Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2000, 4(113)
Гепататын В, С, D вирусийн маркерийн тархалтыг Улаанбаатар хотод амьдарч буй хүүхдүүдийн дунд судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Д.Даваасүрэн, С.Гантуяа, Я.Дагвадорж, П.Нямдаваа

 Анагаах Ухааны Их Сургууль, Ниймийн Эрүүл Мэндийн Хүрээлэн.

 
Абстракт

Hepatitis B, C, D virus markers have been stud­ied in a group of children . 513 children aged 0-16 years selected randomly in Ulaanbaatar. 229 of them were vaccinated and remaining 284 not vaccinated for B hepatitis. The study have revealed 6.4% HBsAg, 10.7% anti-HCV among study group. Anti- HDV have been found in 21.7% among the HBsAg careers. Among the children who were not vacci­nated be prevalence of HBsAg was 3.7 times higher than the children who have been vaccinated. Bous have HBsAg rate more than higher them the girls.

pp. 21-24, Tables 3, References 24.

Анхны гепатит үүсгэх чадвартай вирусийн төрөл, зүйл одоогоор 8 /А, В, С, D, Е, G, TTV, Sen virus/ байгаа бөгөөд өвчлөл, архагшилтын зэрэг нь газарзүйн бүс, улс орон бүрт харилцан адилгүй боловч цусаар дамжин тархах хандлагатай В, С, D, Е, G,TTV вирусээс үүсгэсэн халдвар эмнэлзүйн хувьд илүүхүнд, архагших хандлагатай, алсын урхаг ихтэй байдаг нь тодорхой болжээ /7, 17, 18, 19, 20, 23, 24/.

Вируст гепатит /ВГ/-ын бүх төрөл Монгол улсад нутагшмал бөгөөд эрүүл мэндийн болон эдийн засгийн ихээхэн хохирол учруулж байгааг судлаачид тогтоосон байна /2,4,5,7,8,9,12,13,14,15,20,21/. Манай улсад 1988 оноос туршин судалгаа хийсэн дүнд үндэслэн В вируст гепатит /HBW-ын эсрэг вакциныг үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрт 1991 онд оруулснаар ВГ-ын өвчлөл, эндэгдэл эрчимтэй буурч эхэлсэн /1/ боловч 1995 оноос дахин нэмэгдэх хандлагатай болсон

нь бидэнд энэ судалгааг хийх санааг төрүүлсэн.

Судалгааны ажлын зорилго, зорилт: Улаанбаатар хотын хүүхдийн дунд вируст гепатитын архагшдаг хэлбэр болох В, С, Д-ийн тархалтыг тогтоох явдал энэхүү судалгааны гол зорилго юм. Энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараахи зорилтуудыг шийдвэрлэв. Үүнд:

  1. Хүүхдийн дундах HBV-ийн тархалт, түүнд сэргийлэх тарилгын нөлөөлөл
  2. Хүүхдийн дундах HCV-ийн тархалт
  3. Хүүхдийн дундах HDV ба бусад хавсарсан халдварын тархалтыг вирусийн маркер ашиглан тус тус судлан тогтоов.

Судалгааны арга материал

Судалгаанд Улаанбаатар хотын 3 дүүргийн 15 хорооноос санамсаргүй сонголтоор түүвэрлэсэн 0-16 насны 0-16 насны 513 хүүхэд хамрагдав. Хүүхдийн тоог:

n=z"p (1-p)/d2 /С.К.Лванга, Ч.Е.Тыэ, 1989/ томьёогоор тооцоолов. Өмнөх судалгаануудад HBsAg тээгчид 15% opчим; anti НВс 60-79% орчим, anti HCV 10.6-36.3% орчим тохиолдож байв. /2, 5, 12, 13, 14/. Ингээд р=0.6, z=1.96, d=0.05 гэж үзэв. Иймд п=1.962х 0.6 x 0.4/0.05=369

Судалгаанд хамрагдсан хүүхэд тус бүрээс вакум бүхий хуруу шилэнд 3-5 мл цус авч, нийт ийлдсэнд HBsAg ба anti-HCV тодорхойлох шинжилгээг батлах сорилын хамт хийв. HBsAg эерэг ийлдсэнд anti-HCV, HBeAg тодорхойлох шинжилгээ, харин HBsAg сөрөг ийлдсэнд anti-HBc, anti-HBs тодорхойлох, шинжилгэзнүүдийг иммуноферментийн аргаар ОХУ- ын Доод Иовогород, “Диагностическая система" пүүсийн цочмог оношлуур ашиглан хийв.

Бүх судалгаанд хамрагдагчдад эмнэлзүйн үзлэг хийж, эмнэлзүйн өөрчлөлттэй болон вируст гепатитын вирус тээгч бүх хүүхдэд биохимийн шинжилгээ /АпАт, АсАт, билирубин, сульма, тимол/ хийв.

Судалгааны үр дүн хзлцэмж

Бид 16 хүртэлх насны 513 хүүхдэд судалгаа хийхэд 33/6.4±1.08%/-д нь HbsAg илэрсний дотор 0- 1 насанд 3 /2.4%/, 4-7 насанд /4/3.2%/, 8-11 насанд 12 /9.4%/, 12-15 насанд 14/10.3%/ байв /Хүснэгт 1/.

Сүүлийн 10 жилд вируст гепатитын эсрэг явуулсан арга хэмжээний үр дүн HBV-ын халдварын тархалт өмнөх судлаачдын /2,3,13/ тогтоосноос 2 дахин буурчзэ. Харин вакцинд хамрагдаагүй буюу 2-р бүлгийн хүүхдүүдийн дундах HbsAg тээгчдийн хувь ОХУ-ын судлаачдын Тува ба Якутад явуулсан судалгаагаар эдгээр үндэстэнд 9.8% 11.6% /16/ байгаатай ойролцоо байна.

Хүснэгт 1-ээс 0-7 насанд буюу HBV-ийн эсрэг вакцинд хамрагдах насны хүүхдүүдийн дунд HbsAg тээгчмд 2.8±1% байхад, 8-15 насанд буюу вакцинд хамрагдаагуй хүүхдүүдийн дунд 10.6+1.9% байна. / Р<0.01/. Ийнхүү HBV-ын халдварын нутагшмал бүс нутагт HBV-ын зсрзг вакцинд бүх нярай хүүхдийг явуулах нь энэ халдвараас. сэргийлэх тулгуур арга хэмжээ болохыг харуулж байна,

HBV халдварт эрэгтэйчүүд илүү өртөмтгий байдгийг судлаачид нэгэнт тогтоосон /7/ бөгөөд бидгий судалгаагаар ч эрэгтэй хүүхдүүдэд 7.7±1.6 /63.6%/ байхад эмэгтэйд 4.9±1.3 /36.4%/ буюу эрэгтэй хүүхдүүд мэдэгдэхүйц ихээр /р<0.05/ уг халдварт нэрвэгджээ.

НЬsАg тээгч хүүхдүүдийн цочмог вируст гипатитаар өвчилж байсан эсэхийг судалж үзэхэд 18 54.5%/ өвчилж байсан өгүүлэмжтэй. /15/45.5%/ нь огт өвчилж байгаагүй байна.

НЬsАg сөрөг гарсан 318 хуухдзд эсрэг бие тодорхойлоход 84/26.4%/-д нь эерзг байлаа. Өмнөх судалгаагаар хүүхдийн дунд 60% /3/ тохиолдож байсантай харьцуулбал 2 гаруй дахин буурсан байна. Нас, хүйсний байдлаар нь ялгаж үзвэл 0-3 насанд 7/ 10.9%/, 4-7 насанд 23/29.1%/, 8-10 насанд 29/32.6%/, 12-15 насанд. 25/29.0%/ ба хөвгүүдэд 29. 4%, охидуудад 23% байлаа. /хүснэг2/

Anti-HBc-ын илрэлтийг вакцинтай холбон судлахад, вакцинд хамрагдсан хүүхдийн бүлэгт 21.0+3.4%, хамрагдаагүй хүүхдүүдэд 30.8±3.5% байсан ба статистик магадтай ялгаа /р<0.05/ ажиглагдаж байна.

Anti-HBc эерэг хүүхдүүдийн вируст гепатитаар өвчилсөн эсэхийг тодруулахад: 31/36.9%/ нь өвчилсөн гэсэн мэдүүлэгтэй, 53/63.1%/ нь өвчилж байгаагүй байв.

Эндээс HBV шинж тэмдэггүй, далд хэлбэрээр / инаппарант, балархай, эмнэлзүйн илрэлгүй/ өвчилж HbsAg тээгч үүсэх нь элбэг болох нь харагдаж байна. Ер нь эмнэлзүйн илэрхий хэлбэрээр өвчилсөн HBV- т халдвар архагших нь маш ховор болохыг тогтоосон билээ. /6/.

HbsAg сөрөг гарсан 423 хүүхдэд anti-HBs тодорхойлоход 145 /34.3±2.3%/-д энэхүү эсрзг бие эерэг тогтоогдов. Эдгээр хүүхдүүдийг В гепатитын эсрэг вакцинд хамрагдсан эсэхээр нь ялган судлахад вакцинд хамрагдсан 229 хүүхдийн 91/39.7±3,2%/-д, хамрагдаагүй 194 хүүхдийн 54/27.8+3.6%/-д В гепатитын эсрэг дархлал үүсчээ. Бидний судалгааны энэ дүн нь В гепатитын эсрэг вакцины бүрэн тун тариул хүүхдэд anti-HBs-ын илрэлт 80-95% байгааг тогтоосон өмнөх судлаачдын /1/10,14/ судалгааны дүнгээс ихээхэн зөрж байгаагийн учир шалтгааныг цаашид нарийвчлан судлах шаардлагатай бөгөөд манай судалгаанд вакцин тариулсан гэсэн өгүүлэлд л ундэслэсэн болохоос бус, бүрэн тун тариул эсэхийг хүүхэд нэг бүрийн сэргийлэх тарилгын карттай тулган тодруулаагүйтэй холоотой юм.

Судалгаанд хамрагдсан бүх хүүхдийн ийлдсанд тодорхойлоход нь эерэг байв. Энэ нь бусад судлаачдын манай орны хүн амын дунд тогтоосон 10.7%, 16.3%, 15.4% -тай /12,14/ ойролцоо байна. Насны бүлгээр ялгаж судлахад 0-3 насанд 8/6.45±2.2%, 4-7 насанд 12/9.52±2.6%, 8-11 насанд 20/15.75±3.2%, 12-15 насанд 15/11.0±2.7% байлаа / Хүснэгт 3/

Anti-HCV-ийн илрэлт хөвгүүдийн дунд 11.4±1.9% охидын дунд 9.9±1.9% байсан нь хүйсний хувьд болоод насны бүлгүүдийн хооронд статистик магадтай ялгаагүй /р<0.05/ болох нь ажиглагдлаа.

Anti-HCV эерэг хүүхдүүдийг вируст гепатитаар өвчилсөн эсэхийг тодруулахад 24/43.6±6.7%/ нь вируст гепатитаар өвчилж байсан өгүүлэгтэй, /31/ 56.4±6.7%/ нь өвчилж байгаагүй хүүхдүүд байгаа нь HCV-ын цочмог халдвар ихэнхдээ эмнэлзүйн шинж тэмдэггүй балархай хэлбэртэй байдаг болохыг харуулж байна. Энэ нь олон судлаачдын нэгэнт тогтоосон HCV-ын цочмог халдвар голдуу шарлалтгүй, шинж тэмдэг балархай хэлбэрээр явагдаж, архагшдаг гэсэнтэй тохирч байна /7,16/.

HDV-ын халдварын тархалтыг тоггоох зорилгоор HbsAg эерэг 33 хүүхдэд судалгаа хийхэд 7/21.2±7.1%/ аnti-HDV илэрсэн бөгөөд эдгээр хүүхдүүд нь бүгдээрээ вируст гепатитаар өвчилсөн гэсэн өгүүлэгтэй байгаагаас үзэхэд HBV болон HDV халдвар хавсарсан тохиолдолд эмнэлзүйн шинж тэмдэг бүхий хэлбэрээр өвчилж байж болох юм. Ийнхүү дөльта халдварын тархалтын түвшин HbsAg тээгч хүн амын дунд өмнөх судалгаануудаар тогтоогдсон 41.2%, 45.5-57.7% ба 80.8% /3,13,14/-иас буурчээ. Монгол хүүхдэд дельта гепатитын архагших нь гадаадын судлаачдынхаас өндөр буюу хам /ко/ халдварын 35.1% ба 20.0%, дараалсан /супер/ халдварын 93.5% ба 80.0% нь архагшдаг болохыг тогтоожээ. /4,11/. Бидний судалгаагаар ч anti-HDV эерэг 7 хүүхдийн 1-ээс бусад /85.7%/ нь эмнэлзүйн шинж тод илэрсэн ч архаг гепатиттай байгаа нь HDV-ын халдвар гол төлөв ил хэлбэрээр тохиолддогийг баталж байна.

Дүгнэлт

  1. Монгол хүүхдийн дунд вируст гепатит В-ийн халдварын тархалтын бүтэц сэргийлэх тарилга болон бусад сэргийлэх арга хэмжээний нөлөөгөөр Гүнзгий өөрчлөлтөнд орсон байна. Вакцинд хамрагдаагүй насны бүлэгт дэлхийн өндөр тархалттай бүс нутгийн түвшинд /10.6+1.9%/ байхад вакцинд хамрагдсан бүлэгт нь дунд зэргийн тархалттай бүс нутгийн хэмжээнд /2.8±1.0%/ орсон байна.
  2. Вируст гепатит С-ийн халдварын тархалт монгол хүүхдийн дунд өндөр түвшинд /10.7±1.4%/ байна.
  3. Вируст гепатит D-ийн халдварын тархалт HbsAg тээгч хүүхдүүдийн дунд өндөр түвшинд / 21.2±7.1%/ байгаа боловч вируст гепатит В-ийн эсрэг сэргийлэх тарилга түүний тархалтыг багасгахад онцгой нөлөө үзүүлсэн байна.
  4. В ба С гепатитын халдвар нь балархай хэлбэрээр явагдаж, анхтхи архагших хандлага давамгайлж байхад вируст гепатит D нь анхтхи архагших нь ховор байна.
Ном зүй

1. Адъяажав В., Апимаа Д., Нямдаваа П. /1995/ Монгол нярайг В гепатитын эсрэг вакцинаар дархлаажуулсан дүн. Монголын анагаах ухаан. № 2 /91/, х.33-38
2. Алимаа Д. /1987/ Этиологическая структура острых вирусных гепатитов и широта * распространения HBV-ной инфекций в семьях, больных гепатитом В в МНР. Дисс.на соискание ученой степени к.м.н. М., х. 145
3. Алимаа Д., Дэлгэр Т., Алтанхүү М /1995/ Монгол дахь вируст гепатитын хэлбэрүүдийн тархалт, эмнэлзүйн онцлог. “Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал” сэдэвт онол практикийн бага хурлын илтгэлийн хураангуй. УБ., х.63-64
1 Алтанхүү М. /1993/ Клинико-лабораторная харьктеристика ОВГ парэнтральным механизмом ифицирования /В, Д и С/. Дисс. На соискание учөной степени к.м.н. М., с. 161
5. Арслан Р. /1978/ HBs-антиген и вирусный гепатит в МНР. Дисс. На соискание ученой степени к.м.н УБ., с. 202
6. Баярмагнай Б. /1.999/ Хүүхдийн цочмог А,В,С гепатитыг оношлох, эмчлэх асуудалд. АУ-ны дэд докторын зэрэг горилж бичсэн зохиол. УБ., х. 136
7. Балян М.С., Михайлов М.И. /1999/ Энциклопедический словарь. Вирусные гепа-титы. Изд. 2-е, переработанное и дополненное. М., Амипресс.
8. Гомбосүрэн Т./1969/ Некоторые вопросы эпидемиологии и профилактики инфекционного гепатита Автореф. Дисс.к.м.н. УБ.
9. Жамба Г. и др. /1983/ Эпидемиологическая характеристика вирусных гепатитов В в МНР” ЖМЭИ. №1. с. 86-89
10. Злобин В.И., Малов И.В., Муляр Н.Ф. и др. / 1999/ “Халдварт өвчний тулгамдсан асуудлууд” эрдэм шинжилгээ-практикийн бага хурал /илтгэлийн хураангуй/. УБ .с. 33-38
11. Зулхүү Г. /1998/ Хүүхдийн дельта гепатитын эмнэлзүй, төгсгөл, эмчилгээ. АУ-ны дэд докторын зэрэг горилох бүтээл. х. УБ. 97
12. Львов Д.К., Шахгильядян И.В. и др. /1997/ Закономерности распространения вируса гепатита С и его генотипов в России и странах СНХГ. Вопр. Вирусологии. № 4., с. 157-161
13. Нимадава П. /1989/ Заболеваемость вирусными инфекциями и популяционный иммунитет к вирусам /на примере МНР/. Доклад на соискание д.м.н. М. с.71
14. Оюунбилэг Ж. /1998/ Монголд ялгасан гепаднавирусын омгуудын геномын болон эсрэг төрөгчийн шинж чанар. Биологийн ухааны докторын зэрэг горилсон зохиол. УБ. 236 х.
15. Оюунсүрэн Ц., Тогос С., Одгэрэл 3., Шарав Ч /1996/ Улаанбаатар хотын хүн амын дунд гепатитын В, С вирус тархсан байдал. Монголын анагаах ухаан. №4 /97/, х. 17-20
16. Шахгильдян И.В. /1999/ Современнная эпидемиологическая характеристика гепатитов В и С в Российской федерации. Вирусные гепатиты, достижения и пер спективы. № 3 с.9-16
17. Abe, К., Inami, I., Asano, К. е t al,. /1999/: ТТ virus infection is widespread on the general popula¬tions from dofferent geographic regions, J.CIin. Micrlbiol.,
37 /8/: 2703-5;
18. Cossart , Y. 2000/: TTV-a virus searchong for a disease, J.CIin Virol., 17/1/: c.1-3:
19. Hochman, J.A., Balistreri, W.F. /1999/: Viral hepa¬titis: expanding the alphabet, Adv. Pediatr., 46: 207-43;
20. Kondo, Y., Mizokami, M., Nakano, T.et al. / 1997/: Prevalence and Molecular Epidemiolohy of GB Virus C /Hepatitis G virus infection in Mongolia, J.Med. Viol., 52: 143-8;
21. Kato, H., Mizokami, M., Nakano, T. et al. /1999/ : High prevalence and phylogenetic analysis of Tl virus infection in Mongolia, Virus Res., 60 /2/: 171 -9;
22. Menon, K.V., Zein, N.N /2000/: What do we need to know about non-A-to-E viral hepatitis?, Curr. Gastroenterol. Rep., 2/1/:33-9;
23. Me Caughen, G.W. /2000/: Asian perspectives on viral hepatitis C virus infection, J.Gastroenterol. Hepatol., 15, Suppl: G90-93;
24. Springfeld, C., Bugert, J.J., Schnitzler, P. et al. /2000/: TT virus as human pathogen: significance and problems, Virus Genes., 20/1/: c. 35-45;
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Г.Жамба


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2054
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК