Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1980, 4(36)
Энтеробактериудын антибиотикт мэдрэмтгий байдлыг тодорхойлсон нь
( Судалгааны өгүүлэл )

П.Түдэв, Г.Үүжээ, Д.Мажигсүрэн

 
Абстракт

За 1971-1978 гг. мы изучили чувствительность к антибиотикам бактерий рода энтеробактериум, которые являются основными возбудителями кишечных расстройств,  наблюдаемых  в г. Улан-Баторе. При изучении 2650 культур сальмонеллы тифа, 41148 культур шигеллы и 1784 культур протея было выявлено, что 30,6-68,4% всех изученных культур сальмонеллы тифа, шигеллы и протея проявили чувствительность к стрептомицину, левомицетину и мономицину, a 51,4-88,2% изученных культур шигеллы к эритромицину и мицерину. Только 3,7-11,4% всех изученных культур обладает чувствительностью к биомицину, тетрациклину и окситетрациклину.

Гэдэсний цочмог хямрал үүсгэх гол шалтгаан болж байгаа энтеробактерийн зарим төрлийн антибиотикт мэдрэмжийг тодорхойлж үзэхэд эдгээрийн антибиотикт мэдрэмж нилээд ялгаатай, оноор харьцуулбал хэлбэлзэл ихтэй байна. Антибиотикт тэсвэртэй микроб олширч байгаагаас хэд хэдэн антибиотикт тэсвэртэй омгууд ялгагдаж байна. Г.Пүрэв, Г.Үүжээ нарын судалгаагаар (1978) улаан суулгын бактерийн энгийн плоскирев синтомицинтэй орчин дээрх нь 1,1, биомицинтэй орчин дээрх нь 1,4 дахин их ургалттай байхад А.Б.Черномордикийнхаар (1957-1968) 2-3 дахин, В.Д.Джанполадовагийнхаар (1964) 3,5 дахин их байна. Эмчилгээг оновчтой болгох, өвчин үүсгэгчид хүчтэй үйлчлэх эмийг сонгоход тэдгээрийн антибиотикт мэдрэмжийг тодорхойлох явдал чухал юм. Заримдаа антибиотикт мэдрэмжийг тодорхойлсон нь буруу болсноос эмчилгээний үр нөлөө дээшилдэггүй дисбактериоз үүсгэж өвчтөний биеийн байдалд муу нөлөө үзүүлж болно гэж А.Б.Черномордик (1969) бичжээ. Өвчин үүсгэгчийн цэвэр өсгөвөр ялгахгүй шинжлэгдэхүүн дээр холимог бичил флорын антибиотикт мэдрэмжийг шууд тодорхойлох нь эмчилгээнд тусладаггүй.

 

Г.Санжмятавын судалгаагаар (1964) улаан суулгын бактерийн шинжлэгдсэн өсгөврийн 37,4% нь стрептомицинд, 62,5% нь левомецетинд, 100% нь биомицинд тэсвэртэй, IX Түдэв 1965-1969 онд хийсэн судалгаагаар улаан суулгын бактерийн 1098 есгеверөөс стрептомицинд 22,7%, левомицетинд 47,4%, биомицинд 7,7%, тетрациклинд 4,3 % нь мэдрэг (1971) байжээ. Бид энтеробактериудын зарим төрөл салмонелла тиф, шигелла, протейний антибиотикт мэдрэмжийг түгээн шингээх арга-антибиотик шингээсэн цаасан зээрэнцгээр мах пептоны арга дээр тодорхойлсон юм. 1971-1978 онд Улаанбаатар хотын бактер судлалын төв лабораторид салмонелл тифийн 2650, шигеллын 41148, протейн 1784 өсгөврийн антибиотикт мэдрэмжийг 9 төрлийн антибиотик дээр тодорхойлоход салманелл тифийн 942 (35,5%) шигеллын 12025 (29,2%) протейн 463 (26,3%) өсгөвөр мэдрэг байлаа. (1-р хүснэгт) Улаанбаатар хотод харьцангуй элбэг тохиолдож байгаа улаан суулгын үүсгэгчдийн антибиотикт мэдрэмжийг авч үзье. (2-р хүснэгт)

Манайд улаан суулгыг зонхилон үүсгэж байгаа шигелла флекснерийн 29,9-32,2 нь левомицетин, стрептомицинд, 51,9-92,3 нь эритромицин, мономицин, мецеринд, шигелла бойдын 59,2% нь эритромицинд, 73,6% нь левомицитинд, шигелла Зоннын 37,8-88,8% нь левомицетин, эритромицин, мономицин, мецеринд мэдрэг, судлагдсан шигеллүүд, биомицин, тетрациклин, остетрациклинд 5,7-0,0, Бойд, Зоннын бактерийн  14,6, 5,5 нь стрептомицинд мэдрэг байна. Ажиглалтын хугацаанд жил дараалан ялгагдаж байсан салмонелл тифа, шигелла флекснера, зона, протейн антибиотикт мэдрэмжийн хэлбэлзэл ба байдлыг тогтмол хэрэглэж байсан стрептомицин, левомицетин, тетрациклин, эритромицин дээр харуулахыг оролдсон юм.

Судалгаанаас үзэхэд Улаанбаатар хотод оношлогдож байгаа шигелла флекснерийн левомицетинд, шигелла, Зоннын эритромицин, левомицетинд мэдрэмж буурсаар ирсэн, судлагдсан бусад бактерийи антибиотикт мэдрэмж эрс буураагүй байна.

 

Бидний судалсан өсгөврүүдийн антибиотикт мэдрэмжийн хэлбэлзэл харилцан холбоотой, түүний хөдлөл, бие биеэ дагасан байдал зургаас харагдаж байна. Антибиотикт мэдрэг омгуудын дийлэнх нь мэдрэг буюу их мэдрэг байна.

 

Ном зүй

1.Санжмятав Г. Антибиотикт мэдрэмтгий байдлыг тодорхойлох арга
2.Түдэв П. Чувствительность дизентерийных бактерий к антибиотикам Республиканская научно-практическая конференция посвященная 50-летию народной революции. Тезисы докладов. 1971
3.Үүжээ Г. Улаан суулгын шинжилгээнд риванол ба антибиотиктай тэжээл хэрэглэсэн нь Тезисы докладов 1978
4.Черномордик А.Б. Отрицательные последствия определения чувствительности к антибиотикам микрофлоры организма в связи с явлениями диебактериоза Лаб. Дело 1969, Ш 3 стр. 154
5.Джанполадова В.П, Кеворкова С.С, Попова К.И, Мочилянская Е.Я, Петрвская Е.И. К вопросу о выделении синтомицинозависных форм дизентерийных бактерий ЖМЭИ 1964, № 7, стр 153
6.Черномордик А.Б. Итоги изучения синтомициновой среды при выделении дизентерийных бактерий ЖМЭИ 1964, № 7, 2 стр 148
7.Черномордик А.Б. Итоги десятилетнего применения среды с антибиотиками при дигностике дизентерии. Лаб дело 1968, № 8 стр 500
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 707
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК