Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2000, 2(111)
Ходоод, дээрх гэдэсний шархлааг мэс заслаар эмчлэх асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Б. Мөнхтогоо (1970 оны төгсөгч), О.Сэргэлэн, Б.Гоош

Анагаах ухааны их сургууль

 
Абстракт

The illness rate of gastro duodenal ulcer and the number of related surgical operations are increases in last years.

Sn connection with aforesaid, it is reguires to de­velop a basic model of surgical treatment of gastro duodenal ulcer in urban and cuontryside hospitals.

It must to determine H. Pylori bacterium among patients with gastro duodenal ulcer, although no needs to use vagatomy surgery in patients that H.Pylori is positve. About patients with pylorostenosis it is needs antrumectomy with Bilrot I anastomosis and in patients with maligntzation of gastric ulcer it is needs gastric resection with Bilrot II anastomosis or gastrectomia.

 

Pp. 12-13, Tables 3, References 9,

Дэлхий дахины судлаачдын сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс харахад ходоод, дээрх гэдэсний шархлаа өвчний эмгэг жамыг хүмүүсийн хоолох дэглэм, сэтгэл санааны байдал, суурь өвчнүүдээс болж үүсдэг гэж үзэхийн зэрэгцээгээр орчин үед голлон баримталж буй халдварын онолоор /Н.Pylori/ тайлбарлаж байна.

Судлаач Katagiri М, Osaka М /1997/ нар хоолондоо халуун ногоо ихээхэн хэрэглэдэг Азийн орны хүмүүст ходоодны шархлаа өвчин илүү тохиолддог гэж бичсэн байхад ходоодны гарах хэсгийн шархлаа өвчнийг бараг 100 хувь Н.Pylori Эмгэг төрөгч үүсгэдэг болохыг Lioyd М, Nyhus /1966/ тогтоосон байна. Эдгээр судлаачид ходоод, дээрх гэдэсний шархлаа өвчин ихсэх хандлагатай байгаад мөн анхаарлаа хандуулжээ. Манай улсын ЭМНХЯ-ны статистикийн үзүүлэлтээс харахад ходоодны шархлаа өвчнөөр өвчлөгчдийн тоо сүүлийн 10 жилд огцом өссөн ба үүнтэй уялдаад уг өвчний улмаас хүндэрч мэс засал хийлгэсэн тоо ч нэмэгдсэн байх юм. 1981-1985 онд ходоод, дэрх гэдэсний шархлааны хүндрэлийн улмаас жилд дунджаар 18 өвчтөнд мэс засал хийгдэж байсан бол 1986­-1990 онд 1,5 дахин, 1991-1995 онд бага 2 дахин өссөн тоон үзүүлэлт байна.

Материал арга зүй

Бид УКТЭ-ийн мэс заслын тасгуудад 1995-1999 оны 5 cap хүртэлх хугацаанд ходоод, дээрх гэдэсний шархлаа өвчний улмаас хэвтэж эмчлэгдсэн 166 өвчтөний өвчний түүхэнд судалгаа хийж үзлээ. Судалгааг тусгай боловсруулсан 132 асуудлын дагуу бүлэглэн түүвэрлэх замаар явууллаа.

Үр дүн

Ходоод, дээрх гэдэсний шархлаа өвчний улмаас ихэнхдээ цус алдах /36,14 хувь/ шархлаа эрхтэн эсвэл хөндий рүү цоорох /45,05 хувь/, ходоодны нугалуур, дээрх гэдэс сорвижиж нарийсах /29,5 хувь/, шархлаа хорт хавдарт шилжих /35,45 хувь/, зэрэг хүндрэлүүд илүүтэй тохиолдож байгаа бөгөөд шархлаанаас цус алдсан эсвэл цоорсон үед яаралтай журмаар орон нутагтаа мэс засал хийгдэж, харин шархлаа сорвижсон, хорт хавдарт шилжсэн тохиолдолд хотын томоохон эмнэлгүүдэд мэс заслын эмчилгээ хийж байна. Бид өвчтөний харьяаллыг үзэхэд Улаанбаатар хот, төв болон баруун зүгийн аймгуудад оршин суугчид зонхилох хувийг эзэлж байв.

Ходоод, дээрх гэдэсний хүндэрсэн шархлаатай өвчтөнүүдийн 59,63 хувь нь 2 ба түүнээс дээш жил өвчний улмаас эмийн эмчилгээ хийгдэж байсан байв. /Хүснэгт 2,3/ Ходоодны шархлаа өвчин эрт оношлогдохгүй, оношлогдсон ч эмийн эмчилгээнд бүрэн эмчлэгдэхгүй байх нь хүндрэлийн гол шалтгаан болдог. Энэ нь мөн л шархлаа үүсгэгч Н.Pylori эмгэгтөрөгчийг тухай бүрд нь тодорхойлж өвөрмөц эмчилгээ хийгээгүйтэй холбоотой нь тодорхой

Н.Pylori змгэг төрөгчөөр үүссэн шархлаа нь түүний эсрэг өвөрмөц эмчилгээ хийхгүй бол эдгэрдэггүй.

Бид өөрсдийн судалгаанд орсон хүмүүсийн шархлааны байрлалыг Жонсоны ангиллаар тогтоон үзэхэд нэг хэлбэрийн шархлаа зонхилж тохиолдов.

Шархлаа ходоодны их бие хэсэгт байрласан үед хорт хавдарт шилжих болон цус алдах хүндрэл илүүтэй тохиолддог гэсэн бусад судлаачдын судалгаатай үндсэндээ төстэй дүн гарсан юм. Ходоод, дээрх гэдэсний шархлаа, цоорсон тохиолдолд ихэнхдзэ шархлаан дээр сэмж тавих буюу шархлааг өөлөн авч оёх аргуудыг хэрэглэсэн /29,54 хувь/. Ходоодны нугалуур хэсэг нарийссан тохиолдолд нугалуурыг тайрч Бильрот залгалт хийсэн /19,6 хувь/. Ходоодны шархлаа хорт хавдарт шилжсэн эсвэл эмээр змчлэгдээд эдгэрэхгүй давтан цус алдаж буй шархлааны үед ходоодыг тайрч Бильрот II болон Гофмейстер Фенистрерийн хувилбараар залгалт хийсэн /41,66 хувь/. Харин ходоодны шарх хорт хавдарт шилжсэн 12 өвчтөнд / 9,09 хувь/ ходоодыг бүрэн авах мэс засал хийсэн. Ходоод, дээрх гэдэсний шархлааг оёсон, нугалуур тайрагдсан, ходоодыг бүрэн авсан 50 өвчтөнд ваготоми хийлээ.  Үүнээс 60 хувьд нь уг мэдрэлийн үндсэн салааг таслах, 10 хувьд нь ходоод руу орсон салааг таслах, үлдсэн өвчтөнүүдэд ходоодны дээрх хэсгийн салааг таслах, хөнгөвчилсөн хагалгааг хийсэн. Хагалгааны дараа бөөлжих, шархлаа дахих, оёдол задрах зэрэг хүндрэлүүд цөөн өвчтөнд гарсан. Ваготоми хийгдсэн өвчтөнүүдээс 72 хувьд нь гэдэс дүүрэх. хоолны шингэц муудах, үе үе гүйлгэх, хоолонд дур муудах зэрэг шинжүүд илэрч байсан ба 42 хувьд нь шархлаа дахисан. Энэ бүгдээс үндэслэн Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн мэс заслын тасгуудад ходоодны шархлааны хүндэрсэн шархлааны үед дараах журмыг баримтлах нь зүйтэй гэж үзлээ.

Дүгнэлт:

1 .Ходоодны шархлаатай бүх өвчтөнд Н.Pylori эмгэгтөрөгчийг илрүүлэх шинжилгээг урьдчилан хийж Н.Pylori эерэг байх тохиолдолд ваготоми хийхээс татгалзах

    2.Нэгэнт ходоодны шарх цоорсон тохиолдолд шархыг өөлөн авч хоёр давхар оёдлоор оёх, төвлөрсөн эмнэлэгт бол ходоодыг тайрах, нугалуурыг авах хагалгаа хийх

3. Зөвхөн Н.Pylori сөрөг үед ваготоми хийх. Ялангуяа ходоодны дээд хэсгийн вагусын салааг тасалж пилоропластик хийх нь илүү үр дүнтэй байна. Дээрх гэдэсний шархлаанд энэ төрөл хагалгааг хийхийг эрхэмлэнэ.

Ном зүй

1 .Василенко B.X. Гребенев А.Н \\\\\\\"Язвенная болезнь\\\\\\\" (1987) ь стр. 30-48 2.Черноусов А.Ф. Богомольский П.М \\\\\\\"Хирургия язвенной болезни желудка и
ренадцатиперстной кишки. (1996), стр 65-70
З.Аппе R Thompson, Terrence J. Hall at all Laparoscopic plication of perforated
jlcer Results of selective approach. Southern Medical Journal (1995), Feb, Vol. 88, pp.
1852189
4.Kata giri M. Osaka M. The surgery of peptic ulcer in-middec aged and elderly patients chirurg. 67/8/:814-20, (1997) Aug.
5 Lioyd M.Nyhus Treatment of type I gastric ulcer Journal of American college of surgeons 182/5/:452-3, (1996), May
6.Marian P.Mc Donald, Thomas A, Broughan and at all. Operations for gastric uleer Lond-term srudy American surgeon 62/8/:673-7 (1996) Aud
7.Paun H.Jordan Jr. Type I Gastric ulcer treated by parietal cell vagotomy and mucosal uterectomy. Joutnal of the American college of sureons 182 /5/:388-93, (1996) May
8.Vasunari Matoba, Hironori Katayama and Hiroshi Ohami. Evaluation of omental implantation for perforated gastric ulcer therapy, Findings in a rat model. Journal Gastroenterology 996, 31; pp. 777-784
9.Wallace P., Ritchie, Jr. Benign Diseases of the Stomach and duodenum. General Surgery (1995) pp. 117-131
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Н. Даваацэрэн


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1981
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК