Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2000, 2(111)
Нисгэгчдийн эрүүл мэндийн байдалд хийсэн судалгааны зарим дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Г.Баасанцэрэн (1970 оны төгсөгч)

"Цээнэ " ХХКомпани

 
Абстракт

We have covered 330 pilots in 1987 study-group /303 males, 27 feamales/, 369 pilots in 1990 study-group /309 males, 60 females/

Conclusions:

  1. Polots have been suffering from numerous diseases, caused by circumstances particularly to their profession / Ears, nose, throat, the diseases of nervous system, cardio­vascular system/
  2. The regular organization of pilots health exam-com­mission /РНЕ CI can help us in the eary diagnosing of dis­eases, particulary to the profession, also in predicting the complications of diseases and in treatment. Thus ways we are getting an excellent possibibties to reolih our aims.
  3. We are providing the needed conditions for lond term work in Mongolian airlines by regular organizing the phisiological and psychological training of pilots, also the ex­aminations of chronic slowgoing diseases.

Giving accurate psy choiogical and physiological tests for pilots, we are deciding the Question of pilots study, also about traing their skills. Having the control on pilots behavior, we are determining their ability to be suitable in this profes­sion.

Pp. 13-14, References 5,

Үндэслэл:

Нисгэгч нарын хөдөлмөр нь нисгэгч нарын эрүүл мэндэд доор дурьдсан хэд хэдэн хүчин зүйлээр таагүй нөлөө үзүүлдэг юм. Үүнд:

  1. Барометрийн даралтын зөрөөнөөс биед үүсэх нөлөө. Онгоц өндөрт гарахад гэдэс дүүрэх, чихээр хатгах, хэнгэрэг хагарах, цусны шингэн азот хийн байдалд шилжиж өөхөн болон хийн эмболи үүсч, жродентит хэмээх эмгэг байдал үүсгэдэг. Энэхүү хийн онолын талаар Д.И. Менделев /1880/, И.П.Павлов ,1930-1935/, С.Е.Минцна /1924-1928/ нарын зэрэг олон эрдэмтэд өөрийн бүтээлээ туурвижээ. Амьдрал дээр батлагдсан жишээ олон байдаг. Тухайлбал 1978 оны өвөл байлдааны манай МИГ-21 онгоцоор багш-нисгэгч Кутузовын хамрын самалдаг нь бага зэрэг хөөлттэй байсан үед хүсэлтийг нь дагуулж нислэгт зөвшөөрсөн алдаанаас болж нислэгийн бүрэн гүйцэтгэж чадахгүй эргэж ирсэк юм. Нисгэгч Кутузовыг үзэхэд агаарын даралтын зөрөөнөөс хэнгэрэгийн судаснууд нь өргөсөж, голын хэсгээрээ хагарсан гашуун сургамж тохиолдож байсан.

Б.Хүчилтөрөгчийн дутагдалд орох

Агаарын даралт буурахад хүчилтөрөгчийн хувийн даралт буурч, хүчилтөрөгчийн дутагдалд ордог байна. Хүчилтөрөгчийн хурц дутагдлын үед нүд бүрэлзэн толгой эргэж, улмаар тархи, цусан хангамжийн хурц дутагдалд орон, ухаан алддаг байна. Архаг дутагдлын үед бүх эрхтэн системийн үйл ажиллагаанууд гүн доройтолд ордог. Энэ нь хараа, сонсгол, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сулруулж, ялангуяа мэдрэлжилтүүдийг муутгана. Амьдрал дээр үүсгэгч нарын зүрхний цахилгаан бичлэгт зүрхний булчинд хүчилтөрөгчийн дутагдал илэрч улмаар хүндрэлүүд тохиолдох нь цөөнгүй байдаг.

  1. Онгоцны ба агаарын хуйлралын шуугиан нь төв мэдрэлийн системд муугаар нөлөөлдөг. Хүчтэй шуугианаас болж зүрхний мэдрэлжүүлэлт муудан 2 хавтаст хавхлага дутуу хаагдсанаас зүрхэнд шуугиан үүсэж, сонсгол муудах шинжүүд илэрдэг. Жишээ нь: АН-24 онгоцоор тасралтгүй 10-аас дээш жил нисэхэд сонсголын үйл ажиллагаа 30-50 хувь буурдаг нь судалгаагаар батлагдсан байна. /П.М Альбицкин, В.И. Воячек/

Г. Онгоцны чичиргээ нь нурууны завсар дахь мөгөөрсөн зөөлөвчүүдийг нимгэрүүлдэг ба хараа сонсголын эрхтнүүдийн үйл ажиллагааг бууруулдаг. Тэнцвэрийн эрхтэнд муугаар нөлөөлөн зах хязгаарын цусан хангамж, мэдрэлжүүлэлтийг сулруулж, улмаар гарын шуу, сарвуу, хөлийн тавхай зэрэг эрхтнүүдийн булчингийн тэжээлийг доройтуулан хатингаршуулдаг байна.

Д. Онгоцны кабин дахь агаарын чийг буурах ба дулааны хэмжээ нэмэгдсэнээс амьсгалын замын салст бүрхэвч хуурайшин, нүдний салстын цусан хангамжинд өөрчлөлт орно. Их хэмжээгээр хөлөрснөөс цусан дахь эрдэс давсны тэнцвэр алдагддаг байна.

Е. Хэт удаан нэг байрлалд сууж ажилласнаар цусны урсгалд зогсонгишил үүсэж, хүчилтөрөгчийн дутагдалд орж, хөдөлгөөн багадалтын хам шинжүүд илэрнэ.

    Ё. Мэдрэл-сэтгэцийн хэт ачаалалд орж ажилладгаас сэтгэцийн үйл ажиллагаанд хямрал үүсч, айж түших явдлууд элбэг тохиолддог. Жишээ нь: Нислэгийн үед онгоцны мотор унтрах, онгоцонд гал гарах, шатахуун гоожих, салхины урсгалд цохиулах зэрэг болзошгүй аюулууд нь сэтгэцэд хэт ачааллыг буй болгодог. Асар богино хугацаанд маш олон мэдээллийг шууд хүлээн авч, ажлаа зөв гүйцэтгэх нь туйлын хариуцлагатай, амь эрссэн ажил юм. Үүнээс болж даралт ихсэх, мэдрэлийн ядаргаанд орох, тархины судас хатуурах өвчнүүд багагүй илэрдэг.

1. Авиа химийн ажил нь нам болон хэт нам, өндрийн нислэгээр гүйцэтгэдэг учраас хүний хараа, тэнцвэрийн эрхтэнд хямрал өгөн, баримжааг түргэн алдагдуулдаг байна. Хэрэглэж байгаа хор нь гербецид буюу фосфорын нэгдлээс тогтдог учраас амьсгалын зам, арьс салтс, хоол боловсруулах эрхтэнд маш хүчтэй хордуулах аюултай байдаг.

Судалгаа явуулсан арга

Судалгааг И.К.Собенников, К.Ф.Бородин нарын аргачлалыг үндэслэж, жил бүрийн 3-5 сард Улаанбаатар хот болон аймаг бүрт дотор, зүрх судас мэдрэл, мэс засал, нүд, чих хамар хоолой, шүдний өндөр нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг зохион байгуулж байв. Үзлэгт орохын өмнө бүх төрлийн шинжилгээг бүрэн бүрдүүлж, тухайн жилд уг нисгэгч өдөр ба шөнө хэдэн цаг ниссэн, ажил амралтын дэглэмийг хэр сахиж байсан, өмнөх жилийн НЭМК-ээс өгсөн даалгаврыг хэрхэн биелүүлсэн, шинээр ямар ямар өвчнөөр өвчилсөн, хэрхэн эмчлэгдсэн, сэтгэл зүйн хувьд нислэгээс үүссэн цочрол бий эсэхийг тусгай маягтаар судлан дүнг мэргэжлийн эмч нарт танилцуулан, үзлэгт орлуулж нислэгийн ажил хийх эрхийг зөвхөн нэг нэг жилээр сунгаж байв.

Үзлэгийг хийхдээ: артерийн даралтыг 5 минутын зайтай хоёр удаа хэмжих, ЗЦБ-ийг тайван ба ачаалалтай нөхцөлд 12 залгалтаар бичиж, шаардлагатай тохиолдолд ачаалалтай сорил хийж, тархины цахилгаан бичлэг, сонсголын бичлэг, рентген зураг/ гавал-тархины зураг, цээж-хэвлийн эрхтэний зураг гэх мэт. Клиник биохими, бактериологийн шинжилгээ, мэдрэл-сэтгэцийн хэвийн үйл ажиллагааг Минцын аргаар шалгах зэрэг үзлэг шинжилгээнүүдийг нисгэгч бүрд хийж, экстенсив, интенсив үзүүлэлтийг ашиглав. Судалгааг 1987, 1990 онуудад хийгдсэн үзлэгийн материалаас авав. Сэтгэлзүйн судалгааг хувь хүний зан төлөвийг олон улсын иргэний нисэхийн байгууллага болох ИКАО-ийн жишээгээр ММР 1 буюу "Хувь хүнийг олон талаас нь судлах" тестээр авч тогтоож байлаа. Сэтгэцийн чанаруудыг судалж 3 ангилалаар тогтоож: Үүнд: анхаарлын хэлбэрүүд / төвлөрөлт, багтаамж, нягтрал, тогтворжилт, шилжилт, сарнилт/, шуурхай ба эрт хугацааны ой тогтоомж, сэтгэцийн байдал, /хурд, уян хатан байдал/ орон зай болон хугацааны баримжаа гэх мэт.

Судалгааны үр дүн

Судалгаанд 1987 оны 330 /эрэгтэй 303, эмэгтэй 27/ 1990 оны 369 /эрэгтэй 309, эмэгтэй 60/ хүн тус тус хамрагдав. Судалгаанд хамрагдагсадын 26,3 хувь нь 35-аас дээш насны бүрэлдэхүүний 15,4 хувь нь 1-р нисгэгч, 11,6 хувь нь 2-р нисгэгч, 20,8 хувь нь борт механик, 16,5 хувь нь үйлчлэгч, 35,77 хувь нь АН-2 онгоцны нисгэгчид байлаа.

Судалгаанаас үзэхэд нисэх бүрэлдэхүүнд хамрагдаж буй хүмүүсийн 15,5-21,3 хувь нь эрүүл, үлдсэн хүмүүст ямар нэг өвчин түүний шинж тэмдгүүд илэрч байлаа. Өвчлөлийн дотор мэдрэл, зүрх судас, чих хамар хоолойн өвчин зонхилон тохиолдож байв. Тухайлбал зүрх судасны өвчин нийт өвчлөлийн дотор 15,2-19,5 хувь, мэдрэлийн системийн өвчин 11,9-18,7 хувь, ЧХХ- өвчний 16,9-19,5 хувь нь тус тус эзэлж байлаа. 3 жилийн хугацаанд эрүүлжүүлэх арга хэмжээг эрчимтэй явуулснаар ЗСӨ, амьсгалын замын өвчин, мэдрэлийн системийн өвчин, нүдний өвчин тус тус буурч чих, хамар хоолой, шүдний өвчлөл бага зэрэг нэмэгджээ. Энэ урьдчилан сэргийлэх үзлэгийн чанар улам сайжирч шинжилгээний шинэ аргууд нэвтэрсэнтэй холбоотой байж болох юм. Сэтгэц-физиологийн судалгааг давхардсан тоогоор 456 хүнд явуулсны 120 буюу 13 хувь сэтгэцийн 1-3 үзүүлэлт нь бууралттай, 170 буюу 37 хувь нь дундаж үзүүлэлттэй гарч байсан ба бууралттай, дунджаар нисэх бүрэлдэхүүний 50 хувь нь АН-24 маягийн онгоцон дээр нисч буй, 35 дээш насны хүмүүс байв. Эдгээр хүмүүсээс газрын бэлтгэлд 80 гаруй хүнийг 4 хэсэгт хуваарилан эмчилгээнд оруулахад, тэдний 50 хувьд сэтгэцийн чанарын аль нэг нь бүрэн сэргэж, дахин нислэгт гарах бололцоотой болж байв. Нисэх бүрэлдэхүүний сэтгэц-физиологийн газрын бэлтгэлийг явуулахдаа анхаарлын хэлбэрүүд, ой тогтоомжууд, хугацааны баримжаа, орон зайн мэдрэхүйг дээшлүүлэх сэтгэл зүй, биеийн хүчний тусгай бэлтгэл сургууль, бодлын дасгал зэргийг ашиглаж байсан нь үр дүнтэй болж байсан юм. Эмнэлэгт хэвтүүлж эмчлэхээс гадна Оргил, Жанчивлан, Гурван-нуур, Хужирт зэрэг амралт, сувилалд тусгай хуваариар явуулан эрүүлжүүлж байлаа. Архаг ангиний хордлоготой хүмүүсийг төлөвлөгөөтэй мэс заслын эмчилгээнд оруулж байв. Эмчлэгдэх шаардлагатай нисгэгчдийг /1980-1990 онуудад/ жил бүр клиникийн нэгдсэн 3-р төв эмнэлэгт тусгай өрөөнүүд гарган эмчлэн эдгэрүүлэх ажилд бүрэн хамруулж байлаа. Шаардлагатай үед нэмэлт шинжилгээ, улсын ерөнхий мэргэжилтнүүдийн зөвлөгөөг авч байсан. Ийнхүү эрүүлжүүлэх арга хэмжээ авсны үр дүнд эрүүлжүүлэгдсэн нисгэгчдийн тоо 5 хувиар нэмэгджээ.

Дүгнэлт:

1 .Нисгэгчид нь мэргэжлийн онцлогоос хамааран чих, хамар,  хоолой, мэдрэл, зүрх судасны өвчнөө зонхилон өвчилж байна.

  1. Нисэхийн эрүүл мэндийн комиссын үзлэгийн төрөлжсөн өндөр нарийн мэргэжлийн эмч нараар нэгдсэн аргачлалаар зөв зохион байгуулах нь өвчлөлийг эрт цаг алдалгүй илрүүлж, эмчлэх хүндрэлээс сэргийлэх, боломж бүрэн олгож байна.
  2. Нисгэгч нарын мэргэжлийн онцлогт тохируулан, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй зохион байгуулж, сэтгэл зүй, бие бялдрын тусгай бэлтгэл сургуулийг тогтмолжуулснаар тухайн мэргэжлээр аваар осолгүй олон жил ажиллах нөхцлийг бүрдүүлж байна.
  3. Сэтгэц физилогийн байдалд үнэлгээ өгснөөр тэднийг давтан болон дэвшин суралцах асуудлыг шийдвэрлэх, хувь хүнийг тухайн ажилд сэтгэцийн хувьд тэнцэж буй эсэхэд хяналт тавих зэрэг боловсон хүчнийг оновчтой байрлуулахад 2 үндсэн чиглэлээр ашиглахад боломж олгож байна.
Ном зүй

1. Методики исследований в целях врачебно-летной экспертизы (1972) г
2. К.Платонов Человек в полете (1956) г
3. А.А.Лавников Основы авиационной и космической медицины (1975) г.,
4. А.Н.Бабайчука Авиационная медицина (1980) г
5. А.Гурвича Учебник авиационная медицина (1979) г
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Ц. Содномпил


Нийтлэлийн нээгдсэн тоо: 966
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК