Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2010, 2(08)
Монгол хүний нүдний өмнөд хоргын гүнийн нас болон хүйснээс хамаарсан хамаарал болон түүнийг хэмжих аргууд
( Судалгааны өгүүлэл )

Ж.Деверекс1, П.Фостер1, П.Алсбирк3, Ж.Баасанхүү2, Д.Мөнхбаяр2, Д.Уранчимэг2, Г.Жонсон1

1 Лондонгийн Их Сургууль, 2 Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль, 3 Хиллерод эмнэлэг, Дани

 

Судалгааны зорилго

Монгол хүний нүдний өмнөд хоргын гүний хэмжээг тогтоох, энэхүү хэмжилт нь нас, хүйснээс болон хэмжих аргаас хамааран хэрхэн өөрчлөгдөж байгааг судлан тогтоох

Судалгааны арга

Судалгаанд 10-87 насны 1242 хүний нүдний өмнөд хоргын гүнийг нүдний эвэрлэгийн зузаан хэмжигч пахиметрийн аргаар хэмжиж тогтоов. Нүдний өмнөд хоргын гүний бодит хэмжээг гаргахдаа нүдний эвэрлэгийн эпитель бүрхүүлээс нүдний болор хүртэлх зайг хэмжиж, нүдний эвэрлэгийн зузааныг хасан тооцоолж гаргасан. Судалгаанд оролцогчдын 94 хувьд буюу 40 өөс дээш насны 942 хүнд чанд авиан шинжилгээгээр нүдний эвэрлэгийн эпителээс нүдний болорын бүрхүүл хүртэлх зайг хэмжин, чанд авиан шинжилгээний дүнг нүдний эвэрлэгийн зузаан хэмжигч пахиметрийн үзүүлэлттэй харьцуулан судалсан болно.

Судалгааны үр дүн

Эмэгтэйчүүдийн нүдний өмнөд хоргын гүний дундаж хэмжээ нь ижил насны эрэгтэйчүүдийхээс гүехэн буюу нарийн байснаас гадна, энэ нь наснаас хамааран (ANOVA, P<0.0001) өөр өөр байв.Нүдний өмнөд хоргын гүний хэмжээ наснаас хамааран багасаж байсан. Энэхүү ялгаа нь 30-60 насанд хамгийн их байсан ба эрэгтэйчүүдэд 0.15мм, эмэгтэйчүүдэд 0.21 мм байв. чанд авиан шинжилгээгээр нүдний өмнөд хоргын гүний дундаж үзүүлэлт нүдний бусад үзүүлэлтээс харьцангуй бага (энэхүү ялгаа нь баруун нүдэнд 0.14мм, P< 0.001) байв.

Дүгнэлт

Монголчуудын нүдний өмнөд хоргын гүний хэмжээ наснаас хамаарч багасаж байсан бөгөөд, эмэгтэйчүүдийнх эрэгтэйчүүдийнхтэй харьцуулахад илүү гүехэн байв. Нүдний өмнөд хоргын гүнийг хэмжсэн чанд авиан болон нүдний бусад хэмжилтийн үзүүлэлтүүд нь хооронд нь шууд харьцуулах боломжгүй, ялгаатай байв.

Глауком өвчний талаар

Дэлхий дээрх бүх глаукомын сохролын тал хувь нь зүүн Азид [1] тохиолддог бөгөөд энэ бүс нутгуудад анхдагч хаалттай өнцөгт глауком илүү давамгай тохиолддог байна. Олон үндэстний онцлогоос хамаарч тархалт нь харьцангуй өөр өөр байдаг [2,3]. Тухайлбал цагаан арьстнуудад маш бага [4], Инуитууд буюу Эскимосуудад хамгийн их [5], Зүүн Азийнханд дундаж тархалттай байдаг. Эскимосчуудтай харьцуулахад Хятадууд болон Монголчуудад анхдагч хаалттай өнцөгт глауком өвчний тархалт харьцангуй бага хэдий ч одоогоор зүүн азид 22 сая гаруй хүн (дэлхийн нийт өвчтөний 66 %) хаалттай өнцөгт глаукомоор шаналж байгаа нь хүн амын энэ бүлэгт [6] анхаарлаа хандуулах шаардлагатайг харуулж байна. Уг өвчнөөр өвчлөгсдийн ихэнх нь шинж тэмдэггүй архаг хаалттай өнцөгт глаукомоор өвчилдгөөс алслагдсан хөдөө орон нутагт нүдний эмчийн тусламж авч чаддаггүйн улмаас глауком өвчний шалтгаант хараагүй болох явдал энэ бүс нутагт [1,8] 25-35 %-д хүрдэг байна. Хараагүй болох хувь өндөр байгаа нь түүнээс урьдчилан сэргийлэх оновчтой аргыг судлах шаардлагатайг харуулж байна. Урьдчилан сэргийлэх гол арга нь өвчлөх магадлалтай хүмүүсийг эрт илрүүлэх явдал юм. Анхдагч хаалттай өнцөгт глаукомыг Азийн хүн амын дунд илрүүлэх гол арга нь өмнөд хоргын гүнийг хэмжих явдал юм [7]. Үүнд цаашид үнэлгээ дүгнэлт өгөхөд ашиглах суурь үзүүлэлт болгон Монголиод (Sino-Mongoloid race) угсааны төлөөлөл болох Монгол хүн амын дундах нүдний өмнөд хоргын гүний хэмжээг тодорхойлохыг эрмэлзлээ.

Судалгааны арга, аргачлал

Глаукомын хүн амд суурилсан судалгааг Монголын хойд хэсгийн Хөвсгөл аймагт явуулж 10-87 насны 1300 хүнийг судалгаанд хамруулав. Судалгааг 1989 оны Хельсинкийн Дэлхийн Эмч нарын Нийгэмлэгийн тунхаглалын дагуу явуулсан болно. 40 болон түүнээс дээш гэсэн насны ангиллаар [2], 1 суурин газар болон 3 сумыг хөдөө нутгаас судалгаанд хамрагдагсдыг сонгон авсан. Аймгийн төвөөс 40 болон түүнээс дээш насны 400 хүнийг судалгаанд санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгон авсан. Санамсаргүй түүвэрлэлтээр сонгосон 3 сум тус бүрээс 40 болон түүнээс дээш насны 200 хүнийг сонгон авсан. Судалгааны кластер бүрээс 10-39 насны 100, нийтдээ 300 хүнийг санаандгүй сонгох аргаар судалгаанд сонгон авсан.

Судалгаанд хамрагдсан хүн тус бүрийн нүдний өмнөд хоргын гүн болон эвэрлэгийн төвийн зузааныг нүдний пахиметр (Швейцарьт үйлдвэрлэсэн I, IIсерийн)багажаар, завсарт ламп (Швейцарьт модел 900 загварын) ашиглан хийсэн. Эхний 40 ба түүнээс дээш насны 100 хүнд “давхцуулах” аргаар, бусдад нь нүдний эвэрлэгийн төвийн зузааныг “хүрэлцэх” аргаар хэмжсэн. Цаашдын судалгаанд дээрх 100 хүний судалгааны дүнг орхин, харин хүрэлцэх аргаар хэмжсэн нас-хүйс-нүдний (баруун, зүүн) эвэрлэгийн төвийн зузааны дундаж үзүүлэлтийг ашигласан.

Судалгаанд хамрагдагсдад эгц урагш ширтэн суухыг зөвлөж, хамгийн тод, нарийн гэрлийн багцыг ашигласан. Нүдний өмнөд хоргын гүнийг болон эвэрлэгийн зузааныг хэмжихдээ нүдийг голын байрлалтай байлгахын тулд хүүхэн харааны зах хязгаарыг лавлагаа болгон ашигласан. Эвэрлэгийн зузааныг (эвэрлэгийн гадна эпителээс отор талын эндотелийн гадаргуу хүртэлх) *1.6 дахин томруулах обьектив бүхий +2.5 диоптри тодруулагч шил нэмсэн, ойрын 0.01 мм-ыг ялгах чадвартай I багажын тусламжтайгаар хэмжсэн. Өмнөд хоргын гүнийг (эвэрлэгийн гаднах эпителээс болорын өмнөд гадаргуу хүртэлх) *1.0 дахин томруулах обьектив бүхий +6.0 диоптри тодруулагч шил нэмсэн, ойрын 0.05 мм-ыг ялгах чадвартай II багажын тусламжтайгаар хэмжсэн. Урьд өмнө нь хийгдсэн судалгаанаас хэмжилтүүдийг давтан хийхэд ялгаа бараг байдаггүй болох нь тогтоогдсон учраас энэ тохиолдолд нүд бүрт хэмжилтүүдийг зөвхөн нэг удаа хийсэн10. Нүдний өмнөд хоргын гүнийн бодит хэмжээс буюу эвэрлэгийн дотор эндотелийн гадаргуугаас болорын бүрхүүл хүртэлх хэмжээг өмнөд хоргын гүнээс эвэрлэгийн зузааныг хасч гаргасан. Ингэхдээ эвэрлэгийн радиус болон диаметрт ямар нэг засвар хийгээгүй болно. Хэмжилтийг хийхийн өмнө сормослогийн булчинг сулруулах үйлчилгээтэй бодис хэрэглээгүй. Нүдний өмнөд хоргын гүнийг хэмжих чанд авиан шинжилгээг 40 болон түүнээс дээш насны бүх хүмүүст тонометрээр тоноглогдсон А-хэлбэрийн чанд авиан аппаратыг ашиглан хийсэн. Нүд бүрт 5 хэмжилт хийн хамгийн сайн чанартай хийгдсэн хэмжилтийг сонгон авсан. Бүх пахиметр болон чанд авиан шинжилгээг зөвхөн нэг судлаач (P.J.F), харин 48 нүдний буюу дараалсан 24 хүний пахиметрийн хэмжилтийн баталгаажуулалтыг 2 судлаач (P.J.F болон P.H.A) хийсэн. Нүдний өмнөд хоргын гүнийг хэмжсэн ажиглалт болон аргын хоорондох ялгааг ±1.96 SD11 ашиглан тооцсон. Судалгааны үзүүлэлтүүдийн тооцооллыг компьютер дээр SPSS статистик программыг ашиглан хийсэн.

Судалгааны үр дүн

Судалгаанд нийт 1300 хүн сонгогдсоноос 1000 нь 40 ба түүнээс дээш насныхан байснаас 942 буюу 94.2 хувь нь шинжилгээнд орсон.

10-39 насны бүх 300 хүн судалгаанд хамрагдсан (95%). 1-р хүснэгтэд судалгаанд хамрагдагсдыг тоог нас, хүйсээр харуулсан болно. Эрчүүдийн дундаж нас 46.4 (насны хязгаар нь 45-47.9) байсан (итгэмжийн хязгаар 95%). Эмэгтэйчүүдийн дундаж нас 44.8 (насны хязгаар нь 43.7-46.0) байсан (итгэмжийн хязгаар 95%). Насны хувьд мэдэгдэхүйц ялгаа ажиглагдаагүй (P=0.085). Нүдний өмнөд хоргын гүнийг хэмжсэн пахиметри шинжилгээний үзүүлэлт нь баруун болон зүүн нүдний тухайд 0.018 мм буюу мэдэгдэхүйц ялгаатай (Зүүн>Баруун, итгэмжийн хязгаар 95%, 0.012-0.024 мм, t=6.28; P< 0.001), баруун болон зүүн нүдний өмнөд хоргын гүнийн хооронд хүчтэй коррелиац холбоо (r=0.965; P<0.001) ажиглагдсан. Өгөгдөл нь ихээхэн хамааралтай шинжтэй учраас тооцооллыг (хүснэгт, график) нэгтгэх боломжгүй. Тархалт нь Гауссын тархалтын загвараас ялгаагүй байв (эрэгтэйчүүдэд P= 0.80; эмэгтэйчүүдэд P=0.38, Колмогоров Смирновын тест). Дээрх үзүүлэлтээс харахад өмнөд хоргын гүний хэмжээ нь хэвийн тархалттай байв. Хүснэгт 2-т нүдний өмнөд хоргын гүнийг пахиметр аппаратаар хэмжсэн дундаж үзүүлэлтийг нас, хүйсээс хамааруулан харуулав. Дээрх үзүүлэлт эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн тухайд наснаас хамааран багасаж байв. Нүдний өмнөд хоргын гүнийн хэмжээ эмэгтэйчүүдийн тухайд насны бүлэг бүрт бага байв. Нүдний өмнөд хоргын гүний хэмжээ нь хүйснээс их хамааралтай байсан (P<0.001) Нүдний өмнөд хоргын гүний үзүүлэлтийн наснаас хамаарсан шугаман, квадрат, логарифм болон урвуу регресийн анализийг эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд тус тусад нь тооцоолсон. Гэсэн хэдий ч олон коррелиацын коффицентээс хамгийн тохирсон нь куб функц байв. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн нүдний өмнөд хоргын гүний хэмжээний наснаас хамаарсан шугаман, квадрат, куб тэнцэтгэлийн хамаарлыг хүснэгт 4-т харуулав. Регрессийн дүнд гарсан стандарт үзүүлэлтийг шинжлэхэд тухайн илэрхийлэл хэвийн тархалттай байгаа бөгөөд энэхүү аргыг хэрэглэх нь зүйтэй гэдгийг баталж байгаа юм. Шугаман регрессийн нас, хүйснээс хамаарсан үзүүлэлт нь R2=0.37 (үзүүлэлтүүд нь хүчтэй хамааралтай P<0.0001 байв). Дараалсан 435 хүний биеийн өндөр, өмнөд хоргын гүний хооронд сул эерэг хамаарал ажиглагдсан (r=0.125; P<0.009).

Куб регрессээр 10-85 насанд өмнөд хоргын гүний хэмжээс наснаас хамаарсан 3 янз байсан. Бэлгийн бойжилтийн өмнөх насныханд өмнөд хоргын хэмжээст өөрчлөлт бага ажиглагдсан бөгөөд 10-16 насныханд шугаман регрессийн үзүүлэлт нь аль аль хүйсэнд ялгаа ажиглагдаагүй. Гэсэн хэдий боловч 25-60 насанд мэдэгдэхүйц бууралт ажиглагдан шугамын налуу байдал нь багасаж ирсэн. 30-60 насны хүмүүсийн шугаман регрессийн үзүүлэлтийг тооцоолж үзэхэд регрессийн коэффицент эрэгтэйчүүдэд нэг жилд -0.015 мм (итгэмжийн хязгаар 95%, хязгаар нь -0.019 өөс -0.011), эмэгтэйчүүдэд жилд -0.021мм (итгэмжийн хязгаар 95%, хязгаар нь -0.024 өөс -0.017) байв. Эдгээр регрессийн коэффицентүүд нь тэгээс ялгаатай боловч хоорондоо онцын ялгаагүй (хоёул P<0.001) байв.

Түүнчлэн чанд авиан шинжилгээгээр (эвэрлэгийн зузааныг оруулан хэмжсэн) өмнөд хоргын гүний хэмжээ нь нүдний пахиметрийн хэмжилттэй (r=0.91 баруун нүд;r=0.92 зүүн нүд; P<0.001) маш хүчтэй хамааралтай байсан буюу пахиметрийн дундаж үзүүлэлт нь чанд авиан дундаж үзүүлэлтээс их байсан. Баруун нүдний хувьд 0.14 мм-ийн ялгаа (итгэмжийн хязгаар 95%, хязгаар нь 0.134 өөс 0.152 мм; 95%-ийн хязгаарлалттай -0.13 аас 0.42 мм), харин зүүн нүдний хувьд 0.18 мм-ийн ялгаа (итгэмжийн хязгаар 95%, хязгаар нь 0.169 өөс 0.184 мм; 95%-ийн хязгаарлалттай -0.06 аас 0.41 мм), хоёулаа хүчтэй хамааралтай (P<0.001) байв.

2-р диаграмд 920 хүний баруун нүдний өмнөд хоргын гүнийг пахиметрийн болон чанд авиан аргаар хэмжсэн хэмжилтийн ялгааны давтамжийг харуулав. Хүснэгт 5-д чанд авиан шинжилгээгээр гаргасан өмнөд хоргын гүний хэмжээг нас, хүйснээс (эвэрлэгийн зузааныг оролцуулаад) хамаарсан байдлыг харуулав. Дараалсан 48 нүдний өмнөд хоргын гүний хэмжээг пахиметрийн аргаар тогтоосон P.J.F болон P.H.A судлаачдыг хэмжилтүүдэд ялгаа ажиглагдаагүй (P.J.F>P.H.A; дундаж нь=0.03 мм; итгэмжийн хязгаар 95%, хязгаар нь -0.09 өөс +0.17 мм)

Хэлцэмж

Нүдний өмнөд хоргын гүнийг Европ, Ази, болон Эскимос хүмүүст хэмжсэн. 1141 Бельги хүмүүсийн нүдний өмнөд хоргын хэмжээ 2.5 мм (дөнгөж төрсөн даруйд) байснаа 20 нас хүрхэд 3.25 мм-т хүрдэг байна. Энэ ихсэлт нь дэлхийн бөмбөрцгийн тэнхлэгийн дагуу ажиглагддаг байна. Нүдний өмнөд хоргын гүний хэмжээ буурч ирдэг нь болрын зузааралттай холбоотой. Эрэгтэйчүүдийн нүдний өмнөд хоргын гүний хэмжээ 0.08 мм буюу эмэгтэйчүүдийнхээс илүү гүн байв [12].

931 Эскимос хүн амд хийсэн судалгаагаар эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хооронд мэдэгдэхүйц ялгаатай (эрэгтэй>эмэгтэйгээс 0.16ммээр их)байсан. 7 болон түүнээс дээш насны хүүхдүүдэд өмнөд хоргын гүний 3 өөр төрлийн фаз ажиглагдсан. 7-15 насны хооронд хоргын гүнийн хэмжээ нэмэгдэж, 16-40 насанд хэмжээ нь эрчимтэй багасаж, харин 40-өөс дээш насанд багасалтын эрчим нь арай удааширч ирж байв. Эцэст нь дүгнэхэд өмнөд хоргын гүнийн хэмжээсийн наснаас хамаарсан 3 өөр шугаман тэгшитгэлийг гаргасан. Дани хүмүүсийнхтэй харьцуулахад Эскимосчуудын нүдний өмнөд хоргын гүний дундаж хэмжээ бага байв. 60-аас дээш насныханд энэхүү ялгаа нь 0.5 мм орчим байв [13].

Инуитуудууд (Эскимосчууд) өөрсдийгөө Монгол гаралтай гэж итгэдэг [14,15] тиймээс ч 2-уулаа Европыхонтой харьцуулахад нүдний өмнөд хоргын гүний хэмжээс адилхан бага байх хандлага ажиглагдсан. Гэсэн хэдий ч Хятад хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар дээрх хэмжээс олон янзын байв. Хятадын эрүүл хүн амын дунд явуулсан 2 судалгаагаар дээрх хоргын хэмжээс Европ хүмүүсийнхтэй харьцуулахад үндсэндээ бага байсан. Судлаач Зангийн 6-73 насны 446 эрүүл хүний нүдний өмнөд хоргын хэмжээсийг пахиметрээр хэмжсэн байна16. Судалгаанаас харахад 20 нас хүртэл нүдний өмнөд хоргын хэмжээс ихсэж, 21-30, 31-40 насанд илэрхий багасалт ажиглагдсан. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад хоргын хэмжээ илүү гүехэн байв. Хүйснээс хамаарсан ялгаа нь 0.13мм буюу илэрхий ялгаатай (P<0.1) байв16. Дараагийн судалгааг судлаач Ли хийсэн ба тэрээр пахиметр ашиглахгүйгээр биомикроскоп ашиглан хоргын гүнийг хэмжсэн. Судалгаанд ±0.2 мм-ийн нарийвчлалтай Haag-Streit биомикроскоп хэрэглэн пахиметрийн үзүүлэлттэй харьцуулсан18. Судлаач 202 эрүүл Хятад хүнийг судалж үзэхэд өмнөд хоргын гүний хэмжээсийн наснаас хамаарсан шугаман регрессийн тэгшитгэлийг гаргасан нь цагаан арьстнуудынхтай ойролцоо байсан. Дээрх үр дүнг бидний болон Зангийн хэрэглэсэн аргаас өөр арга хэрэглэсэн учраас харьцуулах боломжгүй хэдий ч энэхүү судалгаа нь Хятад хүмүүсийн өмнөд хоргын гүний хэмжээс харьцангуй өөр өөр байдгийг харуулж байна. Бидэнд Зангийн 1992 онд хийсэн судалгааны арга болон үр дүнг судлах бололцоо байсангүй [19].

Зураг 1. 515 эрэгтэй, 705 эмэгтэй хүний баруун нүдний өмнөд хоргын гүнийн хэмжээс (мм)-ийн наснаас хамаарсан куб регрессийн шугам (нүдний пахиметрийн үзүүлэлт). Шугамууд нь дундаж үзүүлэлтийг 95 хувийн итгэмжийн хязгаартай илэрхийлж байна. Үргэлж шугамаар эрэгтэйчүүдийн, тасархай шугамаар эмэгтэйчүүдийн үзүүлэлтийг харуулав.

Зураг 2. Нүдний өмнөд хоргын гүнийг нүдний болон чанд авиан аргаар хэмжсэн хэмжээсийн давтамжийн гистограмм. Хэмжилтийг 920 хүний баруун нүдний эвэрлэгийн гаднах эпителээс болорын өмнөд гадаргуу хүртэлх зайг хэмжсэн болно.

Бидний судалгаа нь хүн амд суурилснаар хүн амын томоохон бүлгийн талаархи кросс сектионал зураглалыг гаргах бололцоог олгож байгаа юм. Хамгийн томоохон харьцуулж болохуйц судалгаа нь Хятадын судлаачдын эмнэлэгт суурилсан судалгаа боловч энэ нь сонголтын хувьд зөрүүтэй байсан [16].

Монголд нүдний өмнөд хоргын наснаас хамааран өөр байгаа нь цагаан арьстнууд болон эскимосуудынхтай төсөөтэй байсан ба, 10-16 насанд ямар нэг тодорхой ялгаа ажиглагдаагүй нь  нүдний тэнхлэгийн өсөлтийн зогсолтийн үеийг илтгэх ба, харин 30-60 насанд өмнөд хоргын наснаас хамаарсан нарийсал маш хүчтэй ажиглагдан, түүнээс дээш насанд өмнөд хоргын хэмжээний багасалтын эрчим буурч ирдэг байна. Нүдний өмнөд хорго наснаас хамаарсан нарийсалын бүх үеүүдийг куб регрессийн тэгшитгэл бүрэн илэрхийлж байна. Хоргын гүний нарийсал нь 30-60 насанд шугаман байсан бөгөөд, энэ насны бүлэгт регрессийн анализын дүнгээс хархад хоргын дундаж гүний дундаж хэмжээ эрэгтэй эмэгтэйчүүдийн насны бүлгүүдэд (арван насаар авсан) 0.15-0.21мм-ийн ялгаатай байв. Наснаас хамаарсан хамаарлыг тооцоолох болон таамаглах зорилгоор регрессийн тэгшитгэлийн тооцоолоход дундаж үзүүлэлт нэн шаардлагатай бөгөөд, мөн түүнчлэн 0.36 болон 0.37-той тэнцүү R2-ын утга нь хэлбэлзэлийн зөвхөн 1/3-ыг илэрхийлж байна.

Хэдийгээр төлөвлөж буй хандлагыг хүлээн зөвшөөрсөн дүгнэлт гарсан ч эдгээр дүнд болгоомжтой хандах нь зүйтэй юм. Эскимосчуудад хийсэн судалгаагаар нүдний өмнөд хоргын хэмжээсийн үзүүлэлтийн хэлбэлзэлтэй байдлын бараг 70 гаруй хувь нь нас, хүйснээс гадна маш олон хүчин зүйл нөлөөтэй байсан20 бөгөөд үүнтэй төстэй хандлага Монголчуудын бараг 80% ажиглагдсан.

Ийм их хэлбэлзэлтэй байгаа нь гадаад орчны болон хэмжилтийн алдаатай байдалтай холбоотой байж болох талтай юм. Нүдний пахиметрийн аргыг хүн амын нүдний өмнөд хоргын гүний хэмжээсийг хэмжихэд өргөн ашигладаг. Баруун болон зүүн нүдний ялгаатай шалтгаан нь пахиметрийн I болон II серийн аппаратын ялгаатай байдалтай холбоотой. Баруун зүүн нүдний хэмжилтийн ялгаа 0.018мм байв. Энэхүү алдааг аппаратын тэнхлэгийг харааны тэнхлэгтэй тэнцүүлэн каппа өнцгөөр засварласан [10,21]. Өмнөд хоргын хэмжээг пахиметр болон чанд авиан багажаар хэмжсэн үзүүлэлтүүд нь ялгаатай хирнээ хоорондоо харилцан шүтэлцээтэй байсан бөгөөд энэ нь санаандгүй бус, харин системчлэгдсэн шинжтэй байсан. Хоёр өөр аргын хэмжилтийн ялгаа нь баруун нүдэнд 0.14 мм, зүүн нүдэнд 0.18 мм байв.

Энэ нь чанд авиан багаж нь бага зэргийн даралт үүсгэснээс Нүдний өмнөд хоргын гүнийг хэмжээг багасдагтай холбоотой юм. Алдаа гархад нөлөөлж буй өөр нэг хүчин зүйл нь чанд авиан багажын загвар, хэлбэр байдаг. А загварын аппарат нь 10 MHz-ийн сигнал ашиглан нүдний тэнхлэгийн уртын хэмжээсийг хэмжих багаж юм. Эдэд нэвчих болон нарийвчлал нь хоорондоо урвуу хамааралтай. 10 MHz-ийн сигналыг 0.19 мм-ийн тэнхлэгийн, харин 50 MHz-ийн сигналыг 0.04 мм-ийн тэнхлэгийн хэмжилтүүдэд хэрэглэдэг [22].

Зураг 3. Нүдний өмнөд хоргын гүнийн дундаж үзүүлэлтийн вариац, нас болон үндэстний онцлогоос хамаарсан хамаарал. Бүх хэмжилтийг Haag-Streit загварын пахиметрээр хэмжин эвэрлэгийн зузааныг хасаж тооцсон болно. Урвуу харсан гурвалжин дүрсээр-Бельги, дөрвалжин дүрсээр-япончууд, олон өнцөгтөөр Хятад, бөөрөнхийгөөр-Монгол, гурвалжингаар Грийнландчуудыг дүрслэв.

Нүдний өмнөд хоргын гүнийг хэмжихэд өндөр давтамжтай багаж хэрэглэх шаардлагатай байдаг. Нүдний пахиметрээр хэмжсэн нүдний өмнөд хоргын гүний хэмжээг анхдагч нарийн өнцөгт глауком өвчний тархалттай холбон судалхад Хятад болон Монгол хүмүүсийн үзүүлэлт Бельги, Грийнланд болон Эскимос хүмүүсийн үзүүлэлтийн завсрын байранд байв. Зураг 3-т нүдний өмнөд хоргын хэмжээсийн нас, үндэс угсаанаас хамаарсан хамаарлыг харуулав. Европын хүн амын дунд анхдагч хаалттай өнцөгт глаукомын тархалт 0.04%-0.4% байдаг [23,24] бөгөөд өмнөд хоргын гүний хэмжээ Монголчууд (анхдагч хаалттай өнцөгт глаукомын тархалт 1.4%) болон Эскимосуудынхаас (анхдагч хаалттай өнцөгт глаукомын тархалт 2.6-5.0%) өргөн байдаг ба, эскимосчуудын нүдний өмнөд хоргын хэмжээ хамгийн нарийн байдаг байна [5,25]. Япончуудын тухайд энэхүү хөндийн хэмжээ Европчуудынхаас нарийн боловч, Монголчууд болон Хятад хүмүүстэй харьцуулахад илүү гүн [26] байдаг (Каназава, 1992, хэвлэгдээгүй тоо баримт) бөгөөд Япончуудын дундах анхдагч хаалттай өнцөгт глаукомын тархалт цагаан арьстнуудын үзүүлэлтийн дээд хэмжээгээр буюу 0.4% байсан [27]. Судалгаагаар Монголчуудын нүдний өмнөд хоргын гүний хэмжээ ерөнхийдөө нарийн байсан бөгөөд энэ нь наснаас хамааран улам бүр нарийн –гүехэн болж байсан нь өөр судлаачдын Европын [28], Хятад [16], Эскимос [13] хүмүүст хийгдсэн судалгааны үр дүнтэй адил байв. Энэ нь нүдний өмнөд хоргын гүний хэмжээс болон хүн амын дундах анхдагч нарийн өнцөгт глауком өвчний хооронд нийтлэг хамааралтай болохыг харуулж байна. Тиймээс ч нүдний өмнөд хоргын өнцөг хамгийн нарийн болох Монгол угсааны настай эмэгтэйчүүд анхдагч нарийн өнцөгт глауком өвчнөөр өвчлөх эрсдэл өндөртэй [2,3,29] байдаг байна.

Тайваны хөдөө нутгуудад хийгдсэн судалгаагаар чанд авиан шинжилгээг анхдагч нарийн өнцөгт глауком өвчнийг эрт илрүүлэх зорилгоор нүдний өмнөд хоргын гүнийг хэмжиж ашиглах боломжтой болох нь тогтоогдсон. Анхдагч хаалттай өнцөгт глаукомын тархалтыг тогтоох зорилгоор нүдний өмнөд хоргын гүнийг хэмжих нь ашигтай ч, нөгөөтэйгүүр хэтэрхий энгийн байх нь алдаагүй бодит хэмжилт хийхэд саад учруулна хэмээн үздэг. Оношийг клиник үзлэгээр, мөн гониоскопи, нүдний дотоод даралтыг хэмжих, харааны диск болон талбайг шалгах зэргээр баталгаажуулах шаардлагатай.

Нүдний багажийн шинжилгээ болон чанд авиан шинжилгээнүүдээр нэлээд ялгаатай үзүүлэлт гарсан. Үүнээс үзэхэд чанд авиан шинжилгээг урьдчилан сэргийлэх зорилгоор ашигласан тохиолдолд өөр аргуудыг давхар хэрэглэх шаардлагатай нь харагдаж байна.

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Хянасан: Анагаах ухааны доктор Э.Санжаа


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1435
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК