Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1986, 3(59)
Мухар олгойн хурц үрэвсэлт өвчний оношийн алдааны зарим асуудал
( Судалгааны өгүүлэл )

К.Анаргүл 

Нийгмийг аюулаас хамгаалах яамны төв эмнэлэг

 
Абстракт

Диагностические ошибки при распозновании острого аппендицита наблюдается до настоящего времени в 27- 40,9% случаев. По нашим данным диагностические ошибки острого аппендицита были допущены на догоспитальном этапе у 287(25,896) из 1112 больных. Диагностнческие ошибки на догоспитальном этапе чаще допускались выездными врачами скорой помощи и врачами других стационаров не хирургического профиля. Среди наших больных диагностические ошибка в стационаре допускались у 42 из 1112 больных (3,7%). Допущенные диагностнческие ошибки при заболеваний острым аппендицитом происходят в основном вследствие недостаточно глубоких знаний врачами общей сети.

Хэвлийн хөндийн мэс заслын өвчний дотор олон тохиолддог мухар олгойн хурц үрэвсэлт өвчний оношийн алдааг судалсан зөвлөлтийн эрдэмтдийн материалд эмч нарын гаргасан оношийн алдаа 39,4%, түүний дотор мэс заслын эмч нарых 7,8%( 1,7) жижуүрийн мэс засльн эмч нарынх 29,6%(2) байгаа нь оношийн алдаа 27,0-40,9% хуртэл өсөх хандлагатайг (3) харуулж байна.

Мухар олгойн хурц үрэвсэлт өвчний оношийн алдаа манайд ч мэдэгдэхүйц байна. Бидний судалсан мухар олгойн хурц урэвсэлтэй 1112 өвчтөний 287(25,8%)-д эмнэлэгт хэвтэхээс өмнө оношийн алдаа тохиолджээ.Өвчтөн эмнэлэгт хэвтэхээс өмнөх үеийн түргэн тусламж, амбулатор болон бусад тасгийн эмч нар мухар олгойн хурц үрэвсэлт өвчнийг оношлосон оношийн алдааг хүснэгт 2-т харуулав.

 

Хүснэгт 2-оос үзэхэд өвчтөн хэвтэж эмчлүүлэхээс өмнөх оношийн алдааны ихэнхийг түргэн тусламжийн эмч нар гаргажээ.

Оношийн алдааны ихэнх нь мухар олгойн хурц үрэвслийн өвөрмөц явцтай ч холбоотой байдаг байна (4,5).

Клиникийн шинж тэмдэг нь тодорхойгүй, мухар олгойн үрэвсэлт өвчний сэжиг бүхий 57(54,8%) өвчтөнд жижүүрийн мэс засалч „мухар олгойн хурц үрэвсэл" онош тавьж, мэс заслын тасагт онош" тодруулахаар хэвтүүлсэн 27 өвчтөнд ,мухар олгойн хурц үрэвсэл гэдгийг батлан хагалгаа хийж, 30 өвчтөний оношийг тодруулж зохих тасагт шилжүүлэн эмчилсэн болно. Хагалгаа хийж авсан 27 мухар олгойн 16 нь улайж үрэвссэн, 8 нь идээлж үрэвссэн, 3 нь үрэвсээгүй байлаа.

Мухар олгойн хурц үрэвслийн эхний үе шатанд мухар олгойн эмгэг морфолог өөрчлөлтөөс хамаарахгүйгээр, клиник шинж тэмдэг тодорхой байдаг нь үрэвслийн процесс зөвхөп мухар олгойд байгаагаар тайлбарлагдана. Өвчний хожуу үе шатанд үрэвслийн процесс мухар олгойгоор зогсохгүй ойр орчмын эрхтэнд нөлөөлж,   улмаар олгой  үрэвсэж  цоорсноос  хэвлийн гялтангийн үрэвслийн шинж тэмдэг илэрч мухар олгойн үрэвслийг оношлоход, түвэгтэй байдгаас оношийн алдаа гарч байна.

Зөвлөлтийн эрдэмтдийн тэмдэглэснээр мэс заслын  тасагт хэвтсэний дараах оношийн алдаа 1,4-4,8% байгаа бол бидний судлагаанд хамрагдсан 1112 өвчтөний 42(3,7%)-д оношийн алдаа гарчээ.Оношийн алдаа гарсан үндсэн шалтгаан нь өвчтөнөөс анамнез дутуу авсан, бодит үзлэг, шинжилгээ хангалтгүй хийсэнтэй холбоотой байлаа.

ДҮГНЭЛТ:

1. Оношийн алдааны шалтгаан нь хэвлийн хөндийн мэс заслын яаралтай эмгэгийн талаарх эмч нарын мэдлэг хангалтгүй байгаатай холбоотой юм. Алдаанаас урьдчилан сэргийлэхийн тулд эмч нарын мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх, өвчтөнийг сайн үзэж, анамнез гүйцэд авч, боломжтой бүх шинжилгээг хийж чадах чадвартай болгох шаардлагатай байна.

 

2. Оношийн алдааны  зарим тохиолдолд  өвчтөн эмчид үзүүлэдгүй   өөрөө   дур    мэдэн  эмчилгээ    хийснээс   өвчний клиникийн шинж тэмдгийг бүдгэрүүлж хүндрэлдхүргэж байна.

3. Энэхүү өвчний талаар хөдөлмөрчдөд эмнэлэг гэгээрэл,
сурталчилгааны ажлыг өргөн хүрээтэй, эрчимтэй явуулж мухар олгойн хурд үрэвсэлтэй хүмүүсийг цаг тухайд нь ирүүдэхэд туслах ажлыг зохион байгуулах нь зүйтэй юм

 

 

Ном зүй

1. У.А.Алексеев, М.М.Мурзанов-Диагностика острого аппендицита и некоторые пути ее улучшения. В кн; Ошибки и трудности в диагностике и лечении острых хирургических заболеваний органов брюшной полости. Саратов,1973, 26-29,
2.Т.У,Алимов, О.Д.Слободняк-Ошибки в клинической диагностике острого аппендицита. В кн: Труды Уральской конференций хирургов. Пермь, 1971, 223.
3. П.И.Андросов, A.Н.Володин-Ошибки и осложнения при остроы аппендиците у лиц молодого возраста. В кн: Труды Уральской конференции хирургов. Пермь, 1971, 118-120.
4. A.К.Арсений-Диагностика острого аппендицита. Кишинев, 1978.
5. Ю.И.Датхаев-Об ошибках в неотложной хирургий живота. В кн: Диагностика и тактика лечения экстрен, заболев. в хирургии, травм. н детской хирургии. Душанбе, 1968, 58-60.
6. В.Ф.Малых, Т.Г.Загребина-Ошибки в диагностике острого аппендицита. В кн: Антибиот в хирургии, ошибки н ослож. при остром аппенд., новое в хирургии, вопр. краев. патологии. Пермь, 1969, 88.
7. М.М.Мурзанов-Ошибки диагностикй острого аппендицита. Дис.канд. Уфа, 1971.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1553
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК