Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2000, 4(113)
Агаарын бохирдлоор ялгаатай хотуудын хүүхдийн физиометрийн зарим үзүүлэлтnйг судалсан дүн, үнэлгээ
( Судалгааны өгүүлэл )

Б.Бурмаа, Ш.Энхцэцэг, Э.Эрдэнэчимэг, Б.Ичинхорлоо.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

 
Абстракт

The paper is the result of study of air pollution influense on physiological indices of children resid­ing in cities /Ulaanbaatar, Mandalgovi, Arvaikheer/ with different levels of air pollution. Investigation covered more than 1000 children 4-11 years of age.

We studied and evaluated some indices of physi­ology. Study shows that air pollution of the Ulaanbaatar city may have an influence on respira­tory capacity of children.

Pp. 15-18 Tables 5, Literatue 16

Хүүхдийн бие бялдрын өсөлтийн зэрэгцээ сэтгэц- физиологийн хөгжлийн зүй тогтлыг судлах нь өөрчлөгдөж буй орчны хүний бие махбодод үзүүлэх нөлөөллийг илрүүлэх боломж олгоно гэдгийг тэмдэглээд, олон хүнийг хамруулсан судалгаа хийдэг эрүүл ахуйн шинжлэх ухаанд ялангуяа, хүн амын эмзэг бүлэг болох хүүхдийн эрүүл мэндийн байдлыг судлахад өргөн ашиглах хэрэгтэй гэж үзэж байна. /1,2,5,10,11,12,13/.

Манай улсад судпаач Н.Тарва /17/ 13-аас дээш насны тамирчдад гарын хүч, уушгины амьдралын багтаамжийг харьцуулан судалж, Д.Батчулуун нар /3/, Д.Батчулуун /4/ сургуулийн өмнөх насны хүүхдийн бие махбодын үйл ажиллагааны зарим үзүүлэлтийг судлан үнэлгээ өгсөн, Ш.Оросоо /15/1-3 насны хүүхдийн орчинд дасан зохицох чадварыг судалснаас өөр ялангуяа хүүхдийн бие махбодын үйл ажиллагааны үзүүлэлт буюу дасан зохицох чадварыг хүрээлэн буй орчны бохирдолтой холбон судалсан эрдэм судлалын ажил, хэвлэлийн материал ховор байна.

Зорилго: Агаарын бохирдпоор ялгаатай хот, суурингийн хүүхдийн физиометрийн зарим үзүүлэлтийг судлан үнэлгээ өгөх.

Судалгааны материал, арга зүй: Судалгаанд Улаанбаатар, Мандалговь, Арвайхээр хотын 4-11 насны 1000 гаруй хүүхдийг физиометрийн зарим үзүүлэлт /гарын хүч, уушгины амьдралын багтаамжийг динамометр, стерометрийн аргуудаар судалж, зарим судлаачдын судалгааны дүнтэй харьцуулан үнэлгээ өглөө.

Судалгааны дүн, хэлцэмж: Судалгаа явуулсан Улаанбаатар хотын агаарт хүхэрлэг хий ЗДХ-ээс 1.8 дахин, азотын давхар исэл 2.2 дахин, хүхэрт устөрөгч 16.2 дахин илүү, Мандалговьд хүхэрлэг хий 5.5 дахин бага /ЗДХ 0.005/ , азотын давхар исэл 0.86 дахин их /0.004/, хүхэрт устөрөгч 1.3 дахин бага /ЗДХ 0.008/, Арвайхээр хотод хүхэрлэг хий 2.7 дахин бага, азотын давхар исэл 1.7 дахин их, хүхэрт устөрөгч ЗДХ-нд байсан ба судалгаанд хамрагдсан хотуудыг хооронд нь харьцуулж үзэхэд Мандалговь, Арвайхээр хотод хүхэрлэг хийн хэмжээ Улаанбаатараас магадлал бүхий бага /t>2/, хүхэрт устөрөгч магадлал бүхий илүү /t>2/, азотын давхар ислийн хувьд статистикийн үнэн магадтай ялгаа ажиглагдаагүй.

Агаарын бохирдлоор ялгаатай эдгээр хотуудын хүүхдийн физиометрийн зарим үзүүлэлтийг судалсан дүнг 1,2, 3 дугаар хүснэгтэд тус тус харууллаа.

Хүүхдийн баруун, зүүн гарын хүчийг хэмжсэн судалгаагаар Улаанбаатар хотод /Хүснэгт 1/ хүүхдийн нас ахих тутам гарын хүч нэмэгдэж, баруун гарын хүч зүүн гарынхаас 4-11 насны эрэгтэй хүүхдэд: 0.15, 0.54, 0.94, 0,37, 0.50, 1.73, 1.58, 1.65 кг-аар, эмэгтэй хүүхдэд мөн насанд: -0.22, 0.38, 0.22, 0.54, 1.16, 0.66, 0.71, 2.27 кг-аар тус тус их боловч энэ ялгаа нь 11 настай эмэгтэйгээс / t=3.29/ бусад хүүхдэд статистикийн магадлалгүй байна.

Мандалговь /хүснэгт 2/ 4-11 насанд баруун гарын хүч зүүн гарынхаас эрэгтэй хүүхдэд: 0.88, 0.78, 0.77, 0.0, 0.58, 0.92, 1.13, 2.48 кг-аар, эмэгтэй хүүхдэд: 0.78, 1.14, 1.00, 0.46, 0.78, 1.05, 0.78, 1.07 кг-аар илүү бөгөөд 11 настай эрэгтэйгээс /t=2.31/ бусад хүүхдэд статистикийн магадпалгүй байв.

Арвайхээрт /хүснэгт 3/ 4-11 насанд баруун гарын хүч зүүнээс эрэгтэй хүүхдэд: 0.67, -0.40, 0.84, 0.89, 0.21, 0.46, 1.81, 1.31 кг-аар, эмэгтэй хүүхдэд 1.00, 0.77, 0.60, 0.54,1.00, 0.47, 0.78, 2.41 кг-аар тус тус илүү, 11 настай эмэгтэйгээс /t=2/ бусад хүүхдэд статистикийн магадлалгүй байв.

Судалгаанд хамрагдсан хотуудын хүүхдийн гарын хүчний хэмжээг хооронд нь харьцуулж үзэхэд Мандалговь хотын 4,5 насны эрэгтэй, эмэгтэй, 6 настай эрэгтэй, 8 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдийн гарын хүч зүүн талдаа Улаанбаатарын хүүхдээс Мандалговийнхоос илүү /9 настай эрэгтэй t=2/, Арвайхээр хотын 4,5 настай эрэгтэй, эмэгтэй, 6 настай эмэгтэй, 7,8 настай эрэгтэй, эмэгтэй, 9.10 настай эмэгтэй, 11 настай эрэгтэй хүүхдийн зүүн гарын хүч Улаанбаатарынхаас илүү /4 настай эрэгтэй t<2, 6 настай эрэгтэй t<2,7 настай эрэгтэй t<2, 8 настай эмэгтэй t<2, 9 настай эрэгтэй 1<2/, баруун гарын хүч Мандалговь аймгийн 4,5 насны эрэгтэй /1<2, t<2/, эмэгтэй /1<2, t<2/, 7,9 насны эрэгтэй /1<2, t<2/ хүүхдэд Улаанбаатараас илүү, Арвайхээрф хотод 4 /t<2, t<2/, 5 настай эрэгтэй, эмэгтэй 6 настай эрэгтэй Л<2/, 7 настай эмэгтэй / t<2/, 8 настай эрэгтэй /1<2/, эмэггэй / t<2/, 9 настай эрэгтэй /t<2/ хүүхдэд Улаанбаатарын хүүхдийнхээс илүү байв. Дээр өгүүлснээс харахад агаарын бохирдлоор ялгаатай хотуудын хүүхдийн гарын хүчний хэмжээ зарчмын ялгаагүй бөгөөд М.Г.Коломийцева нар / 1970/ агаарын бохирдол ихтэй хотод хүүхдийн гарын хүчний хэмжээ хяналтыи бүлгээс ялгаагүй байсныг тэмдэглэсзн байна.

Хүүхдийн уушгины амьдралын багтаамж /УАБ/-ийг судапсан дүнгээр /Хүснэгт 1,2,3/ насахих тутам УАБ-ийн хэмжээ нэмэгдэж, эрэгтэй хүүхдэд эмэгтэйгээс энэ хэмжээ илүү байгаа нь ажиглагдлаа. Улаанбаатарт 8 настай эрэгтэйд эмэгтэйгээс 144.87 см3-ээр /1=<2/, 9 настайд 126.76 /1<2/, 10 насанд 368.18 /t<2/, 11 насанд 111.55 Л<2/, Мандалговьд 8 насанд 326.19 /t<2/, 9 насанд 440.89 /1<2/, 10 насанд 487.39 /t<2/, 11 насанд 153.93 /t<2/, Арвайхээр хотод 8 насанд 64.66 Д<2/, 9 насанд 133.33 /t<2/, 10 насанд 88.82 Д<2/, 11 насанд 128.12 /t<2/-aap тустус илуү байна.

Хүснэгт 4-өөс харахад Мандалговь хотод хүүхдийн УАБ үзүүлэлт Улаанбаат&рын хүүхдээс 8,9,10 насны эрэгтэй, эмэгтэй, Арвайхээр хотод 8,9 настай эмэгтэй, 10 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдэд тус тус илүү /t>2/ байгаа нь ажиглагдлаа. Энэ нь Боев нар /5/, L.S. Razikova нар /16/ агаарын бохирдол ихтэй хотод хүүхдийн УАБ буурдаг, М.Л.Маслов /14/ агаарын бохирдлын улмаас хүүхэд байнга өнгөц амьсгалах нь УАБ бууруулдаг гэж үзсэнтэй ижил үндэслэлтэй гэж үзэж байна.

х1- хүхрийн хоёрч исэл

х2- азотын давхар исэл

 хЗ-тоос

х4- хүхэрт устөрөгч

у1- гарын хүч

у2- уушгины амьдралын багтаамж

Хүүхдийн физиологийн зарим үзүүлэлтүүд экологийн зарим хүчин зүйлийн хоорондын хамаарлыг тооцож үзэхэд /хүснэгт 8/: гарын хүч нь хүхрийн хоёрч исэл, азотын давхар исэл, хүхэрт устөрөгчтэй шууд хүчтэй, агаарын тоостой, шууд сул.

-уушгины амьдралын багтаамж нь хүхрийн хоёрч исэл, азотын давхар исэл, хүхэрт устөрөгчтэй урвуу дунд, агаарын тоостой урвуу хамааралтай.

УАБ нь хүхрийн хоёрч исэл, хүхэрт устөрөгчтэй урвуу хамааралтай байгаа нь Улаанбаатар хотод агаар хүхрийн нэгдлээр илүү бохирдсон энд амьдардаг хүүхдүүдэд УАБ бага байгаа нь хоорондоо холбоотойг харуулж байна.

Дүгнэлт:

Орчны бохирдпоор ялгаатай хот суурингийн хүүхдийн физиометрийн зарим үзүүлэлтийг харьцуулан судалж дараахь дүгнэлтийг хийв.

  1. Судалгаа хийсэн хотуудад хүүхдийн гарын хүч, уушгины амьдралын багтаамж, нас ахих тутам нэмэгдэх, баруун гарын хүч зуүн гарынхаас илүү, эдгээр үзүүлэлт эрэгтэй хүүхдэд эмэгтэйгээс илүү байх нийтлэг зуй тогтол ажиглагдаж байна
  2. Хотуудын хүүхдийн физиометрийн үзүүлэлтүүдийн харьцуулсан судалгаагаар Улаанбаатарт уушгины амьдралын багтаамж бага байгаа нь тэдний дунд цээжний бүслүүрийн хэмжээгээр дундаас доош үзүүлэлттэй хүүхдийн эзлэх хувь бусад аймгуудаас илүү /6/ байгаатай уялдаж энэ нь агаарын бохирдлын улмаас хүүхэд байнга өнгөц амьсгалдагтай холбоотой байж болох юм.
Ном зүй

1. Баранов А.А, Цымлякова Л.М. Медико-экологическое лроблемы охраны здоровья матери и ребенка. Педиатрия. /1991/, №2, с.5-7.
2. Батчулуун Д. Туровец Г.Л, Купул Ж, Бурмаа Б. Гигиеническое изучение школьной зрелости детей г.Уланбатора. Гигиена и санитария, 1979, №6, с.66-69.
3. Батчулуун Д. Физическое развитие детей от 1-го месяца до 17 лет и некоторые гигиенические вопросы акцелераций развития школьников г Уланбатора. Автореферат дисс... на соискание уч. ст. к.м.н., Уланбатор, /1981/
4. Боев В.М., Перепелькин С.В.,Желудева Г.Н., Сетко Н.П., Бархатова Л.А. Гигиенические аспекты загрязнения атмосферного воздуха серосодержащими соединиями. Гигиена и санитария. /1998/, №6, с. 17-20.
5. Бурмаа Б, Татъяна С. Хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжлийг харьцуулан судалсан дүнгээс. Эрүүл хот-сайхан амьдрал. Онол практикийн бага хурлын материал. УБ, / 1996/, х.27-28.
6. Бурмаа Б, Энхцэцэг Ш., Эрдэнэчимэг, Э.,Уранцэцэг Ш., Ичинхорлоо Б Агаарын бохирдлоор ялгаатай хотуудын хүүхдийн бие бялдрын өсөлтийн зарим үзүүлэлтийг судалсан дүн, эрүүл ахуйн үнэлгээ. Монголын анагаах ухаан, 2000, №3, с. 16-18
7. Вайсман Я.И.,Зайцева И.В., Михайлов А.В.и др. Методические подходы к количественной оценке комбинированного действия вешеств в условиях реального загрязнения окружаюшей среды. Гигиена и санитария, / 1986/, №11, с. 16-19
8. Ильиченко И.Н, Прокопенько Ю.И, Ильин В.П, Заикин Е.В. Результаты изучения эколого-зависимых отклонений в состоянии здоровья детей дошкольного возраста. Педиатрия, /1999/, №3, с.88-93.
9. Карпенко ИД Утенина В.В, Осадчая Н.Д, Перепелкин
С.В,Шкунов В.В.Гигиеническая оценка физического и психофизиологического развития детей, проживающих в зоне выбросов Оренбургского газопромыслового управления. Гигиена и Санитария, /1998/, №6, с.40-43.
10. Карпов Е.Г, Архиреева В.А, Скачкова М.А, Кукасанов В.Ф, Сурначева Р.Н, Тарасенко Н.Ф, Лапетева Н.М. Здоровье детей дошкольного возраста в городах с разных уровнем загрязнения окружающей среды. Гигиена и Санитария. / 1998/. №6, с.35-37.
11. Кучма В.Р, Минибаев Т.Ш, Башкирова МА и др. Гигиена и Санитария, /1994/, №2, с.37-40.
12. Маслов М.Л. Влияние разных уровней загрязнения атомферного воздуха выбросами нефтехимичексое предприятий на состояние функций внешнего дыхания детей. Гигиена и санитария, /1980/, №1, с.10-12
13. Оросоо Ш. Сомато-психическое развитие и особенности адаптации детей от года до трех лет жизни города Уланбатора. Автореферат дисс... . на соискание уч. ст. к.м.н, Уланбатор, /1994/
14. Rasikova I.S, Hazarov A.A, Rizamuhamedova M.Z The influence of ecological factors on bronchial asthma develop¬ment in adolescents. The 4 th Princess Chulabbhorn interna¬tional Science Congress Chemicals in the 21 st century8 /
1999/ 8 Bangkok, p. 198
15. Тарва H. Физическое развитие спортсменов MHP. Автореферат дисс... . на соискание ученой степени к.м.н., /1972/. С.18
16. Шандала М.Г, Звиняцковский Я.М.Окружающая среда и здоровье населения., Киев, /1998/, с. 5-41.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Л. Нарантуяа


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1220
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК