Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1999, 4(109)
Хүүхдийн ясны идээт үрэвслийн үеийн дархлааны байдал
( Судалгааны өгүүлэл )

Г.Батбаатар, Б.Баярт, Б.Гоош

Анагаах Ухааны Их Сургууль

 
Абстракт

Immunological status was studied 73 patients, aged 0-16 years, with hematogenous osteomyelitis. Routine immunologi­cal tests re leaved some abnormality in all patients. We was determine immunological features such as number of lympho­cyte and their subsets, level of serum immunoglobulin A, M and G and activity of neutrophil phagocytosis. Our finding indicated that cell immunity and neutrophil activity was decreased more than humoral immunocorrection before or during specific therapy of specific therapy  to osteornyelitis according to immunomonitoring.

Pp 12-13, Tables 3, Pictures 3, References 8

Ясны идээт үрэвсэл нь (ЯИҮ) хүүхдийн мэс заслын практикт злбэг тохиолддог эмгэг (1.4) бөгөөд В.С.Косонов (1974), П.Г.Сягайло (1989) нарын судалгаагаар хүүхдийн мэс заслын өвчлөл дотор 8.6-12%-ийг эзэлдэг. Манайд хийсэн судалгаагаар ерөнхий мэс заслын өвчлөлийн дотор 2.24-8.9%-ийг эзэлж бйана (1).

1997-1998 онд ЭНЭШТ-ийн мэс заслын тасагт энэ эмгэгээр өвдсөн 231 өвчтөн эмчлүүлсэн нь урьд жилүүдийн дунджаас 8.3-10 хүртэл хувиар нэмэгдсэн байна. Дээрх тохиолдлын 122 (52.9%) нь ясны идээт цочмог үрэвсэл (ЯИЦҮ), 109 (47.1%) нь ясны идээт архаг үрэвсэлтэй (ЯИАҮ) байсан нь ерөнхий мэс заслын өвчлөлийн 6.7-8.3%-ийг эзэлж байгаа юм.

ЯИҮ-ийн шалтгаан судлагдсан боловч түүний эмгэг жам нь өдгөө болтол бүрэн гүйцэд тогтоогдоогүй байна (1.4.5). Ясны эдийн өөрчлөлт нь дархлааны үйл ажиллагааны хямрал дэзр үндэслэн аутоиммун урвалаар явагддаг гэж судлаачид үзэж буй (4.5.8) бөгөөд энэ эмгэгийн үед дархлаа үйл ялангуяа эсийн дархлааны хямрал давамгайлан илэрдэг болохыг тогтоожзэ (4.5.6.7). Энэ нь ЯИҮ-ийн үед дархлааны түвшин тогтоох шинжипгээ зайлшгүй хийж байхын чухлыг илтгэж байна.

Бидний судалгааны гол зорилго бол ЯИҮ –ийг үеийн дархлааны үзүүлэлтүүд өвчний үе шат, эмнэлзүйн хэлбэрээс хэрхэн хамаарч буйг тогтоох, улмаар мэс засал эмчилгээний үед дархлаа- хяналт явуулах арга зүйг боловсруулахад оршино.

Судалгааны материал аргазүй: Судалгаанд 1997-1993 онуудад ЭНЭШТ-ийн мзс заслын тасагг хэвгэж эмчлүүлсэн (эмнэлзүй, рентген лабораторийн шинжилгээгээр онош нь батлагдсан) 0-14 насны нийт 73 өвчтөн хамрагдсан. Эдгээр өвчтөний 41 (56.2%) нь ЯИЦҮ, 32 (43.8%) нь ЯИАҮ-тэй байсан. Дээрх өвчтөнүүдэд дархлааны I түвшингийн шинжилгээг хагалгааны өмнө, хагалгааны дараах эрт үед (3-7 хоног), хагалгааны дараах хожуу үед (14-21 хоног) давтан хийсэн юм. Үүнд; Т ба В лимфоцит эсийн too, Т эсийн дэд бүлзг (Тх- туслагч, Тс-дарангуйлагч), ийлдсийн иммуноглобулин (IgA, М, G), нейтрофилийн залгих идэвхийг (залгилтын тоо-ЗТ, залгилтын индекс-ЗИ) тус тус тодорхойлж (3), 0-16 насны хүүхдийн эсийн болон шингэний дархлааны хэвийн үзүүлэлтийг (2) хяналтын бүлэг болгон авлаа.

Судалгааны үр дүн, хэлцэмж. Судалгаанд хамрагдсан өвчтөний 68.5% (50) нь эрэгтэй, 31.5% (23) нь эмэгтэй байв. Нийт өвчтөнийг насаар нь ангилж 1-р хүснэгтэнд  үзүүллээ.

Хүснэгтээс харахад 5-16 насны хүүхдүүд уг эмгэгээр илүү (68.4-78.1%) өвдсөн нь энэ насны хүүхдүүдийн хөдөлгөөн  (ихэнх нь эрэгтэй хүүхэд), аливаад өртөх боломж зэрэг насны онцлог той холбоотой байж болох юм. ЯИҮ –ийн үед дархлааны үзүүлжлтүүд хэрхэн өөрчлөгдөж буйг давлагаа хэмжээтэй (Mm) харьцуулан 2-р хүснэгтэд харуулав.

Хүснэгтээс харахад уг эмгэгийн үед дархлааны үзүүлэлтүүд нилээд өөрчлөгджээ. Тухайлбал, эсийн дархлааны үзүүлэлт  болох Т эсийн тоо бага зэрэг буурсан боловч энэ нь үнэн магадтай ялгаа биш юм. Харин Тх эсийн тоо ихээхэн буурсан (Р<0.001) ба Тс эсийн тоо нэлээд хэмжээгээр нэмэгдсэн нь (Р<0.001)  дархлааны идэвхийг илтгэгч гол үзүүлэлтийн нэг Тх/Тс харьцаа багасахад нөлөөлжээ. (Р<0.001). энэ нь уг эмгэгийн үед эсийн дархлаа гэмтдэгийг илтгэж байна. Шингэний дархлааны талаас В тоо нилээд нэмэгдмэн (Р<0.05) боловч ийлдсийн иммуноглобулинууд lgA M G бүгд буурсан (Р<0.05) байгаа нийлэгшилт нь В эмийн идэвхээс хамаардаггүй болох нь харагдлаа. Хүний биеийн анхдагч залгиур эсүүд болох неофрофилийн залгих идэвхийг үнэлэх ЗТ болон ЗИ нь хяналтын бүлэгтэй харьцуулахал бага боловч үнэн магадтай (Р<0.05) буурсан байна.

Энэ бүгдээс дүгнэхэд ЯИҮ-ийн үед дархлааны эсийн, шингэний болон залгиур эсийн тогтолцоо тодорхой хэмжээгээр гэмтдэг, ялангуяа эсийн ба шингэний дархлааны хямрал давамгайлан илэрдэг.

Харин нас болон хүйсийн хооронд үнэн магадтай зөрөө ажиглагдсангүй.

ЯИҮ-ийн эмнэлзүйн хэлбэрүүдийн үед дархлааны үзүүлэлт хэрхэн өөрчлөгдөж буйг хяналтын бүлэгтэй харьцуулан 3-р хүснэгтэнд үзүүлэв. Энд ЯИЦҮ-ийн үед Т эс болон Тх эсийн тоо илүү ихээр буурч, (р<0.001) үүнтэй холбоотой Тх/Тс эсийн харьцаа мөн хэмжээгээр багасчээ (р<0.05). Тс ба В эсийн хувьд өвчний хэлбэрүүдийн хооронд онцын зөрөөгүй байна. Харин хяналтын бүлэгтэй харьцуулахад нэмэгджээ. Ийлдсийн IgA, igG-ийн түвшин ЯИЦҮ-ийн үед илүү буурч (р<0.05) байгаа боловч ЯИАҮ-ийн үөд харьцангуй бага өөрчлөгдсөн байна. Харин igМ нь өвчний эмнэлзүйн хэлбэрүүдээс хамааралгүйгээр буурсан нь ажиглагдлаа. Нейтрофилийн ЗТ ЯИЦҮ-ийн үед илүү буурсан (р<0.05), харин ЗИ иь эмнэлзүйн хэлбэрүүдийн хувьд онцын зөрөөгүй байна. Энэ нь ЯИЦҮ-ийн үед залгих идэвхитэй эсийн тоо буурдаг боловч нэг эсийн залгих идэвхийн хувьд ялгаагүй гэсэн үг юм.

ЯИЦҮ-ийн үед ЯИАҮ-тэй харьцуулахад дархлаа тогтолцоо илүүтэй хямарч байгаа нь өвчин үүсгэгч цусны хоригийг богино хугацаанд нэвтрэн ясны шимт хэсгийг гэмтээснээр дархлааны эсүүдийн үүсэл, ялгаран хөгжил дарангуйлагдсантай (6.8) холбоотой байж болно. Т эсийн үйл ажиллагаа болон залгиур эсийн идэвх дарангуйлагдсан тохиолдолд аливаа эмгэг архаг ужиг хэлбэрт шилжих үчдсэн нөхцөл болдгийг судлаачид нэгэнт тогтоосон (5). ЯИЦҮ-ийн үед дархлаа тогтолцоо их хэмжээгээр гэмтэж байгаа нь түүний архаг, ужиг хэлбэрт шилжих нөхцөл бүрдсэнийг илтгэх ба энэ эмгэгийн үед дархлаа засан сэргээх эмчилгээний хэлбэрийг зөв сонгон хэрэглэх зайлшгүй шаардлагатай болохыг илэрхийлж байна.

буурчээ. Ийлдсийн IgG, IgM ба нейтрофилийн ЗТ. ЗИ зэрэг үзүүлэлтүүдийн талаас онцын зөрөө гарсангүй. Үүнээс харахад, хагалгааны шарх болон үнтуулах, мэдээгүйжүүлэх эмийн нөлөөгөөр дархлааны зсүүдийн үйл ажиллагаа илт дарангуйлагдаж харин Тс эс идэвхждэг ажээ. XX үед дархлааны үзүүлэлтүүд эргэн сэргэх хандлага байгаа боловч хэвийн болтол бүрэн сэргээгүй нь үрэвсэл бүрэн намжаагүй, дахин идэвхижих боломжтойг илтгэж байж болно. Иймд уг эмгэгийн үед дархлаа засан сэргээх эмчилгээг хийх нь үрэвслийг бүрэн намдааж эдгэрэлтийг түргэсгэх ач холбогдолтой юм.

Тайлбар: ХӨ-хагалгааны өмнө: хэ-хагалгааны дараах эрт үе /3-7 хоног/: ХХ-хагалгааны дараах хожуу үе /14-21 хоног/, босоо тэнхлэгт үзүүлэлтүүдийн тоон утгыг, хэвтээ тэнхлэгт эсийн дархаалын үзүүлэлтүүдийг үзүүлэв

Судалгаанд хамрагдсан нийт өвчтөнд хагалгааны өмнө (ХӨ), хагалгааны дараах зрт үед (ХЭ) (3-7 хоногт ) мөн хагалгааны дараах хожуу үед (XX) (14-21 хоногт) дархлааны түвшин тогтоох шинжилгээг давтан хийсэн болно. ХЭ үед Т зс болон Тх эсийн тоо ХӨ үетэй харьцуулахад буурсан (ХӨ үед Т-54.81±1.28, Тх-38.81 ±1.09, ХЭ үед 7-52.2±2.27, Ьх-35.06±1.84 р<0.05) ба харин XX үед эдгээр нь нэмэгджзэ (XX үед Т-56.44±1.6, Тх-41.44 ± 0.8 р<0.05) (1-р зураг).

В лимфоцит болон Тс эсийн тоо ХЭ үед ХӨ үеийнхтэй харьцуулахад нэмэгдсэн (ХӨ үед В-13 18±0.79, Ts 16.21 ±0,55, ХЭ үед В-16.2±1.06, Ts-17.13.t0.97 рКО.05, р2>0.05) ба Тх/ Тс зсийн харьцаа ХЭ үед ХӨ үетэй харьцуулахад буурсан байна (ХӨ -2.39±0.089, X3-2.12i0.12 р<0.05).

Харин XX үед ТхЯс эсийн харьцаа эргэн сэргэх (2.29±0.12 р<0.05) хандлагатай байгаа нь ажиглагдлаа. Ийлдсийн IgA-ийн түвшин ХЭ үед бага зэрэг нэмэгдээд (2-р зураг) (ХӨ 1.85±0.007, ХЭ 2.011+0.1, XX 1.93±0.15 р<0.05) XX үед дахин буурчээ. Ийлдсийн lgG, lgM ба нейтрофилийн ЗТ. ТИ зэрэг үзүүүлэлтүүдийн талаас онцын, зөрөө гарсангүй. Үүнээс харахад хагалгааны шарх болон, унтуулах мэдээгүйжүүлэх эмийн нөлөөгөөр дархлааны эсүүдийн үйл ажиллагааны илт дарангуйлагдаж харин Тс эс идэвждэг ажээ. ХХ үед дархлааны үзүүлэлтүүд эргэн сэргэх хандлагатай байгаа боловч хэвийн болтол бүрэн сэргээгүй үрэвсэл бүрэн намжаагүй, дахин идэвхижих боломжтойг илтгэж байж болно. Иймд уг эмгэгийн үед дархлаа засан сэргээх эмчилгээг хийх нь үрэвслийг бүрэн намдааж эдгэрэлтийг түргэсгэх ач холыогдолтой юм.

Дүгнэлт

  1. ЯИ-ийн үед дархлааны эсийн, шингэний болон залгиур эсийн тогтолцоо тодорхой хэмжээгээр гэмтдэг, ялангуяа эсийн ба шингэний дархлааны хямрал давамгайлан илэрдэг ажээ. Иймд энэ эмгэгийн үед дархлааны түвшин тогтоох шинжилгээг хийх нь өвчтөний биеийн байдлыг үнэлэх, эмчилгээг хянахад ач холбогдолтой.
  2. ЯИЦҮ-ийн үөд дархлаа тогтолцоо илүү гэмтэж байгаа нь түүний архаг, ужиг хэлбэрт шилжихэд нөлөөлөх хүчин зүйлийн нэг байж болох юм.
  3. Хагалгааны дараах хожуу үед эмнэлзүйн шинжүүд арилсан ч дархлааны үзүүлэлтүүд хэвийн болтол эргэн сэргээгүй нь үрэвсэл бүрэн намжаагүйг, энэ эмгэгийн үед дархлаа засан сэргээх эмчилгээ хийх шаардлагатайг харуулж байна.

 

Ном зүй

1.Д.Авирмэд \\\\\\\"Хүүхдэд тохиолдох остеомиелит\\\\\\\". (1997)
2.Д.Алтанцэцэг \\\\\\\"Шенлейн-Генохын өвчний дархлааны байдал\\\\\\\" АУ-ны магистрын дипломын төсөл, (1998)
3.Б.Баярт \\\\\\\' Монгол хүний дархлааны хэвийн үзүүлэлт ба хэсэг газрын дархпаа зүгшрүүлэг\\\\\\\" АУ-ны докторын автореф. (1998)
4.Splindler Т. Huenges R. Норре JE. Acute hematogenous osteomy¬elitis in childhood-correlation of clinical aspects, diagnostic parameters, therapy and prognosis. Klin, Pediatr. (1998). 210(2): 56-60,
5,AsensiAV. Cart JA. Maradona Hudalgo JA et al. Immunological changes in chronic osteomyelitis. An. Med. Interna 9(11): (1992). 526-30,
6 Bernhard S. Uwe B. Chrictiphor J et al. Impairment of specific host defenso mechanisms in patients with chronic osteomyelitis. J.Trauma (1991J. 31(1):63-73,
7.Frank V. Alusio S. Sean P. Asute hematogenous osteomyelitis of a closed fracture with chronic superinfection. Ci. Orihped. Related Reseach. (1996) rp. 325: pp. 239-244,
8.Susan Stott N. Lewis E et al. Acute hematogenous osteomyelitis. CI. Orthopaed. Related Redeach (1995) PV. 317:219-22,
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Н.Мөнхтүвшин


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2133
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК