Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2000, 4(113)
Шүд цоорох зөөлцийн үрэвсэлт өвчнүүдийн үед шүдний хатуу зөөлөн эдэд гарах эмгэг өөрчлөлтүүдийг судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

Н. Лүрэвжав, Л.Галцог, Ч,Гантөмөр

Шүд, эрүү нүүрний эмгэг судлалыи төв, Шүүх эмнэлэг, эмгэг судлалын төв

 
Абстракт

The morphologycal structure of the normal teeth composed of enamel prism, Hunter-Schreger bands and Thomas fibrils, dentinal tubules that looking for exactly.

Observating the dental caries or dental decay by tooth has been distructed andaccumulated more amount bacterium. Infance: And observating the pathologycal processus of hard tissues by the enamel prisms and dentinal structures are disintegrated, nar­rowing the dentinal the pulp cells and injured blood vessels and nerve fibres, accumulated more amount bacterium.

Also observating the pulp inflammation disease by pathologycally elements that cellular visication, atrophy and petrification, hemorrage capillary, ne­crosis and pygmentation.

pp. 13-15, Picfures 4, References 7

Өнөөгийн Анагаах ухааны пракгикт эд эрхтнийг бичил бүтцийн түвшинд судлан, оношлогоо эмчилгээний үр дүнг улам нарийвчлан боловсронгуй болгох асуудал улам хурцаар тавигдаж байна.

Нүүр амны эрхтний эрүүл, эмгэг төлөвийг хүн амын оршин суугаа газар нутаг, угсааны зан заншил, хоол хүнсний онцлогтой холбон судалж, тухайн улсын хүн амд зонхилон тохиолдох өвчнүүдийн онцлогийг тогтоох нь онол арга зүйн болон эмчилгээ оношлогооны практикт асар их ач холбогдолтой юм.

Шүд цоорох өвчин түүний хүндрэлийи улмаас шүдний паалан, тугалмай, зөөлц, ясжмаг здэд гарч буй эмгэг өөрчлөлтийг эд эсийн түвшинд судалж тогтоосон онол практикийн ач холбогдол бүхий судалгааны ажлууд, гадаадын эрдэмтэд судлаачдын дунд /Вайс И.С, 1959; Мигунов. Б.И, 1963; J.j Rindbord 1970; Боровский Е.В, Леус. П.А 1979; Рыбаков А.С, Иванов В.С; 1980; A.J. Clement, 1986; Anderson, 1990/ нэлээд өргөн хүрээнд хийгдсэн бөгөөд харамсалтай нь өнөөдөр монгол хүний шүдний бүтэц зүйг /найрлагаас өөр/ эрүүл болон эмгэг төлөвт судалсан судалгааны ажил хараахан хийгдээгүй байна.

Иймд бид шүд цоорох өвчин ба түүний хүндрэлийн үед шүдний хатуу зөөлөн эдэд гарах эмгэг өөрчлөлтийг бичил бүтцийн түвшинд судлан, шүд цоорох өвчин ба түүний хүндрэлүүд Монгол хүнд хэрхэн явагдаж буйг тогтоож эмч, судлаачид, мэргэжлийн ангийн оюутнуудын сургалт, танин мэдэхүйн хүртээл болгох зорилгоор энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэв.

Судалгааны ажилдаа бид дараах зорилтуудыг дэвшүүлэв.

  1. Шүдний хатуу эдийн эрүүл бүтэц зүйн төлөвийг судлах.
  2. Шүд цоорох өвчний үед шүдний хатуу эдэд гарах бүтэц зүйн өөрчлөлтүүдийг тогтоох
  3. Шүдний зөөлцийн үрэвслийн үед шүдний зөөлцөд гарах бүтэц зүйн эмгэг элементүүдийг тогтоох
  4. Зөөлцийн үрэвслийн эмнэлзүйн ангилал үе шатны дагуу бүтэц зүйн эмгэгшилтийг тогтоох

Судалгааны материал, аргачлал

Бид УКТЭ-ийн Эрүү нүүрний мэс заслын амбулаториос согог заслын заалт бүхий эрүүл, мэс заслын заалт бүхий эмгэг нийт 60 шүд, мөн Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв болон “Сэндэр” шүдний эмнэлгээс 20 ш өвчилсөн зөөлц авч судалгаанд хамруулав. Шүдний хатуу эдийг Геологийн төв лабораторийн эрдэс чулуулгийн лабораторид KDS-1600 маркын чулуу зүсэгчээр шудний дагуу тууш тэнхлэгээр зүсэж KRT-150 шлиф моторт дараалсан таван дамжлагаар барин 30 мкм зузаантай шүдний зүсмэг /шлиф/ бэлтгэн, шүдний саармаг формалины уусмалд бэхжүүлэн урсгал усанд зайлж, спиртын эгнээгээр дамжуулан усгүйжүүлээд парафинд нэвчүүлэн царцааж ТИП-1400 микротомоор 7 мкм зузаантай зүсэж гематоксилин-эозиноор будаж, бичил бэлдмэл бэлтгээд МББ-1 микроскопын 20x10, 40x10 өсөлтөөр харан судлав.

Шүдний зүсмэл, бичил бэлдмэлүүдийг нарийвчлэн судалсны дүнд онол практикийн онцгой ач холбогдол бүхий эмгэгшилт голомтуудаас микростар-120 микроскопоор 28 ширхэг өнгөт гэрэл зураг татав.

Үр дүн:

Шүдний хатуу эдээс бэлтгэсэн тууш зүсмэгүүдийг паалангийн гадаргуугаас шүдний ёзоорын чиглэлд хатуу эдийн эрүүл бүтэц зүйн төлөвийг тогтоов. Шүдний хатуу эдийн бүтэц паалан, тугалмай, ясжмаг эд нь өөр хоорондоо ялгаатай бүтэц зүйн өвөрмөц тогтоцтой болох нь ажиглагдав.

Эхлээд тууш зүсмэгийн гадаргууг бичил харуурын 10x10 өсөлтөөр харахад Гунтер-Шрегерийн шугам Ретциусын шугам тодоор ялгаран харагдаж байлаа. Бичил харуурын 40x10 өсөлтөд паалангийн бүтцийн элемент болох призмүүд нь шүдний гадаргуугаар тугалмайн чиглэлд үл мэдэг ялгаран харагдаж байв. Паалан тугалмайн зааг хэсгээр тугалмайн сувгуудьф төгсгөлүүд, Томсын ширхэгүүд тод ялгаран харагдаж байлаа. Шүдний хатуу эдийн ихэнх хувийг эзэлдэг тугалмай нь өөр хоорондоо шигүү байрласан сувгуудаас тогтдог болох нь ажиглагдав.

Шүдний хатуу эдээс бэлтгэсэн зүсмэгүүдийг паалангийн гадаргуугаас шүдний хөндийн чиглэлд буюу шүдний тууш тэнхлэгийн дагуу ажиглаж шүдний хатуу эдийн бүтэц зүйн эмгэгшлүүдийг тогтоов.

      Эмгэгшлийн төсөөтэй бүтцүүдийг нэгтгэн шүдний пааланг нэлэнхүйд нь тугалмайн дээд хэсгийг хамарсан эмгэгшилтийг “Эрдэсгүйжин задарсан бүс” тугалмайн сувгууд нарийссан эрдэсжилт бусад хэсгээс давамгай явагдсан хэсгийг “тунгалаг тугалмайн үе” гээд түүнээс доош шүдний зөөлөн эд хүртэл орших эмгэгшилт бүтцүүдийг “хоёрдогч тугалмай ба зөөлцөд гарсан өөрчлөлтүүд” хэмээн нэрийдэж эмгэг бүтэц зүйн гурван бүс болгов. Эмгэгшилтийн “Эрдэсгүйжин задарсан бүс”-д паалангийн призмүүд эмх цэгцгүй болсон тугалмайн сувгуудад маш их хэмжээний микроорганизмууд хуримтлагдсан сувгууд нь өргөссөн зарим хэсэгтээ нийлэн агуйт хөндий, /caverna/ үүсгэсэн байлаа. “Тунгалаг тугалмайн бүс”-д тугалмайн сувгууд нарийссан, сувгууд хооронд эрдэсжилт их буй ажиглагдав.          

“Хоёрдогч тугалмай ба зөөлцөд rapч өерчлөлтүүд” бүсэд хоёрдогч тугалмай ихээр хуримтлагдсан, зөөлцийн эсүүдийн тоо цөөрч цусны судас, мэдрэлийн ширхэгүүд бүтцээ алдсан байлаа.

Шүдний зөөлөн эдээс бэптгэгдсэн бичил бэлдмэлүүдийг өөр хооронд нь харьцуулсан харьцуулалтаас зөөлөн эдийн эмгэгших процессын бүтэц зүйн түгээмэл эмгэг элементүүд нь одонтобласт эсийн цэврүүшилт, зөөлцийн сөнөрөл, шохойжилт / петрификаци/ зэрэг болохыг тоггоов.

Дээрх бүтэц зүйн эмгэг элементүүд зөөлцийн үрэвсэлт өвчнүүд ба түүний хүндрэлүүдийн үед түгээмэл илэрч байсан нь өвчний эмнэл зүйн үө шат болгонд бүтцийн өвөрмөц өөрчлөлтүүд илэрдгээр гэрчлэгдэж байлаа.

Хурц голомт үрэвслийн үед судаснуудад бүлэн /тромбо/ үүсч голомтлог цус харвалт, мэдрзлийн ширхэгийг фрагментац, идээт үрэвслийн голомт илэрч

Архаг ширхэглзг үрэвслийн үед үрэвслийн эсүүд болон мөхлөгөнцөрт эд ихээр үүсч, судасны бөглөрөл /облитөраци/ зөөлцийн чулуужилт илрзв.

Бичил бугалааны зргзн тойронд мөхлөнгөр эд байх бөгөөд знз нь цаашид сорвит бүрхүүл болж хувирсан нь ажиглагдав.

Үхжилт үрэвслийн үед бичил биетүүд бүхий эс, эдийн задарсан хэсэг, өөхний хүчлийн талст, цус задралын нөсөө /гемосидерин/ хуримтлал ажиглагдлаа.

Дүгнэлт

  1. Эрүүл бүтзц зүйн төлөвт паалангийн призмүүд Гуниер-Шрегерийн шугам, Томсын ширхэгүүд тугалмайн сувгууд тод харагдав: Шүдний эмгэг бүтцийн төлөвт паалан тугалмайн бүтцүүд задарч, эмх цэгцгүй болж, бичил биетүүд хуримтлагдаж, тугалмайн сувгууд нарийсч, эрдэсжих, хоёрдогч тугалмай ихээр үүсэх, зөөлцийн цусны судас, мэдрэлийн ширхэгүүд бүтцээ алдах шинжүүд ажиглагдаж байв.
  2. Зөөлцийн үрэвсэлт өвчний үед бүтэц зүйн түгээмэл эмгэг элементүүд болох эсийн цэврүүшил, эсийн тэжээлгүйдэл, шохойжилт, бичил судасны цус харвалт, судасны бөглөрөлт, үхжилт, нөсөөжилт илрэв.
Ном зүй

1.Борвский Е.В, Леус П.А “Кариес зубов” 1979 с.26-75
2.Вайс С.И “Болезни пульпы зуба” 1979 с.12- 123
3.Мигнунов Б.И. “Патологическая анатомия заболеваний зубачелюстной системы и полости рта\\\\\\\" Москва 1963 с.7-25
4.Raindbord J.J. “Dental cares” journal of DentaS Research 1986, Vol 65, pp. 54-120
5.Рыбаков А.И, Иванов B.C “Клиника терпевтический стоматологий” Москва, 1980, с.53-108
6.Clement A.J. “Pathology of the Dental hard tis¬sues” 1980 c.256-275.
7.Anderson “Oral pathology” 1990 Nineth ed. Mosby Company, pp. 1002-1040
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Б. Оюунбат


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2151
Судлаачдын бусад өгүүлэл
Ч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК