Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2000, 4(113)
Монгол улсын анхдах эмийн дасалтай сүрьеэгийн тархалтын түвшинг судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Н.Наранбат1, Г. Цогт1, А. Фужики2, Т. Мори2

1Сүрьеэгийн Үндэсний Төв, 2Японы Сүрьеэ Судлалын Институт

 
Абстракт

Sputum of 530 patients who are smear positive new TB patients in 8 districts of Ulaanbaatar city, 21 aimags were collected. Smear positive samples by acid fast staining was put into culture 2% Kudoh me­dia. When 530 samples inoculated, 96 /18,1%/ were no growth and contaminated. 434 of them were on growth strains and tested for niacin production with the aniline method.

Anti-tuberculosis drug susceptibility test was car­ried out by Proportion method. Test was expressed using drug-containing media including 0.2 mg/l for INH, 2mg/l for EMB, 4mg/l SM and 40mg/l RMP. As a re­sult of doing a test in 405 cultures, 286 of them were sensitive to all 4 drugs, 119 of them were primary drug resistance. Prevalence of primary drug resistance was 29.4%. The percentage of Multi-drug resistance was 3,4%. However, TB with isonizid, resistance is 15,3%.

pp. 19-21, Tables 4, Figure 1, References 6

  1. онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын чуулганаас “Сүрьеэтэй тэмцэх гол ажил нь өвчтөний үр дүнтэй эмчилгээ мөн” болохыг хүлээн зөвшөөрч, 1993 оноос эхэлж сүрьеэтэй тэмцэх хөтөлбөрөө шинэчлэн эрчимжүүлж ажиллаж байгаа боловч амжилт нь төдийлэн харагдахгүй байна. 1996 оны байдлаар дэлхий даяар 3 сая гаруй хүн сүрьеэгээр нас баржээ.1

Сурьеэгийн Үндэсний Хөтөлбөрүүд үр дүнтэй болоход саад болж байгаа нэг хүчин зүйл бол олон эмэнд дасалтай сүрьеэ (ОЭДС) элбэг болж, тархаж буй явдал юм.2 ОЭДС* үүсэх нь сүрьеэгийн эсрэг эмийг буруу хэрэглэсэнтэй л бүхэлдээ холбоотой байдаг бөгөөд Сүрьеэгийн Үндэсний Хөтөлбөрүүдийн чанарын нэг мэдрэмтгий хэмжүүр юм3.

Манай орны хувьд сүрьеэгийн өвчлөл ихтэй аймгуудын анхдах эмийн дасалтай сүрьеэ (АЭДС)**- гийн тархалтыг судалсан тандалт судалгаа 1998 онд хийсэн бөгөөд АЭДС-гийн эзлэх хувь 33,7%, ОЭДС-ий эзлэх хувь 2,2% байлаа.

Судалгааны материал, арга зүй Дээрхи судалгааг үргэлжлүүлэн Улаанбаатар хотын 8 дүүрэг, 21 аймагт 1999 оны 1-6 сарын хооронд бүртгэгдсэн түрхэц эерэг шинээр илэрсэн 530 өвчтөний цэрийг цуглуулж, сүрьеэгийн эсрэг эмэнд мэдрэг байдлыг тогтоох шинжилгээний аргачлалын дагуу өвчтөний түүхийг цуглуулж, өвчтөний цэрийг Циль-Нильсений аргаар будаж эерэг гарсан өвчтөнүүдийн цэрийг 4%-ийн NaOH-aap урьдчилан зэхэлт хийж, Кудогийн 2%-ийн тэжээлт орчинд тарьж 37 хэмд 4-6 долоо хоног өсгөвөрлөж, эерэг гарсан 434 өвчтөний өсгөврийг Японы Сүрьеэ Судлалын Институт (ЯССИ) дээр Ниацны болон полимеразын гинжин урвалын аргаар ялган дүйх шинжилгээ хийхэд 100 % Mycobacterium tuberculosis байлаа. Сүрьеэгийн эсрэг эмэнд мэдрэг байдлыг тогтоох шинжилгээг олон улсын стандартад нийцсэн пропорцын apraap (Proportion method) хийлээ. Эмийн шалгуур төвшрүүлгийг:

изониазид(Н)......... 0,2 мкг/мл

стрептомицин(8).....4,0 мкг/мл

рифампицин(К).. ....40,0 мкг/мл

этамбутол(Е),.............. 2,0 мкг/мл байхаар

бэлтэсэн бэлэн тэжээлт орчин ашиглаж шинжилгээг хийлээ.

Судалгааны үр дүн

Судалгаанд 405 өсгөвөр шинжилснээс 286(70,6%) нь сүрьеэгийн эсрэг эмэнд мэдрэг, 119(29,4%) АЭДС байв. АЭДС-тай 119 өвчтөнөөс 74(62,2%) нь нэг эмэнд, 39(32,8%) нь хоёр эмэнд, 4(3,4%) нь гурван эмэнд, 2 (1,6%) нь дөрвөн эмэнд дасалтай гарлаа /Хүснэг1/.

Үүнээс ОЭДС-тэй 4(1%) өвчтөн илэрлээ. Насны хувьд авч үзвэл 30-39 настай хүмүүсийн дунд АЭДС хамгийн их байна /Хүснэгт2/.

Завхан аймаг энэ судалгаанд нэг ч өвчтөн хамруулж чадсангүй. Дархан-Уул аймаг 52 өвчтөн энэ судалгаанд хамруулсны 36,5% нь, Баянгол дүүрэг 41 өвчтөн энэ судалгаанд хамруулсны 22,2% АЭДС- тэй байна /ХүснэгтЗ/

Судалгааны дүнг урьд хийсэн судалгааны дүнтэй харьцуулахад АЭДС-ийн түвшин ойролцоо байна.

  • сүрьеэгийн эсрэг эм- изониазид, рифампицинд нэг зэрэг дасалтай сүрьеэ,

** урьд өмнө сүрьеэгийн эсрэг эмийг хэрэглэж. байгаагүй хүнд үүссэн эмийн дасал

Хэлцэмж, дүгнэлт

Энэ судалгааг эхлэхээс өмнө бух аймаг дүүргийн сүрьеэгийн лаборант болон эмч нарт сургалт явуулж, өвчтенөөс хэрхэн цэр цуглуулах, хадгалах, тээвэрлэх талаап заавар өгсөн боловч 125 (23,6%) өвчтөний цэр хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдсанааас судалгаанд хамрагдах боломжгүй боллоо.

Үндэсний сайн хөтөлбөртэй үед анхдагч эмийн даслын төвшин голдуу 5%, түүнээс доогуур байдаг бөгөөд сүрьеэгийн хими эмчилгээг зохион байгуулалтгүй, урсгалаар хийж байсны дараа хэрэгжиж буй шинэ хөтөлбөрийн үед 15% түүнээс дээш байдаг гэж үздэг. Бидний судалгаагаар  АЭДС-тэй 119 (29.4%) өвчтөний 62 (52.1%) изониазидид дасалтай байгаа гь сүрьеэгийн хими эмчилгээг зохион байгуулалтгүй, урсгалаар хийж байсныг давхар баталж байна.

ОЭДС-тэй 4(1%) өвчтөн байгаа нь шинэ хөтөлбөр зохих төвшинд байгааг харуулж байна. Иймээс сүрьеэгийн эмчилгээг Сүрьеэгийн Үндэсний Хөтөлбөрт заасан горимоор шууд хяналттай хийхэд голлон анхаарч, 1994 онд эрүүл мэндийн сайдын А/133 тоот тушаалын5 биелэлтэд хяналт тавьж ажиллах, холбогдох албан тушаалтан, байгууллага ажлаа сайжруулах хэрэгтэй байна.

АЭДС-ийн тархалтыг авч үзэхэд сүрьеэгийн өвчлөл өндөртэй газар АЭДС-ийн төвшин өдөр байна / Хүснэгт4, 3/

Цаашид энэ судалгааг үргэлжлүүлж, судалгаанд хамрагдсан өвчтөний эмчилгээний үр дүнг судлах, ингэснээр одоо мөрдөгдөж байгаа эмчилгээн.ий горимд үнэлэлт өгөх боломжтой болно. Мөн эмчилгээний үр дүнд эмийн дасалтай сүрьеэгээс өөр нөлөөлж болох хүчин зүйлүүсийг тодорхойлж болно.

Сүрьеэгээр өвдөгчдийг насны ангиллаар авч үзэхэд 5-29 насныхан сүрьеэгээр их өвчилж байхад6 АЭДС- гээр 30-39 насныхан яагаад их өвчилж байгаа шалтгааныг олж илрүүлэх судалгааг цаашид хийх хэрэгтэй.

Эцэст нь энэ судалгааг хийхэд гүн туслалцаа үзүүлсэн ЯССИ болон бусад хүмүүст талархал илэрхийлье.

Ном зүй

1 WHO Report on the Tuberculosis Epidemic, 1995., WHO, Geneva
2 Weekly Epidemiological record 20 September, 1996..WHO, Geneva
3 Сүрьеэтэй тэмцзх ажпын орчин үеийн концепц.,1994, Улаанбаатар, х.14
4 Эмэнд дасалтай сүрьеэгийн эмчилгээний гарын авлага, 1998., ДЭМБ, Женев, х.10
5 Сүрьеэ сэтгүүл № 3.,1996он., х. 18
6 Сүрьеэгийн дүн бүртгэлийн мэдээ, СҮТ.,2000, Улаанбаатар, х. 10
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Г.Жамба


Нийтлэлийн нээгдсэн тоо: 803
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК