Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2000, 2(111)
Монголын нисэх хүчний эмнэлгийн алба үүсэн хөгжсөн товч түүх
( Товч мэдээлэл )

Г. Баасанцэрэн

 

1925 онд ЗХУ-ын тусламжтайгаар нисэх хүчний суурь тавигдаж, эмчээр нь орос хүн ажиллаж эхэлсэн. 1942 оноос бага эмч Доржпалам цэргийн ангийн эмчээр ажиллаж байсан. 1944 он хүртэлх хугацаанд Жамсран, Галсанов, Хайсан, 1946-1950 онуудад нисэх дивизийн эмч Сердиков даргатай Лобов мэдрэлийн эмчээр, дотрын эмчээр Малоков нар тус тус ажиллан цус, шээсний шинжилгээ хийж эхэлжээ. Онгоцны талбайд эмнэлгийн машин, багаж, эм, тариа яаралтай тусламжийн бэлтгэлтэй үйлчилж байжээ. 1956 онд иргэний агаарын тээврийн байгууллага байгуулагдаж орос эмч нарын оронд бага эмч Банчинсүрэн, Ванчиг, Банзрагч нар 1958 он хүртэл ажилласан байна. 1958 онд анхны их эмч Д.Жинз эмнэлэг албаны даргаар томилогдож, улмаар ЗХУ­ын Ленинград хотын Цэргийн хүн эмнэлгийн академид, Москвагийн нисэхийн эмнэлгийн курст суралцан, үндэсний нисэхийн эмнэлгийн мэргэжилтнээр хангагдаж эхэлсэн. Энэ үед бага эмч Ж.Буня, сувилагч Сандагдорж нар ажиллаж байсан. 1979 оноос Г.Баасанцэрэн Батлан хамгаалах Яамны сөнөөгч онгоцны тусгай эскадрилийн эмч хийж байгаад, Ленинградын Цэргийн хүн эмнэлгийн Академид нисэхийн хүн эмнэлгийн эмчийн мэргэжил эзэмшин, 1980 оноос дотор, мэдрэл, сэтгэл зүйн кабинет байгуулж, дөрвөн их эмч, нэг бага эмч, нэг лоборант, нэг эрүүл ахуйч, хоёр сувилагч, нийт 9 орон тоогоор ажиллаж эхэлжээ. Улмаар бүх аймгуудад бага эмчийн кабинет, нисэх буудлууд хоолны газрыг тус тус шинээр тоноглон нисэхийн хөдөлмөрт зохицсон хоолны шинэ жор бий болгосон байна. Улмаар ХК 3-р эмнэлгийг түшиц газар болгон, өндөр нарийн мэргэжлийн эмч нараас нисэхийн эмнэлгийн магадлах комиссыг /НЭМК/ мэдрэл, дотор, зүрх судас, чих хамар хоолой, нүд, мэс засал, шүдний мэргэжлээр бүрдүүлж 1980-1990 онуудад МИАТ-ын хот, хөдөөгийн бүх нисгэгч нарыг жил бүр үзэж байжээ. Жил болгон үзлэгийг хийхдээ түрүү жилийн шийдвэрийг хэрхэн I биелүүлж эрүүлжүүлж байгааг мэдрэл, дотрын эмч нар улирал, хагас жилээр үзлэг хийн дүгнэж, хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлэх, сувилах, нөхөн сэргээх кабинетад бие бялдрыг нь чийрэгжүүлэх, нийт нисэх бүрэлдэхүүнийг долоо хоног бүр 4 цагаар сэтгэл зүй, бие бялдрыг нь хөгжүүлэх тусгай бэлтгэл сургуульд хамруулан ажиллаж иржээ. Энэ үйл ажиллагаануудыг явуулахдаа МАХН-ын улс төрийн товчооны 334-102-р тогтоол, Намын төв хороо, СнЗ-­ын 10-р тогтоол, ЭХЯ-ны сайдын 331, 118 тогтоолууд. ИАТУЕГ-ын н/44, ЭХЯ, ХБЯ, ЭЗГХХЯ, СЯ-ны сайд, ИТАУЕГ-ын даргын хамтарсан A/133./203/321/227/182-р тушаал, ЭХЯ, ИАТУЕГ-ын даргын 148/172 тоот тушаалууд 1977 онд батлагдсан. Эрүүлийг хамгаалах хуулийг удирдлага болгон ажиллаж иржээ. МИАТ-ын удирдлага нь аэродромын эмнэлгийн машин, аймгуудын бага эмчийн салбар, 50 ортой "Нислэг" сувиллыг 1991 онд сэтгэл зүйн кабинетыг 1992 онд тус тус татан буулгаж орон нутгийн нисэх онгоцны буудлуудын гуанзнуудыг зах зээлд алдах зэргээр нисэхийн эмнэлгийн хөгжлийн түүхэнд том ухралт хийсэн юм. Одоогийн нисэхийн эмнэлэг нь /дарга нь С.Саруул/ цомхон орон тоотойгоор нислэгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах их үйлсэд хүчин зүтгэж амжилттай ажиллаж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 439
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК