Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1980, 4(36)
Ургийн жинг урьдчилан тодорхойлох аргуудыг харьцуулан судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

Т.Эрхэмбаатар (Их эмч)

 

Эхийн хэвлийд байгаа ургийн жинг урьдчилан тодорхойлох нь эх урагт тохиолдох хүндрэлийг урьдаас мэдэж сэргийлэх, төрөлтийн үйл ажиллагааг хэрхэн удирдах төлөвлөпөөг боловсруулах, ураг амьдрах чадвартай эсэхийг тодруулах практикийн ач холбогдолтой. Ургийн жинг урьдчилан тодорхойлох оролдлогыг эх барихуйн практикт эрдэмтэн Л.И.Бубличенко, И.Ф.Жарданиа нар хийж байсан байна. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд сараа гүйцээж төрсөн хүү 3100,0-3400,0, охин 3000,0-3200,0 (Р.Тур)-аас  хүү 3501,0, охин 3376,0 (С.М.Левчант 1957 он) жинтэй байж болно гэж үзэж байна. Бид 1976 оны 12 сараас 1977 оны 4 cap хүртэлх хугацаанд Сүхбаатар хотын төрөх тасагт төрсөн хүүхдийн жинг Л.И.Бубличенко, И.Ф.Жорданиа, 3.В.Сройков, 3.П.Якубов, П.Я.Медведеев, Р.И.Фрейдлин, A.А.Добровольскийн аргаар ургийн жинг урьдчилан тодорхойлж, тус аймагт төрж буй нярайн жингийн дундаж хэмжэгг тогтоох зорилгоор 261 эх, нярайд судалгаа хийсэн юм. Хамрагдсан эхчүүдийн жирэмсний хугацаа 39-40 долоо хоногтой байсан ба судалгаандаа вариацын аргаар статистикийн боловсруулалт хийж хэмжилтэд дорхи зүйлийг анхаарсан юм.

  1. Базлалтгүй үед хэмжих.
  2. Хэвлийн эргэн тойрныг хэмжихдээ амьсгаа  гаргасан  үед туузан метрээ хэвлийн хананд сайн наалдуулах.
  3. Умайн ёроолын өндрийг хэмжихдээ урагтай параллел хэмжих ба тарган эмэгтэйд, харвинг дээш нь сайн шахаж хэмжих. 1-р хүснэгт

Бид 250,0 хүртэлх хэмжээгээр зөрсөн нярайн жинг алдаа биш гэж үзлээ. Дээрх хүснэгтэзс үзэхэд 3.П.Якубовын арга ургийн урьдчилан тодорхойлсон жин, төрсөн нярайн жинтэй тохирч бусад аргуудаас алдаа багатай байлаа. Төрсөн бүх нярайн хамгийн бага жин 2500,0 хамгийн их жин 5300,0 байсан ба бүх нярайн 53,5% хүү, 46,5% охин байлаа. Судалгаанд хамрагдсан бүх нярайн жинг хэмжиж вариацын аргаар тодорхойлоход Сүхбаатар хотод төрсөн нярайн дундаж жин 3652±1061, хүү 3709±92,1, охин 3601,5±90,1 грамм байна. Эх барихуйн ухаанд 2500,0 жинтэй нярайг гүйцэд жинтэй төрсөн нярай гэж үзэх боловч бидний судалгаанд хамрагдсан бүх нярайгаас 2500,0 жинтэй нярай дөнгөж 1,3%-ийг эзэлж байв.

Дээрх хүснэгтээс үзэхэд 2500,0-3000,0 жинтэй нярай хугацаандаа төрж буй бүх нярайн 7,6%-ийг эзэлж байгаагаас энэ бүлгийн нярайн дундаж хэмжээ 2862,2±53,7 грамм байхаар бодож болох юм. Эрдэмтдийн судалгаатай харьцуулан үзэхэд тус хотод төрсөн нярайн жин харьцангуй том байна. Энэ нь халдварт өвчин багасч, үйлдвэр, хөдөө аж ахуйн бүхий л салбарт орчин үеийн техник нэвтэрч, биеийн хүнд хүчир ажлаас чөлөөлөгдөн, хүмүүсийн амьдрал ахуйн хангамж эрс сайжирсантай холбоотойгоос гадна хөдөө орон нутгийн хүмүүсийн хоол тэжээлийн байдалтай уялдаатай байж болох юм.

Дүгнэлт

  1. Сэлэнгэ аймгийн төрөх тасагт төрсөн нярайн дундаж жин 3652±106,1 үүнээс хүү 3709,5±92,1, охин 3601 ±90,1 жинтэй төрж хүү нь охиноосоо 108,5 граммаар том байна.
  2. Ургийн жинг урьдчилан тодорхойлох 7 apraac 3.П.Якубовын арга 37,2 хувь тохирч бусад аргуудаас алдаа багатай учир клиникт нэвтрүүлж болох талтай.
  3. Гүйцэд нярайн доод хэмжээ манайд харьцангуй том байгаа талаар цаашид судлах шаардлагатай байна.
Ном зүй

1.Навчсан Г. Сүхбаатар О. «Показатели физического развития и некоторые биохимические данные у здоровых новорожденных детей» г. Улан-Батор, 1976 г. (материалы Ш съезда Moнгольских врачей)
2.Медведев А.Я. «Определение веса внутриутробного плода» Акуш. и гин. 1972 г. № 5.
3.Тур Р. «Физиология и патологня новорожденных детей» 1967 г.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3442
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК