Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2010, 1(07)
Рефракцын тархалт дэлхий нийтэд судлагдсан нь
( Лекц )

М.Шамсия1, Т.Булган2

1 Эх нялхасын эрдэм шинжилгээний төв, 2 Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

 

Шилээр засагдаагүй хугарлын гажиг нь бүх насны, ямар ч үндэстэн ястанд тохиолдож, хараа алдагдалд хүргэдэг гол шалтгаан болдог ба энэ нь тухайн улс орон, хувь хүний нийгэм, эдийн засаг болон боловсролын төвшинтэй шууд холбоотой байдаг. Одоогийн байдлаар манай дэлхий дээр засрал аваагүй харааны гажигтай 153 сая хүн байна. 5-15 насны хүүхдийн хараа сул байх гол шалтгаан нь засрал аваагүй хугарлын гажиг байдаг. Дэлхий дээрх сохор хүмүүсийн 5%-ийг 15-с доош насных нь эзлэх ба хөгжиж байгаа оронд сохролын 50%-ийг уг насных нь эзэлдэг. ДЭМБ-аас гаргасан судалгаагаар 1,5 сая хүүхэд сохор байгаагаас Ази тивд 1,0 сая, Африкт 0,3 сая, Латин Америкт 0,1 сая, бусад газарт 0,1 сая сохор хүүхэд байдаг байна. Сохрол газар болгон янз бүрийн шалтгаантай байх ба энэ нь тухайн улсын нийгэм эдийн засгийн байдалтай шууд холбоотой байдаг. Тухайлбал, хөгжиж байгаа оронд сохролын 30-72% нь зайлсхийж болох, 9-58% нь урьдчилан сэргийлж болох, 14 -31% нь эмчлэгдэх сохор байдаг [1].

Хугарлын тархалтын талаар олон орны эрдэмтэд судалсан байдаг.

Азийн эрдэмтдийн судалгаа

Chan O. Y, Edwards M. нарын 36-65 сартай 570 Хятад хүүхдэд хийсэн судалгаагаар насаа дагаад сфер болон астигматизмын хэмжээ багасч байгаа боловч энэ нь статистикийн ач холбогдолгүй байна гэж үзжээ. Мөн дундаж сфер эквивалент гиперметропитой хүүхдэд 1 насанд, мөн 6-10 насанд илүү хурдацтай буурдаг бол харин астигматизм эхний 1 настайд огцом багасч, 17 нас хүртлээ өөрчлөгддөггүй гэсэн байна [2].

Mohamed Dirani, Yiong-Huak Chan нарын 2009 онд 6-72 сартай 3009 Сингапурын Хятад хүүхдэд хийсэн хүн амд суурилсан судалгаагаар сфер эквивалент +3,0D-с их хүүхдийн эзлэх хувь 1,4%, дундаж сфер эквивалент нь +0.69D (SD 1.15), астигматизм 1,5D-с их 8,6%, 6-11, 12-23, 24-35, 36-47, 48-59 ба 60-72 сартай хүүхдэд миопийн тархалт 15.8%, 14.9%, 20.2%, 8.6%, 7.6%, ба 6.4% тус тус байна. Миопийн тархалт 11% хувь байгаа ба хүйсний хувьд ялгаа байхгүй гэсэн байна. Өндөр миопи (<-6,0D) 0,2% эзэлж байна. Сингапурын Хятад хүүхдэд миопи болон астигматизмын тархалт их харин гиперметропийн тархалт бага байжээ [3].

Tan G. J, Ng Y.P нарын Сингапурын судлаачид 4-6 насны 414 хүүхдийн рефракцыг үзсэний дараагаар өдөрт 3 ба түүнээс дээш цагаар хичээл хэсэг хугацаагаар хийлгэж дахин рефракцыг нь үзэхэд миопи үүсэх эрсдэл өндөр байсан байна. Өөрөөр хэлбэл, хичнээн нас бага ч гэсэн хэдиий чинээ ойр хараанд ачаалал өгнө төдий чинээ миопи үүсэх нь их байна гэжээ [4].

S-M, Goh P-P нарын Сингапурын эрдэмтдийн 7-9 насны 1962 хүүхдэд хийсэн когорт судалгаагаар Сингапурын Малайзчуудад миопийн тархалт 22,1%, Малайзын Малайзчуудад 9,2% байсан бол Сингапурын Хятадуудад 40,1%, Малайзын Хятадуудад 30,9%, Сингапурын Энэтхэгчүүдэд 34,1%, Малайзын Энэтхэгчүүдэд 12,5% тус тус тохиолдож байна [5].

Angshuman Das, Himadri Dutta, Gautam Bhaduri нарын энэтхэг эрдэмтдийн 5-10 насны 2317 хүүхдэд хийсэн судалгаагаар нийт хүүхдийн 14,02% нь миопитой байгаагаас охидын 14,3%, хөвгүүдийн 13,93 % нь миопийн хугаралтай байна. Гиперметропи нийт хүүхдийн 7,16%-д нь тохиолдож байгаа ба охидын 6,92%-д, хөвгүүдийн 7,42%-д нь, астигматизм нийт хүүхдийн 3,93%-д нь тохиолдож байгаагаас охидод 3,87%, хөвгүүдэд 3,99% тус тус тохиолдож байжээ. 5-6 настай хүүхдийн 12,25%, 9-10 настай хүүхдийн 17,3% нь миопийн хугаралтай байгаагаас нас ахих тусам миопийн тархалт ихэсч байна гэсэн боловч энэ нь статистикийн ач холбогдолгүй байна. 5-6 насны хүүхдийн 7,98%, 9-10 настай хүүхдийн 8,45% нь гиперметропийн хугаралтай байгаагаас харахад насаа дагаад гиперметропийн тархалтанд ач холбогдол бүхий ялгаа байхгүй байгаа нь харагдажээ. Астигматизм 5-6 насанд 4,56%, 9-10 насанд 4,46% байгаа нь мөн астигматизмын тархалтанд ач холбогдол бүхий насны ялгаа байхгүй байна [6].

Watanabe S. Yamashita T. нарын Японы эрдэмтдийн 6-11 насны 350 хүүхдэд хийсэн когорт судалгаагаар 6 настай хүүхдийн рефракцын дундаж +0,91D байснаа нас ахих тусам гиперметропийн хэмжээ багасч 11 настайд +0,34D болсон байна. 6-11 насанд миопи -1,0D-с их байх нь 0.3%, 0.6%, 2.0%, 2.6%, 2.9%, ба 4.9%, -2,0D ба түүнээс бага байх нь 6-9 насанд 1%, 11 насанд 6,0% хүртэл тус тус нэмэгдсэн байна [7].

Хятадад 2004 онд 5-15 насны 4364 хүүхдэд хийсэн судалгаагаар 5 настай хүүхдэд миопийн тархалт ретиноскопи ашигласан шинжилгээнд 3,3%, авторефрактометрээр 5,7%, 15 настай хүүхдэд ретиноскопи ашигласан шинжилгээнд 73,1%, авторефрактометрээр 78,4%, 5 настай хүүхдэд +2,0D-с дээш гиперметропийн тархалт 16,7%, 15 настай хүүхдэд 1%, охидуудад илүүтэй миопи үүсэх эрсдэлтэй байна. Астигматизм (cyl>0.75 D) 33,6% тохиолдож байна [8].

Энэтхэгт 5-15 насны нийт 6447 хүүхдэд хийсэн судалгаагаар 5 настай хүүхдэд гиперметропи 15,6%, 15 настай хүүхдэд миопи 1 0,8%, нийт хүүхдийн 7,7% нь гиперметроп, 7,4% нь миопи байгаа ба эмэгтэй хүүхдэд гиперметропи илүү байна [9].

Энэтхэгт бүх насныхныг хамарсан 2321 хүнд хийсэн судалгаагаар 15 хүртэлх насны хүүхдийн 4,44% нь миопи, 59,37% гиперметропи, 6,93% нь астигматизм; 15-с дээш насныханд миопи 19,39%, гиперметропи 9,83%, астигматизм 12,9% тус тус байна [10].

Энэтхэгт 1999 онд хийсэн судалгаагаар 16 хүртэлх насныханд хийсэн судалгаагаар миопийн тархалт 5.0%, гиперметропийн тархалт 5.84%, Туркт (1995) 4-12 насныханд хийсэн судалгаагаар миопийн тархалт 3,5%, гиперметропийн тархалт 2,5% байна [11].

Тайваны эрдэмтдийн сургуулийн насны 11178 хүүхдэд хийсэн судалгаанаас харахад 6 настай хүүхдэд миопийн тархалт 12% байсан бол 12 нас гэхэд 56% хүртлээ өсөж байсан ба 15 нас гэхэд 7 6% болж нэмэгдсэн байна. 16-18 насанд хамгийн их миопийн тархалттай буюу 84% байна. -6,0 D-с өндөр миопи 18 насанд охидын 20%, хөвгүүдэд 12% тохиолдож байна. Охидод хөвгүүдээс илүүтэйгээр миопи тохиолдож байна [12].

Dorothy S. P. Fan, Dennis S. C нарын эрдэмтдийн 5-16 насны 7560 Гон-Конг хүүхдэд хийсэн агшингийн судалгаагаар бүх хүүхдийн 36,71% нь миопи байгаа ба насаа дагаад миопийн тархалт ихсэж, 11 настай хүүхдэд миопи 7 хүртэлх насны хүүхдээс 15 дахин илүү тохиолдож байна [13].

Израилийн эртэмтдийн 17-19 насны 312149 хүнд хийсэн судалгаагаар хоёр нүдний миопи 16,27%, нэг нүдний миопи 1,69%, хоёр нүдний гиперметропи 0,93%, астигматизм 7,13%, эмметропи 80,47% тус тус тохиолджээ. Рефракцын янз бүрийн гажиг нь эмэгтэйчүүдэд илүү тохиолдож байна [14].

Монголын Ховд, Завхан аймагт 2005 онд 7-17 насны 1057 хүүхдэд хийсэн судалгаагаар миопийн тархалт 5,8% байна. Эмэгтэй хүүхдэд эрэгтэй хүүхдээс илүүтэйгээр миопи тохиолдож байна [15].

Манай улсад ЭНЭШТ-ийн нүдний мэс заслын тасагт эмчлүүлэгсдийн 14.2%-ийг даамжрах миопийн хүндрэлтэй хүүхэд эзэлж байна [16].

1991-1992 онд манай судлаачдын 3 аймагт хийсэн судалгаагаар 40 ба түүнээс дээш насны хүн амын дотор сохролын тархалт 1,4%, хараа сулралтын тархалт 7,7% байна. Нийт хүн амд тооцвол сохролтын тархалт 0,5%, хараа сулралтын тархалт 2,04% байна. 1999-2000 онд 10 аймгийн хүүхдүүдийн дунд явуулсан сохрол, сул харааны тархалт, шалтгааныг тогтоох судалгаагаар сохролын тархалтын түвшин мянган хүүхдэд 0,19 байснаа шил тааруулсны дараа 0,16 болж буурсан байна. Манай судлаачдын 1992, 2001 онд хийсэн судалгаагаар сохрол болон хараа сулралын шалтгааны 15%-ийг харааны гажиг эзэлдэг. Шил зүүх шаардлагатай хүүхдийн 88,7% ямар нэг шалтгаанаар шилээ зүүж чадахгүй байгаа нь судлагдсан [17].

Европын эрдэмтдийн судалгаа

Sofija Bolinovska гэх Польшийн эрдэмтний 3-8 настай 200 хүүхдэд хийсэн судалгаагаар баруун ба зүүн нүдний хараа 0,01-1,0 хооронд байгаа ба нийт хүүхдийн 21,3% нь гиперметропи, 7,3% нь миопи, 40,8% нь гиперметропийн астигматизм, 10,8% нь миопийн астигматизм, 20,0% нь холимог астигматизмтай тус тус байжээ [18].

Германы эмч нарын 3.5-4.5 настай хүүхдэд хийсэн судалгаагаар ихэнх нь хөнгөн хэлбэрийн гиперметропитай байсан ба астигматизм 1,0 D-с бага байсан [19].

Оросын эрдэмтдийн судалгаагаар дөнгөж төрсөн хүүхдийн рефракц нь гиперметропи байдаг ба дунджаар 2,0 D - 4,0 D байдаг. 3 хүртэлх насны 92,8% нь гиперметропи болон гиперметропийн астигматизм, 3,7% нь эмметропи, 2,0% нь миопи болон миопийн астигматизм, 1,5% нь холимог астигматизмтай байсан [20]. 3-6 насны хүүхдийн 82,9% нь гиперметропи болон гиперметропийн астигматизм, 15% нь эмметропи, 1,4% нь миопи болон миопийн астигматизм, 0,7% нь холимог астигматизмтай байсан. Мөн 2 настай хүүхдийн дундаж рефракц 1.95 D, 3 настай хүүхдийнх 1,84 D, 4 настай хүүхдийнх 1,78 D, 5 настай хүүхдийнх 1,08 D байжээ [21].

Финляндад 6-85 насны 611 хүнд хийсэн судалгаагаар миопи 11,9%, гиперметропи 28,3%, тохиолдож байна. Үүнээс 21-30 насанд миопи илүү их 22,6% тохиолдож байгаа ба нас ахих тусам миопи буурч байна. Миопи эмэгтэйчүүдэд илүү тохиолдож байгаа ба астигматизм 25,9% байна [22].

Орос, Англи, Германд хүндэрсэн миопи нь хараагаар тахир дутуу болгодог эмгэгийн дотор 1-3-р байрыг эзэлдэг. Өндөр миопи нь Египтэд 0,2% тохиолддог байхад Япон, Испанид 8,4-9,6% тохиолддог байна [23].

Америкийн эрдэмтдийн судалгаа

Калифорний эрдэмтдийн 6-72 сартай Африк гаралтай америк 2993, Испани гаралтай 3024 хүүхдэд хийсэн судалгаагаар Испани гаралтай ийм насны хүүхдүүдийн 26,8%-д нь СЭ нь +2,00-с дээш гиперметропи байна. 6-11 сартай хүүхдийн 34,9%, 12-24 сартай хүүхдийн 22,5%, 24-35 сартай хүүхдийн 24,5%, 36-47 сартай хүүхдийн 29,5%, 48-59 сартай хүүхдийн 26,0%, 60-72 сартай хүүхдийн 27,2% нь гиперметропи хугаралтай байна. Харин ийм насны Африк гаралтай америк хүүхдүүдийн 20,8%-д нь СЭ 2,00-с дээш байна. 6-12 сартай хүүхдийн 18,1%, 12-24 сартай хүүхдийн 20,2%, 24-35 сартай хүүхдийн 18,4%, 36-47 сартай хүүхдийн 20,7%, 48-59 сартай хүүхдийн 23,9%, 60-72 сартай хүүхдийн 21,9% нь гиперметропи хугаралтай байна [24].

Miller, J.M., Sherril, D.L., Dovson, V. нарын Америкийн эрдэмтэд 3-5 насны 208 хүүхдэд циклоплегийн рефракц хийсний дараагаар дахин 6 сараас 2,5 жилийн дотор давтан рефракцыг шалгахад нийт хүүхдийн 50%-д нь энэ хугацаанд рефракцид өөрчлөлт ороогүй байсан бол 12%-д миопийн хазайлт илэрсэн ба дунджаар жилд -0,55D-р өөрчлөгджээ. 30%-д нь гиперметропийн хазайлт болсон байсан ба жилд +0,53D-р өөрчлөгджээ. Эндээс гиперметропийн хувирал миопийн хувиралаас илүү тохиолдож байна [25].

Dobson V, Harvey E. M, Miller J M. нарын эрдэмтэд 3-4 насны 819 хүүхдэд рефракц үзснээс хойш 4-8 жилийн дараа тэдгээрийн 146 хүүхдэд дээрх шинжилгээг давтан хийхэд гиперметропи болон гиперметропийн астигматизм багасч, эмметропи, миопи болон миопийн астигматизм ихсэжээ [26].

АНУ-д 1996 онд Preslan судлаачийн 4-7 насныханд хийсэн судалгаагаар -0.5D-с бага миопитай 3,1%, +4.0D-с их гиперметропитой 0,9%, Van Rens судлаачийн 1991 онд 4 ба түүнээс дээш насныханд хийсэн судалгаагаар -0.25D-с бага миопитой 44,9%, 0.25D-с их гиперметропитой 11.3% байна [27].

Robert N. Kleinsten, Liza A. Jones зэрэг Америкийн эрдэмтдийн 2003 онд өөр хоорондоо арьсны өнгөөр ялгагдах (африк гаралтай америк, ази, испан, цагаан арьстан) 5-17 насны 2523 хүүхдэд хийсэн судалгаагаар Ази хүүхдэд миопийн хугарал давамгайлж 18,5%, испан хүүхдэд 13,2%, африк гаралтай америк хүүхдэд 6,6%, цагаан арьстан хүүхдэд хамгийн бага буюу 4,4% байна гэжээ. Гиперметропийн хувьд цагаан арьстай хүүхдэд 19,3%, испан гаралтай хүүхдэд 12,7%, африк гаралтай америк хүүхдэд 6,4%, ази хүүхдэд 6,3% тус тус байгаа нь судлагджээ. Астигматизмын хувьд ази болон испан гаралтай хүүхдэд тархалт өндөр 33,6%, 36,9% тус тус, цагаан арьстанд 26,4%, африк гаралтай америк хүүхдэд хамгийн бага буюу 20,0% байжээ [28].

Канадын эрдэмтдийн Канадад амьдардаг 6-12 насны 1468 хятад хүүхдэд хийсэн судалгаанаас харахад миопийн тархалт 6 настай хүүхдэд 22,4% байсан бол 12 настай хүүхдэд 64,1% болж өссөн байна. Хамгийн их миопийн тохиолдол нь 9-10 насны охидын 35%-д, хөвгүүдийн 25%-д тохиолдож байна [29].

V.M. Kattouf, J. Scharre, S. Tahir, J. McMahon нарын Чикагогийн оптометристууд 6 сараас 6 настай нийт 727 хүүхдэд рефракцын тархалтын судалгаа хийжээ. Нийт хүүхдийн 1,2% 12 сартай, 8,7% нь 1-2 настай, 9,9% нь 2-3 настай, 67,1% нь 3-5 настай, 12,7% нь 5-6 настай байжээ. Тэдний судалгаагаар 54,6% нь гиперметропи, миопи 1 %-с бага, астигматизм 21% тохиолдож байна [30].

Балтиморын эрдэмтдийн 6 сараас 71 сар хүртэлх 2546 хүүхдэд хийсэн судалгаагаар цагаан арьстан хүүхдийн баруун нүдний дундаж сфер эквивалент +1,49D, африк гаралтай америк хүүхдэд +0,71D, миопийн тархалт (1,0D ба түүнээс их) цагаан арьстан хүүхдэд 0,7%, африк гаралтай америк хүүхдэд 5,5% байна. +3,0D ба түүнээс дээш гиперметропийн тархалт цагаан арьстанд 8,9%, африк гаралтай америк хүүхдэд 4,4% байна. Эмметропи (<-1,00D-<+1,00D) цагаан арьстанд 35,6%, африк гаралтай америк хүүхдэд 58,0% тохиолдож байна. Эндээс 5,1% нь шил зүүх ёстой боловч зөвхөн 1,3% нь шил зүүж байна [25].

Америкийн эрдэмтдийн 2000 онд 1-4 насны нийт 514 хүүхдэд хийсэн судалгаагаар миопи 3%, анизометропи 1%, гиперметропи нас ахих тусам буурч байгаа нь судлагдсан [31].

Лос Анжелосын эрдэмтдийн 2006 онд 3-6 насны 1753 хүүхдэд хийсэн хугарлын гажигийг судалсан судалгаагаар дундаж сфер эквивалент +1,20D байна [32].

Канадын Newfoundland болон Labrador мужид хийсэн судалгаагаар 2-5 настай хүүхдийн 4,8% нь +3,0D-с дээш хугаралтай, 1,1% нь -1.0D-с бага миопийн хугаралтай, 1,4% нь 1,5D-с дээш анизометропитой, 3,1% 1,5D-с дээш астигматизмтай байсан бол Канадын бусад мужид хийсэн судалгаагаар 4,6%, 1,2-6.0%, 1,6-3,6%, 5-7,2% тус тус байгаа ба бусад хөгжингүй орнуудад хийсэн судалгаагаар (Англи, Америк, Герман, Япон, Өмнөд Солонгос болон Австрали) 1,0-7,2%, 0,3-8,7%, 0,9-3,1%, 0,7-10,3% тус тус байна [33].

Латин Америкийн эрдэмтдийн судалгаа

Villarreal, Gerardom. M D нарын Мексикийн эрдэмтдийн 2003 онд 12-13 насны 1035 хүүхдэд хийсэн судалгаагаар хоёр нүдний миопи 44% (≥-0.5 D), өндөр миопи (>-5,0 D) 1.4%, охидод миопи илүү тохиолдож байна. Эдгээр хүүхдийн 20% нь шил зүүдэг. 8%-д нь эмч шил зүүхийг зөвлөсөн байдаг ч огт зүүгээгүй байна. Гиперметропи 6,0%, астигматизм 9,5% тус тус байна [34].

Бразилийн эрдэмтдийн 2009 онд 1-91 хүртэлх насны нийт 2454 хүнд хийсэн судалгаанаас миопи 30-39 насанд хамгийн их буюу 29,7%, 10-с доош насныханд хамгийн бага буюу 3,8%, гиперметропи 10-с доош насныханд хамгийн их буюу 86,9%, 40 насныханд хамгийн бага 32,5% байна. 70-с дээш насныханд астигматизм болон анизометропи 71,7% тохиолдож байна [35].

Африкийн эрдэмтдийн судалгаа

Туннисийн эрдэмтдийн 2 хоногтойгоос 66 сартай нийт 130 хүүхдэд хийсэн судалгаагаар дундаж сфер эквивалент нь +1,4D, 2 хүүхдэд миопи -1,0D-с бага, 7 хүүхдэд нь 1 нүдний +1,0D -с их астигматизмтай байжээ. Бүх хүүхдийн 95% нь +3,25D хүртэл гиперметропитой, 6 хүүхэд нь 1.5D-с дээш, 3 хүүхэд нь 3,0D-с дээш анизометропитой байсан [36].

Австралийн эрдэмтдийн судалгаа

Elvis Ojaimi, Kathryn A. Rose нарын Австралийн эрдэмтдийн 5,5-8,4 настай 1765 хүүхдэд хийсэн судалгаагаар баруун нүдний дундаж сфер эквивалент +1,26D, миопийн тархалт 1,43% байна [37].

Ном зүй

1. Steinkuller P.G et al. Childhood blindness. J AAPOS. 1999 Feb;3(1):26-32.
2. Chan OY, Edwards M. Refractive errors in Hong Kong Chinese pre-school children.Optom Vis Sci. 1993 Jun;70(6):501-5.
3. Mohamed Dirani,1,2 Yiong-Huak Chan. Prevalence of Refractive Error in Singaporean Chinese Children: The Strabismus, Amblyopia, and Refractive Error in Young Singaporean Children (STARS) Study. Investigative Ophthalmology and Visual Science. 2010;51:1348-1355
4. Tan GJ, Ng YP Cross-sectional study of nearwork and myopia in kindergarten children in Singapore. Ann Acad Med Singapore. 2000 Nov;29(6):740-4.
5. S-M Saw, P-P Goh .Ethnicity-specific prevalences of refractive errors vary in Asian children in neighbouring Malaysia and Singapore. Br J Ophthalmol 2006;90:1
6. Angshuman Das1, Himadri Dutta2, Gautam Bhaduri2, Ajay De Sarkar3, Krishnendu Sarkar4, Manas Bannerjee5 A Study on Refractive Errors among School Children in Kolkata J Indian Med Assoc 2007; 105: 169-72
7. S. Watanabe T. Yamashita N A longitudinal study of cycloplegic refraction in a cohort of 350 Japanese schoolchildren. Cycloplegic refraction Ophthalmic and Physiological Optics Volume 19 Issue 1, Pages 22 - 29
8. Mingguang He,1 Junwen Zeng,1 Yizhi Liu,1 Jingjing Xu,1 Gopal P. Pokharel,2 and Leon B. Ellwein3. Refractive Error and Visual Impairment in Urban Children in Southern China. Investigative Ophthalmology and Visual Science.2004;45;793-799
9. Murthy G.V et al .Refractive error in children in an urban population in New Delhi. Investigative Ophthalmology and Visual Science. 2002;43:623-631.
10. Rakhi Dandona1,2, Lalit Dandona1, Thomas J. Naduvilath1, Marmamula Srinivas1, Catherine A. McCarty2 and Gullapalli N. Rao1 Refractive Errors in an Urban Population in Southern India: Investigative Ophthalmology and Visual Science. 1999;40:2810-2818.
11. Eleminaton of avoidable visual disability due to refractive errors. WHO. Geneva,3-5 July 2000
12. Lin LL et al. Epidemiologic study of ocular refraction among schoolchildren in Taiwan in 1995. Optom Vis Sci. 1999 May;76(5):275-81
13. Dorothy S. P. Fan,1 Dennis S. C. Prevalence, Incidence, and Progression of Myopia of School Children in Hong Kong. Investigative Ophthalmology and Visual Science. 2004;45:1071-1075
14. Rosner M et al. A nation-wide study of myopia prevalence in Israel. Findings in a population of 312,149 young adults. Metab Pediatr Syst Ophthalmol. 1991;14(2):37-41
15. Morgan A,Naranhand B et al .Prevalence rate of myopia in schoolchildren in rural Mongolia. Optom Vis Sci. 2006 Jan;83(1):53-6.
16. Алтанхүү.М. Хүүхэд өсвөр үеийн даамжрах миопийн мэс заслын хувилбар эмчилгээ. АУ-ны докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. УБ. 1998.
17. Зайлсхийж болох сохрол,хараа сулралаас сэргийлэх,хянах стратеги. Нүд судлалын Монголын сэтгүүл. 2007;1: 25-30
18. Sofija Bolinovska, Hyperopia in preschool and school children, Med Pregl 2007; LX (3-4): 115-121.Novi Sad: mart-april 19. TF Buchner1, U Schnorbus2. Examination of Children for Refractive Errors in the Kindergarten Using a Hand-Held Autorefractor ..Invest Ophthalmol Vis Sci 2002;43: E-Abstract 1503.
20. Аветисов Э.С, Ковалевский Е.И., Хватова А.В. Руковотство по детской офтальмологий.1987 стр 70-83
21. Аветисов Э.С. Близорукость. М.1986., 1999. стр 31-33
22. Aine E. Refractive errors in a Finnish rural population. Acta Ophthalmol (Copenh). 1984 Dec;62(6):944-54.
23. А.М Шамшинова Наследственные заболевания сетчатки и зрительного нерва 2001 151-153
24. Tarczy-Hornoch K,. Lin J. H, Prevalence of Hyperopia in African-American and Hispanic Preschool Children: The Multi-Ethnic Pediatric Eye Disease Study Invest. Ophthalmol. Vis. Sci. 2008 49: E-Abstract 3130
25. Miller .J.M, Sherril .D.L Dovson .V,Stability of Spherical Equivalent in Native American Preschool Children Journal of American Association for Pediatric Ophthalmology and Strabismus, Volume 7, Issue 3, Pages 174
26. Dobson V, Harvey EM, Miller JM. Spherical equivalent refractive error in preschool children from a population with a high prevalence of astigmatism. Optom Vis Sci. 2007 Feb;84(2):124-30.
27. Eleminaton of avoidable visual disability due to refractive errors. WHO. Geneva,3-5 July 2000
28. Robert N. Kleinstein, OD, MPH, PhD; Lisa A. Jones, PhD Refractive Error and Ethnicity in Children Arch Ophthalmol. 2003;121:1141-1147.
29. Cheng D et al Myopia prevalence in Chinese-Canadian children in an optometric practice. Optom Vis Sci. 2007 Jan;84(1):21-32.
30. V.M. Kattouf, J. Scharre, S. Tahir, J. McMahon and I. Lorenzana Refractive Error and Amblyogenic Risk Factors in Hispanic Pre-School Children Invest Ophthalmol Vis Sci 2005;46: E-Abstract 5617
31. D.Luisa Mayer,PhD et al .Cycloplegic Refractions in Healthy Children Aged 1 Through 48 Months. Arch Ophthalmol. 2001;119:1625-1628.
32. R. Varma, J. Deneen, J. Lin .Determinants of Refractive Error in Preschool Children: The Multi-Ethnic Pediatric Eye Disease Study. Invest Ophthalmol Vis Sci 2006;47: E-Abstract 5451
33. Drover JR et al. Prevalence of amblyopia and other vision disorders in young Newfoundland and Labrador children. Can J Ophthalmol.2008 Feb;43(1):89-94
34. Villarreal, Gerardom.MD; Prevalence of Myopia among 12- to 13-Year-Old Schoolchildren in Northern Mexico Optometry and Vision Science: May 2003 - Volume 80 - Issue 5 - pp 369-373
35. Schellini SA, Durkin SR, Hoyama E, Hirai F, Cordeiro R, Casson RJ, Selva D, Padovani CR. Prevalence of refractive errors in a Brazilian population: Ophthalmic Epidemiol. 2009 Mar-Apr;16(2):90-7
36. Distribution of refractive error in healthy infants. Journal of American Association for Pediatric Ophthalmology and Strabismus, Volume 7, Issue 3, Pages 171
37. Elvis Ojaimi,1 Kathryn A. Rose,2 Ian G. Morgan,3 Wayne Smith,4 Frank J. Martin,5 Annette Kifley,1 Dana Robaei,1 and Paul Mitchell1 .Distribution of ocular biometric parameters and refraction in a population-based study of Australian children.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Хянасан: Ж.Баасанхүү


Нийтлэлийн нээгдсэн тоо: 606
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК