Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1986, 3(59)
Салмонелл тифимуриумыг судлах асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Д.Отгонбаатар, Г.Үүжээ 

Эрүүл ахуй, халдвар, нян   судлалын улсын институт, Бактериологийн төв лаборатори

 

Сүүлийн жилүүдэд салмонеллийн өвчлөл бага насны хүүхдийн дунд ихсэж янз бүрийн амьтан, хүнсний бүтээгдэхүүн, малын тэжээл зэрэг гадаад орчноос илрэх ийлдэс судлалын хүрээний тоо эрс нэмэгдаж байна.                  

Эрдэмтдийн ажиглалтаас үзэхэд гэдэсний хямрал, хурц хордлогот хэлбэр нь  ихэвчлэн  ахуй  хавьтлын  замаар халдварлах, хоол хүнсэнд үржиж өвчлүүлэх,   хоолны  хордлогын хэлбэртэй адил болохыг нотолж байна. Хүн амьтанд илэрч байгаа салмонеллийн хүрээний дэлгэрч байгаад судалгаа хийхэд янз бүрийн

оронд ихэнхдээ 4 үндсэн ийлдэс судлалын бүлэг ядгагдаж, ялгасан өсгөврийн 35-70 орчим хувийг салмонелл тифимуриум зонхилж байна. Салмонеллийн шадтгаан судлалд S.typhimurium, S. derbi, S. Halina, S. lledelbevg зэрэг 20 гаруй ийлдэс хүрээ зонхилж байна.  (1, 2, 4).                                                                           

Эдгээрийн дотроос салмонелл тифпмуриумээр үүсгэгдэх овчлөлийн тоо түргэн тархацтай өсч байгаа бөгөөд халдвар судлалын онцлогтой, эмнэлгийн дотоод халдварын хэв шинж, тодорхой үүрэгтэй болж байна. Уг халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ хангалтгүйгээс өвчин тархаж эмнэлгийн дотоод халдвар болон хувирдаг. Энэ нь эмнэл зүйн илрэлтэй халдварын явц бүхий бактер ялгаруулдгаас илүү аюултай (6).

Эмнэлгийн дотоод халдварыг эмнэлгийн нөхцөлд тэсвэртэй омог үүсгэдэг бөгөөд энэхүү омгуудаар үүссэн халдвар нь ахуй хавьталын замаар зөвхөн хүмүүсийн дунд дэлгэрдэг бөгөөд бага насны хүүхдэд өвчлөд хүнд явцтай, антибиотикт дээд зэргийн тэсвэртэй болдог. ЗХУ-ын судлаачид эмнэлгийн дотоод халдвар үүсгэдэг салмонелл тифимуриумын тодорхой омгууд нь дээрх шинжээс гадна феликсокеллоугийн залгигддаггүй, гадаад орчинд тэсвэртэй, хулгананд хоруу чанар султай, биохимийн идэвхээр зарим омгууд нь лизинийг карбоксилгүйжүүлэх шинжээ аддсан, ийлдэс судлалын шинжээр биеийн 05 эсрэгтөрөгчтэй наалдах урвал өгдөггүй омгууд байгааг тэмдэглэж байна (3).

Манай оронд 1980 оноос салмонелл тифимуриумээр үүсгэгдсэн эмнэлгийн дотоод халдварын хэв шинж тохиолдож байна (5). Бид 1983 оноос зарим аймаг хотод гарсан салмонелл тифимуриумын халдвар судлалын байдалд дүгнэлт хийж, ялгагдсан омгийн биологийн болон ийлдэс судлалын зарим шинжийг судлах оролдлого хийв. Судалгааг эпидемиологийн задлан шинжилгээ хийж, сүүлийн 3 жилийн тайлангийн материал, үүсгэгчийг лабораторийн шинжилгээний ердийн аргаар судлав. Салмонелл тифимуриумын халдвар 1984 онд 10,0 хүн амд 2,6% болж Архангай, Өвөрхангай, Хөвсгөл аймаг, Дархан Улаанбаатар хотод эмнэлгийн дотоод халдварын хэлбэрээр бүртгэгдэж гарсан байна.

Голомтуудаас ялгасан омгийг судлахад биохимийн болон ийлдэс судлалын шинжээр 100% тохирч, лизин карбоксилгүйжүүлээгүй омог дайралдаагүй ба 3-4% нь 05 оношийн ийлдэсд наалдах урвал өгсөнгүй. Антибиотикт мэдрэг чанарыг цаасан дискийн шингээх аргаар 6 антибиотект судлахад гентомицинээс бусдад тэсвэртэй байлаа. 8-30 хоног хэвтэж эмчлүүлэгчдийн 69,2% нь өөр өвчний оноштой ирээд халдвар авч 10,3% нь уушгины үрэвсэлтэй, 20,5% нь энтероколит болон шалтгаангүй суулгалтын оноштой байлаа. 2-3 удаагийн давтан шинжилгээгээр тэднээс өвчин үүсгэгч дахин илэрч эмчилгээний үр дүн эдгэрэх хугацаа удааширч, ор хоног 30-45 байлаа.

Салмонелл тифимуриум оноштой хүмүүсийн 60 орчим хувь нь хүнд явцтай, 30 хувь нь дунд зэргийн, үлдсэн хувь нь хөнгөн явцтай байв.

Өвчлөлийн эпидемиологийг судлахад халдвар ахуй хавьтал, нян тээгчийн замаар халдварлаж, хүлээн авахаас эхлээд хүүхдийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасаг дамжиж байгаа нь шинжилгээгээр нотлогдов.

Эмнэлгийн ажилчдаас 125 хүнд шинжилгээ хийхэд Архангай аймгийн хүүхдийн сэхээн амьдруулах тасгийн 2 сувилагч нян тээгч болох нь илрэв.

ДҮГНЭЛТ

1. Аймаг хотод гарч байгаа эмнэлгийн дотоод халдвар салмонелл   тифимуриумээр   үүсгэгдэж байна.

2.  Эмнэлгийн дотоод халдвар үүсгэж байгаа салмонелл тифимуриум нь антибиотикт мэдрэг бөгөөд гентомицинд тэсвэртэй байгаа нь судлаачдынхтай тохирч байна.

3.  Хэвтэж эмчлүүлэгсдийн 62,2% нь өөр оноштой ирээд улмаар халдварлаж байна. Шалтгаангүйгээр суулгалтын 25,5% нь салмонелл тифимуриумаар үүсгэгдэж байгааг тогтоов.

4.  Гарч болзошгүй халдварын үүсгэгчийг тогтоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авч мэдээлэл, оношлогоо, халдвар судлалын судалгааг зааврын дагуу хийж эх уурхайг олж тогтоох шаардлагатай юм.

5.  Салмонелл тифимуриумын клиник эпидемиологийн зүй тогтолыг нарийвчлан холбож судлах нь чухал байна.

Ном зүй

1. А.Ф.Блюгер, И.Н.Новицкий, 3. Ф. Теребкова — Салмонеллёз, Рига, 1975
2. В.А.Килессо, Е.И.Выдрина и др — Распространение отдельных серотипов салмонелл на ряде территории Советского Союза Акт. вои. эпид. Вып. 2. М, 1970, 129.
3. В.А.Килессо, Л.Ф.Колобовой — В кн: Материалы всесоюзного симпозиума по фагатипированию возбудителей кишечных инфекций, Тбилисса. 1968.
4. Н.И.Лебедев — Салмонеллёзы, Минск, 1980.
5. С.И.Трембоковая, Л.В.Королева, Г. И. Хохлова, — об этиологий респираторной синдрома при салмонеллеза у детей. Педиатрия, М, 1981.
6. Л.В.Фелскова и др,— Особенности внутрибольничного салмонеллёза у детей. Педиатрия, 1980 , 3.62-63.
7. Г.Үүжээ, Г.Пүрэв, Г.Санжмятав, С.Хишигт, Ч.Цэндээхүү—БНМАУ дахь салмонеллийн шалтгаан судлалын асуудалд. Анагаах ухаан, 1983 , 31-36.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 546
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК