Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1991, 2(78)
Элэгний олон бэтгийн ангилал
( Судалгааны өгүүлэл )

Б.Мөнхтогоо 

МУИС

 

Дэлхийн нэлээд орон түүний дотор манай орны эрүүлийг хамгаалахын тулгамдсан асуудлын нэг болсон, оношлож эмчлэхэд нэлээд төвөгтэй, эмгэг бол шимэгчээр үүсдэг бэтэг өвчин юм. ЗХУ болон бусад зарим оронд анхдагч, шинээр халдварласан бэтэг цөөрч, харин бэтэг өвчний хүндэрсэн, дахисан болон олон бэтэгтэй өвчтөний тоо эрс нэмэгдэж байна гэж Б.В.Петровский, О.Б.Милонов, П.Г.Дееничин (1985) нар бичжээ.

Монголын судлагчид В.Ичинхорлоо (1960); П.Долгор (1979): Н.Даваацэрэн (1986); Б.Гоош (1988) нарын судалгаагаар манай оронд бэтгийн өвчлөл мэдэгдэхүйц буурч байгаа (7,1-ээс 3,23% хүртэл) боловч түүний хөгширч, хүндэрсэн хэлбэр тохиолдлоор байна. Бэтэг өвчнөөр мэс засал хийлгүүлж байгаа хүмүүсийн дотор элэгний олон бэтэгтэй өвчтөн цөөнгүй байна. Бид УКТЭ-ийн мэс заслын тасгуудад 1976—1988 оныг хүртэл хэвтэн эмчлүүлсэн бэтэгтэй өвчтөнүүдийг тусгайлан авч судлав. Энэ хугацаанд нийт 594 өвчтөн бэтгийн учир хэвтэн змчлүүлсний 331 нь буюу 38,89% нь элэгний олон бэтэгтэй өвчтөн байлаа. Энэ үзүүлэлт нь бүх бэтгээр өвчлөгсдийн дотор олон бэтэгтэй хүн 4,3%-иас 39,1% хүртэл тохиолддог гэсэн олон эрдэмтдийн (Н.Г.Назаревский, Г.А.Дудкевич, В.Ичинхорлоо, П.Долгор) судалгаатай тохирч байна.

Бидний судалгаанд хамрагдсан олон бэтэгтэй өвчтнүүдийн 125 (54,11%) нь эрэгтэй, 106 (45,89%) нь эмэгтэй байв. Олон бэтгээр ихэвчлэн 30—59 насны хөдөлмөрийн ид насны хүмүүс өвчилж байна (76,19%). Оношлогооны үндсэн гол арга нь олон бэтгийн хувьд хэт авиан шинжилгээ болох нь тодорхой байна. Энэ шинжилгээг бид 98 (42,42%) хүнд хийж оношийг бүрэн тогтоов. Энэ шинжилгээ нь зөвхөн бэтгийн байрлал, тоо хэмжээг тодруулаад зогсохгүй бэтгийн хальсны байдал, агуулагдахууны өөрчлөлт, хүндрэлийг оношлох боломжийг олгож байна. Бид олон бэтэттэй 226 өвчтөнд буюу 97,84%-д нь мэс заслын эмчилгээ хийж, илэрч олдсон 1360 уйланхай тус бүрийн онцлогт нь тохирсон мэс заслын аргыг сонгон авч хэрэглэв. Нэг өвчтөнд байгаа хэд хэдэн бэтгийг тус бүрд нь тохирсон мэс заслын аргуудыг хавсран хэрэтлэсэн нь элэгний олон бэтгийн мэс заслын эмчилгээний нэгэн онцлог нь болж байна.

Ийнхүү элэгний олон бэтгийг оношлох, мэс заслаар эмчлэх явцад түүний үүсэх жам, гарах шинж, хэт авиан зураглал, мэс заслын үед ажигдагдах бодит шинж байдал зэргийг үндэслэн олон янзын хэлбэрийг тогтоож антилал боловсруулсан болно. Нэлээд олон эрдэмтэд тухайлбал: И.П.Алексинский, 1898, С.Н.Амфилотов 1946, В.Ичинхорлоо 1953, И.Я.Дейнека 1968, О.Б.Милонов 1976, Б.В.Петровский 1985 нар олон бэтэг анждагч олон бэтэг, хоёрдогч олон бэтэг гэж ангилж байлаа. Энэ ангилал нь элэгний олон бэтгийн янз бүрнйн хэлбэрүүдийг бүрэн тусгаж чадаагүй учир, дутагдалтай юм. Бидний дэвшүүлж байгаа ангилал нь олон бэтгийн хэлбэрүүдийг бүрэн тусгахын зэрэгцээгээр мэс заслын зүслэг хийх аргыг сонгох болон мэс заслын урьдчилан төлөвлөхөд чухал ач холбогдолтой юм.

15.1. Анхдагч олон бэтэг. Энэ нь хүний хоол боловсруулах замаар олон тооны бэтгийн өндөг нэвтрэн цусаар дамжин элгэнд очиж хэд хэдэн газар байрлан уйланхайнууд үүсгэхийг хэлнэ. Ийм бэтгийн агуулагдахуун, бүрхүүлийн байдал төстэй ойролцоо байхын дээр элэгний дотор байрласан байна. Хэмжээний хувьд байрлалагасаа хамаарч янз бүр байж болно. Ийм хэлбэрийн бэтэг бидний судалгаанд 43 (19,03%)-ыг ззэлж байна.

2. Хоёрдогч олон бэтэг. Элгэнд байсан хуучин бэтэг гэмтлийн улмаас хагарч хэвлий рүү асгаран уйланхай үүсэх буюу мэс заслын үед хэд хэдэн үр уйланхай, бэтгийн толгойтой шингэн алдагдсанаас тэр нь элэгний гадаргуу дээр сууж олон бэтэг бий болохыг хэлнэ. Ийм бэтэг нь голдуу элэгний гадарга дээр өнгөц байрласан, бэтгийн агуулагдахуун, гадна бүрхүүл зэргээрээ өөр хоорондоо эрс ялгаатай байхын дээр хэвлийн хөндийгөөр тарсан бэтэгтэй хавсарсан байх нь олонтой байдаг. Ийм бэтэг (93) 41,15% тохиолдов.

3. Нахиалж олширсон олон бэтэг. Хүний бэтэг удаж хөгшрөхөөрөө гадна бүрхүүлийн уян чанар нь алдагдаж хэврэгшин доторхи даралтаа даахгүй болж язралт үүссэний улмаас уйланхай гадагш бүлтийн гарч түүний гадуур шинэ бүрхүүл үүсэж салаа бэтэг бий болохыг хэлдэг. Шинэ үүссэн салааны хана нимгэн, уян учир сунаж томрон заримдаа хуучин бэтгээсээ ч том болох нь бий. Хуучин бэтгийн хана нь зузаан доторхи уйланхайнууд нь ихэнхдээүхэж нялцайсан зүйл байдаг бол шинэ бэтгийн дотор далуу үр уйланхайнууд дүүрэн байдаг. Ийм бэтэг (46) 20,53% тохиолдов.

4. Хавсран тохиолдох олон бэтэг. Анхдагч буюу хоёрдогч олон бэтгийн аль нэг нь буюу хэд хэдэн уйланхай нахиалж олшрон олон салаа бэтэг бий болсон байхыг хавсарсан олон бэтэг гэж нэрлэх бөгөөд ийм бэтэг (44) 19,29% тохиолдсоны дотор анхдагч олон бэтэгтэй хавсарсан 14 (6,2%), хоёрдогч олон бэтэгтэй хавсарсан 30 (13,27%) тохиолдол тус тус байв.

Элэгний олон бэтгийн эдгээр хэлбэрүүдийг мэс заслын өмнө бүрэн гүйцэт тогтоох нь мэс заслын эмчилгээний үр дүнд чухал ач холбогдолтой бөгөөд ийм бололцоог хэт авиан шинжилгээ бүрэн хангаж чадна. Бэтгийн энэ ангилалын дагуу хэлбэр тус бүрд нь тохирсон хагалгааны зүслэг, мэс заслын аргыг тохируулан сонгон авч хэрэглэх нь зүйтэй. Ялангуяа бэтгийн уйланхай тус бүрд нь яв цав тохирсон мэс заслын аргыг сонгон хэрэглэж байх нь чухал юм. 

Ном зүй

1. И.Д.Алексинский, Исследование по вопросу о происхождении множественного эхинококкоза брюшной полости, Хирургия 1893, т 3, 14. С 17-34
2. С.Н.Амфилогов Хиррургическое лечение гидатидного эхинококка печени. УБ 1947
3. Б.Гоош Сочетанный и осложненый эхинококкоз печени Докт. дисс, 1938
4. И.Я.Дейнека, Эхинококкоз человека. Москва 1968
5. П.Долгор, Диагностика и лечение эхинококкоза печени поддиафрагмальной локализации, Докт. Дисс. 1979
6. Н.Даваацэрэн, Клиника, диагностика и лечение обызвествленного эхинококкоза человека, Дисс. канд. мед. наук 1986
7. В.Ичинхорлоо. Оперативное лечение эхинококковой болезни по материалом МНР. Док. дисс, 1960
8. О.Б.Милонов, А.А.Бурбур. Эхинококкоз печени. Ташкент 1982
9. Н.Г.Назаревский Рецидивы эхинококковой болезни. Докт. дисс 1958
10. Б.В.Петровский, О.Б.Милонов, И.Десничин Хирургия эхинококкоза, Москва М, 1985
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2730
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК