Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2010, 1(07)
“Баг”-аар ажиллах нь амжилтын эх үндэс
( Редакцийн зурвас )

Aнагаах ухааны доктор, кл. проф. М.Алтанхүү

ЭНЭШТ-ийн Нүдний тасаг

 

Монгол улсынхаа өнцөг булан бүрт ажиллаж байгаа нүдний эмч нартаа энэ өдрийн түмэн амгаланг айлтган мэндчилье.

Нүдний эмчийн мэргэжил харах эрхтэнийг эрүүл байлгаснаар, ертөнцийн түмэн учрыг таниулж мэдрүүлж байдагтаа гайхамшигтай. Гэвч нүд гэдэг эрхтэний төрөл бүрийн өвчин эмгэгүүд гаж хөгжил, гэмтэл, хавдараар өвчлөх нь нилээд ихээр тохиолдож олон хүний мэлмийг мохоож сул хараа, сохролд хүргэж байна.

Энэ л биднийг хамтран аливаа асуудлыг зөв шийдвэрлэхийг бодит байдал харуулж байна. Нүдний шинжлэх ухаанд техник технологийн дэвшил цаг хугацаатай уралдан гарч эмчилгээ оношлогоонд нэвтэрсээр байна. Монголын нүдний эмч нар энэ дэвшлээс хоцрохгүй урагшилсаар залуу халаа эмч нараар хүрээгээ тэлж шинэлэг оношлогоо эмчилгээний аргуудыг нэвтрүүлж хөгжсөөр байгаад эмч би сэтгэл хангалуун явдаг. “Эвт шаазгай буга барина” гэдэг Монгол ардын нэгэн сайхан зүйр үгийг эргэн санаж багаар хамтран ажиллаж шинэ сурсан мэдлэгээ бие биендээ сэтгэл харамгүй түгээцгээе гэж уриалмаар байна.

  1. 2007 оноос нүдний эмч бид нар мэргэжлийн сэтгүүлтэй болж, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэн судалгааныхаа үр дүнг мэдээллэн туршлагаа солилцож байна.
  2. Эмч тухайн нүдний нэгэн эмгэгийг багаар хариуцан онол, практикийн сургалтыг явуулсанаар шинэ арга барилаар ажиллах боллоо (глауком, хүүхэд, өмнө сегмент, арын сегмент, нөхөн сэргээх г.м.).
  3. Эмч нарынхаа мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтыг тодорхой сэдвүүдээр хийх боллоо.
  4. 2010 оноос УБ хотын нүдний эмч нар сар бүрийн 4 дахь 7 хоногийн 4 дахь өдөр 16 цагаас тогтмол сургалт явуулж, гадаадад суралцсан эмч нар сурч мэдсэн зүйлээрээ хамт олонтойгоо харилцан ярилцлага хийдэг боллоо. Энэ бүхэн эмч бидний шинэлэг хэлбэрээр, багаар ажиллаж байгаагийн илрэл юм.

Нүдний эмч нарыгаа багаар ажиллан цагийн урсгалд урагшлан, ирээдүйгээ зөв төлөвлөн, дэлхийн нүд судлалын шинжлэх ухааны ололт амжилтыг хамт олноороо ажилдаа нэвтрүүлж бахархах сайн үйлсээр жигүүрлэцгээе.

Сайн үйлс дэлгэртүгэй.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 489
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК