Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2000, 2(111)
Гепатитийн В вирус тээгч хүмүүсийн цусны биохимийн зарим үзүүлэлт
( Судалгааны өгүүлэл )

Н. Хүрэлбаатар, Г. Наран, Ц. Лхагвасүрэн, Ж. Оюунбилэг

 

Анагаах Ухааны Их Сургууль,  Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн

 
Абстракт

The purpose of this study was to determine the liver function of hepatitis B surface antigen (HBsAg) carriers.

Over all, 128 people were examined for both HBsAg and antibody to HCV (anti-HCV). 55 (42,9%) of them were positive for HBsAg, 73 (57,1%) were negative for HBsAg and all of them were negative for HCV-ab.

The result of this study indicated that the level of ala­nine aminotransferase (ALT) and aspartate aminotrans­ferase (AST) were elevated and Sulema test level was decreased in HBsAg carriers compared to the control group. The difference between the two groups was sig­nificant (p<0,0001).

in HBsAg carriers, the ALT, AST and Timol test showed significant positive correlation between each other. Our results have demonstrated that HBsAG carri­ers have progressive liver functional impairment.

 

Pp. 16-17, Tables 2, References 11

Гепатитийн В, С вирусууд болон афлатоксин В1 нь элэгний архаг үрэвсэл, улмаар элэгний анхдагч өмөн (ЭАӨ)-г үүсгэгч үндсэн шалтгаан болдог нь эрдэмтдийн судалгаагаар нотлогдсон байна [7,10]. Гепатитийн В вирус (ГВВ)-ийн халдварын тархалт өндөртэй Монгол улс [4] болон Ази, Африкийн зарим орнуудад ЭАӨ-гөөр өвчлөгсдийн 50-80%-д нь ГВВ-ийн гадаргуугийн эсрэг төрөгч (HBsAg) илэрдэг байна [1,4,8]. Түүнчлэн ЭАӨ-өөр ГВВ тээгч хүмүүс тээгч бус хүмүүсээсээ 214 дахин илүү өвчлөх магадлалтай [6] гаас гадна ГВВ-ийн НВх уураг нь хавдар дарангуйлагч р53 гений хэвийн үйл ажиллагааг алдагдуулж [7], улмаар 20-30-н жилийн дараа ЭАӨ-г үүсгэж байгааг нь тогтоожээ [6,8,9,]

Манай улс 1991 оноос эхлэн шинээр төрсөн хүүхдүүдийг В вируст гепатитийн эсрэг дархлаажуулалтанд хамруулах болсноор вируст гепатитийн өвчлөл 2 дахин буурсан хэдий боловч ГВВ тээгчид хүн амын 13-21,6%-ийг эзлэж байгаа нь тогтоогджээ [1,5,11].

Монгол улсад ЭАӨ-ийн өвчлөл сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөж (34.8%ооо-1991, 39.2%ооо-1995, 43%ооо-1998 [2]) байгаа шалтгаануудын нэг нь хүн амын дунд ГВВ тээгчдийн эзлэх хувь өндөр байгаатай холбоотой юм [3].

ГВВ тээгчдийг эрт илрүүлэх, тэдгээрийн элэгний үйл ажиллагааны өөрчлөлтийг нь тогтоох судалгаа нь элэгний архаг өвчнүүд нэн ялангуяа ЭАӨ үүсэхээс нь өмнө оношлох, эмчлэн сэргийлэх онолын үндсийг бий болгох ач холбогдолтой юм.

Судалгааны зорилго

Гепатитийн В вирус тээгч хүмүүсийг илрүүлж, тэдний элэгний үйл ажиллагааных нь өөрчлөлтийг цусны биохимийн үзүүлэлтүүдийг  үндэслэн тогтоох

 Судалгааны зорилт

  1. ГВВ тээгч хүмүүсийг илрүүлэх
  2. ГВВ тээгч болон тээгч бус хүмүүсийн цусны биохимийн үзүүлэлт аспартат-аминотрансфераз (AcAT), аланин-аминотрансфераз (АлАТ), шүлтлэг фосфотаз, нийт билирубин, сулема, тимолын сорилуудыг тодорхойлж, хооронд нь харьцуулах

3. Цусны биохимийн үзүүлэлтүүд хоорондын харилцан хамаарлыг тогтоох

Судалгааны арга зүй

1 .Судалгаанд хамрагдагсдаас вируст гепатитаар өвдөж байсан болон архи, тамхи хэрэглэдэг эсэхийг асуумжаар тогтоов.

  1. Гепатитийн В, С вирус тээгч хүмүүсийг илрүүлэхдээ "Behring ELISA System"-ийн HBsAg, anti-HCV оношлууруудыг ашиглан "Behring ELISA Processor III"-aap тодорхойлов.
  2. АсАТ, АлАТ, шүлтлэг фосфотазаг Герман улсын Hu­man пүүсийн Huma Lyzer-2000 анализатораар, нийт билирубиныг Иендрашикийн, тимолын сорилыг Хуэрго Попперийн, сулема сорилыг Гринстедийн аргаар тус тус тодорхойлов.
  3. Судалгааны үр дүнг статистик бо л овсруул алты н "SPSS-9,0" программаар боловсруулав.

Судалгааны үр дүн

Бидний судалгаанд нийт 128 хүн (55 эрэгтэй, 73 эмэгтэй ) хамрагдсан бөгөөд тэднээс асуумжаар судалгаа авч, HBsAg, гепатитийн С вирусийн эсрэг бие (аnti-НСV)-ийг болон цусны биохимийн үзүүлэлтүүдийг хүн тус бүрт тодорхойлов.

ГВВ тээгч хүмүүсийн 30 (54,5%) нь вируст гепатитаар өвчилж байгаагүй 25 (45,5%)нь өвчилж байсан байна. Харин HBsAg тээгч бус хүмүүсийн 34 (46,6%)-нь вируст гепатитаар өвчилж байсан ба 39 (53,4%) өвчилж байгаагүй нь асуумжаар тодорхойлогдлоо.

Үзүүлэлтүүдийн ялгаа р=0.0001 үнэн магадлалтай Судалгаанд хамрагдагсдын насны дундаж 30 байсан бөгөөд 55-д (42,9%) нь HBsAg илэрч, 73-д (57,1%) нь HBsAg тодорхойлогдоогүй байна.

HBsAg тээгч хүмүүст АлАТ 47,62+5,6 ОУН/л, АсАТ 39,83±3,9 ОУН/л байгаа нь HBsAg илрээгүй хүмүүсийнхээс (АлАТ-23,5±1,45 ОУН/л, АсАТ-25,09±1.31 ОУН/л) их байв (р=0.0001). Харин сулемагийн сорил ГВВ тээгч хүмүүст (1,51±0,04 мл) бага, харин HBsAg илрээгүй хүмүүст (1,78+0,03 мл) их байна (р=0,0001).

Шууд билирубин 12,5±0,4 ммоль/л, шүлтлэг фосфатаз 106,95±17,4.ммоль/л судалгаанд хамрагдсан бүх хүмүүст ялгаагүй ижил түвшинд байв.

Судалгаанд хамрагдсан бүх хүмүүсийн цусны АлАТ, АсАТ үзүүлэлт нь хоорондоо шууд (р=0.0001), сулемагийн сорил тэдгээртэй урвуу хамааралтай (р=0.001) байхад HBsAg тээгч хүмүүст АлАТ, Ac AT, Тимолын сорилууд өөр хоорондоо шууд (р<0.001) хамааралтай ихэссэн байна. (2-р хүснэгт)

 

* Үзүүлэлт хоорондын хамаарал 95% үнэн магадлалтай

** Үзүүлэлт хоорондын хамаарал 99% үнэн магадлалтай

Дүгнэлт

Ном зүй

1. Оюунбилэг Ж. \\\\\\\"Монголд ялгасан гөпаднавирусийн омгуудын геномын болон эсрэгтөрөгчийн шинж чанар\\\\\\\" Биологийн ухааны докторын зэрэг горилсон зохиол, УБ. (1998)
2. Няйядаваа Н. \\\\\\\"Монгол улс дахь хорт хавдрын өвчлөл\\\\\\\" \\\\\\\"Хавдар судлал\\\\\\\" сэтгүүл (1999),01.х.10,УБ.
3. Нямдаваа Н, Хүрэлбаатар Н. \\\\\\\"Элэгний анхдагч өмөн B вируст гепатитын өвчлөл хоорондын хамаарал\\\\\\\" \\\\\\\"Хавдар судлал\\\\\\\" сэтгүүл (1999), 01. х. 29, УБ.
4. Нямдава П. \\\\\\\"Состояние коллективного иммунитета населения против вирусных гелатитов А и B в городө УланеБаторе\\\\\\\" Тезисы дсжпадоа четвертой научно-практической конёрөрөнции, \\\\\\\"Акгуальные вопросы вируслогии\\\\\\\" Улан-Батор, (1984).
5. Зулхүү Г. \\\\\\\"Клиника, исходы и лечениө гепатита у детей\\\\\\\" Авторефөрат
диссертации на соисканиө ученой степени кандидата медицинских наук. УБ. (1998)
6 Beasley RP. Huang L-Y, Lin C, Chien C. \\\\\\\"Hepatocellular carcinoma and HBV\\\\\\\" a prospective study of 22,707 men in Taiwan. Lancet 2:1129-1133, (1981).
7. Bressac, B., Kew, W., Wands, J.,: \\\\\\\"Selective G to T mutations of p53 gene in hepato¬cellular carcinoma from southern Africa. Semin. Liver Dis., 350:427-428, (1991).
8. Fields B. N, Knipe D. M, Howtey P. M. \\\\\\\"Fields Virology Third Edition Hepadnaviridae and Their Replication Philadelphia (1996) pp. 2703-2807.
9. Beasley RP. Hepatitis B virus -the major etiology of hepatocellular carcinoma Cancer (1998), 61:1942-1956.
10. Carl A. Burtls, Edward R. Ashwood, \\\\\\\"Tietz textbook of Clinical Chemistry Third
Edition\\\\\\\" Pathophysiology of Liver Function\\\\\\\" Philadelphia (1999) pp.1125-1171,
11. Health Sector Review, Ulaanbaatar, Mongolia. June. (1999)
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Б. Баярт


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1046
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК