Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2000, 4(113)
Улаанбаатар хотын настнуудын дунд бодисын солилцооны зарим үзүүлэлтийг судалсан дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Ж.Мөнхцэцэг, Д.Пүрэвсүрэн, Ц.Цэрэгмаа, Т.Зэвсгээ

Анагаах Ухааны Их сургууль, Анагаах Ухааны Хүрээлэн

 
Абстракт

The metabolic systems of the body are interre­lated. Although under the influence of age, some steps are still unclear, changes in carbohydrate and lipoprotein metabolic indicators such as levels of total cholesterol, triglyceride, high and low density lipoprotein, serum levels of total protein and sugar. We decided to establish the age related distribution of that indicators.

pp. 25-28 Tables 4, Pictures 4, References 20

Бие махбодын зарим үйл ажиллагаа наслалтаас болж буурах хандлагатай байдаг нь ахимаг насны үед өвчин үүсэх, этиологийн хүчин зүйл болж, архаг өвчний тоо олшроход шууд нөлөөтэй байдаг байна. Ахимаг болон өндөр настнуудын дунд тохиолдож буй өвчнүүдийн шалтгааны нэг онцлог нь бие махбодын эрхтэн тогтолцоо, бодисын солилцоо, мэдрэл шингэний зохицуулгын насны өөрчлөлттэй холбоотой гарах дотоод халгаат хүчин зүйлсийн нөлөө гадаад хүчин зүйлсээс илүү их байдагт оршдог гэж үздэг /2,3,5,9,13,15,16/.

Наслалттай холбоотойгоор хүний биед өөх тос, нүүрс ус, уураг, аминдэм, эрдсийн солилцоонд эмгэг өөрчлөлтүүдтэй төстэй хазайлтууд гардаг байна / 2,3,5,9,12,13,15,16/.

Судалгаагаар хүний цусны ийлдэсний липидийн солилцооны наснаас хамаарах хөдлөл зүйг судалж үзэхэд нас ахих тусам' липопротеидуудаас судас хатуурал үүсгэгч /атероген/ бүлэглэлийн буюу бага нягтралт липопротеид /БНЛП/-ын эсрэг үйлчилгээтэй /антиатероген/ хүчин зүйл болох нь их нягтралт липопротеидын /ИНЛП/ түвшин буурах хандлагатай байдаг нь ажиглагджээ. Атероген хүчин зүйл нэмэгдэж байгаа нь наслалтын явцад липопротеидлипаза ферментийн идэвхи буурдаггай холбоотой гэж үздэг

/1,3,4,5,7,8,9,10,11.12,14,15,19,20/.

Нас ахиахад уургийн нийлэгжилт буурч цусанд бага молөкулт уургийн булэглэл багасан, өндөр молекулт уургийн нийлэгжилт ихсэхэд хүрдэг байна /2,4,5/.

Монгол хүнд бодисын солилцоо түүний наснаас хамаарах хөдлөл зүйг тодорхойлсон судалгаа ховор байгаа юм.

Иймээс настанд өөх тосны солилцооны үндсэн үзүүлэлтүүд болох нийт холестерин, триглицерид, их бага нягтралтай липопротеидууд, болон цусны ийлдэсний сахар, уургийн хэмжээ зэргийг судлах нь физиологийн лавламж хэмжээг тогтоох, настны өвчин судлалын практикт бодисын солилцоо, зүрх судас, элэг цөс, нойр булчирхайн эмгэгүүдийг үнэлэхэд чухал ач холбогдолтой юм.

Судалгааны зорилго, зорилт

Бид энэ судалгаагаар 50-аас дээш насны харьцангуй эрүүл монгол хүний уураг, өөх тос, нүүрс усны солилцооны зарим үзүүлэлтүүдийг тодорхойлох зорилго тавьсан юм.

Зорилготой уялдуулан дараахь зорилтуудыг дэвшүүлэв.

  1. Өөх тосны солилцооны үндсэн үзүүлэлтүүд болох нийт холестерин, триглицерид, их бага нягтралтай липопротеидуудын хэмжээ тэдгээрийн наснаас хамаарах хөдлөл зүй,
  2. Цусны ийлдэсний сахарын хэмжээ, түүний наснаас хамаарах хөдлөл зүй,
  3. Цусан дахь уургийн агууламж түүний наснаас хамаарах хөдлөл зүйг тодорхойлох.

Судалгааны материал, арга зүй

Бидний судалгаанд 50-иас дээш насны харьцангуй эрүүл 270 монгол хүн хамрагдсан бөгөөд тэдний 110 буюу 40.7 хувь нь эрэгтэй, 160 буюу 59.3 хувь нь эмэгтэйчүүд байв. Судалгаанд хамрагдсан хүмүүсийг насны 5 бүлэг болгон авч нас болон хүйсээр хамааруулан судалж үзэв. Бид дээрх 6 үзүүлэлтийг Герман улсын Human фирмийн автомат анализатор Humalyzer 2000 багажаар тодорхойлов. Судалгааны материалд статистик боловсруулалтыг EPI-info 6 программыг ашиглан хийлээ.

Судалгааны үр дүн, хэлцэмж

Бидний судалгаанд хамрагдсан 50-иас дээш насны хүмүүсийн цусны ийлдэсний нийт холестерин, **триглицерид,' их бага нягтралтай липопротеиудууд, сахарын хэмжээ, нийт уургийн дундаж хэмжээг хүснэгт 1-д үзуүлэв. Хүснэгтээс үзэхэд нийт холестерин, триглицерид, ИНЛД, БНЛП, сахарын хувьд бага зэрэг ялгаа байгаа боловч энэ нь статистик магадлал багатай байна. Харин нийт уургийн хэмжээ эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдтэй харьцуулахад- статисатикийн магадлал бүхий /t=2.2/ бага байв.

Судалгааны дүнг Америкийн зүрхний нийгэмлэгийн /American Heart Association AHA/ Липид судлалын клиникийн /Lipid Research Climc-LRC/ судалгаатай /> 200 мг/дл/ харьцуулж үзэхэд манай настангуудад нийт холестерины хэмжээ 61-65 насны эрэгтэйчүүдээс бусад насны бүлэг тус бүрт харьцангуй бага түвшинд байна /Хүснэгт2/.

Нийт холестерины түвшин эрэгтэйчүүдэд 65 хүртэлх насанд 188.35-аас 200.62 мг/дл хүртэл өсч, түүнээс дээш насанд 173.19 мг/дл хүртэл статистик магадлалтайгаар //t=2/ буурч байгаа нь ажиглагдав. Харин эмэгтэйчүүдэд 60 хүртэлх насанд /t=1.7/ цусны ийлдэсний нийт холестрины хэмжээ 182.0 -аас - 195.49 мг/дл болж ихэссэн ба 60-аас дээш насанд мөн багасаж байна /Зураг 1/.

Триглицеридын хувъд эмэггэйчүүдэд 65 дээш насанд 115.5-90.05 мг/дл хүртэл дунд зэргийн магадлалтайгаар /t=1.5/ буурах хандлагатай байна. Харин эмэгтэйчүүдэд нас ахих тутам багасах хандлагатай байна /Зураг 2/.

Липопротеидыг судалсан дүнг АНА-ийн LRC-ийн судалгаатай /30-70 мг/дл/ харьцуулахад антиатероген шинж чанартай ИНЛП-ын түвшин манай настнуудад харьцангуй их /дунджаар эр 74.04+-2.46, эм 76.66+- 2.26/ атероген шинж чанартай БНЛП-ын түвшин байж болох дээд хэмжээнээс / LRC:>130 мг/дл/ харьцангуй бага /эр 112.94+-5.01 ба эм 111.93+-3.24/ байгаа нь ажиглагдлаа /Хүснэгт 2/.

ИНЛП-ын түвшин 66-70 насны эрэгтэйчүүдэд 57.26+-26 мг/дл болж статистикийн магадлал бүхий Д=2,8/ бууралт, харин БНЛП-ын түвшин 65-аас дээш насанд 119.53 мг/дл буюу /1=1.5/ өсөлт ажиглагдлаа. /Зураг 3,4/.

Бидний судалгаагаар настнуудын цусан дахь нийт уургийн агууламж 65 дээш насанд эмэгтэйчүүдэд / 82.15 - 75.12 г/л/ статистик магадлал бүхий / t=1.8/ буурсан, 70-аас дээш насанд /75.12-82.19 г/л/ /1=1.8/ ихэссэн боловч энэ өөрчлөлт нь эрүүл насанд хүрсэн хүний цусны уургийн агууламжаас хазайгаагүй байв.

Эрэгтэйчүүдэд нас ахих тутам багасах хандлагатай байна. /Хүснэгт 3/

Цусны ийлдэсний сахарын хэмжээг судалсан дүнгээс үзэхэд 65 дзэш иасны эмэгтэйчүүдэд цусны ийлдэсний сахарын хэмжээ /88.36+-2.59 ба 101.08+- 6.42/ мг/дл болон /1=1.9/ ихсзж, бусад насанд насны ялгаа ажиглагдсангүй. Харин эрэгтэйчүүдэд 65-аас дээш насанд багасах хандлагатай байна /Хүснэгт 4/

Дүгнэлт

  1. Нийт холестерины хэмжээ эрэгтэйчүүдэд 65, эмэгтэйчүүдэд 60 нас хүртэл ихсэж байна.
  2. Триглицеридын хувьд хүйсний хамааралт ялгаа бага, нас ахих тутам багасах хандлагатай байна.
  3. ИНЛП, БНЛП-ын хувьд эмэгтэйчүүдэд насны хөдлөл зүйн онц өөрчлөлтгүй, харин эрэгтэйчүүдзд 65-аас дээш насанд ИНЛП багасч, БНЛП ихсзх байдал илэрч байна.
  4. Цусны нийт уураг 65-аас дээш насны нийт хүмүүст буурах хандлагатай байна. Цусны ийлдэсний сахар эмэгтэйчүүдэд 65 дээш насанд ихсзж, эрэгтэйчүүдэд багасах хандлага байна.
  5. Америкийн судлаачдын үзүүлэлттэй харьцуулахад холестерин болон антиатероген шинж чанартай ИНЛП-ын түвшин манай настнуудад харьцангуй их, атероген шинж чанартай БНЛП-ын түвшин харьцангуй бага байна.
Ном зүй

1. Дундуре Б.Л. Пирогова Т.Ф.Разделение липопротеидов методом диск электрофореза. Лаб.дело. 1930, №9, с.519
2. Жила В.В Показатели дискового электрофореза белков сыворотки крови в полиакриламидном геле у больных язвенной болезнью пожилого возраста. Лаб.дело 1980. №8, с.471
3. Кузьмина Е.И.Добротина Н.А., Недугова Н.П. Комплексное исследование хемолюминесценций липидов сыворотки крови и гиперлипидемий у больних атеросклерозом. Лаб.дело., 1983, №3,
4. Комаров О.В, Коровкин Б.Ф.Меньшиков В.В Биохимические исследования в клинике. 1998
5. Куркушко О.В, Чеботхрёв Д.Ф, Кхлиновкхя Е.Г.Гериатрия в терапевтической практике. Киев. 1993, Здоровье, с.45-47.
1. Никулин В. А.Оценка концентраций и содержания сахара в крови с учетом объема циркулирюшей плазмы. Лаб.дело. 1982, №4, с.224- 225
2. Ростовцев В.Н., Резник Г.Е., Количественное определение фракций плазмы крови, Лаб.дело 1982, №4, с.218-221
3. Родионова Л.П. Модификация метода определения содержания триглицеридов в сыворотке крови. Лаб.дело, 1980, №5 с.297-299
4. Суханова Н.Р. Метод определения количества липопротеидов в сыворотке крови больных ИБС. 1980, №3 с.178-179
5. Титов В.Н. Чернядьева И.Ф.,Громадова М.М.Молекулярные механизмы формирования Клиническая гипөрлипопротеидемии. Лаб.дело, 1986, №2
6. Титов В.Н. ЛПВП: Структура, функция и диагностическое значение. Клиническая лабораторная диагностика. 2000, №2
7. Титов В.Н., Чернядьева М.Ф.ЛПВП: метаболизм и диагностическое значение. Лаб.дело, 1987
8. Чеботарёв Д.Ф. ГериаТрия.М.: 1990, с.171~172
9. Финагин Л.К., Литовка И.Г. Микрометод определения холестерина липопротеидов в капиллярной крови. Лаб.дело, 1989, №7
10. Charles J.GIueck, Gordon Е. Margolin, Lipopro¬tein metabolism. The Merck Manual of Geriatrics. 1990 pp. 844-853
11. Mayer B.Davidson. Carbohydrate metabolist and diabetes mellits. The Merk Manual of Geriatics. 1990 pp. 789-793
12. Лувсанноров Б. Липидный обмен y практически здоровых людей в МНР. Автореферат диссертаций на соискание ученой степени мед.наук. 1970
13. Лхагва Л. Хронофизиологическое исследование человека в нормальных и экстремальных условиях. Автореферат диссертации на соиекание ученой степени доктора мед.наук, 1994
14. Оюунчимэг Ү. Насанд хүрсэн эрүүл монгол хүний цусны ийлдэсний лилопротеидын бүлэглэлийн түвшин. Магистрын дипломын төсөл, 1998
15. Энэбиш Д.Монгол эрүүл хүүхдийн цусны ийлдэсний холестерины бүлгүүдийн түвшинг судалсан дүнгээс. Монголын анагаах ухаан, 1998, №2, с.г-10
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Л. Лхагва


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1130
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК