Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2000, 4(113)
Зүрхний шигдээсийн үеийн титэм судасны өөрчлөлт
( Судалгааны өгүүлэл )

Д.Нарантуяа, Л.Галцог, Б.Батчулуун,

Анагаах Ухааны Их Сургууль, Шүүх эмнэлэг, эмгэг судлалын төв

 
Абстракт

In our study involved 27 men and 16 women- total 43 person. Their average age were 60.98±1.47 /male 60.18±1.71, female 60.9±2.15/. Mortality of men /1.6 time/ were more than women.

Injury anteriorinter-ventricular branch of left coro­nary artery is dominated.

Side by side with the tromb occlude in coronary artery, which is contracted when in coronary artery have less tissue’s chanqes.

pp. 10-12, Refernces 11

Зүрхний шигдээс /ЗШ/ нь нас баралтын нэг чухал эрсдлийн хүчин зүйл болдог гэж үздэг /Carisson J.Kamp et. al., 1999/.

АНУ-д жилд 1.5 саяас их буюу 160 хүн тутмын нэг нь ЗШ-ээр өвчилж, түүнээс 500000 -аад нь нас барж байна /Schultz М.А. et.al., 1999/. Японд 100000 хүн ам тутмын 26% нь мөн ЗШ-ээр өвчилж, 22.2% нь нас барж байгаа тухай мэдээлжээ /Fukiyama К, Kimura Ү. et. а!.2000/. Германд ЗШ-ээр 15.4% нь нас барж, хүйсний хувьд авч үзэхэд 68% /дундаж нас 67/ нь эрэгтэйчүүдэд тохиолддог ажээ /Wagner S.,Schneider S., et.al., 1999/.

Европын зүрхний нийгэмлэгээс /1999/ гаргасан судалгаагаар сүүлийн 10-аад жилд ЗШ-ээр нас барах нь жилд ойролцоогоор 30%-иар багасаж байна. Энэ нь эмчилгээнд тромбо хайлуулагч, титэм судсыг тэлэх баллон, болон титэм судсыг орлуулах, шилжүүлэн суулгах мзс заслын эмчилгээг амжилттай хийж байгаатай холбоотой гэжээ /Gottlieb S., Goidbourt Т., et. aL, 2000/. Гэвч эдгээр эмчилгээ манай орны нөхцөлд хараахан хийгдээгүй байна.

Титэм судасны өөрчлөлт зүрхний булчинд хэрхэн нөлөөлж буйг судлах зорилгоор:

1.Титэм судасны хатуурлын байдал

2.Зш-ийн үеийн зүрхний булчинд гарах өөрчлөлт зэргийг холбон судлав.

Судалгааны арга, ур дүн, хэлцэмж

Бид судалгаандаа ЗШ өвчнөөр нас барсан 43 тохиолдлыг хамруулан /27 эрэгтэй, 16 эмэгтэй/, задлан шинжилгээнд титэм судсыг Г.Г.Автандиловын аргаар өвчилж, титэм судсанд болон булчинд гарсан макро /нүдэнд харагдах өөрчлөлт/ болон микро / ердийн гэрлийн микроскопийн тусламжтайгаар/ өөрчлөлтүүдэд дүн шинжилгээ хийлээ.

Ерөнхий дунджаар 60.98+1 47 насандаа. Үүнээс эрэгтэйчүүд 60.18+1.71, эмэгтэйчүүд 60.9±12.15 насандаа нас барж, насны хувьд онцын зөрүү харагдсангүй. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.6 дахин их нас барсан байгаа нь судлаач Люсовын В.А-ийн судалгаатай тохирч байна /1999/.

Нийт 43 тохиолдлоос титэм судсанд давхардсан тоогоор 51 өөрчлөлт илэрснээс 33.33±6.6 хувьд нь титэм судас бөглөрч, 51.00±7.00 хувьд нь судас 75 хувиас дээш хэмжээгээр нарийсан, 158±5.11 хувьд нь бага зэргийн өөрчлөлт судсанд илэрсэн байлаа.

Бөглөрөлтийн бүтцийг үзэхэд 10 тохиолдолд нь шинэ тромбоор, 6-д нь склерозын товруу шохойжиж битүүлсэн байсан ба фиброзын товруугаар бөглөрсөн тохиолдол 1 гарлаа. Нарийслын хувьд үзэхэд ихэнх нь атеросклерозын товруугааа нарийссан байсан ба атеросклерозын товруу" шархалсан 4 тохиолдол байлаа. Харин 8 / 18.60±5.93%/ хүний титэм судсанд бага хэмжээний өөрчлөлт өөрөөр хэлбэл титэм судасны хананд нь бага зэргийн фиброзон товруутай, липидийн толбо, эсвэл хатуурлын ганц нэг цайвар өнгийн товруун өөрчлөлт илэрсэн байв. Судлаач Meierhenrich R болон бусад судлаачдынхаар /2000/. /Зүрхний титэм судсанд ямар ч өерчлөлтгүй байхад ЗШ болж болно. Бидэнд 17 ийм тохиолдол байснаас 9 нь залуу, бүгд эрэгтэй, дундаж нас 35.9 /31-43/ байсан ба бүгд тамхийг маш ихээр татдаг /хоногт ойролцоогоор 28 ширхэгийг/ байсан. Харин 7 хүн нь ахимаг насных, түүнэзс 6 нь эмэгтэй хүн байж, дундаж нас нь 56.4 / 47-68/, тамхи татдаггүй байлаа" гээд титэм судсанд өөрчлөлтгүй байхад ЗШ үүсэх шалтгааныг залуу, тамхийг хэтруүлэн хэрэглэдзг эрэгтэйчүүд, тамхи татдаггүй, ахимаг насны эмэгтэйчүүд байж болох юм. Харин эд бүгд тавилангийн хувьд бүгд тааламжтай байсан тухай бичжээ. Манай 8 тохиолдлын хувьд 8-уулаа 55-аас дээш насны, хуйсний хувьд онцын ялгаа байхгуй байлаа.

Титэм судас нилэнхүйдээ хатуурсан атеросклерозын товруу шархалсан ззрзг судасны өерчлөлтүүдтзй тромб хавсрах, зүүн титэм судсанд нь склерозын товруу шохойжиж битүүрсзн байхад баруун титэм судас нь шинэ тромбоор бөглөрсөн тохиолдлууд гарч байв.

ЗШ-ийн үед задлан шинжилгээгээр титэм судасны бөглөрөлт 60-90 хувь байдаг гэсэн /R. Schart., L. Marker., 1987/ гадаадын судлаачдынхтай харьцуулахад манай судалгаанд тромбын бөглөрөл харьцангуй цөөн байна.

Бидний судалгаанд голчлон титэм судасны уруудах салаанд бөглөрөлт /27.91 ±6.84%/ ба нарийслын /39.53±45%/ өөрчлөлт гарч, тойрох / 13.95+5.28%/ болон баруун салааг /11.63±4.89%/ гэмтээх нь харьцангуй цөөн байв. Титэм судас нилэнхүйдээ хатуурсан өөрчлөлт 11 тохиолдолд, титэм судас эхлэл, зүүн титэм судасны салаалах хэсэгт тус бүр 1 /233±2.3%/ бөглөрсөн тохиолдол гарлаа.

Судалгаанаас үзэхэд зүүн титэм судасны уруудах салаанд нарийсал, бөглөрөлтийн өөрчлөлт гарахад ихэвчлэн зүүн ховдлын өмнөд хэсэгт /25 тохиолдол буюу 58.14±7.52%/ ЗШ байрлаж байгаа нь судлаач Iron T.,Fukami К. /1997/ нарынхтай тохирч байна. Манай судалгаанд баруун титэм судсандаа нарийсалтай тохиолдлын зүүн ховдлын таславчинд, нөгөө тохиолдолд зүүн титэм судасны уруудах салааны бөглөрөлттэй хавсарснаас өрцний хэсэгт шигдээс үүссэн байлаа. Судлаач Амгаланбаатар /1983/ “Эндокардын доод давхарганд цусан хангамжаа өгдөг цацраг судас нь орсон газраасаа ташиж субэндокардад хүрэх тохиолдол байдаг. Иймээс судас бөглөрсөн гаэраасаа өөр газар шигдээс болж болох" тухай дурьдсан байдаг. Зүүн ховдлын ар хананд ЗШ болсон 4 тохиолдлын 3-т титэм судасны тойрох ба баруун титэм судсанд өөрчлөлт болсны улмаас үүссэн байв.

Титэм судасны хавсарсан гэмтэл нь ЗШ зүрхний булчингийн 2-3 ханыг хавсран гэмтээх шалтгаан болж байна. Жишээ нь: зүүн титэм судасны уруудах ба тойрох салаанд хүрэн өнгийн тромбо бөглөсний улмаас зүүн ховдлын өмнөд ба ханын дунд ба суурийн хэсэг, оройн булчингийн субэндокард ба интрамураль давхаргад ногоовтор өнгийн зөөлөрсөн өөрчлөлт, таславч ба хажуу ханын дээд хэсгийн булчинд трансмураль байдалтай, шаргал ногоон, хавагнасан өөрчлөлт, баруун титэм судсанд склерозын товруун улмаас судас 75 хувиас дээш нарийссанаас баруун ховдлын булчин цайвар ягаан өнгөтэй болж өөрчлөгдсөн байлаа.

Титэм судасны бөглөрөл болсон 17 тохиолдлын 12-т нь, нарийсалтай 24 тохиолдлын 14-т нь, тансмураль шигдээс илэрлээ. Эндээс судсандаа бага зэргийн өөрчлөлтэй байсан ч трансмураль шигдээс үүсгэж чадаж байгаа нь титэм судсанд гарсан өөрчлөлт зүрхний булчингийн давхаргыг шигдээс (хамрахад нөлөөлдөггүй нь харагдаж байна.

Судалгаанд хамрагдсан 43 тохиолдлоос трансмураль шигдээстэй 27 тохиолдлын 22 нь, субэндокардиаль шигдээстэй 6 тохиолдлын 3 нь, интурамураль шигдээстэй 4 тохиолдлын 2 нь субэпикард шигдээстэй 2 тохиолдлын 1 нь, зүрхний 2-3 хананд шигдээс нэгэн зэрэг, адил бус байдлаар булчингийн давхаргыг хамарсан 4 тохиолдолд дөрвүүлээ хамарсан 4 тохиолдлын 4-үүлээ үржлийн шатандаа нас барсан байв.

ЗШ-ийн үхлийн шалтгааны 10-16 хувийг зүрхний задрал эзэлдэг. Голчлон 60-аас дээш насны эмэгтэйчүүдэд, цусны даралт ихсэх суурь өвчтэй хүмүүс задралаар хүндэрдэг. Энэ нь зүрхний цусан хангамж дутагдсан газарт эдийн хүчин чадал буурснаас цусны урсгалын ачаалал уг газарт болсноос, тромболитик эмчилгээний явцад коллаген ширхэг үүсэлт саатуулагдсанаас, мөн үхжлийн бүсэнд нэвчсэн цагаан цогцос коллаген ширхэгийг шимжүүлснээс болж, зурхний задрал болдог. /Hirhle Т., Sobkowicz В. et.al. 1999/. Бидний судалгаанд хамрагдагсадаас 6 хүнд зүрх задарснаас 5 нь эмэгтэй, үүний 4 нь 60-аас дээш насных байгаа ба үхжлийн голомтод цагаан эс, залгиур эс, олон хэлбэржилтэт эсийн цугларалт их байгаа нь Hirhle Т, Sobkowicz В нарынхтай тохирч байна.

Дүгнэлт:

  1. ЗШ титэм судасны бөглөрөл, хэт нарийслын улмаас үүсэхээс гадна судсандаа бага өөрчлөлттэй үед ч ЗШ үүсдэг байна.
  2. Зүрхний титэм судасны зүүн уруудах салаа давамгайлан гэмтэж, түүнд нарийсалт, бөглөрөлтөт өөрчлөлт илүүтэй байна.
  3. Титэм судсанд гарсан өөрчлөлт нь зүрхний булчингийн давхаргыг шигдээс хамрах байдалд нөлөөлдөггүй байна.

Титэм судас бөглөрсөн, нарийссан газраасаа өөр газар /хананд/ шигдээс болж болно.

Ном зүй

1.Амгаланбаатар Д. Архитектоника артериального русла миокарда желудочков и межжелудочковой перегородки сердца человека в различные возрастные периоды. Канд Дисс. Ростов, 1993.
2.Люсов В.А. Инфакт миокарда по материалам актовой речи на заседании. Ученого совета Российского государственного медицинского университета, посвяшенного 100-летнему юбилею П.Е.Лукомского/ Кардиология 1999.9 с.9-13.
3.Iron Т., Fukami К., Oriso S., Umemura J., Narajima J., Obonai H., Hiramori K., Survival following cardio- genic shock caused by acute left main coronary artery total occlusion. A case report and review of the litera¬ture. Angiology 1997 Feb; 48 /2/: pp.163-171.
4.Hirnle T., Sobkowicz B. Cardiac rupture in acute in acute myoardial infarcy ion. Pol Merkriusz Lek 1999 Dec; 7 /42/: pp. 243-247.
5.Wagner S., Schneider S., Schilere R., Fischer F., Dehn H., Grube R., Becker G., Baumgartel B., Altmann E., Senges J. Acute myoardial infarction in Germany between 1996-1998: therapy and intrahospital course. Results of the Myardial infarction Registry /MIR/ in Germany. Z Kardiol 1999 Oct; 88/10/: pp. 857-867.
6.Fukiyama K., Kimura Y., Wacugami K., Muratani Н, Incidence and lond-term prognosis of initial stroke and acute myoardial infarction in Okinawa, Japan. Hupertencs Res 2000 Mar; 23 /2/: pp.17-135.
7.Kauffmann R. Acute myocardial infarction: the evolving knowledge about the disease Rev Med Chil 1999 Jul; 127 /7/: pp.759-762.
8.Gottlieb S., Goldbourt U., Boyko V., Harpaz D.,Mandelzweig L., Khoury Z., Stern S., Behar S. Mortal¬ity thends in men and women with acute myocardial infarction in coronary care units in Israel. Acomparison between 1981-1983 and 1992-1994. For the SPRINT and the Israeli Thombolytic survery Groups Eur Heart J 2000 Feb: 21/4/; pp. 284-295.
9.Carisson J., Kamp U., Hartel D., Brockmeier J., Meierhenrich R., Miketic S., Walter S., van de Werf F., Tebbe U. Resolution of ST-segment elevation in acute myocardial infarction-early prognostic signgificance af¬ter thrombolytic therapy. Results from the COBALT trial. Herz 1999 Oct; 24 /6/: pp. 440-447.
10.Beierhenrich R., Carisson J., Brockmeier J., Miketic SM Sorhes E., Tebbe U Acute myocardial inf¬arction in patients with angiograhically normal coro¬nary arteries: Clincal features and medium term follow up. Z Kardiol 2000 Jan; 89 /1/: pp. 36-42.
11.Shultz MA van Servellen G., Litwin MS., McLaughlin EJ., Uman GC. Can hospital structural and financial characteristis explain in mortality caused be acute myocardial infarction; Appi Nurs Res, 1999, Nov; 12 /4/: pp. 210-214.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Д.Самбуупүрэв


Нийтлэлийн нээгдсэн тоо: 845
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК