Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1986, 3(59)
Баян-өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн анестези-реанимацийн тусламжийн хүрээ
( Судалгааны өгүүлэл )

М. Онгар 

Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэг

 
Абстракт

АНЕСТЕЗИОЛОГИ-РЕАНРИМАТОЛОГИЧЕСКАЯ ПОМОЩИ В ОБЪЕДИНЁННОЙ БОЛЬНИЦЕ БАЯН-УЛЬГЕЙСКОГО АЙМАКА

М. Онгар

В последние годы возрастает объем анестезиологической и реаниматологическои помощи п удельный вес общего обезболивания по отношению всему количеству операций. В объединённон больнице Баян-Ульгёйского аймака они увеличились в 8,5-27,9% в 1978-1983 г.

Нами использованы все наркотические и другие лекарственные препараты,
имеющиеся в нашей стране. В 1983 г в отделений анестези-реанимации находились 448 больных, и эффективность лечения которых составила 81,1%. За пос-
ледние 6 лет под общим обезболиванием  выполнены 37,7% всех экстеренных операции.  

Из всех плановых операций под эндотрахеальным наркозом оперировано 57 (50,4%), под масочным-26 (23%), под внутривенным—17 (15%), под комбинарованным—13 (11,6%) больных с различными хирургическими заболеваниями.

Наши данные показывают,  что наличие   крупного   анестезиолого реанимационного  отделения в объедниенной   больнице   аймака   позволяет оказывать сельским жителям все виды специализированной   анестезиологической  и реаниматологической помощи иа современном уровне.

Бид аймгуудын нэгдсэн эмнэлгүүдийн анестези-рөанимацийн тусламжийн одоогийн түвшинг ямар нэг хэмжээгээр тодорхойлох зорилгоор Баян-Өлгий аймгийн нзгдсэн эмнэлгийн анестези-реанимацийн ажлын зохион байгуулалт, үйл ажиллагааг 6 жилээр (1978-1984) авч судлав. Тус эмнэлэг 1978 оноос мэргэжлийн анестезнолог-реаниматолог эмчтэй болж хагалгааны дараах болон хүүхдийн тасгийн эрчимт эмчилгээний өрөөтэйгээр ажиллаад 1982 оноос тасаг болж өргөжин мэргэжлийн эмч, сувилагчтай ажиллаж байна. Энэ тасаг 1983 онд 448 өвчтөнийг хүлээн авч 81,1%-д сэхээн амьдруулах эмчилгээ хийжээ. Ерөнхий мэдээ алдуулалтын тоо 6 жилд гурав дахин нэмэгдэж, эндотрахеал мэдэз алдуулалтын эзлэх хувь нь энэ хэмжээгэзр өсч, 1983 оны байдлаар бүх хагалгааны 27,9%-ийг еренхий мэдээ алдуулж хагалгаа хийжээ. Сүүлийн үед 0-15 насны хүүхдийн хагалгааг ерөнхий мэдээ алдуулалтаар хийж байгаа нь бүх мэдээ алдуулалтын 1/3 буюу 37,3%-ийг эзлэж байна.

Ерөнхий мздээ алдуулалтын чанар жилээс жилд сайжирч, хэрэглэж байгаа арга, төрөл нь олширсоор байна. Бүх мэдээ алдуулалттай хагалгааны 1/3 буюу 37,7%-ийг яаралтай хагалгаа эзэлж байгаа бөгөөд 1983 онд ерөнхий мэдээ алдуулалттай төлөвлөгөөт хагалгаа 76,1% болж өссөн байна. Хөдөө сум дундын эмнэлэг, их эмчийн салбарт дуудлагаар очиж хийсэн хагалгааны ерөнхий мэдээ алдуулалтыг судлахад бүх мэдээ алдуулалтын дөнгөж 0;7%-ийг эзлэж байна. Энэ нь 75-300 км зайд байрлаж байгаа сум дундын эмнэлэг, их эмчийн салбарт мэс заслын ба мэдээ алдуулалтын нарийн мэргэжлийн тусламжийн хүртэмж хангалтгүй, нөлөө талаар наркозын зөөврийн аппаратгүй байгаатай холбоотой байна.

Дээрх судалгаанаас дүгнэлт хийж үзэхэд:

1.  Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн анестези-ре анимацийн тусламж суүлийн Жилүүдэд өргөжиж ерөнхий мэдээ алдуулалттай хийх хагалгаа, мэдээ алдуулалтын тоо төрөл олширч, тусгай анестези-реанимацийн тасагтай болсон нь мэс засалч, анестезиолог-реаниматолог эмчийн ажлын хүрээ өргөсч, тусламжийн чанар сайжирч байгааг харуулж байна.

2.  Хүүхдийн хагалгааг ерөнхий мэдээ алдуулалттай хийж байгaa нь цаашид аймгийн төвд хүүхдийн анестезиолог-реаниматолог эмчтэй болох, анестези-реанимацийн тасагт тусгай мэргэжлийн эмч жижүүр хийх шаардлагатай болж байна.

3.  Сум дундын эмнэлэг, их эмчийн салбарт ерөнхий мэдээ алдуулж хагалгаа хийх нь хангалтгүй (дөнгөж 0,7%) байгаад зохих дүгнэлт хийж сум дундын эмнэнэгт мэс заслын тусламж, ерөнхий мэдээ алдуулалтыг өргөжүүлэх нь хөдөөгийн хөдөлмөрчдөд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламжийг удам ойртуулах зорилтыг биелүүлэхэд томоохон түлхэц болох юм.

4.  Анестезиолог-реаниматологийн албаны зохион байгуулалт, үйл ажиллагаа хөдөөгийн эмнэлгүүдэд хоцрогдож байгааг онцлон анхаарах хэрэгтэй юм.

Ихэнх аймаг анестези-реанимацийн тасаггүй, зөвхөн эрчимт эмчилгээний өрөө ажиллуулж байгаа боловч тэр нь мэргэжлийн сувилагчгүй, анестезиолог-реаниматологийн нэгдсэн Журам тогтоогүй, тайлагнах систем боловсронгуй бус байгааг цаашид анхаарч тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй байна.

Ном зүй

1. Г.М.Цанава — \\\"Анестезиология и реаниматология\\\" 1977, 5,25-27.
2. Л.Ф.Косоногов — \\\"Анестезиологии реаниматология\\\" 1984, I, 59-61.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 460
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК