Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1986, 3(59)
Вирус судлалын аргаар ялган оношилсон цочмог гепатитын үндсэн хэлбэрүүдийн клиник-биохимийн төрх
( Судалгааны өгүүлэл )

М.Алтанхүү, П.Нямдаваа, Г.Хоньчин, А.Г. Анджапаридзе, Т.Е.Ворожбиева, Ё.Батболд, Ж.Оюунбилэг, Т.Гомбосүрэн

Анагаах ухааны хүрээлэн, Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институт, Халдварт өвчнийг анагаах клиникийн эмнэлэг, ЗХУ-ын Анагаах ухааны академийн полиомиелит ба вируст энцефалитын эрдэм шишилгээний хүрээлэн, ЗХУ-ын Анагаах ухааны академийн Д.И.Ивановскпйн нэрэмжит вирус судлалын хүрээлэн

 
Абстракт

У 136 больных вирусным гепатитом, госпитализированных в сентябре-октябре 1983 н 1984 годов в клинической инфекционной больнице города Улан-Батора былп определены ИгМ-анти ВГА no ELISA, HBsAg пo РПГА и сделан сравнительный анализ клинико биохимическнх показателей. У 44 (32,4%) болных был выявлен  ИгМ-анти ВГА, у 58 (42,6%) больных только HBsAg н у 34 (25%) больных не выявлены маркеры вирусов гепатита А и В. Для дифференциальной диагностики различных форм вирусных гепатитов самыми информативными показателями оказались тимоловая проби, общее количество билирубина их фракции.

Анхдагч цочмог гепатит үүсгэх чадвартай вирусийн тоо нэмэгдэж (1,5, 9-14), тздгээрийн хавсарсан хэлбэр олширч байгаа (7) нь вируст гепатит (ВГ)-уудыг эмнэлзүйн шинж, биохимийн үзүүлэлт, халдвар суддалын асуумжаар ялган оношлохыг хүндрүүдж, үүсгэгчийнх нь өвөрмөц маркеруудыг (эсрэг төрөгч ба эсрэг биеийг) ялгах оношид ашиглахыг шаардаж байна. Гэвч вирус судлалын лабораторийн шинжилгээг эмнэлгийн бүх нэгж салбарт нэвтрүүлэх техник бололцоо бүрдээгүй байгаа одоо үөд ВГ-гийн янз бүрийн хэлбэрийн үе дэх клиник-биохимийн онцлогийг вирус судлалын шинжилгээгээр онош батлагдсан тохиолдолд судалж тогтоох нь онол, практикийн ихээхэн ач холбогдолтой юм (2, 3, 6, 8).

Тиймээс бид энэ судалгаагаар клиник-эпидемиологийн дүгнэлтэд үндэслэн оношилсон ВГ-ийн тохиолдлуудыг вирус судлалын аргаар шинжлэн оношийн тохиролцоог судлах, манай орны нөхцөлд ВГ-гийн үндсэн хэлбэрүүдийн клиник-биохимийн онцлогийг илрүүлэн гаргах оролдлого хийх зорилт тавив.

Судалгааны материал, арга

Улаанбаатар хотын халдварт өвчнийг анагаах клиникийн эмнэлэгт 1983, 1984 оны 9-11 дүгээр сард ВГ оноштой хэвтсэн 136 өвчтөпий өвчний түүх, тэднээс авсан цусны  ийлдсийг судалгааны үндсэн материал болгов.

Цусны ийлдсэнд биохимийн шинжилгээнүүдийг нийтээр баримталж буй аргаар, үүнд: билирубиныг Ендрашикийн аргаар, аспартат аминотрансфераз (ACT), аланин-аминотрансфераз (АЛТ)-ын идэвхийг френкелс Райтманы аргаар, тимолын сорилыг Маклаганы аргаар тус тус хийв.

А гепатитын вирусийн эсрэг М иммуногдобулин (АГВ эсрэг Иг-М)-ыг ЗХУ-ын Анагаах ухааны академийн Полиомиелит ба вируст энцефалитын хүрээлэнд боловсруулсан тест системийг хэрэглэн ферменттэй холбоотой эмгэг биеийн урвал (ФХЭБУ)-аар, В гепатитын вирусийн гадаргуугийн эсрэгтөрөгч (HBS Аg)-ийг цус шууд бус наалдуулах урвал (ЦШБНУ)-аар тус тус тодорхойлов.

Үр дүн, шүүмж

Судалгаанд хамрагдагсадын 85 (62,5%) нь. 19хүртлэх настай, 51 (37,5%) нь 20 болон түүнээс дээш насны хүмүүс байсан бөгөөд шинжилсэн бүх өвчтөний 44 (32,4%)-д нь А гепатитын өвөрмөц маркер АГВ-эсрэг ИгМ, 58 (42,6%)-д нь В гепатитын өвөрмөц
маркер HBS Аg илэрч, 34 (25%)-д нь дээрх хоёр маркерын аль аль нь илэрсэнгүй (хүснэгт 1). Вирус судлалын шинжилгээний дүн эмнэлзүйн оноштой 47%~48%-д тохирч байгаа нь манайд ашиглаж буй клиник-эпидемиологийн ялгах оношийн хэмжүүр учир дутагдалтай байгааг харуулж байна.

Г. А-гепатит А,  Г. В-гөпатит В

АГВ-эсрэг ИгМ илэрсэн буюу цочмог А гепатитаар өвчилсөн хүмүүсийн 20 (45,5%)-д нь HBsAg давхар илрэв,  Харин А гепатиттай  өвчтөн болон А гепатитаар өвчилсөн НВ^Аg агуулагчдын

А гепатиттай өвчтон болон А гепатитаар евчнлсөн НВ^ Ag агуулагчдын клиник биохимийн зарим шинжилгээнүүдийн харьцуулсан үзүүлэлт

эмнэлзүй-биохимийн шинжилгээнд магадтай зөрөө илэрсэнгүй. (хүснэгт 2). Зөвлөлтийн судлаачдын ажиглалттай (7) манай судалгааны дүн зөрж байгааг зөвлөлтийн судлаачид насанд хүрсэн өвчтөнд судалгаа хийсэн бол манай судалгааны 75% нь 5 хүртэлх насны хүүхэд байснаар тайлбарлаж болох юм.

 
  АГВ-ийн эсрэг ИгМ илрээгүй тохиолдолд HBsAg бүхий өвчтөнийг бид цочмог В гепатитаар өвчлөгсөд гэж үзэв. В гепатитаар өвчилсөн зарим тохиолдолд HBsAg илрэхгүй байж болох бөгөөд HBsAg агуулагчид А ч бус В ч бус гепатитаар мөн өвчилж болох учир В гепатитаар шинээр өвчилсөн гэдгийг HBsAg -ны эсрэг ИгМ байгаагаар батлах ёстой (14, 15, 16) гэж суддаачид үзэхэд хүрч байгаа боловч HBsAg -ны эсрэг ИгМ илрүүлэх тест-систем бидэнд байхгуй учир HBsAg -ийг В гепатитын өвөрмөц маркер болгож авахаас өөр арга байсангүй. Тэгээд ч бидннй лабораторийн шинжилгээгээр А болон В гепатит гэж үзсэн тохиолдлын насны бүлэг дэх тархалт (хүснэгт 2) нь сүүлийн жилүүдэд манайд бүрттэгдэж буй ВГ-ын халдвар судлалын ерөнхий төрхтэй (4) дүйж байна.

АГВ-ийн эсрэг ИгМ, болон HBSAg. илрээгүй цочмог гепатиттай өвчтөнүүдийг бид А ч бус В ч бус гепатитаар өвчлөгсөд гэж үзсэн бөгөөд ийм хэлбэрийн гепатитаар өвчлөгсөдийн дийлэнх (41,1%) нь 20-29 насанд бүртгэгдсэн нь ходоод гэдэсннй замаар дамжин халдварладаг А ч бус В ч бус гепатитын тархалтын тухай гадаадын судлаачдын бичсэнтэй (12, 13) тохирч байлаа.

Вирус судлалын лабораторийн шинжилгээгээр А ч бус В ч бус гепатит онош тавьсан тохиолдлын 70,6% нь эмэгтэйчүүд байгаа нь мөн сонирхолтой юм.


Эмнэлзүйн илрэлийн хувьд судалгаанд хамрагдсан бүх тохиолдлын 62% нь хүндэвтэр хэлбэр байсан бөгөөд А гепатитын үед хөнгөн хэлбэр (33,3%), В гепатитын үед хүнд хэлбэр (61,1%) харьцангуй илүү тохиолджээ.

Вирус судлалын шипжилгээгээр онош нь батлагдсан ВГ-ын үндсэн хэлбэрүүдийн эмнэлзүйн зарим шинж, биохимийи шинжилгээний үзүүлэлтийг харьцуулан үзвэл (хүспэгт 5) шарлалт ба хордлогын шинж тэмдэг үргэлжлэх хугацаа, тимолын сорил, билирубины хэмжээ, түүний фракцуудын харьцаа нь ялгах оношийн ач холбогдолтой болох нь харагдаж байна.

ДҮГНЭЛТ:

1. Манай улсад тохиолдож буй ВГ-ын нэлээд хувийг А ч бус В ч бус гепатит (25% орчим), ба A, В гепатитын хавсарсан хэлбэр (14,7%) эзэлж байгаа нь ялгах оношийг ихээхэн бэрхшээлтэй болгож байна.

2.  Хэдийгээр ВГ-уудыг халдвар суддал, эмнэлзүй-биохимийн шинжилгээний үзүүлэлтүүдийг үндэслэн ялган оношлож болох боловч магадтай оношлохын тулд гепатитын вирусуудын өвөрмөц маркеруудыг илрүүлэх шинжилгээ хийх зайлшгүй шаардлагатай юм.

3.  A, В, ВГ -уудыг ядган оношлоход биохимийи шиижид-гэзнүүдэзс тимодын сорил, билирубины фракц, ГПТ-ын идэвхийг үзүүлзлтийн ядгаа ихзэхэи ач ходбогдодтой'байна.

Ном зүй

1. М. С. Балаян и др—Вирусный гепатит, сходный по клинике и эпидемилогии с гепатитом А, но отличающийся от него этиологически. ЖМЭИ., 1982, 3, 79—84
2. Ё. Батболд, М. Алтанхүү и др—К вопросу специфической дифференциальной диагностикн острых вирусных гепатитов. В кн.: Тезисы докладов четвертой научно-практической конференций „Актуальные вопросы впрусологии\\\" УБ., 1984. 12-14.
3. Ю.И.Девайтелe и др — Дифференциальная диагностика вирусных гепатитов А н В. В кн.: „Вирусные гепатиты\\\" под ред. Е. С. Кетиладзе. М. 1978. 85-88,
4. Г.Жамба и др--Эпидемиологическая характеристка вирусных гепатитов в MHP. ЖМЭИ. 1983, № 1, 86-89.
5. М.И.Михайлов и др—Вирусный гепатит ни А ни В проблемы изучения. Вопр. вирусол. 1984, 29, 389-399,
6. Э. М.Осна и др—Клинико-лабораторные различия желтушных форм инфекционного и сывороточного гепатитов. В кн.: „Вирусные гепатиты\\\" под Е. С. Кетиладзе, М., 1978 88-92.
7. Н.А.Фарбер и др—Смешанная инфекция вирусами гепатитов А и R Тер. арх, 1984, 2, 77-80,
8. И.В,Шахгильдян и др—Сравнительная клинико-биохимическая характеристика инфекционного и сывороточного гепатитов у детеп, В кн.; „Вирусные гепатиты\\\" под ред Е. С. Кетиладзе, М. 1978, 100-107
9.Вlum. Н. Е, Vyas Q. N2 Non2 A, non2В hepatitis: a contemporary assess¬ment, Hematologia, 1982. 15, 153-173.
10. Bradley D. W—The agehts of non—A, non—B viral hepatitis, J. virol. methods, 1985. 1. 307—319.
11. Deinhardt. F. Gust, I. D.—Veral hepatitis, Bull. W. H. O. 1982. 60. 661—691.
12. Kane. M. A. et. al. — Epidemic non—A, non—B hepatitis in Neal, J. A. M. A, 1984. 252. 3140—3145.
13. Khuroo. M. S.—Study of an epidemic of non—A, non—B hepatitis Pos¬sibility of another human hepatitis virus distinet from post-trans fusion non—A, non—B type, Am. J. Med. 1980. 68. 818—824.
14. Kryger. P.—Non—A, non—B hepatitis: Serological, cbinical, morpholo¬gical and prognostic aspects, Liver. 1983.3. 1976—1998.
15. Kryger.P.—Significance of ante—H.B. IgW in the differential diagnosis of viral hepatitis, J. viral, methods. 1985. 10. 283—290.
16. Perrillo.R. P.—Perspectitis on viral hepatitis. 3, The hepatitis viruses: differential diagnosis, Hepatitis information Center, Abbott Laboratories North C hicago. 1983. p. 16.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1445
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК