Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1980, 4(36)
Хүн амд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх асуудал
( Товч мэдээлэл )

Ш.Очирбат, Р.Сандуйжав

 

МАХН-ын XVII их хурлаас хүн амд, ялангуяа хөдөөний хүн амд нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх ажлыг эрүүлийг хамгаалахын чухал зорилтын нэг болгож дэвшүүлж тавьсан билээ. Нийгэм эдийн засгийн хөгжил, шинжлэх ухаан техникийн дэвшлийн өнөөгийн шатанд, анагаах ухаан эрүүлийг хамгаалахын хөгжилд эмнэлгийн тусламж төрөлжин салбарлах (специализаци-дифференцация) нийлэн хорших (штеграци) энэ хоёр процесс ихээхэн хурдтайгаар, онолын болон клиникийн анагаах ухаанд өргөжин нэвтэрч байна. Анагаах ухаан дифференцаци, интеграци ч энэ хуулийн дагуу зүй тогтоолоороо болж байгаа хөгжлийн нэгэн үзэгдэл юм. Дифференцаци, интеграци нь нэгдмэл нэг үзэгдлийн хоёр тал бөгөөд дифференцацигүй интеграц гэж байдаггүй, интеграцигүй бол дифференцаци гэж байхгүй. Интеграци, дифференцаци бол бидний танин мэдэхүйн хүрээ хэмжээ улам өргөжин тэлж, нарийсан гүнзгийрч байгаагийн шалгуур баталгаа мөн. Анагаах ухаан нарийсан төрөлжихдөө хүн амын нас хүйсний эд эрхтний байрлалаар, өвчний шинж, эмчлэн анагаах аргаар төрөлжин салбарласан байна. Педиатри (хүүхдийн эмнэлэг, эмч) нь хүн амын өсвөр бага насны өвчин эмгэгийг эмчлэн сэргийлэх ажлыг эрхэлдэг бол, Гериатрь (настны эмнэлэг эмч) нь өтөлж хөгшрөх өндөр настны өвчин эмгэгийг эмчлэн сэргийлэх ажлыг эрхэлнэ. Улсын эрүүлийг хамгаалах бодлого бол хүн амын зүй, өвчлөлтийн байдлаас урган гарах бөгөөд өндөр төрөлттэй, хүн ам нь хурдан өсөж залуужиж байгаа улс орнуудад педиатрийн албыг эрүүлийг хамгаалах системд түлхүү хөгжүүлэх шаардлагатай болно. Бага төрөлттэй хүн амын цэвэр өсөлт нь зогсонги буюу тогтонги байдалд орж, хүн амын бүрэлдэхүүнд өндөр настны эзлэх хувийн жин ихсэж, хүн aм нь «Хөгширч» байгаа улс орнуудад Гериатрийн тусгай амбулатори поликлиник, клиник эмнэлгүүд эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд байгуулагдаж, Гериатрийн эргүүлийя ба гэрийн сувилагч нарыг ажиллуулж байна. Манай улсын тухайд гэвэл эх нялхсын эрүул мэндийн асуудал нь эрүүлийг хамгаалахын эн тэргүүний зорилт бөгөөд хүн амын хагас хувийг 0-16 насны хүүхэд, өсвөр үеийнхэн эзэлж байна. Манайд хүүхдийн хэсэг, амбулатори поликлиник, зөвлөлгөө өгөх газар клиник эмнэлэг, эрдэм шинжилгээний хүрээлэн ажиллаж байна. Манай хүн амын дундаж наслалт уртсаж, нас баралт эрс буурч, өндөр настны тоо олширч байгаа өнөө үед өндөр настны эмнэлгийг үүсгэн хөгжүүлэх шаардлага зүй ёсоор  гарч 1976 оноос эхлэн гериатрийн тусгай амбулаторийг Улаанбаатар хотноо байгуулан ажиллуулж байна. Энэ онд болсон социалист орнуудын Эрүүлийг хамгаалах яамны сайд нарын зөвлөлгөөн «Геринтологийн асуудлыг тусгайлан хэлэлцэж тодорхой зарчим, чиглэлүүдийг тогтоож заасан билээ. Анагаах ухааны хамгийн эртний ахмад салбар нь дотор, мэс засал хоёр бөгөөд энэ хоёроос клиникийн эмнэлгийн бүх нарийн мэргэжлүүд салбарлан гарчээ. Шинжлэх ухаан техникийн хувьсгал нь сүүлийн 20-25 жилд анагаах ухааны төрөлжин нарийсах процессыг улам эрчимтэй хурдасгав. 1950-иар оны эхээр аймагт ажиллаж байсан ганц хоёр их эмч сүрьеэ, арьс өнгөний өвчтэй, халдварт өвчтэй хүүхдийг ч үздэг, том хүнийг ч үздэг, мэс засал хийдэг, хугарсан ясыг эвлүүлдэг өөрөөр хэлбэл бүх төрлийн тусламжийг тухайн цаг үеийн шаардлагын дагуу үзүүлж байлаа. Одоогийн байдлаар сум-дундын эмнэлэгт дотор, мэс засал, хүүхэд эх барих эмэгтэйчүүд, шүд зэрэг үндсэн 4-6 төрлийн нарийн мэргэжлэзр, аймгийн нэгдсэн эмнэлэгт дээр дурдсан үндсэн нарийн мэргэжлээс гадна тусгай нарийн мэргэжлийн тусламжийг арьс өнгө, сүрьеэ, халдварт, мэдрэл, нүд, чих-хамар хоолой, анестезиологи реабилитаци сэттэл мэдрэл зэрэг 10-15 төрлийн нарийн мэргэжлээр эмнэлгийн тусламж үзүүлж байгаагийн зэрэгцээ рентген оношийн эмгэг-анатомийн, лаборатори (клиник-биохимийн, гистолог, серологи, бактериологийн) шинжилгээний олон тасаг кабинет эмч мэргэжилтэн ажиллаж байна. Улаанбаатар хотноо Улсын төв клиникийн болон тусгай мэргэжлийн эмнэлгүүд, төвүүд, диспансерт нарийн мэргэжлийн тусламж улам улам төрөлжин нарийсчээ. Улсын клиникийн төв эмнэлэгт дотрын тасаг нь зүрх-судасны, уушигны (пульмонологийн), ходоод-гэдэсний (гастроэнтрологи) цус судлалын (гематологийн) булчирхайн (эндокринологи) бөөрний (нефрологийн) үе мөч хөдөлгүүр эрхтний   (артрологи)   зэрэг төрөлжин зохион байгуулагджээ. Поликлиникт нь эдгээр дурдсан дотрын нарийн мэргэжлүүдийн зэрэгцээ харшил судлалын, цагаан хорхойн гэх зэргээр 10 гаруй төрлийн нарийн мэргэжлийн онош-эмчилгээний тусламж үзүүлж байна. Улсын клиникийн төв эмнэлэгт элэг-цөсний мэс засал, яаралтай мэс засал, шээс ялгаруулах эрхтний, эрүү-нүүрний мэс засал дагнан төрөлжиж, клиникийн 3-р эмнэлзгт зүрхний мэс засал, мэдрэлийн мэс засал, сүрьеэ уушигны эмгэг судлалын нэгдсэн төвийн клиникийн эмнэлэгт яс болон уушиг, цээжний хөндий мэс заслын тасаг ажиллаж байгаа нь манай оронд эмнэлгийн тусламж улам нарийсч байгааг харуулж  байна. Гэмтэл-согогийн эмнэлэг бол мэс заслын мэргэжлийн төрөлжсөн тусгай эмнэлэг юм. Энд мэдрэлийн гэмтэл, яс үе мөчний хугарал бэртэлт, дотрын ба цул эрхтний гэмтэл, сарвууны мэс засал гэх мэтээр төрөлжсөн байна. Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төвд арьсны болон өнгөний өвчний 5-б нарийн мэргэжлийн тусламж үзүүлж байна. Хүн амын өвчлөлийн байдлаас болж зарим тархмал халдварт өвчнүүд болох бруцеллёз, гепатитийн мөн сэтгэл мэдрэлийн, мэргэжлийн өвчний, эмнэлэг-биеийн тамирын зэрэг тусгай мэргэжлийн диспансериуд ажиллаж байна. Анагаах ухааны хөгжлийн өнөөгийн шатанд эрхтэн байрлалын өвчнөөс ангилан төрөлжүүлэх хандлага давамгайлж байна. Үүнд кардиологи, нефрологи, артрологи, пульмонологи, гематологи, оториноларингологи, гинекологи, дерматологи гэх мэт. Орчин үеийн анагаах ухааны хөгжилд нийгэм биологи, техникийн зэрэг олон шинжлэх ухааны ололт амжилт нэвтэрч байгаагаараа онцлог юм. Өнөөгийн клиникийн практикт онош-эмчилгээний дээд хэмжээний тусламжийг залуур зүй (кибернетик) электрон микроскопи зэрэг нарийн багаж техникийн тусламжгүйгээр үзүүлж чадахгүй трансплантаци, эрхтэн суулгах, иммунологи, генетик (удамшил зүй) биофизик, бионикийн зэрэг мэдлэгийн салбартай холбоогүйгээр анагаах ухаан хөгжиж чадахгүй болжээ. Анагаах ухааны салбар нь эмч. инженер, тоочид, физикчид зэрэг олон мэргэжилтэний хамтын ажиллагаагаар хөгжиж байна. Энэ бүхэн нь анагаах ухаан шинжлэх ухааны бусад салбаруудтай улам бүр ойртож байгааг гэрчилж байна. Анагаах ухаан эрчимтэй хөгжиж, төрөлжиж байгаа нь хүн амд үзүүлэх нарийн мэргэжлийн тусламжийг зөв зохистой хөгжүүлж хүртээмжтэй болгох, амбулатори-поликлиник, эмнэлгийг нарийн мэргэжлийн боловсон хүчнээр хангах бэлтгэх, өөрөөр хэлбэл эрүүлийг хамгаалах ажлыг удирдах, төлөвлөх ажлыг улам боловсронгуй оновчтой болгохыг шаардаж байна. Социалист орны Эрүүлийг хамгаалах Яамны сайд нарын XVIII зөвлөлгөөн (1977 он), «Анагаах ухаан эрүүлийг хамгаалахын т өрөлжилт ба интеграци» гэсэн сэдвийг хэлэлцэж тусгай зөвлөмж гаргаж, түүндээ анагаах ухааны төрөлжилт интеграцийн талаар социалист эрүүлийг хамгаалахын баримтлах үндсэн зарчим чиглэлийг тодорхойлсон билээ. Орчин үед клиникийн болон нэгдсэн эмнэлгүүдийг хоёр «Ре»-гүйгээр байгуулж болохгүй болжээ. Энэ бол реанимаци (сэхээн амьдруулах), реабилитаци (сэргээн засах)-ийн тасаг кабинет юм. Манай эмнэлгүүдэд байгуулсан реанимаци, эрчимт эмчилгээ, реабилитацийн тасаг кабинетийн үйл ажиллагаа үүнийг нотолж байна. Эрүүлийг хамгаалах нь анагаах ухааны төрөлжилт антеграци хийхдээ зохион байгуулалтын хамгийн дэвшилттэй хэлбэр бол нутаг дэвсгэрийн ба үйлдвэр цехийн хуваарийг ашиглах нь зүйтэй юм. Үүнд: нэгдсэн цехийн, хүүхдийн хэсгийн систем, олон нарийн мэргэжлийн тасаг кабинеттай амбулатори-поликлиник, нэгдсэн (многопрофильный) ба клиникийн эмнэлэг юм. Хэсгийн системийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, хэсэгт нарийн мэргэжлийн эмч нарыг төвлөрүүлэх нь нарийн мэргэжлийн тусламжийг нэгтгэн зангидах гол арга хэлбэр болно. Хэсгийн эмч бол өвчтөний биеийн эрүүл мэнд өвчин эмгэгийг гэр бүл, ахуй амьдрал, ажил хөдөлмөрийн нөхцөл байдалтай нь судалж мэдсэн байдгийн хувьд давуу талтай байдаг. Иймээс ч хэсгийн эмч өөрийн харьяалах хэсгийн хүрээнд эрүүл хүний эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгийг эрт илрүүлэн эмчлэн эдгэрүүлэх, ажлын нөхцөлийг сайжруулах эрүүлжүүлэх талаар урьдчилан сэргийлэх ихээхэн ажил зохиодог юм. Нарийн мэргэжлийн эмч бол өөрийн мэргэжлийн дагуу хувь хүний эрхтэн системийн тодорхой өвчнийг гүнзгий сайтар мэдэж онош эмчилгээний тусламж үзүүлнэ. Бүх хүн амыг үе шатчилан диспансерийн хяналтад хамруулах эрүүлийг хамгаалахын нийгэм-эмнэлгийн асар том зорилтыг социалист хамтын нөхөрлөлийн орнуудад, орон бүр өөрсдийн өвөрмөц байдлыг харгалзан хэрэгжүүлж байна. Аймаг хотын нэгдсэн болон клиникийн эмнэлэг бол: стационарын нарийн мэргэжлийн тусламжийг интеграци хийх зохион байгуулалтын зөв зохистой хэлбэр мөн. Энд олон нарийн мэргэжлийн тасаг кабинет эмч мэргэжилтэн, эмнэлгийн нарийн багаж аппаратыг төвлөрч байна. Энэ бол анагаах ухааны төрөлжилт эрүүлийг хамгаалахын практикт интеграци болж байгаа хэрэг юм. 1976 онд (Москва) социалист орнуудын Эрүүлийг хамгаалах Яамны сайд нарын зөвлөлгөөнөөс баталсан «Социалист эрүүлийг хамгаалахын хөгжлийн төлөв, үндсэн чиглэлүүд» гэдэг үндсэн баримт бичигт «Нарийн мэргэжлийн эмч нарыг олноор бэлтгэх явдал зайлшгүй шаардлагатай болж байна. Гэхдээ үүнийг үндсэн мэргэжлийн эмч нарыг бэлтгэх явдалтай зөв хослуулан зохицуулсан байх ёстой» гэж заасан билээ. Энэ заалт манай эрүүлийг хамгаалах мөрдлөг болж байна. Бид хүн амын өвчлөлтийн байдалд үндэслэлтэй судалгаа хийж эмчлэн сэргийлэх тусламжийн хүрээ хүртээмж хүчин чадлыг нарийн тооцож, анагаах ухааны төрөлжилтөөр эмнэлгийн боловсон хүчнийг төлөвлөгөөтэйгээр уялдуулан зохицуулж бэлтгэх зарчмыг баримталдаг. Анагаах ухааны төрөлжсөн нарийн мэргэжлээр эмч нарыг бэлтгэх нь өвчтөнд онош эмчилгээний тусламжийг дээд хэмжээнд үзүүлэх үндсэн зорилготой юм. Харин гэхдээ «Хэт нарийн мэргэжлээр явцуурах» өвчтөнийг чирэгдүүлэх, өвчтөнийг биш хэсэг газрын өвчнийг буюу эд эрхтний эмгэг өвчнийг эмчлэх буруу хандлага гаргаж болохгүй. Гиппократ, Авиценна нарын үеэс эхлэн одоо хүртэл «Өвчнийг биш, өвчтөнийг эмчлэх, өвчтэй хүний бие сэтгэлийн зовиур шаналгааг хөнгөлөх» нь практикийн эмнэлгийн үндсэн зарчим болон мөрдөгдөж ирсэн билээ. Эсийн эмгэгийн онол, (Р.Вирхов) анагаах ухаанд 100 гаруй жил ноёрхсон 19-р зуунд ч, анагаах ухаан молекулын биологийн гүнд нэвтрэн орсон 20-р зууны өнөө үед ч эмч нар хэзээ ч «Өвчтэй эс» «Өвчтэй молекулыг» эмчилж «байгаагүй, өвчтэй хүнийг л эмчилж байсан, эмчлэх ч болно. Энэ бол нарийн мэргэжлийн эмч нарын ямагт санаж байх зарчим билээ.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 661
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК