Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1999, 4(109)
Ясны идээт үрэвсэлтэй өвчтөний ийлдсэн дэх зарим антигены эсрэг үүссэн lgG –г Elisa аргаар тодорхойлсон нь
( Судалгааны өгүүлэл )

Г. Батбаатар, Б. Баярт, Б. Гоош

Анагаах ухааны их сургууль

 
Абстракт

Purified Siaphilocosous aureus S209 Protein, Brucella JA1 antigen and 26 Kda recombinant micobacterium were used as antigens in an enzyme linked immunisorbent assay (ELISA) that detected IGG antibodies in an 57 patients with osteomyelifs. Of these 21 (36,8%) patients were with acute hematogenous osfeornielits and 36 (64,2%) cation's wexa with chronic he­matogenous osteomieiits. The mean age was 11,3 years (range 7-15). Of the resulting 57 patients included in the study 30 patients (52,6%) had detected IgG antibodies against for Siaphilocoscus aureus S209 Protein, 14 had (24,5%) Brucella JA1 antigen, 6 had (10,5%) 26 Kda recombinant Mycobacte­rium. We suggest that me antibody to these antigens ELISA could be used as a valuable complement to other serological assays in diagnosing etiological agents of osteomieiits, Be­cause ELISA is high sensitivity and spesificity.

Мэс заслын эмгэгүүдийн дотроос ясны идээт үрэвсэл /ЯИҮ/ цөөнгүй тохиолддог /1.7/. Энэ эмгэгийн эмчлэх нэг чухал нөхцөл бол үүсгэгчийг зөв тогтоож, түүний эсрэг өвөрмөц эмчилгзэ хийх явдал билээ.

Гадаадын олон судлаачдын тодорхойлсноор ЯИҮ нь голчлон цөөн Staphiсococcus-p /1/ цөөн тохиолдолд Strepto­coccus, Diplococcns мөн Mycobacterium8 Brucella-aap үүсдэг /3.4.5/ болохыг тэмдэглэсэн байна. Хегжиж буй орнуудад Mycobacterium, Brucella-aap үүссэн ЯИҮ-ийн эзлэх хувь өндөр байдаг нь /3.4/ эдгээр орнуудад дээрх халдвар ихээхэн тархмал байдагтай холбоотой байж болно.

Өвчин үүсгэгчийг илрүүлдэг бактериологийн шинжилгээний уламжлалт аргаар ЯИҮ -ийн 34.5%-д нь ямар нэг үүсгэгч тодорхойлоогүй /2.4/ байна. Сүүлийн үед тодорхой антигены эсрэг үүссэн эсрэг биеийг тодорхойлох серологийн аргыг ашиглан өвчин үүсгэгчийг оновчтой илрүүлэх болжээ.

Энэхүү судалгааны зорилго бол ЯИҮ-тзй өвчтөний ийлдсэнд ELISA /Enzyme-Linked Immunosorbent Assay/ аргаар зарим антигены /Staphilococcus aureus S209P, Bru­cella JA1; 26Kda рекомбинант mycobacterium/ эсрэг үүссэн IgG- Төвшинг тодорхойлж, өвчин үүсгэгчийг илрүүлэх боломжийг эрэлхийлэх ба үр дүнг бактериологийн уламжпалт аргатай харьцуулж үзэх байлаа.

Судалгааны материал, арга : Бидний судалгаанд ЭНЭШТөвийн мэс заслын тасагт хэвтэж эмчлүүлж байсан ренттен, эл судлал, эмнэлзүйн шинжилгээ онош нь батлагдсан, ясны идээт цочмог үрэвсэлтзй /ЯИЦҮ/ 21 / 36.8%/, ясны идээт архаг үрэвсэлтэй 36 /63.2%/ 7-15 насны нийт 57 өвчтөн хамрагдав.

Өвчтөний захын цуснаас авсан 2 мл цусыг хурилдуурт эргүүлэн эсийг тунгааж, 1мл ийлдсийг хөлдөөн /-70 хэмд/ хадгалсан,

Еlisa. ELISA -г Engwall-Perimann-ы /6/ хувилбараар БНСУ-н Йонсейн

Их Сургуулийн Анагаахын Коллежийн Микробиологи Иммунологийн тэнхмийн эрдэм шинжилгээний лабораторт хийж гүйцэтгэсэн болно. Бид Staph Aureus S209P, Brucella JA1, .26 Kda рекомбинат  Mycobacterium тус бүр 100 мкл-ийг урвалын самбарт М129B; Dynatech, Plochingen, West Germany/ хийж, 4 C хэмд 16 цаг Болгоод 0.05%-ийн P8S /Phosphate buffered saline, pH-76-ээр 3 удаа угааж, 1x300 шингэлсэн 100 мкм өвчтөний  ийлдсийг хийж, 37 хэмд 1 цагт тавьсны дараа 3 удаа угааж, 1:20000 шингэлсэн 100 мкл хүний LgG-ийн эсрэг-ийлдэс /HRD. AntiHuman IgG/ хийн 37 хэмд 1 цаг тавив. Дараа нь 100 мкл субстрат /OPD 10 мг, Н2О210 мкл/ нэмж, 15 минут харанхуй орчинд үйлчлүүлэн 2.5 И хүхрийн хүчлээр урвалыг зогсоон бэхжүүлсэн. Titertek Multiskan / Flow Laboratories, Irvine, Scotland/ автомат машинаар 1=490 nm, !2 = 650 nrn долгионы уртад үр дүнг тооцов. Эерэг хяналт бопгон 1:150 шингэлсэн Brucella JA1, 1:100 шилгэлсэн Starh. Aureus S209P болон 26 Kda рекомбинант Mycobacterium тус бүр 100 мкл-ийг авч ийлдэс бүрт тодорхойллоо.

Үр дүн; Судалгааны үр дүнг хяналтын солбицох урвалтай харьцуулан гэрлийн няггын зөрүүгээр тооцон гаргаж 1-р зурагт харууллаа. Зургаас   харвал нийт

шинжилсэн ийлдэсний 30 буюу 52.6% нь S209P уурагг / зерэг босго OD=0.690/(  14 буюу 24.5% нь Brucella JA 1 антигенид /эерзг босго 00=0.950/, 6 буюу 10.5 % нь Мусо-bacterium-д /эсрэг босго 00=0.999/ тус тус эерэг солбицох урвалд орсон байна.

Бусад судлаачдын тогтоосноор өвчин үүсгэгчийг тодорхойлдог бактериологийн шинжилгээний уламжлалт аргаар ЯИҮ-ийн үүсгэгчийг тэр бүр зөв илрүүлж чадцаггүй байна /2.4/. Бид ЭНЭШТ-ийн мэс заслын тасагт хэвтэж эмчлүүлж байсан ЯИҮ-тзй 103 өвчтөнд судалгаа хийж үзэхэд тэдгээрийн 38-д мь /36.3%/ уламжлалт бактериологийн аргаар үүсгэгчийг тодорхойлсон байлаа. Үлдсэн 65 тохиолдол нь /63.1%/ ямар нянгаар үүссэн болохыг тодорхойлолгүйгээр эмчилсэн байлаа. Өвчин үүсгэгчийг тодорхойлсон 38 тохиолдлын 23-д /60.5%/ Staphilococcus /10-д нь Staph.aureus, 13-д нь Staph. Epidermkidis/, 14-д нь /36.8%/ E.coli-ийн холимог халдвар илэрсэн байна. Бидний энэ судалгаанд хамрагдсан 57 өвчтөний зевхөн 22-д нъ /38,6%/ үүсгэгчийг уламжлалт аргаар тодорхойлсноос 15-д нь /68.2%/ Staphilococcus илэрчээ. ELISA-ийн сорилоор энз 15 өвчтений ийлдэс бүгд 5209Р-тэй хүчтзй солбицох урвалд орсон байлаа.

Судалгаанд хамрагдсан ийлдсний 52.6 % нь Staphi!ococcus-Tb 24.5% нь Brucella-д 10.5% нь Mycobacte-riurn-д эерэг урвал үзүүлсэн. Bruceiia-д эерэг урвал үзүүлсзн 6 тохиолдлын 2 /33.3%/ нь S209P антигентай давхар зерэг солбицох урвалд орсон. Энэ нь уг эмгэг Staphilococcus-оор үүссэн байж болохыг илтгэх ба үүний зэрэгцээ Myco­bacterium болон Brucella-aap халдварласныг харуулж байна. Харин Brucella-д эерэг урвал үзүүлсэн үлдсэн 10 буюу Mycobacterium-д эерэг урвал үзүүлсэн 4 тохиолдол нь Staphilococcus-aap үүссэн байх боломжгүй бөгеөд зөвхөн дээрх 2 үүсгэгч эсрэг үүссэн эсрэг биеийг маш өндөр нарийвчлалтай тогтоодог арга.

Эндээс харахад манайд тохиолдож буй ЯИҮ-ийн тодорхой хувь нь Brucella ба Mycobacteriumaac үүсдзг болохыг үгүйсгэх аргагүй юм. Бидний энэ судалгааны дун гадаадын зарим судлаачдын үр дүнтэй ерөнхийдеө дүйж байна. Тухайлбал, Газрын Дундад Тзнгисийн орнуудад хийсэн судалгаагаар остеомиелитийн 219 тохиолдлын 105 /48%/ иь Brucella-aac, 72 /33%/ иь идээлүүлзгч нянгаас үлдсэн 42 /19%/ нь тохиолдол нь Mycobacterium -аас үүссэн байжээ 14/. Энэ судалгаагаар Brucella-aac үүссэн 105 тохиолдлын 24 нь /22.9%/ урьд нь бруцеллёзоор өвдөж байсан, Mycobacterium-aac үүссэн 42 тохиолдлын 14 нь / 33.3 %/ сүрьеэгээр өвдсөн буюу халдварласан, идээлүүлэгч нянгаас үүссэн 72 тохиолдлын 15 нь /20.1%/ арьсны болон шээс бэлгийн замын Staphilococcus-аас халдварласан байжээ. Харин манай судалгаанд хамрагдсан өвчтөний аль нь ч урьд нь Mycobacterium болон Brucel!a-aac халдварласан гэх өгүүлэмж байхгүй буюу урьд оношилж байгаагүй нь бидний сонирхлыг зүй ёсоор татаж байна. Хөгжиж буй орнуудад ЯИҮ -ийн 10% орчим нь Mycobacte­rium-ийн «шалтгаантай байдаг /3.4.8/ гэсэн судалгаанаас харахад манайд тохиолдож буй ЯИҮ-ийн тодорхой хувь нь мөн энэ нянгаас үүсдэг болохыг үгүйсгэх аргагүй юм.

ELISA нь Staphilococcus-т халдварт болон бусад үүсгэгчийг тодорхойлох өвөрмөц арга биш боловч тухайн үүсгэгчийн эсрэг үүссэн эсрэг биеийг маш нарийвчлалтай мэдрэг тодорхойлдог учраас ЯИҮ ~ийн үүсгэгчийн эсрэг үүссэн эсрэг биеийг орчин үеийн өндөр мэдрэг энэ аргаар тодорхойлж үүсгэгчийг зөв тогтоох 1шаардлагатайг знэхүү судалгаа харуулж байна.

Дүгнэлт

1.Судалгаанд хамрагдсан ийлдэсний 24.5 % нь Bru-cella-д, 10.5% нь Mycobacterium-д эерэг урвал үзүүлсэн дүнгээс харахад манайд тохиолдож буй ЯИҮ-ийн тодорхой хувь нь Brucella болон Mycobacterium-aac үүсдэгийг илтгэж байна.

  1. ELISA нь үүсгэгчийн эсрэг үүссэн эсрэг биеийг өндөр нарийвчлалтай тодорхойлдог учир үүсгэгчийг энэ аргаар тогтоох боломжтой.
  2. Өвчин үүсгэгчийг тодорхойлдог уламжлалт бактериологийн аргаас ELISA нь илүү мэдрэг арга учир манай клиникийн лабораториудад өргөн хэрэглэж өвчнийг оношлох, ялган оношлоход ашиглах нь зүйтэй.
Ном зүй

1.Авирмэд Д, .Хүүхдэд тохиолдох остеомиалит. (1937) Улаанбаатар. с.6-11
2.Ванеева Н.П, Ястребова Н.Е.Цветкова, Н.Ви др Выявлениэ антителк тейхоевым остеомиөлитом.Жyp. Микроб Эпидем Иммугол 1985:1 с.49-51
3.Cassim M.Igram Scott G.Petnt Alypical Mycobacterial Vertebral Osteomielits in an immunocompetent patiet Orthopedics Feb /1991 20.2 pp, 163.6/
4. colmonero JD ME Jimenez – Mejias et al Pyogenic, Tuberculous and brucellar vertebral osteomielitis a descriptive and comparative study of 219 cases Annals of the rheumatic Diseases 1991 56 pp 709 - 15
5.Vusel Tasdan M Aiikasifoglu et at. Brucella osteomlielits of the calcanous. The
Ped Infect Dis.J Juk 1998 177 pp 664-665
6.Chistensson B, FJ Fehrenbash et at A new serological assay aurELISA III. Quantitation of specific antibodies by Enzyme-labeled ant irnrauno^lc-bulin in anfigencoated tubes. J. Immunol. 109: pp. 129-\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\'!35
7 .Chistonsson B, FJ Fahrenhash ei ai. A new serological assay for Stephilocaccus aureus Infection; Detection of IGG anybodies to S. auireus lipase with an ELISA. Ths J.oi infect Disease (j) 985)4 52. pp.286-290
8.Реггоne C, Saba J et al. Pyogenic and Tuberculous sponclilodis\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\'dcis (ver¬tebra osteomyelits) in 00 adult patients. Clin. Infect Dis. (1994): 19: pp.746-50
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Г.Жамба


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1255
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК