Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1991, 2(78)
Улаанбаатар хотын сургуулийн насны хүүхдийн цусны даралтын хэвийн хэмжээ
( Судалгааны өгүүлэл )

Д.Дашдаваа

<span lang="\&quot;MN\&quot;" style="\&quot;font-size:" 11pt;="" font-family:="" arial,="" sans-serif;\"="">ЭХЭМХЭШУНТ

 
Абстракт

Показатели артериального давления у школьников г.Улан-батора

Ц.Дашдаваа

Нами изучено артериальное давление школьников г. Улан-Батора с установлением его нормативных и дистонических состояний по методу вариации и процентилией. Установленные данные могут быть использованы в практической и теоретической деятелыности здравоохранении для профилактики дистонического состояния и болезни.

 

ДЭХБ-ын мэдээгээр гариг ертөнц дээрх насанд хүрэгсдийн 25% нь цусны даралт ихдэх өвчнөөр өвдөж байна. Т.П.Борисова, Е.А.Надеждина (1985) нар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 15,7—23,1% нь цусны даралт ихтэй, 13,2% нь цусны даралт багатай байгааг тоттоожээ. Эрүүлийг хамгаатах байгууллагын үндсэн зорилт бол элдэв төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудал билээ. Цусны даралт өөрчлөгдөх өвчнөөс сэргийлэхийн тулд өөрийн орны сургуулийн насны хүүхдийн цусны даралтын хэвийн хэмжээ, эмгэг өөрчлөлтийг тогтоох шаардлагатай. Бид сургуулийн насны хүүхдийн цусны даралтын хэмжээ, эмгэг өөрчлөлтийг байгаль газарзүйн бүсүүдэд тогтоож эхэлсэн юм. Сурагчдын цусны даралтыг судлах энэ удаагийн судалгааны ажилд Улаанбаатар хотын 1, 28, 45, 75 дугаар сургуулийн 2320 (эрэгтэй 1037, эмэгтэй 1185) хүүхэд хамрагдав.

Судалгааг ДЭХБ-аас батласан аргачлалын дагуу сфигмомонометрийн тусламжтайгаар явуулав. Цусны даралт хэмжихдээ:

8—11 насанд 8,5 см-ийн

12—14 насанд 10,5 см-ийн

15—18 хүртэл насанд 13 см-ийн өргөнтэй манжет хэрэглэв. Улаанбаатар хотын сургуулийн насны хүүхдийн цусны даралтын хэвийн хэмжээг вариацын аргаар нас, хүйс тутамд тодорхойлов. Эрэгтэй ба эмэгтэй сурагчдын цусны даралтанд магадаай ялгаа илрээгүй болно (Р>0,05).

Хүүхдийн физиологи судлаачид (Н.И.Фомина 1963, М.Ш.Студеникин 1969, Г.К.Долголикова 1975, Д.X.Нусбаум 1978, Н.А.Белоконь 1987) сурагчдын цусны даралтын байж болох хэвийн хэмжээг ±1б гэж тогтоон судалгааны олон ажил хийжээ.

Улаанбаатар хотын 8 настай эрэгтэй хүүхдийн их даралт 96,66—111,98 мм МУБ, эмэгтэй хүүхдийн их даралт 95,05—117,41 мм МУБ байвал хэвийн хэмжээ гэж үзэв. Сурагчдын их даралт нас ахих тутам ихэвчлэн нэмэгджээ. 17 настай эрэгтэй хүүхдийн их даралт 102,83-126,37, эмэгтэй хүүхдийн их даралгг 109,00—127,20 мм МУБ байв.

Улаанбаатар хотын 8 настай сурагчид (2 хүйсний дундаж)-ийн их даралтын хэвийн хэмжээ 95,85—116,69 мм МУБ байлаа. Сурагчдын их даралт нас ахих тутам нэмэгдсээр 17 настай охид, хөвгүүд 105,91—126,78 мм МУБ-ын даралттай байвал хэвийн гэж үзлээ. Улаанбаатар ходын 8 настай эрэгтэй хүүхдийн бага даралт 63,57-78,23 мм МУБ, эмэгтэй хүүхдийн бага даралт 63,51—77,87 мм МУБ байв. Сурагчдын бага даралгг нас ахих тутамд ихэвчлэн нэмэгдсээр 17 насны эрэгтэй хүүхдийн бага даралт 67,83—82,25, эмэгтэй хүүхдийн бага, даралт 70,41-83,75 мм МУБ-ын хэмжээтэй тогтоогдов. Улаанбаатар хотын эрэгтэй, эмэгтэй 8 настай хүүхдийн бага даралт 63,54—78,05 мм МУБ-ын хэмжээнд тогтоогдлоо. Сурагчдын бага даралт нас ахих тутам нэмэгдсээр 17 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдийн бага даралт 69,12—83,00 мм МУБ байлаа. Судлаач Г.Ф.Лакин (1968), Н.Е.Маслова, Л.Н.Левина, Р.И.Малыгина (1972), Е.И.Волчанский (1984) нар сургуулийн насны хүүхдийн цусны даралт —1 α-ээс= 1,5 α-ын ба +1 α-ээс 1,5 α-ын хооронд байвал эмгэг байдал (риск) гэж тогтоожээ.

Улаанбаатар хотын 8 настай хүүхдийн агшилтын даралт 91,63—96,66 мм МУБ-ын хооронд байвал хүчдэл багадах эмгэг байдал (хүснэгт № 5) гэж үзэв. Мөн 8 настай хүүхдийн агшилтын даралт 118,71-124,62 мм МУБ-ын хооронд байвал хучдэл ихдэх эмгэг байдал гэж үзэв. Сурагчдын их даралтын эмгэг байдлыг нас тутамд тодорхойллоо. 17 настай хүүхдийн агшилтын даралт 102,12—108,00 мм МУБ-ын хооронд байвал хүчдэл багадах эмгэг байдал, агшилтын даралт 128,20 133,25 мм МУБ-ын хооронд байвал хүчдэл ихдэх эмгэг байдал гэж үзэв.

Улаанбаатар хотын 8 настай хүүхэд 59,97—63,57 мм МУБ-ын хооронд байвал сулралтын үеийн хүчдэл багадах эмгэг байдал, 77,37— 80,83 мм МУБ-ын хооронд байвал сулралтын үеийн хүчдэл ихдэх эмгэг байдал гэж үзэв. Сурагчдын бага даралтын эмгэг байдлыг нас тутамд тодорхойллоо. 17 настай хүүхдийн даралт 64,23—67,83 мм МУБ-ын хооронд байвал сулралтын үеийн эмгэг байдал, 83,75—87,08 мм МУБ-ын хооронд байвал сулралтын үеийн хучдэл ихдэх эмгэг байдал гэж үзэв. Эдгээр хязгаараас хэтэрсэн үзүүлэлтийг судлаачид өвчин гэж үздэг.

Үзүүлэлтийн эрүүл ба эмгэг байдлыг сүүлийн үед хувьчлах аргаар (3.Д.Калоева 1989, Н.А.Белюконь 1990) тодорхойлох боллоо. Энэ аргаар боловсруулахын тулд тухайн нас, хүйсний хүүхдийн даралтын үндсэн материалд боловсруулалт хийдэг. Цусны даралтыг хувьчилах үзүүлэлтээр боловсруулахдаа бага талаас нь их тал уруу нь дараалуулан байрлуулна. Ийм байдлаар судалгаанд хамрагдсан 8—17 насны сурагчдын 5-аас доош, 95-с дээш хувьд тохирох даралтын хэмжээг олно.

Үзүүлэлтийг хувьчлах аргаар бодох нь диснансерчлалыг боловсронгуй болгож байгаа нэгэн үе шат мөн. Дээр тогтоогдсон хэвийн хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлтүүдийг эмгэг байдал буюу өвчин гэж (шаналгаа илрээгүй ч байсан) оношлоно. Цусны даралт өөрчлөгдсөн үед авах арга хэмжээ хэвлэлд тодорхой байгаа билээ

Ном зүй

1. Б.А.Ангунин, Вопросы охраны материнства и детства. 1983. 2. 72
2. Б.С.Арипов Педиатрия 1981. 2. 65—67.
3. Б.Ф.Жавронов, В.Н.Шалимов Педиатрия. 1987, 6. 27.
4. 3.Д.Калоева, Педиатрия 1939 2. 55.
5. Д.Лейзенблеттер, Кардиология 1987. 1. 77.
6. Ю.Л.Макаренко, Педиатрия 1989. 3. 85.
7. Р.Рахнева, Д.Белова, Р.Недкова, Артериалные гипертонии. В кн: клиническая педиатрия. 1987, Т1. 272—279
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 853
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК