Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2010, 2(08)
Манай нүд судлалын салбарт чанд авианы (ЭХО) оношилгоо нэвтэрсэн нь
( Лекц )

Э.Санжаа (Ph.D), С.Удвал

“Орбит” хувийн эмнэлэг

 

1971 онд Эрүүлийг Хамгаалах Яамны эм багаж төхөөрөмжийн гадаад захиалгаар Ленинград хотын эмнэлгийн багаж аппаратын үйлдвэрт хийсэн эхоофтальмограф Эхо-21 нэртэй аппарат хүлээн авч УКТ эмнэлгийн нүдний кабинетад байрлуулан нүдний өвчний онош зүйд хэрэглэж эхэлсэн юм. Э.Довдон эмч бид хоёр ном сэтгүүлээр багшлуулан эхо аппаратынхаа зохион байгуулалт үйл ажиллагаатай танилцаж нүдний эхобиометри болон торлог цөцгийн эмгэгшил, хууралт, нүдний доторхи гадна биет, хавдрыг оношлох боломжтой болсон. Тэр үед бусад мэргэжлээр чанд авианы оношилгоо хийгддэггүй аппарат төхөөрөмж ч ирээгүй байсан цаг. Олон мэргэжлийн эмч нар ирж “далдыг харагч” ид шидтэн бий болсон мэт үзэж сонирхож байж билээ.

Чанд авианы Эхо-21 аппаратыг нүдний өвчний онош зүйд идэвхитэй хэргэлэн сайн үр дүнд хүрч байсны дээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан Б. Цэенпил, М.Алтанхүү нарын судалгаа шинжилгээний ажилд хэрэглэсэн юм. Эхо – 21 аппарат нь “А” аргачлалаар ажилладаг шугаман хэмжигдэхүүнт төхөөрөмж юм. Аппаратын зохион байгуулалт үйл ажиллагаа нь одоогийн В, С аргаар ажилладаг аппаратаас хоцрогдохгүй байсан боловч ажиллагааны үндсэн зарчим нь ижил юм. Эхо – 21 аппарат нь 50*35 см хэмжээтэй, 7-8 кг жинтэй зөөврийн байдлаар хэрэглэж болох авсаархан аппарат байлаа. Чанд авиа үүсгэх зонд (сэтгүүр) нь бүдүүвтэр үзэгний дайтай, хушуу нь 5 мм диаметртэй, 5-10 Мгц-ээр ажилладаг. Зондын их биед талстаар дүүрсэн байх агаад түүн дээр хувьсах гүйдлийн богино багцыг дамжуулахад хатуу биесийн талстууд чичирхийлэн хөдөлж энэ механик хөдөлгөөн зондын хушуунд байрлах пьезопластинк-д үйлчлэн түүн дээр эдийн нягтрал хувирал явагдаж, хүний сонсох босго хэмжээнээс асар өндөр 1.5-2.0*104 -109 Гц-ийн давтамжтай чанд авиа үүснэ. Зондын хушуугаар гарсан чанд авиа нь янз бүрийн нягтаршилтай орчинд нэвтрэн тархахдаа ойлтууд үүсгэнэ. Үүнийг эхо сигнал гэх бөгөөд энэхүү сигналыг (дохиог) аппаратын өөр нэг пьезопластинк-д хүлээн авч хувирган дэлгэцэн дээр шугаман бичлэг болгож гаргадаг. Хэмжээ нь ММ-ийн 1/10-р хэмжигдэнэ.

Торон бүрхүүлийн хууралтын бичлэг сум заасан дохио торлог хуурлыг илэрхийлсэн байна.

Эхо-21 аппаратыг 5 жил орчим ажиллуулахдаа нийт 3000 гаруй өвчтөн үзэж онош тогтооход ашигласан юм. Нүдний өвчний эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зарим үзүүлэлтийг хавсарган танилцуулав.

Нүдний эндокрин офтальмопатийн үед түүний нэг хэлбэр болох эндокриныг миопатийг хэмжих оношлох аргыг үзүүлвэл:

Анагаах ухааны доктор Б.Цэенпил бид хамтран 1988 онд эрүүл хүмүүс ба глауком өвчтэй хүмүүсийн нүдний эхо биометрийн шинжилгээ хийж нүдний дотоод бүтцийн параметрийг тодорхойлсон.

Хүснэгт 1-ээс үзэхэд эрүүл нүдний параметр хэмжээ нь бусад судлаачдын А.П. Нестеров, М.С. Фёдоров нарын дундаж үзүүлэлттэй ижил байхад хаалттай өнцөгт глаукомд өмнө хорго бага, болор зузаан байна.

Анагаах ухааны доктор кл.профессор М.Алтанхүүтэй хамтран 1989 онд уураг бүрхүүлийг бэхжүүлэх мэс заслын өмнө ба дараах нүдний дагуу тэнхлэгийн уртыг шинжлэх үр дүнг гаргасан (хүснэгт №2).

Уураг бүрхүүлийг бэхжүүлэх мэс заслын дараах 6 сард давтан хийсэн судалгаагаар үзэхэд Пивовалзов Приставкогийн мэс засалд нүдийг дагуу тэнхлэг 26,1±0,1 байсан бол мэс заслын дараа 25,6±12 (р=0,0001) Снайдер томпсоны мэс засалд нүдний дагуу тэнхлэг 26,2±0,17 байсан бол мэс заслын дараа 26,1±0,17 (р=0,05) болсон. Бидний аргачлалаар склер бэхжүүлэхэд мэс заслын өмнө 28,26±0,4 байсан бол мэс заслын дараа 27,7±0,4 (р=0,05) болсон байна.

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Хянасан: Анагаах ухааны доктор Т.Булган


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1407
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК