Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2010, 1(32)
Томуугийн А (H1N1) вирүсийн халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах тухай ХӨСҮТ-ийн захирлын 2010 оны 1 сарын 7 өдрийн A/2 тоот тушаал
( )

 
Абстракт

 

ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРЛЫН ТУШААЛ

 

ХӨСҮТ-ийн захирлын 2010 оны 1 сарын 7 өдрийн A/2 тоот тушаалын нэгдүгээр хавсралт

Томуугийн А (H1N1) вирүсийн халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах тухай

2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Эрүүл Мэндийн сайд, Онцгой Байдлын Ерөнхий Газрын даргын хамтарсан 396/426 тоот тушаалын 2-т заасны дагуу “Томуугийн цартахлын А(H1N1) вирүсийн халдварын эсрэг вакцинаар төлөвлөгөөний дагуу дархлаажуулах арга хэмжээг зохион байгуулах” ажлыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:

1.Томуугийн А(H1N1) вирүсийн халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах Улаанбаатар хотын 6-18 насны хүүхэд, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Дорноговь аймгуудын аймгийн төвийн 6-15 настай хүүхдийн тоог нэгдүгээр, вакцин тариулах хүүхдийн эцэг, эхээс авах зөвшөөрлийн хуудсыг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

2. Томуугийн А (H1N1) вирүсийн халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг 2 сарын 20-ны дотор багтаан зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллахыг Дархлаажуулалтын албаны дарга (Г.Ганбаатар), Халдварт өвчин тандалт судалгааны албаны дарга (А.Амбасэлмаа) нарт даалгасугай.

3. Энэхүү тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж, мэдээ тайланг нэгтгэж ЭМЯ-нд танилцуулахыг ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны асуудал хариуцсан дэд захирал (Г.Сүрэнханд)-д үүрэг болгосугай.

ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 320
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК