Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2000, 4(113)
Эхийн сүүний ба цусны сийвэнгийн липидийн бүлэглэл
( Судалгааны өгүүлэл )

Б.Сүхбаатар, Ц.Намсрай, Б.Бадамханд, С.Мөнхбаяр

Анагаах Ухааны Их Сургууль

 
Абстракт

Using dissolvent consits of hexamethoniom of either and acetic acid in ratio 90:40:1 eduxed in mother’s /age 18-40/ in method of fiaky chromatog­raphy.

The result showed that in mothers milk there are many quantity of fat as in the plasma of blood but it was revealed that composition of fraction of milk fat is some indefendence on ripen of milk in particular quantity of triglycerid has been increased in comparison with plasma of blood /р<0.001/ and concentration of cholestrol of uncombined fat of milk has been reduced.

p.p 24-25, Table 1, References 5

Хөхүүл үед хүухдийн бие махбодод давс, тос, тосны хүчлийн бүрэлдэлтийн эх үндэс нь сүү байдаг учир хөхний сүүний тосонд агуулагдах тосны хүчлийн чанар ба тооны найрлагыг лактазын үе шаттай холбон судлах нь чухал болохыг сүүлийн үед судлаачид ихээхэн анхаарч байна / 1,4/.

Судалгааны зорилго:

Бид монгол эхийн сүүний лактазын үед сүүний ба эхийн цусны сийвэнд агуулагдах тосны бүлэглэлийг харьцуулан тодорхойлохын тулд 18-40 насны 21 эхийн сүү ба цусны сийвэнд судалгаа хийв.

Судалгааны арга хэрэглэгдэхүүн:

Сүү ба цусны сийвэнгийн тосыг зэрэгцүүлэн органик уусгагчид хандлаж метил эфир байдалд шилжүүлээд нил улаан туяаны спектрээр тосны хүчлүүдийн үндсэн бүлгүүдийг тодорхойлоход тосны хүчлүүд 3400-3000 см1 мужид, С-Н-ийн гүүр 2900 см1 С=0 холбоо 1750 см,1 С=С холбоо 1650 см1 СНЗ-ийн язгуур 14901 см мужуудад тодорхойлогдож байна.

Бид судалгааг цааш гүнзгийрүүлж силикагель ялтас дээр нимгэн үет хроматографийн аргаар тосны бүлэглэлүүдийг тодорхойлохын тулд хуруу шилэнд авагдсан 3 мл дээж дээр 1:2.5 харьцаагаар натрийн карбонат ба эфирийн нэмж үелүүлээд хандлагдсан тосыг нь ялгагч юүлүүрээр салгаж эфирийг нь ууршуулж 0.5-1 силикагель 130 мл гипс байхаар тооцон нимгэн үе бэлтгэж тосны дээжээс шингээлт хийж гексан, эфир, цуугийн 90:40:1 харьцаатай тогтолцоонд тавьж 1%-ийн винидийн хийхэд чөлөөт холестрол, триглииерид, моно-ди-глицерид, чөлөөт хүчил, эфир холестэрол, фосфолипидийн бүлэглэлүүд ялгарав.

Туршилтыг цааш үргэлжлүүлэн 0.009%-ийн хүхэр хүчлийн зэс бүхий 80 хувийн этилийн спиртээр элюци хийж ФЭК*56 мп маркийн фотокалориметирт 440 нм-ийн долгионы уртад хэмжилт хийв.

Судалгааны үр дүнг 440 нм-ийн долгионы уртад хэмжилт хийж үр дүнг хэмжилтээс харахад хөхний сүү болон цусны сийвэнгийн тосны найрлагыг харьцуулахад эхийн сүүний тосонд триглицерид цусны сийвэнгийн тосноос 2 дахин их хэмжээтэй /Р<0.001/ байгаагийн гадна лактацын үед хоололтоос хамаарахгүйгээр аль ч тохиолдолд эхийн сүүнд триглицерид давамгайлж байдаг нь харагдав.

Хэлцэмж:

Гадаадын судл.чачдын судалгааны материмлтай харьцуулахад эхийн сүү ба цусны сийвэнгийн липидийн бүлэглэлийн хэмжээ ерөнхийдөө ойролцоо байгаа боловч чөлөөт тосны хүчил, эфир холестеролын агуулагдах хэмжээ харьцангуй бага байгаа нь ажиглагдана.

            Уураг сүүнд чөлөөт тосны хүчиүл /Р<0.05/ ба эфир холестеролын агуулагдах хэмжээ лактацын үетэй харьцуудахад нэлээд байгаа нь нярай хүүхдийн хоол боловсруулах үйл ажиллагааны онцлогтой холбоотой байж болох юм.

Ном зүй

1.Динамик содержания отдельных компонентов липидного обмена в грудном молоке в различные сроки лактаций. Охраны материнства и вества 1994г, №7, с.52-54
2.Есенова К.М.Изучение жирнокислотного состава жира женского молока и его фракций. Здоровоохранение Казакстана, 1990г №, с.44-45
3.Морарь Х.С.Состав женского молока и влияние на него отдельных факторов Здоровоохранение Кишшнева/ 1992г.№6, с.53-56
4.женского молока в зависмости от периода лактации и времени года. Мед. Журн. Узбекстана, 1993г с.65-66
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Л. Лхагва


Нийтлэлийн нээгдсэн тоо: 812
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК