Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1980, 4(36)
Монгол оронд ургадаг шувуун тарны чанамлын хоруу чанар ба шээс ялгаруулах үйлчилгээг судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

М.Чүлтэмсүрэн  (Анагаах ухааны дэд эрдэмтэн)

 

Орос, Монгол ардын эмнэлэгт шувуун тарны чанамлыг бөөр чулуужих, элэг ходоодны ба эмэгтэйчүүдийн өвчнийг анагаахад өргөн хэрэглэж байжээ, (1. 3. 7). А.Д.Турова, И.Д.Юркевич (6) нар Зөвлөлт Холбоот Улсад ургадаг шувуун тарны өвснөөс бэлтгэсэн чанамлын фармакологийн үйлчилгээг судалж түүний шээс ялгаралтыг ихэсгэж умайн булчинг агшаан, цусны бүлэгнэлтийг идэвхжүүлдэг болохыг тодорхойлсон байна. Дээрх баримт дээр тулгуурлан Монгол оронд тархмал ургадаг шувуун тарны чанамлын хоруу чанар ба шээс ялгаруулах үйлдлийг судлах зорилго тавьсан болно.

Туршлагын хэсэг: Хоруу чанарыг тодорхойлохын тулд 0,9%-ийн хлорид натрийн уусмалд бэлдсэн шувуүн тарны чанамлыг 1:5 (25-30 г жинтэй 6 бүлэг тус бүр 8 амьтан бүхий)  цагаан хулгана дээр туршлаа. Шувуун тарны чанамлын үхлийн түнг тодорхойлохын тулд хэвлийн хөндийд тарьж үхсэн, амьдарсан алин болохыг 24 цагийн дараа тооцоолсон. Үхлийн дундаж тунг (LD50) Г.Н.Першин ба Керберийн аргаар боловсруулав.  (М.Л.Беленький 1959). Уг чанамлын 0,02 мл-ийг 20 г жинд тооцоолон хэвлийн хөндийд тарихад 3-5 цагийн дaрaа төв мэдрэлийн систем дарангуйлагдсан шинж тэмдэг илэрч байлаа. Харин бэлдмэлийг их тунгаар (0,03-0,07 мл 20 г) тарихад амьсгалын тоо цөөрч ихэнх хөдөлгөөн багассан ба зарим нь амьсгал зогссоноос үхэв. Шувуун тарны чанамлын хоруу чанарын судалгаанд статистикийн боловсруулалт (2,5) хийж 1 ба 2-р хүснэгтээр үзүүлэв.

Шувуун тарны чанамлыг цагаан хулганы хэвлийн хөндийд тарихад үхлийн дундаж хэмжээ (50) 0.045 мл/20г байна. Шувуун тарны чанамлын шээс ялгаруулах үйлчилгээг 25-30 г жинтэй бүлэг (тус бүр 8 амьтан бүхий) цагаан хулгана дээр судаллаа.

Нэгдүгээр бүлгийн амьтдад шинжлэх бэлдмэлийг 0,01 мл/20 г, хоёрдугаар бүлэгт 0,02 мл/20 г тунгаар хэвлийн хөндийд тарьж шээс ялгаралтыг цаг тутам, 5 цагийн туршид ажиглалт хийсэн болно. Туршлагын үр дүнг 3-p хүснэгтээр үзүүлэв. 3-р хүснэгтээс үзэхэд монгол оронд ургадаг шувуун тарны чанамал 0.01 ба 0.02 мл/20 г тунгаар цагаан хулганы шээс ялгаралтыг ихэсгэдэг болох нь тодорхойлогдов.

Дүгнэлт

  1. Шувуун тарны өвсний чанамлын хоруу чанар бага бөгөөд үхлийн дундаж тун (LD50) цагаан хулганад 0,045 мл/20 г байна.
  2. Шувуун тарны өвсний чанамлын 0,01 ба 0,02 мл/20 г тун нь шээс ялгаруулах үйлчилгээтэй.
Ном зүй

1.Гаммерман А.Ф. «Курс фармакогнозии» Л. 1967. стр 462
2.Беленький М.Л. «Элементы количественной оценки фармакологического эффекта» Л. 19631 стр 50-51
3.Землинский С.Е. «Лекaрственные растения СССР» М 1958. стр 531.
4.Лхамжав Ц, и др.«Монгол орны эмийн ургамал» УБ. 1971. стр 317
5.Сепетлиев Д.«Статические методы за обработка на данные от медицинских научных проучвания растения» С. 1965 г.
6.Турова А.Д. «Лекарственные растения СССР и их применение» М. 1967 стр 581.
7.Цицин Н.Б. «Атлас лекарственных растений СССР» 1962 г. стр 138.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 495
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК