Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1999, 4(109)
Менингококкийн халдварын үеийн хэв өвөрмөц эмрэг биеийг эмнэлзүйн өвчний явцаас хамааруулан судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Р.Оюунгэрэл, М.Цэнд, Г.Цагаанхүү, Я.Дагвадорж

 

Анагаах Ухаан Их Сургууль, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

 
Абстракт

Background and aims: Meningococcal infection (Ml) clinically manifsted in forms of meningococcemia and it's concurrent with meningitis in severe forms and in high level of mortality. The aims of the present study was to study the specific humoral immunity in patients with various forms of Mi.

Method: Antimeningococcal antibody of  serogroup A, B, C was tested by indirect hemagglutination reaction in 173 patients with Ml In the first and 10-th days of the hospitalization.

Result: Antirneningococcal antibody of serogroup A, B, C (3.8 0.6, 4.6 0.5, 4.3 0.4) in the first day of the hospitalization was tested in mild form of disease higher, than severe form (2.0 0.2, 3.8 0.3, 2.3 0.8). These antibodies in patients with meningococ-cernia (2.1 0.3, 4.2 0.3, 3 2 0.7) and it's concurrent forms (2.4 0.2, 3.6 0.3,2.6 1.9), meningitis (2.2. 0.03, 4.05 0.12, 1.9 0.8) were determined in the same level. In carriers (2.2 0.03, 4.05 0.12, 1.Э 0.8) were determined in the same level. In carriers of Ml antirneningococcal antibody of serogroup A, B, C was higher (4.8 11, 4.5 0.2, 3.6 0.9), than in patients with acute forms of Mi (meningococcemia, it's concurrent form and meningitis).

Conclusion: The high level of serospecific antirneningococcal antibody in the first day of infection shows mild form and favo-.j3.bJo prognosis oi disease.

Pp. -17-48, Tables 2, References 6

Сүүлийн үед менингококкийн халдвар (MX) нь цочмог менингококкцеми, түүний менингиттэй  хавсарсан хэлбэрээр элбэг тохиолдохын хамт хүнд явцтай нас баралт өндөр байна. (1, 2, 3) энэ нь нянгийн хоруугаас гадна өвчлөгчдийн  удам, МХ-ийн эсрэг шингэний өвөрмөц  дархлалын түвшин зэргээс ихээхэн хамаардаг (4, 5,6). Ю.Я.Венгеров (1979), Ю.В.Мартынов (1990) нар МХ-ын үеийн өвөрмөц дархлал нь өвчний хэлбэр явц  хэмээжээ.

Судалгааны ажлын зорилго: МХ-ын үеийн шингэний дархлалын үзүүлэлт болох менингококкийн хэв өвөрмөц эсрэгбиеийг эмнэлзүйн хэлбэр, өвчний явцыг хамаарүулан судлах.

Ажлын хэмжээ, арга: "Менингококкт халдзар''" оноштойгоор Улаанбаатар хотын Халдвартыл Клиникийн: эмнэлэгт (ХКЭ) хэвтэж эмчлүүлсэн 173 өвчтөний цусны  ийлдсэнд .менингококкийн A, В, С хзв, өвөрмөц эсрэг эмнэлэгт хэвтсэн эхний ба 10 дахь хоногт тодорхойв.

Судалгааны ажлын үр дүн: Судалгаанд xaмрагдсан өвчтөнүүдийн дунд "менингококкцеми" оноштой 47 менингит, -45, "хавсарсан хэлбэр"-52, "нян агуулагч"-24, "хөөмийн үрэвсэл"-9 өвчтөн тус тус байв. Өвчний явцын зэрэглэлээр үзэхэд хөнгөн хэлбэр бүхий өвчтөн 13, дунд-38, хүнд -89 тус тyc байлаа. МХ-ын үеийн шингэний дархлалын үзүүлэлт болох мениннгококкийн хэв өвөрмөц эсрэг биеийг өвчтөний явцын зэрэглэлээс хамааруулан судалсан дүнг хүснэгт 1--д үзүүллээ.

Хөнгөн явцтай цочмог МХ~ын үед менингококкийн A, В, С

хэв, өвөрмөц эсрэг бие өвчний дунд болон хүнд явцтай харьцуулахад (р<0,05) эмнэлэгт хэвтсзн эхний өдрөөс өндөр хэмжээнд илэрч, 10 дахь хоногт статистикийн хувьд ялгаагүй ойролцоо (р<0.05) төвшинд тодорхойлогдсон (Хүснэгт 1).

Менингококийн хэв өвөрмөц эсрэг биеийг халдварын эмнэлзүйн хэлбэрүүдээр харьцуулан судласан дүнг дараахь хүснэ гтээр үзүүлэв.

Менингококкийн АВС өвөрмөц эсрэг биеийн геометрийн дундаж таньц эмнэлэгт хэвтсн эхнй өдрүүдэд нян тээгчөвчилсөн өвчтөнүүдийн хэв өвөрмөц   эмнэлзүйн бусад хэлбэртэй харьцуулахад статистик магадлал бүхий өндөр (0.01 <р<0.001) илэрсэн. Харин менинкоккцеми, менингит болон хавсарсан хэлбэрээ биеийн хэмжээ ойролцоо (p,0.05) төвшинд байлаа. Эмнэлэгт хэвтсэн 10 хоногт эмнэлзүйн цочмог хэлбэр бүхий өвчтөнүүдэд (менингококцеми, менингит, хавсарсан хэлбэр)  менингококкийн АВС хэв өвөрмөц эсрэг биеийн өсөлт балархай (нян , хөөмий үрэвсэл)хэлбэртэй  харьцуулахад тод (0.01 <р<0.001) ажиглагдсан (хүснэгг 2)

Хэлцэмж: Бидний судалгаагаар МХ-ын хөнгөн хэлбэрээр  өвчилсөн өвчтөнүүд болон нян тээгчдэд мөн менингококкийн хэв өвөрмөц эсрэгбиечий!н геометрийн дундажтaй таньц өчдөр байгаа нь Ю.Я.Венгеров (1974), Ю.З.Мартынов (1990) нарын менингококкийн хэв өвөрмөц эсрэгбие нян тээгчидэд өвтчөнүүдийнхээс, хөнгөн хэлбэрт хүнд хэлбэрийнхээс өндөр байдаг гэсэн дүгнэлттэй үндсэндээ дүйцэв, Харин менингококцеми, хавсарсан хэлбэр, менингитийн үед менингококкийн хэв өвөрмөц эсрэгбие ойролцоо төвшинд байгаа нь дээрх судлаачдын менингококцеми, хавсарсан хэлбэрийн үед Шингэний дархлалын үзүүлзлт өндөр байдаг гэсэн дүгнэлттэй бидний судалгааны дүн дүйцсэнгүй.

Дүгнэлт

УХ-ын үед хэв өвөрмөц эсрэгбиеийн төвшин өндөр байх нь өвчний явц хөнгөн, тавилан таатай болохыг илтгэнэ.

Ном зүй

1 .Francis X. Reido. Meningococcal disease, A revew Saudi medical Journal (1991). 12(2); c.77-83.
2.Hodgeits T.J. The esrly managemsnt of meningococcal dis¬ease. ,i. Accid. Emerg. Med (1998), 15; c.72-76.
3.Покровский В.И. Основные итоги и перспективы научных
исследований по эпидемиолсгии, клинике, диагностике и
профилактике менингоококовой инфекции. Меингококковая
мнфекция и гнойные менингиты (тезисы докладов), Архангельск,
24-25 сентября (1386), с 3-5
4. Венгеров Ю.Я Некоторые покөзөтели иммуните у больных менингококкогой инфекцией. Жури Патологий -М: (1974). 10v 18-22
5. Мaртынв Ю .В. Перекрестно - р е а г и р у ю щ и е внутривидовые антигены N. meningitidis; Сообщение 2. Динамика противоенингокохковых антител при различных формах менингококковой имфекций. Журн микробиологии. (1984) 11 с.6О-63. #
6. М a pm инов Ю.В. Иммунно - эпидемиологические особенност менингококховой инфекции. Дисс... канд. мед. наук, (1999) г.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Н.Мөнхтүвшин


Нийтлэлийн нээгдсэн тоо: 698
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК