүсэл хөгжил, байршил нь тус орны нутаг дэвсгэрийн өргөн уудам нутаг, цаг уурын онцлог, хүн амын нягт сийрэг, зам харилцааны байдлаас болж дундын хэлбэрээр хөгжиж ирсэн түүхтэй. 1930 оноос 1940 онд 4-5 сум харьяалсан бага эмчийн салбар 1950 оноос 5-6 аймаг харъяалсан аймаг дундын нэгдсэн эмнэлэг, дараа нь нийт сумдаа харъяалсан аймгуудын нэгдсэн эмнэлэг байгуулагдаж, 1960 оноос хөдөөгийн хүн амд үндсэн нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх зорилгоор сум дундын эмнэлгүүдийг байгуулж, дундын хэлбэрээр хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийг зохион байгуулжээ. Сум дундын эмнэлэг 1960 онд 3 байсан бол 1969 онд 36 болж 12 дахин 1979 онд 51 болж 17 дахин тус тус өссөн байна. Тус орны хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн байршил хүн амын суурьшил-төвлөрөлт харъяалагдах сумдын үйлчилгээ төвлөрсөн байдлыг харгалзан орон нутгийн саналыг үндэслэн сум дундын эмнэлгийн байршлыг улс ардын аж ахуй соёлыг хөгжүүлэх төлөвлөгөөгөөр улсаас тогтоож өгдөг. Сум дундын эмнэлгийг, байгаль газар зүйн бүсээр авч үзэхэд хангайн бүсэнд 40,8% (20), тал хээрийн бүсэнд 26,5%(13), алтайн уулархаг бүсэнд 14,3%(7), говийн бүсэнд 18,4%(9) тус тус оршиж байна. 1979 оны байдлаар сум дундын эмнэлгийн үйлчилгээнд нийт сум нэгдлийн 51,8%(176), САА-н 37,5%(15) тус тус харъяалагдаж байна. Сум дундын эмнэлгийн харъяалал, үйлчилгээ, радиус-зай, байгаль газар зүйн бүсэнд харилцан адилгүй байна. Тухайлбал: хангайн бүсийн сум дундын эмнэлэгт харъяалагдах хүн амын тоо, нягтрал илүү байхад тал хээр, говийн бүсийн хүн ам сийрэг, нягтрал бага, үйлчлэх радиус хэмжээ харьцангуй хол юм. Хөдөөний эмнэлгийн үйлчилгээний хүрээ, хүрэлцээнд үйлчлэх радиус, зам харилцаа холбоо, уналгын хангамж шийдвэрлэх рольтойг нотолсон. (И.И. Розенфельд 1956 он, И.В.Кант 1960 он). Бидний судалгаагаар сум дундын эмнэлгээс аймгийн нэгдсэн эмнэлэг хүртэл 138 км (М±60), сумын эмнэлэг хүртэл 81±45 км байна. Сумын их эмчийн салбараас сум дундын нэгдсэн эмнэлэг хүртэл 81±45 км байгаагаас үзэхэд сум дундын эмнэлэг үндсэн нарийн мэргэжлийн тусламжийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хүрээний хүн амд ойртуулах нийгэм эдийн засгийн болон эмнэлгийн бололцоотой болсныг харуулж байна. Одоогийн байдлаар сум дундын эмнэлэг дундчаар 3-4 сумын 11,800 М±6820 хүн амд үйлчилж байгаа ба үүнээс үндсэн сумын хүн ам 3405±1250 байна. Сум дундын эмнэлгийн үндсэн сумын хүн ам нь төвлөрсөн ба хүн амын 41-ээс 45 орчим хувь нь өвөл намрын улиралд сумын төвд суурьшиж байна. Сум дундын эмнэлгийн үйлчлэх хүрээний хүн ам 1960 оноос 1969 онд 10% (379 мянга), 1979 онд 13,1%(496 мянга) хувиар тус тус өсчээ. Энэ хугацаанд сум дундын эмнэлгийн ажилчид 1960 оноос 1969 онд 18, хэвтэн эмчлүүлэх ор 11,2, 1979 онд ажилчид 25.3 ор 19 дахин, тус тус өссөний дотор 1969 онд их эмч 12, дунд мэргэжилтэн 18, мөн 1979 онд их эмч 19.7, дунд мэргэжилтэн 20.9 дахин өсч сум дундын эмнэлгийн хүчин чадал нь бэхжиж хөдөөний хүн амд үзүүлэх нарийн мэргэжлийн хүрэлцээ чанар зохих хэмжээгээр сайжирч байна. Сум дундын эмнэлэг нь амбулатор, стационар, түргэн тусламж болон явуулын графикт үйлчилгээ гэсэн үндсэн 4 хэлбэрээр эмнэлгийн тусламж үзүүлж байна. Амбулаторийн тусламж: Аль ч эмнэлгийн амбулатор-поликлиникаар үзүүлэх эмнэлгийн тусламж хамгийн гол үзүүлэлт байдаг. Одоо сум дундын эмнэлгийн амбулатор нь дотор, мэс засал, эх барих эмэгтэйчүүд, хүүхэд гэсэн үндсэн нарийн мэргэжлийн болон бусад зарим нэгэн үзлэгийн кабинет, рентген-гэрэл клиник-лаборатор, физик биеийн тамир, процедур зэрэг туслах кабинетуудтай ажиллаж байна. 1976-1978 оны байдлаар сум дундын эмнэлгийн (СДЭ) амбулатор, аймгуудын амбулаторийн жилийн нийт үзлэгийн 17%-18% буюу 1,100 мянгаас 1,251 мянга орчим үзлэг хийж байгаагийн 50,2-35,2% нь урьдчилан сэргийлэх үзлэг эзлэж байгаа юм. Гэвч зарим сум дундын эмнэлгийн амбулаторт үндсэн нарийн мэргэжлийн үзлэгийн (мэс засал, эх барих эмэгтэйчүүд) ба туслах (рентген-гэрэл) кабинет, нарийн мэргэжлийн боловсон хүчний хүрэлцээгүйгээс бүрэн ажиллахгүй байна. 1977-1978 оны байдлаар байршил нь зөв тогтоогдсон материаллаг баазаар бэхжиж, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан Өвөрхангайн Хужирт, Завханы Түдэвтэй, Ховдын Булган, Хөвсгөлийн Их-уул, Баянхонгорын Жаргалант зэрэг сум дундын эмнэлгүүдийн үндсэн үзүүлэлтүүд жигдэрч амбулаториор үзүүлэгсдийн 18,2-25.4 хувь, стационарт хэвтэн эмчлүүлэгсдийн 20,2-32,4 хувь харьяа сумдын хүмүүс байгаа нь бусад СДЭ-ээс харьцангуй илүү сайн байна. Нийт СДЭ-ийн дүнгээр авч үзвэл амбулаториор үзүүлэгсдийн 10,2-12,7 хувь (125,21) нь харьяа сумдын хөдөлмөрчид байгаа нь төдийлэн хангалттай биш тоо юм. СДЭ-т үндсэн сумын нэг иргэн 7+3,7 удаа үзүүлсэн байхад тойргийн сумдын 1 иргэн бараг 0,1 удаа ч үзүүлж чадахгүй байгаа нь харьяа сумдад үйлчлэх үйлчилгээ муугийн гэрч мөн. Тухайлбал: Баян-Өлгий, Өмнөговь, Сэлэнгэ, Булган аймгийн сум дундын эмнэлгийн нийт үзлэгт харьяа сумдаас ирж үзүүлэгсэд дөнгөж, 1,1-2,1% байна. Стационарын тусламж: 1978-1979 оны байдлаар СДЭ-гийн дүнгээр стационарын ор 1690-1955 болж аймгуудын их эмчийн үйлчилгээний бүх орны 19,4% жилийн ор хоногийн гүйцэтгэлийн 17%, хэвтэн эмчлүүлэгчдийн 18,9%-ийг тус тус эзэлж байна. Стационарын үндсэн нарийн мэргэжлийн тусламжийн дотроос мэс заслын тусламжийг 1977-1978 оны байдлаар судлахад аймгуудын дүнгээр жилд хийгдэж байгаа нийт мэс заслын 21,9% буюу 1320-1325 орчим тусламж үзүүлж байгаагийн 61,4% нь яаралтай тусламж эзлэж байна. Бидний судалгаагаар СДЭ-ийн стационарын орны фонд, ашиглалт харилцан адилгүй ерөнхий дүнгээр сүүлийн жилүүдэд тогтмол 80,2-88,5 байгаа нь хөдөөгийн хүн амд стационарын тусламж шаардлагагүй байгаадаа биш энэ талаар хийгдэх хөдөлмөр зохион байгуулалт хангалтгүйгээс нөлөөлж байна. Тухайлбал: 1977-1978 оны байдлаар сум дундын эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгсдийн 2,5-2,7% нь өөр газрын эмнэлэгт шилжиж байгаагийн гадна амбулаторийн шилжүүлгээр олон тооны хүмүүс аймаг хотын эмнэлэгт очиж ажиллагааг хүндрүүлж байна. Стацнонарын орны фонд ашиглалтыг мэргэжлийн тасгаар нь судлаж (1977-1978 он) үзэхэд дотрын тасгийн орны фонд ашиглалт 315-320 байгаа нь төлөвлөлт, дундачтай тохирч байхад хүүхдийн тасгийнх 345-355 дундчаас нилээд дээгүүр байгаа нь төлөвлөгөөт орны тоо цөөдөж, хэвтэж эмчлүүлэх хэрэгцээний дагуу ор нэмж ажиллуулсантай холбоотой. Харин төрөх тасаг, мэс заслын тасгийн орны фонд ашиглалт тогтмол 205-аас 215 болж улс аймгийн дунджаас нилээд доогуур байгаа нь мэргэжлийн эмч хүрэлцээгүй, зарим талаар орон байрны тохиромж муутай холбоотой юм. Тухайлбал: 1977-1978 оны байдлаар нийт сум дундын эмнэлгийн 17-19,6% нь мэс засал, эх барих эмэгтэйчүүдийн эмчгүй, нөгөө талаар эмч нарын байршил тогтвор суурьшил тун хангалтгүй байлаа. Ийм учраас сум дундын эмнэлгийн стационарын орны фонд, ашиглалтыг сайжруулж, бүрэн ашиглах, нөөц боломжийг судлах нь эрүүлийг хамгаалах нийгэм эдийн засгийн олон талын чухал ач холбогдолтой юм. Сум дундын эмнэлгийн үйлчилгээний нэг гол хэлбэр тойргоор сумдад үйлчлэх үйлчилгээ зөвхөн түргэн тусламжийн дуудлагаар хязгаарлагдаад тогтмол явж байх графикт үйлчилгээ хангалтгүй байна. Хөдөөний хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийг боловсронгуй болгох үндсэн дээр сум дундын эмнэлгийн үйл ажиллагаа хүчин чадлыг бэхжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй удирдлага, хөдөлмөр зохион байгуулалт хэрэгтэй байна. Ялангуяа хөдөөний эмнэлгийн үйлчилгээний үе шат, хүрэлцээ чанарыг сайжруулж боловсронгуй болгох талаар ЗХУ болон социалист бусад оронд туршлагаас бүтээлчээр суралцаж шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинжилгээ туршилт сорилтын ажил хийж хөдөөний хүн амын эмнэлэгт үйлчилгээний хэрэгцээг тогтоох нь зүйтэй юм.
2.Чагнаа Н. Сум дундын эмнэлэг „Ном\\\" 1966 он. Улаанбаатар
3.Кант И.В. Методика оперделения нормативов потребности сельского населения в лечебно-профилактической помощи Кишинев 1969 г.
4.Розенфельд И.И. Лечебно-профилактическое обслуживание сельского населения. Москва. 1965 г
5.Бедный М.С, Саввин С.И., Стячов Г.И. Социально-гигиеническая характеристика заболеваемости городского и сельского населения. 1977 г.