Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2000, 2(111)
Эмийн зохистой хэрэглээний зарим судалгаа
( Судалгааны өгүүлэл )

П.Батхуяг (1990 окы төгсөгч), Ж.Баярмаа, П.Нямсүрэн

Анагаах Ухааны Их Сургууль, Дархан-Уул аймгийн Анагаах Ухааны Коллеж

 
Абстракт

We have done a survey, using the general criteria of WHO in Public Health centres of Ulaanbaatar and Darkhan-Uul aimags, regarding the rational use of drugs. Evaluating the index of writing prescriptions, the average amount of drugs in 1 prescription is 2.9±0.1, the percentage of drugs prescribed by general names 51.7%, between them includes: antibiotics-43.3%, injections-55.4%, persentage of drugs prescribed from essential drugs list of Mongolia 58.6%. So these figures indi­cate that actually the National policy of drug and the instruction of writing prescriptions have not been realized. Also there is much irrational use of antibiotics and injections in population. Regarding the drug's services to patients, drugs are delivered 1.8+0.1 minute after receiving prescriptions, approximatly 53.9 seconds are spent for a person, to give advice about using drugs. 76.9% of written drugs in prescriptions are provided, 45% of preparations are labelled correctly. 44.9% of custom­ers have got rational knowledge about drug dose. In conclu­sion of this it is necessery to extend the information and adver­tisement about rational use of drugs and improve the health education activities and of research work among the related factors, to make the Mongolian state standard of rational use of drugs and improve the drug management.

 

Pp. 17-19, Tables 4, References 5,

Судалгааны үндэслэл: Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн харилцаанаас зах зээлийн харилцаанд эргэлт буцалтгүй шилжиж байгаа энэ үед манай орны нийгэм эдийн засгийн бүх хүрээнд түүний дотор анагаах ухааны салбарт гүнзгий өөрчлөлт гарч байгаагийн нэг нь ДЭМБ-ын зөвлөмжийг үндэслэн 1992 оноос Монгол Улсын Үндэсний Эмийн Бодлогыг (МУҮЭБ) хэрэгжүүлж эхэлсэн явдал бөгөөд МУҮЭБ-ын хамгийн гол зорилтын нэг нь эмийн зохистой хэрэглээг амьдралд хэрэгжүүлэх явдал болно. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд манай орны эмийн хэрэглээний ерөнхий төлөвийг илэрхийлж чадах судалгаа хэрэгтэй нь

ойлгомжтой. Эмийн зохистой хэрэглээний судалгаа явуулах аргачлалыг ДЭМБ-аас гаргасан бөгөөд түүнийг 10 төрлийн стандарт үзүүлэлтээр шалган тогтоох хэрэгтэй болохыг зөвлөдөг(3,4,5). Монгол орны эмийн зохистой хэрэглээний судалгааг анх ДЭМБ-ын зөвлөх хатагтай Крестен Мирийн 1996 онд жор бичилтийн 5 үзүүлэлтээр урьдчилсан байдлаар судлан гаргасан (1) боловч түүнээс хойш уг чиглэлийн судалгаа бараг хийгдээгүй байгаа тул манай орны эмийн зохистой хэрэглээний төлөвийг бодитойгоор үнэлэх боломжгүй байгаа билээ. Иймээс бид энэхүү судалгааг явуулах шаардлагатай хэмээн үзсэн болно.

Судалгааны зорилго: Бид судалгаандаа УБ болон Дархан хотын амбулаторийн эмнэлгийн тусламжийн эмийн зохистой хэрэглээний ерөнхий төлөвийг ДЭМБ-ийн шалгуурын аргаар судлаж, дүгнэлт хийх зорилго тавьсан. Дээрхи зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажилласан болно. Үүнд:

1 .Улаанбаатар хотын томоохон эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүд болон Дархан-Уул аймгийн амбулаторын эмнэлгийн эмч нарын жор бичилтийн үзүүлэлтийг ДЭМБ-ын шалгуураар тодорхойлох.

  1.  Дээрх эмнэлгүүдийн өвчтөнд үзүүлж буй эмийн тусламжын үзүүлэлтийг мөн ДЭМБ-ын шалгуураар тодорхойлох.
  2. Судалгаанд хамрагдсан эмнэлгүүдийн эмийн зохистой хэрэглээний үзүүлэлтийг урьд манай оронд хийгдсэн судалгаатай харьцуулан дүгнэлт өгөх.
  3. Судалгаагаар тогтоогдсон эмийн зохистой хэрэглээний үзүүлэлтийг дэлхийн бусад орнуудын дундаж үзүүлэлттэй харьцуулан дүгнэх зэрэг болно.

Судалгааны материал ба арга зүй: Судалгааг эмийн зохистой хэрэглээний ерөнхий төлөвийг судлах ДЭМБ-ын гаргасан аргачлалын дагуу явуулсан. Бид судалгаандаа УБ хот дахь УКТЭ-I, УКНЭ-III, нийслэл хотын 4 дүүргийн ЭМН-үүд, ЭНЭШТ, ХЦТЭ, ТЗ-ын эмнэлэг, Цэргийн Төв эмнэлэг, Дархан-Уул аймгийн амбулатор зэрэг 11 томоохон эрүүл мэндийн байгууллагыг сонгон авч жор бичилтийн төлөвийг нэг жоронд бичигдсэн эмийн дундаж тоо, олон улсын нэршлээр бичигдсэн эмийн хувь, антибиотик болон тарианы эм бичигдсэн өвчтөний хувь, жоронд бичигдсэн эмийн дотроос зайлшгүй шаардлагатай эмийн эзлэх хувь зэрэг үзүүлэлтээр, эмийн тусламжын ерөнхий төлөвийг өвчтөнд эмийг хэрхэн хэрэглэх талаар зөвөлгөө өгсөн ба эм олгосон дундаж хугацаа, жоронд бичигдсэн эмийн дотроос өвчтөнд эмийн сангаас олгосон эмийн хувь, зөв шошгологдсон эмийн хувь, жоронд бичигдсэн эмийг хэрхэн хэрэглэх тухай өвчтөний мэдлэг зэрэг үзүүлэлтээр илэрхийлэн судлав.

Судалгаанд эмнэлэг тус бүрээс 30 тохиолдол авч, нийт 330 жорын хуудасны 981 жоронд дүн шинжилгээ хийлээ. Бид тусгай боловсруулсан асуумжаар судалгааг хийж дүнг 16 хүснэгтэнд нэгтгэж, шалгуурын аргачлалд заасны дагуу үзүүлэлтийг тооцоолов. Гарсан үзүүлэлтийг дундаж тоон хэмжигдэхүүн, коррелляц хамаарлын аргаар статистик боловсруулалт хийж, үнэн магадлалыг шалгаж дүгнэв.

Судалгааны ажлын үр дүн: Бидний судалгаагаар судалгаанд хамрагдсан эмнэлгүүдийн эмч нарын нэг жоронд бичсэн эмийн дундаж тоо 2.9+0.1, түүний дотор ОУН-ээр бичсэн эмийн хувь 51,7%, нийт жороор үйлчлүүлэгчдийн дотор антибиотик авч буй өвчтөн 43.3%, тарилгын эм авч буй өвчтөн 54.4%-ийг тус тус эзэлж байгаа бөгөөд өвчтөний жороор хүлээн авч буй эмийн 58.6%-ийг манай улсын зайлшгүй шаардлагатай эмийн бүртгэлд орсон эм эзэлж байна (хүснэгт 1). Энэ нь эмч нар өвчтөнд жор бичихдээ эмийн ОУН-г бага хэрэглэж байгаа бөгөөд харин антибиотик, тарианы эмийг ихээр бичиж байгааг харуулж байна.

Тайлбар: ЭН-Эх нялхасын төв, ХЦ-хилийн цэргийн эмнэлэг, ТЗ-төмөр замын эмнэлэг, ГС-цэргийн төв эмнэлэг, I-1-р эмнэлэг, III-нэгдсэн 3-р эмнэлэг, СБ-Сүхбаатар дүүргийн ЭМН, СХ-Сонгонохайрхан дүүргийн ЭНМ, ХУ-Хан-Уул дүүргийн ЭМН, ЧД-Чингэлтэй дүүргийн ЭМН, ДА-Дархан-Уул аймгийн амбулатор, ОУН-олон улсын нэр, ЗШЭ-зайлшгүй шаардлагатай юм.

Бидний судалгаагаар тогтоогдсон өвчтөнд үзүүлж буй эмийн тусламжын үзүүлэлтээс харахад эмчээр бичүүлэн авсан жороо өвчтөн эмийн санд авч очиход уг жорын хуудсыг хүлээн авснаас хойш 53.9+3.4 секундэд эмийг олгож, нэг хүнд дундажаар 1,8+0.1 минут эмийг хэрхэн яаж хэрэглэх талаар зөвөлгөө өгч байгаа бөгөөд жоронд бичигдсэн нийт эмээс 76.9%-ийг олгож, нийт үйлчлүүлэгчдийн 45%-д нь орчин үеийн шаардлагын дагуу шошгологдсон эмээр үйлчилж байна. Харин үйлчлүүлэгчдийн зөвхөн 44.9% нь жороор авсан эмийг хэрхэн хэрэглэх тухай зохистой мэдлэгтэй байна (хүснэгт 2). Судалгааны үзүүлэлтээс харахад эмчийн өвчтөнд бичиж өгсөн жорын 33.1% нь уг үйлчлүүлсэн эмнэлгийн байгууллагынхаа эмийн сангаас олгогдож чадахгүй байгаа бөгөөд үйлчлүүлэгчдийн 55%-д нь шаардлага хангахгүй шошгологдсон эмээр үйлчилж байгаа ба эм авсан өвчтөний 50.1% нь авсан эмээ хэрхэн зүй зохистой хэрэглэх талаар хангалттай мэдлэгтэй болж чадаагүй байна.

Бидний судалгаагаар тогтоогдсон үзүүлэлтүүдийг 1990-­1992 онд хөгжиж буй орнуудад ДЭМБ-аас хийсэн судалгаатай харьцуулахад манай орны үзүүлэлт нь нэг жоронд бичигдсэн эмийн тоогоор судалгаанд хамрагдсан орнуудын дотроос хагийн цөөн эм бичиж байгаа Zimbabwe-aac 2.23 дахин олон эм, хамгийн олон эм бичдэг Ghana-aac 1.48 дахин цөөн эм бичдэг ажээ. Жоронд ОУН-р бичсэн эмийн хувь дээрх орны үзүүлэлттэй харьцуулбал манайд харьцангуй бага байгаа бөгөөд энэ нь манай эмч нар жор бичихдээ эмийн ОУН-ийг бага хэрэглэж байгаа буюу ЭМНХЯ-аас батлан гаргасан Эмийн жор бичих дүрмийг амьдралд мөрдөхгүй байгааг харуулж байна. Энэ үзүүлэлтээр манай улс дээрх 17 орны дотор 13-р байрт орохоор байгаа бөгөөд дээрх үзүүлэлт Mozambique, Uganda зэрэг орнуудад 90-ээс дээш хувьд хүрдэг ажээ (4,5). Антибиотик ба тарианы бичилт манайд мөн л их байгаа бөгөөд манай эмч нар Ecuador ба Guatemala-ийн эмч нараас 1.6 дахин олон хүнд антибиотик бичдэг ба харин судлагдсан дээрх орнуудтай харьцуулбал бараг хамгийн олон тариа бичдэг орны тоонд орохоор байна. Гэтэл Bangladesh-д жороор тариа олгоогүй (5), Eastern Caribbean-ы оронд жороор эм авч буй 100 өвчтөний зөвхөн 1 (5) нь л тариа авдаг байна (хүснэгт 3).

ДЭМБ-ын зөвлөх хатагтай Крестен Мирийн 1996 онд манай оронд явуулсан судалгаатай харьцуулбал (1) манай эмч нар эмийн ОУН-г хэрэглэх талаар дэвшилт олоогүй харин ч багассаны зэрэгцээ тарилгын эмийг улам ч их бичдэг болсон байна. Харин антибиотик эмийн бичилт арай багассан үзүүлэлт харагдаж байна.

Дээрх орнуудтай харьцуулбал манай эмч нар эмийг хэрхэн хэрэглэх талаар өвчтөнд хамгийн бага зевөлгөө өгч байна. Гэтэл Nilgeria-д 6.3 минут (3,5), Swaziland-д 6.1 (3,5) минут тус тус зөвөлгөө өгдөг ажээ. Харин эм олгоход зарцуулсан хугацааны хувьд дээрх орнуудын үзүүлэлттэй ойролцоо байна (хүснэгт 4).

Дүгнэлт:

  1. Бидний судалгаагаар: нэг жоронд бичигдсэн эмийн дундаж тоо 2.9+0.1, ОУН-ээр бичсэн эмийн хувь 51,7%, антибиотик 43.3%, тариа 54.4%, ЗШЭ 58.6% байна. Энэ нь эмч нар өвчтөнд антибиотик, тарианы эмийг ихээр бичиж байгааг харуулж байна.
  2. Жор хүлээж авсанаас хойш 53.9+3.4 секундэд эмийг олгож, нэг хүнд дундажаар 1,8+0.1 минут эмийг хэрэглэх талаар зөвөлгөө өгч, жоронд бичигдсэн нийт эмээс 76.9%-ийг олгож, 45%-д нь зөв шошгологдсон эмээр үйлчилж, үйлчлүүлэгчдийн зөвхөн 44.9% нь эмийг хэрхэн хэрэглэх тухай зохистой мэдлэгтэй байна.
  3. 1996 онд манай оронд Крестин Мирийн хийсэн судалгаатай харьцуулахад антибиотик ба эмийг ОУН-р бичилт багассан, харин тарилгын эм бичилт 5.5 дахин ихэссэн байна.
  4. 1990-1992 онд хөгжиж буй орнуудад ДЭМБ-аас хийсэн судалгаатай харьцуулахад манай орны үзүүлэлт нь

•нэг жоронд бичигдсэн эмийн тоо ойролцоо,

•олон улсын нэршлээр бичсэн эмийн хувь цөөн,

•антибиотик ба тарианы бичилт их,

•зөвөлгөө өгсөн хугацаа богино,

•эм олгоход зарцуулсан хугацаа ойролцоо байна.

  1. Цаашид Монгол улсад эмийн зохистой хэрэглээг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд дээрх үзүүлэлтүүдийг нөлөөлөх хүчин зүйлүүдтэй нь холбож гүнзгийрүүлэн судлах, хүн амын дунд зохиох эмийн зохистой хэрэглээний талаар хийх мэдээлэл, сурталчилгааг өргөжүүлж, эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай байна.
Ном зүй

1.Крестен мир. Эм зүйчдэд зориулсан сургалтын материал. УБ. (1998) он. 2.ЭМНХЯ-ны сайдын тушаал А/208. Эмийг жороор зарцуудах журам. (1996) он.
2.How to investigate drug use in health facilities. WHO. (1993).
3.How to use applied qualitative methods to desigh drug use interventions. Produced by INRUD social scientists working groups. USA. (1996).
4.Managing Drug Supply. WHO, second edition, USA. Kumarian press. (1997).
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Л. Мягмар


Нийтлэлийн нээгдсэн тоо: 12422
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК