Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2010, 1(07)
Миопийн үед шилний хүчийг багасгаж зүүлгэх нь миопийн өсөлтийг хурдасгадаг
( Лекц )

Kahmeng Chung1, Norhani Mohidin1, Daniel J.O’ Leary2

1 Department of Optometry National University of Malaysia, Kuala Lumpur, Malaysia, 2 Optometry Laboratory, Department of Optometry and Opthalmic Dispensing, Anglia Polytechnic University, Cambridge

 

Холын харалганы үед шилний хүчийг бууруулж зүүлгэх нь хараа муудах үйл явцыг удаашруулах бус харин ч хурдасгадаг талаар эрдэмтэд өөрсдийн хийсэн эрдэм шинжилгээний ажилдаа дурьджээ.

Судалгааны ажил нь 2 жил үргэлжилсэн бөгөөд холын харалгантай 9-14 насны 94 (Hung, Crawford, & Smith, 1995; Schaeffel, Glasser, & Howland, 1988; Troilo & Wallman, 1991) хүүхдийг судалгаанд хамруулжээ. Судалгаанд оролцогсдыг санамсаргүй тохиолдлын аргаар 2 бүлэгт хуваасан. Эхний бүлгийн хүүхдүүдийн харааны гажгийг бүрэн зассан бол нөгөө бүлгийн 47 хүүхдийн шилний хэмжээг 0,75D-ээр багасгаж өгсөн байна. 2 дахь бүлгийн хүүхдүүдийн миопийн өсөлт ба нүдний уртын өөрчлөлт нь (ANOVA, F=1.374, df=14.32;p<0.01) илүү хурдасч буй нь судлагджээ. Амьтан дээр хийсэн ижил туршилт нь үүнийг батлаагүй байна. Хүний нүдэнд эсрэгээр миопийн даамжрал нь “зөв бус тэг хэмжигдхүүн” рүү тэмүүлснээр үүдэлтэй бус харин ч фокусын байрлалыг буруу таниснаас болсон гэж үзэж байна.

Удиртгал

Нүдний өсөлтийн үед эмметропи болох процесс явагддаг (эмметропизац*). Нүдний торлог бүрхүүл дээр бүдэг буусан дүрсийг тод болгохын тулд нүдний урт өөрчлөгддөг. Үүний үр дүнд гиперметропийн хэмжээ багасдаг (Hung, Crawford, & Smith, 1995; Schaeffel, Glasser, & Howland, 1988; Troilo & Wallman, 1991). Нүдний оптикын систем нь торлогын урд ба ард үүссэн дүрсийг ялгаж чадах чадвартай байх ёстой. Амьтны эмметропитай нүдэн дээр хийсэн туршилтаас үзэхэд торлог дээр үүсэх дүрсийг бүдгэрүүлэхэд хуурамч холын харалган буюу deprivarmyopie үүсдэг (Raviola & Weisel, 1977; Wallman & McFadden, 1995). Дүрсийг тод болгосон үед эмметропизац үргэлжлэн явагддаг байна. Энэ өөрчлөлт нь ихэнх амьтанд ажиглагддаг.

Залуу хүмүүст эмметропизацын процесс өөрөө зохицуулагдаж явагддаг гэсэн үзэл байдаг боловч ойролцоогоор европын насанд хүрсэн хүн амын 20%, азийн зарим оронд хүн амын 80% нь миопитай болох нь тогтоогдсон. Миопи үүсэх шалтгаан нь гүйцэт тайлбарлагдаагүй боловч торлог дээрх дүрс бүдэг, фокус таараагүйгээс үүдэлтэй байгаа нь тогтоогдсон. Магадгүй холын харалгантай хүний фокусны байрлалыг мэдрэх мэдрэмж муу эсвэл нүд нь “зөв бус тэг хэмжигдхүүн” рүү тэмүүлсэн байж болно (Medina, 1987a; Medina, 1987b).

Хэрэв эмметропизацын явцад фокусны байрлалыг зөв таниагүй үед миопитай хүнд буруу хариу үйлдэл үүсч нүдний дагуу тэнхлэгийн өсөлт нь гиперметропийн чиглэл рүү явагдах ёстой. Хэрэв эмметропизацын процесс нь “зөв бус тэг хэмжигдхүүн” рүү тэмүүлснээс болсон бол миопитай хүний шилний хүчийг багасгаж зүйлгэх нь нүдний дагуу тэнхлэгийн өсөлтийг удаашруулах юм уу зогсоох ёстой.

Миопийн үед шилний хүчийг багасгаж зүйлгэх нь цаашид яаж нөлөөлөх талаарх судалгаа бараг байдаггүй. Миопитай хүмүүст хийгдэн, хяналт муутай явагдсан эмнэл зүйн ганц л судалгаа байдаг (Tokoro & Kabe, 1965). Нүдний шилээ ойрын зайнд зүйгээгүй байсан ч миопийн өсөлт үргэлжлэн явагддаг нь тогтоогдсон судалгаа байдаг (Ong, Grice, Held, Thorn & Gwiazda, 1999).

Энэхүү судалгаагаар миопийн үед шилний хүчийг багасгаж зүүлгэх нь миопийн өсөлтөнд хэрхэн нөлөөлөхийг тусгажээ. Судалгаагаар миопийн үед шилний хүчийг багасгаж зүүлгэснээр эмметропизацын процесст алдагдал үүсэн хүүхдүүдийн харааны чадал муудсан болохыг баталсан.

Судалгааны арга

Судалгаанд оролцогсод

Судалгааг Малайзын үндэсний (Allied Health Science) их сургуулын оптометрийн тэнхэмд явуулжээ. Судалгаанд оролцсон 2 бүлгийн бүх хүүхдүүд тааруулж өгсөн нүдний шилийг зүүсэн. Шилний хүчийг багасгаж зүүсэн туршилтын бүлгийн хүүхдүүдийн хос нүдний холын харааны чадвар шилтэйгээ 6/12 (20/40) байсан ба бүрэн коррекц авахын тулд нүд тус бүрд ойролцоогоор -0,75D-н шилийг нэмэж өгөх шаардлагатай байсан. Нөгөө хянах бүлгийн хүүхдүүд шилээр V=6/6 (20/20) ба түүнээс дээш коррекц авч байв.

Судалгаанд оролцогсдын анамнезыг авч нас, хүйс, арьсны өнгийг тэмдэглэсэн. Эхлээд оптометрист скиаскопийн аргаар үзлэг хийсэн. Харааны байдал, нас, хүйс, арьсны өнгөөр шаардлага хангасан хүмүүстэй хугацаа тохирон дараагийн нарийн үзлэгт урьсан.

Мэргэжлийн хоёр оптометрист дараагийн шатанд дахин үзлэг явуулж, судалгаанд оролцогч ба эцэг эхэд нь үзлэгийн талаар танилцуулсан. Тэдэнд нүдний шилээ заавал зүүж байхын зэрэгцээ зургаан сар дутамд хяналтын үзлэгт орж байх ёстойг ойлгуулсан. Үзлэгт оролцсон бүх хүүхдүүд сурагчид байсан. Тэдэнд эхлээд оптометрийн цогц үзлэг хийсэн. Оролцогчид доорх шаардлагыг хангасан байв.Үүнд:

  • 9-14 настай
  • холын харалганы хэмжээ -0,5D ба их, энгийн астигматизм ба гиперметропи үгүй
  • 2D-ээс илүүгүй астигматизмтай
  • хоёр нүд нь коррекцын дараа 1,0 ба түүнээс дээш харааны чадалтай
  • хос харааны өөрчлөлтгүй, хоёр нүдний харааны чадлын зөрөө 2,0D-ээс ихгүй. (Хялар болон амблиопитай хүүхдүүдийг судалгаанд хамруулаагүй).
  • нүдний ямар нэгэн өвчингүй
  • контакт линз зүүдэггүй
  • гэр бүл нь судалгааны хугацаанд шилжин суурьшахгүй
  • бичгээр зөвшөөрөл өгсөн

Үзлэгийн дараа хоёр бүлэгт хуваан оптометристэд хариуцуулж өгсөн. Хоёр жилийн хугацаанд 6 сар дутамд хяналтын үзлэгт хамрагдах ёстой.

Үзлэгээр

  • статик скиаскопи (циклоплегигүй)
  • эвэрлэг бүрхүүлийн мурийлтын радиус
  • харааг субъектив аргаар шалгасан. (циклоплеги хийн хамгийн сайн нэмэх ба хамгийн муу хасах шилээр хамгийн сайн харах шилийг олох)
  • A-Scan Ultrasonographie-р нүдний хэмжилт хийсэн

Хэмжилтэнд дүгнэлт хийсний дараа хүүхдэд таарсан шилийг зүүлгэж өгсөн. Тэд унтахаас бусад үедээ шилээ байнга зүйх талаар зөвлөмж аван 6 сарын дараа ирэх хугацаагаа тохирсон. Үзлэгийн явцад хүмүүс ямар бүлэгт хамрагдсанаа мэдэх боломжгүй байсан. Тэд өөрийн зүүж буй шилний хүч, бүртгэсэн баримтыг үзэж болохгүй, тэр талаар ямарч асуулт тавих эрхгүй байсан. 6 сар дутамд хараагаа шалгуулан зүүсэн шилний талаар von Hemminki und Parssinen (1987) нарын боловсруулсан асуулттай маягтыг бөглөсөн.

Баримтжуулалт, хяналт

Судалгаанд хамрагсдыг нас, хүйс, арьсны өнгө, харааны чадлын байдлаар туршилтын ба хяналтын бүлэгт хуваасан. Хяналтын бүлэгт бүрэн коррекц хийгдсэн хүүхдүүд орсон. Энэ судалгаанд 9-10, 11-12, 13-14 нас гэсэн 3 насны ангилалаар зөвхөн малайз, хятад үндэстэн оролцсон. Эхний хараа шалгалт циклоплегигүй явагдсан. Оролцогчид хоёр нүдэндээ сфер -0,5D-ээс их хагарлын гажигтай байсан. Миопийн байдлыг харгалзан 4 хэсэгт хуваасан.

  • -0,5 -0,87D
  • -1,0 -1,87D
  • -2,0 -2,87D
  • -3,0Dба дээш

Бүлгийн хувиарлалтыг Zelen-ий санамсаргүй түүвэрлэлтийн аргаар хийсэн. Туршилтын ба хяналтын бүлэг нь тус тусдаа нийт 48 хүүхдээс бүрдсэн. Судалгааны явцад хоёр хүүхэд хасагдсан.

(2 үндэстэн) x (2 хүйс) x (3 нас) x (4 харааны чадал) = 48

Дээр бичигдсэн томъёоны дагуу хүүхдүүдийг 2 бүлэгт хувиарласан.

Хүрээ, шилний сонголт

Бүх оролцогчид CR 39 ийн хуванцар шилтэй хүрээ авсан. Бүтэн коррекц авсан бүлгийн хүмүүст хэрэв хараа нь +,- 0,5D ээр өөрчлөгдсөн бол шилийг нь жорын дагуу сольж өгсөн. Туршилтын бүлгийнхний зүүх ёстой шилийг +0.75D-р бууруулсан (visus=6/12 болтол).

Ёс зүйн эрэгцүүлэл

Оролцогсдын гэр бүлийнхэнд судалгаанаас гарч болох эрсдэл болон ач тусыг нь танилцуулсан. Тэдний зөвшөөрлийг бичгээр авсан. Хэрэв судалгааны явцад тухайн хүүхдэд ямар нэгэн өвчин зовиур тохиолдвол эмчлэх бөгөөд судалгааг зогсоох баталгаа өгсөн. Судалгаанд оролцогч өөрийн хүсэлтээр судалгаанд хамрагдахаас татгалзаж болно. Уг судалгаа нь Нелсинкийн тунхаглалын хүрээнд Малайзын их сургуулийн ёс суртхууны хорооны зөвшөөрлөөр хийгдсэн.

Статистик анализ

Үр дүнг сүүлийн оролцогсдод үзлэг хийж дууссаны дараа тооцсон. 2 жилийн дараах үзүүлэлтүүдийг хоёр бүлгийн эхний үзүүлэлтүүдтэй параметр ба параметрын бус сорилын тусламжтайгаар харьцуулан шинжилсэн. Статистикийн SPSS программыг (Statistical Package for the Social Sciences) ашигласан. Параметр сорилыг ANOVA ба Student‘s t Test-ийн параметрын бус сорилыг chi-squared Testийн аргаар явуулсан. Баруун ба зүүн нүд нь хоорондоо хамааралгүй (Ray&O’Day, 1985) тул дараагийн тооцоог хийхдээ 2 нүдний дундажыг авч хэрэглэсэн. Рефракцын алдааг шинжлэхдээ дундаж сфер эквивалентыг ашигласан. Дундаж сфер эквивалент нь сфер шилний хүчин дээр цилиндр шилний хагастай тэнцэх хүчийг нэмсэнтэй тэнцүү гэж бодлоо.

Дэглэм

Оролцогч өдөрт 8-аас илүү цагаар нүдний шилээ зүүсэн бол дэглэмийг бүрэн сахисан гэж үзлээ. Туршилтын бүлгийн 40, хяналтын бүлгийн 41 хүүхэд дэглэм бүрэн сахисан. 6-8 цаг шилээ зүүсэн бол дэглэм хагас сахисан гэж үзсэн. Туршилтын бүлгийн 7, хяналтын бүлгийн 6 хүүхэд дэглэмийг хагас сахисанд тооцогдсон. Иймээс судалгаанд оролцогчид дэглэмийг бүрэн ба хагас сахисан байсан. 2 бүлгийн хүүхдүүдийг нүдний шилээ зүүх хугацаагаар нь ажиглахад бараг ижил байсан.

Үр дүн

Судалгаа эхлэх үеийн үзүүлэлт

Судалгаа эхлэх үед туршилтын ба хяналтын бүлгийн оролцогчид ойролцоо үзүүлэлттэй байсан. Насны дундаж, шил зүүсэн хугацаа, хүйс, харааны байдал, нүдний урт зэрэгт чанарын ялгаа байсангүй.

Хоёр жилийн дараах үзүүлэлт

Зураг 1-т туршилтын ба хяналтын бүлгийн хүүхдүүдийн шилний хүч хоёр жилийн туршид хэрхэн өөрчлөгдсөн байдлыг үзүүлсэн. Энэхүү өөрчлөлтүүдийг 6 сар, 12 сар, 18 сар, 24 сарын байдлаар авч үзсэн. 24 сарын дараагаар туршилтын бүлгийн өөрчлөлтийн дундаж нь -1,0D, хяналтын бүлгийнх нь -0,77D байсан.

Бүлэг тус бүрт 376 удаа хараа шалгасан. Зураг 2-т 2 жилийн хугацаандах нүдний дагуу тэнхлэгийн уртын өөрчлөлтийг бүлэг тус бүрээр үзүүлсэн.

2 бүлгийн хүүхдүүдийн нүдний эвэрлэг бүрхүүлийн мурийлтын радиус, болрын зузаан, өмнөд хоргын гүн зэрэгт анхаарал татахуйц өөрчлөлт ажиглагдаагүй. Хоёр бүлгийн хүүхдийн хичээлээс гадуур хийх ажилд, жишээ нь ном унших зэрэгт онцын ялгаа байгаагүй.

Хэлцэмж

Бидний цуглуулсан баримтаар миопитай нүдний эмметропизац нь (нүдний дагуу тэнхлэг уртасах*) Medina-н таамагласанаар “зөв бус тэг хэмжигдхүүн” рүү тэмүүлснээс биш харин фокусны байрлалыг таних явцад алдаа гарсанаас болж байгаа магадлалтай байна. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд нүдний өсөлт миопи болох чиглэл рүү нь идэвхжинэ. Харин “зөв бус тэг хэмжигдхүүн”-ий алдаа нь уг нь миопийн өсөлтийг зогсоох эсвэл удаашруулах ёстой.

Судалгааны үр дүн нь нүдний шилний хүчийг бууруулж зүүлгэх тухай Tokoro, Kabe нарын судалгааг баталсангүй. Тэдний судалгаагаар бүрэн ба дутуу коррекц авсан 2 бүлгийн хүмүүсийн рефракцын дундаж өөрчлөлтийн ялгаа нь их биш байсан. Тэд судалгаандаа ижил насны хүн оролцуулаагүй бөгөөд оролцсон хүмүүсийн тоо бага байсан. Зарим оролцогчид Neosynephrin, Tropicamid зэрэг дусаалгыг хэрэглэсэн байсан (Tokoro & Kabe, 1964). Goss-ийн судалгаанд статистикийн алдаа гарсан байсан.

Холын харалган нь оптикийн талаас нь авч үзэхэд хэвийн бус хугарал. Хэвийн хараатай хүнтэй харьцуулж үзэхэд миопитай нүдэнд тэнхлэгийн аберрац илүүтэй үүсдэг, ялангуяа аккомодац хийж байгаа үед (Collins, Wildsoet, & Atchison, 1995). Иймээс аберрац нь миопи үүсгэх шалтгаан нь биш бололтой, харин тэнхлэгийн фокуслалын алдаа нь магадгүй шалтгаан нь болж байна.

Миопийн үед шилний хүчийг багасгаж зүүлгэх нь миопийн өсөлтийг хурдасгадаг гэдгийг бид үзүүлэхийн хажуугаар холын хараанд бүрэн коррекц өгөн ойрын зайд шилийг бууруулах нь миопийн өсөлтийг удаашруулж өгдөг гэсэн онолыг дэмжсэн (Leung & Brown, 1999). Иймээс бидний үзэж байгаагаар мэдрэмж сайтай нүдэнд бууж буй дүрс бүдэг л байвал нүд тэнхлэгээрээ сунан миопийн процесс даамжрана.

Дүгнэлт

Бидний судалгаагаар миопитай нүдэнд дүрсийг фокуслах явцад алдаа үүсдэг талаарх онол батлагдаж байна. Холын харалган нүдэнд үүссэн бүдэг дүрс нь нүдний дагуу тэнхлэгийн уртын өсөлтийг удаашруулах биш харин өдөөж өгдөг гэж бид үзэж байна. Миопитай хүүхдэд харааны шилний хүчийг нь бууруулж зүүлгэдэг түгээмэл болсон стратеги нь ашиггүйгээр барахгүй хор нөлөөтэй болохыг бид тодорхойллоо.

Ном зүй

1. Collins, M. J., Wildsoet, C. F., & Atchison, D. A. (1995). Monochromatic aberrations and myopia. Vision Research, 35, 1157-1163.
2. Gwiazda, J., Bauer, J., Thorn, F., & Held, R. (1995). A dynamic relationship between myopia and blur-driven accommodation in school-aged children. Vision Research, 35, 1299-1304.
3. Gwiazda, J., Thorn, F., Bauer, J., & Held, R. (1994). Myopic children show insucient accommodative response to blur. Investigative Ophthalmology and Visual Science, 34, 690-694.
4. Goss, D. A. (1982). Attempts to reduce the rate of increase of myopia in young people--a critical literature review. American Journal of Optometry & Physiological Optics, 59, 828-841.
5. Hemminki, E., & Parssinen, O. (1987). Prevention of myopia by glasses. Study design and the _rst year results of a randomized trial among school children. American Journal of Optometry and Physiological Optics, 64, 611-616.
6. Hung, L. F., Crawford, M. L. J., & Smith, E. L. (1995). Spectacle lenses alter eye growth and refractive status of young monkeys. Nature Medicine, 1, 761-765.
7. Leung, J. T. M., & Brown, B. (1999). Progression of myopia in Hong Kong Chinese school children is slowed by wearing progressive lenses. Optometry and Vision Science, 76, 346-354.
8. Medina, A. (1987a). A model of emmetropization: predicting the progression of ametropia. Ophthalmologica, 194, 133-139.
9. Medina, A. (1987b). A model of emmetropization: the effect of corrective lenses. Acta Ophthalmologica, 65, 565-571.
10. O’Leary, D. J., & Allen, P. M. (2001). Facility of accommodation in myopia. Ophthalmic and Physiological Optics, 21, 52-55.
11. Ong, E., Grice, K., Held, R., Thorn, F., & Gwiazda, J. (1999). Eff ect of spectacle intervention on the progression of myopia in children. Optometry and Vision Science, 76, 363-369.
12. Ray, W. A., & O’Day, D. M. (1985). Statistical analysis of multi-eye data in ophthalmic research. Investigative Ophthalmology and Visual Science, 26, 1186-1188.
13. Raviola, E., & Weisel, T. N. (1977). Myopia and eye enlargement after neonatal lid fusion in monkeys. Nature, 266, 66-68.
14. Schaeffel, F., Glasser, A., & Howland, H. C.(1988). Accommodation, refractive error and eye growth in chickens. Vision Research, 28, 639-657.
15. Tokoro, T., & Kabe, S. (1964). Treatment of the myopia and the changes in optical components, Report I. Topical application of neosynephrine and tropicamide (vol. 68) (pp. 1958-1961). Japan: Acta Societatis Ophthalmalogica.
16. Tokoro, T., & Kabe, S. (1965). Treatment of the myopia and the changes in optical components, Report 2. Full or undercorrection of myopia by glasses (vol. 68) (pp. 140-144). Japan: Acta Societatis Ophthalmalogica.
17. Troilo, D., & Wallman, J. (1991). The regulation of eye growth and refractive state: an experimental study of emmetropization. Vision Research, 31, 1237-1250.
18. Wallman, J., & McFadden, S. (1995). Monkey eyes grow into focus. Nature Medicine, 1, 737-739.
19. Zelen, M. (1974). The randomization and stratification of patients to clinical trials. Journal of Chronic Diseases, 27, 365-375.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Орчуулсан Ч.Эрдэнэбат


Нийтлэлийн нээгдсэн тоо: 953
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК