Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1999, 4(109)
Улаанбаатар хотын 0-16 насны эрүүл хүүхдийн цусны гемоглобин, улаан эс, өнгө илтгэгч торлогт эс гемоглобин улаан эсийн тунах хурд зэрэг үзүүлэлтүүдийн лавламж хэмжээ
( Судалгааны өгүүлэл )

Д. Энэбиш, Ш.Оросоо, Ч.Оюунцэцэг

Анагаах Ухааны Их Сургууль, Эх нялхсын эрдэм шинжилгээний төв

 
Абстракт

In the study on determination of reference values of haemo­globin, erythrocyte, leukocyte, erythrocyte sedimentation rate, and reticulocyte, haemotocrit in periferal blood samples from mongolian healthy children aged 0-16 were infolled 2300 chil­dren from Ulaanbaatar city.

Цүсны гемограммын үзүүлэлтүүд нь бие махбодын өвчин эсэргүүцэх чадвар, дархлаа, цусны тогтолцооны үйл ажиллагааг илэрхийлнэ /3/.

Цусны элементүүдийн бие махбодийн дотоод орчны өөрчлөлтийг маш нарийн тусган харуулдаг учраас эмчийн өдөр тутмын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой мэдээлэл өгдөг.

Сүүлийн жилүүдэд янз бүрийн шалтгаант цус багадалт харьцангуй их боллоо /6/. Цус багадалтыг оношлох, эмчлэх, эмчилгээний үр дүнг хянахад лабораторийн шинжилгээнүуд, түүний лавламж хэмжээг мэдэх явдал зайлшгүй шаардлагатай.

Иймээс бид Улаанбаатар хотын 0-16 насны зрүүл хүүхдийн цусны улаан эс, гемоглобин, енгө илтгэгч, торлог эс, гемогатокрит, улаан эсийн тунах хурд зэрэг үзүүлэлтүүдийн лавламж хэмжээг тогтоох зорилт тавьсан.

Судалгаагны арга зүй: Судалгааг Улаанбаатар хотын 4

Дүүргийн 7 ясли,цэцэрлэгийн нэгдэл, Эрүүл –мэндийн 3 ТөВ,

ЭНЭШТөвийг түшиглэн явуулсан. Лавлах бие хүнийг сонгохдоо Лавлах Хэмжээний Олон улсын  Байнгын хорооны  боловсруулсан үндсэн зарчмуудыг баримтлаж, 2300 хүүхдийг судалгаанд xaмруулав.

Цусны гемоглобиныг гемоглобинцианидын улаан эсийг Горяевын торонд тоолох, гематокритыг центрифугийн торлогт эсийг Алексеевий, улаан эсийн тунах хурцыг Пантенковын аргаар тус тус тодорхойлоо.

Судалгаанд сонгон авсан шинжилгээний аргуудын анализын итгэмжийн үзүүлэлт олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хязгаарт багтаж байв. Судалгааны материалд М.В.Поляков, А.С.Соколов /1975/ нарын аргаар статистик боловсруулалтыг компьютерт хийлээ.

Судалгааны дүн, хэлцэмж. Бид 0-16 насны 2300 эрүүл хүүхдийг насны 13 бүлгээр ангилан цусны; дээрх үзүүлэлтүүдийн лавлах хэмжээ тогтоосон дүнг хүснэгтэд харуулав.

Хүснэгт 1

Улаанбаатар хотын 0°16 насны эрүүл хүүхдийн цусны гемоглобин, улаан эс, өнгө илтгзгч, гематокрит, торлогт,эсийн тунах хурд зэрэг үзүүлэлтүүдийн лавламж  хэмжээ.

Судалгааны дүнгээс үзэхэд нярай хүүхдийн цусны гемоглобин, улаан эс гематокрит зэрэг үзүүлэлтүүд бусад насны бүлгүүдээс тооны үнэн магадлалтай их  /Р<001/, улаан эсийн тунах хурд бага /Р<003/ байна.

1-5 Сартайд, цусны гемоглобин, улаан эс, гематокрит зэрэг үзүүлэлтүүд бусад насны бүлгүүдтэй харьцуулахад хамгийн бага хэмжээнд хүрч xариh торлогт эсийн тоо, улаан эсийн тунах хурд бусад насны бүлгүүдээс тооны үнэн магадлалтай их /Р<0.0З / байлаа /Зураг -1/

Торлогт эсийн тоон өсөлт нь ясны хэм дэхь улаан эсийн нөхөн төлжилт эрчимжиж байгааг харуулав. Цусны дээрх үзүүлэлтүүдийг хүйсээр ангилбал улаан эсийн тунах хурд, торлогт эс 1-18 насны эмэгтэй хүүхдэд эрэгтэй хүүхдээс их, гематокрит 0-16 насны эмэгтэй хүүхдэд эрэгтзй хүүхдээс бага /Р<0.05-0.01/ байв.

Улаанбаатар хотын 0-16 насны эрүүл хүүхдийн цусны гемоглобин, улаан эс, өнге илтгэгч, гематокрит, улаан эсийн тунах хурд, торлогт эс зэрэг үзүүлэлтүүдийн лавламж хэмжээг гадаадын судлаачид /И.Тодоров, 1963; А.Ф.Тур, Н.П.Шабалов. 1970; М.Умллоуби., 1961; Я.А. Осии, 1983, В.Долгов, 1995 /-ын гаргасан үзүүлэлтүүдтэй харьцуулахад бага байгаа боловч ДЗМБ-аас /LBruce, 1992/ гаргасан дэзрх үзүүлэлтүүдийн лавлах хязгаарт багтаж байв.

 

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Н.Мөнхтүвшин


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1272
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК