Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1991, 2(78)
Аль нь хүүхдийн өвчлөл эндэгдлийн шалтгаан вэ?
( Судалгааны өгүүлэл )

Б.Гомбо

 

Нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин бол тэр орны улс төр-нийгмийн зүгээс хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар авч буй арга хэмжээний үндсэн үзүүлэлтийн нэгэн билээ. Хүний амьдралын хамгийн эмзэг үе болох нэг хүртэлх насыг найдвартай хамгаалж чадаж буй улс орон хүн амынхаа эрүүл мэндийн талаар хийвэл зохих зүйлээ гүйцэтгэж байгаа хэрэг.

Манай оронд хүүхдийн эндэгдэл их 60,8% (1937) байгаа нь хөрш хоёр гүрнээс даруй 2,5—5 дахин, хүүхдийн эндэгдэл багатай орны нэг болох ХБНГУ-аас бараг 17 дахин их байгаа юм.

Ардын төр үүссэн цагаасаа эхлэн эх-хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авсан арга хэмжээ, гаргасан тогтоол, шийдвэр их байгаа боловч тэдгээрээс амьдралд хэрэгжиж чадаагүй зүйл ч олон бий. Нөгөө талаар эрүүл мэндийг хамгаалах асуудлыг эөвхөн эрүүлийг хамгаалах системийн үүрэг мэт ойлгож, хүүхдийн өвчлөл эндэгдлийг бууруулахад төр, нийгмийн олон талт асуудлыг дутуу үнэлж ирсэн нь томоохон алдаа болов.

Хүүхдийн өвчлөл, эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйл олон бөгөөд тэдгээрийг нарийвчлан судалж, урьд­чилан сэргийлэх ажлыг чухам юунд түлхүү чиглүүлэх вэ гэдгийг өнөөдөр бүрэн тогтоогоогүй, өвчлөл эндэгдлийн шалтгааны 70—80 хувийг нийгмийн хүчин зүйл эзэлнэ гэсэн ерөнхий ойлголттой байна. Одоо ч бид хүүхдэд зонхилон оношилж байгаа хэдхэн тооны өвчний өвчлөл эндэгдлийн шалттааны 60—70%-ийг амьсгалын замын эрхтний өвчин туссанаас гэж үзэж, энэ өвчин түүний   хүндрэлийг оношлох, эмчлэхэд бүхий л хүч бололщоогоо чиглүүлж ирсэн 50—60 жилийн үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл ямар үр дүнд хүргэв гэдэгт хариулахад бэрх бизээ. Чухамдаа хэний ямар хүүхэд өвчлөмтгий, эмчилгээний үр дүн муутай байгаад бид «сул» хүүхэд гэхээс өөр оновчтой хариултыг ч төдий л өлч чадахгүй байлаа шүү дээ.

Сүүлийн жилүүдэд хүүхдийн өвчлөл эндэгдлийн шалтгаан, зарим хүчин зүйлийг зөв тогтооход манай эрдэм шинжилгээний байгууллага, эмч, эрдэмтэд анхаарлаа чиглүүлж эцэг эх, гэр бүлийнхний эрүүл мэнд, амьдрал ахуйд «хайгуул» хийдэг болсон нь судалгааны зөв эхлэлт болно. ДЭХБ-ын хөрөнгөөр Улаанбаатар хотын Найрамдлын дүүрэг, Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 1987—1988 онуудад амьспалын эрхтний өвчтэй 1400 гаруй хүүхдийн дунд хийсэн судалгаанаас үзэхэд өвчлөгчдийн эцэг эхийн 78—97% хүүхдийг чийрэгжүүлэхэд ус агаар, нарыг ашигладгийг дуулсан төдийгөөс цаашгүй учир зөв ашиглаж чаддаггүй, 58,3% нь өвлийн цагт хүүхдийг цэвэр агаарт гадаа гаргах нь цээртэй мэт ойлгодог байв. Мөн өвчлөгчдийн эцэг эхийн 69,1% нь гэр орондоо хүүхдийн дэргэд тамхи татдаг зуршилтай, заримдаа олноороо татдаг ажээ. Гэтэл гэрийн дотор нэг хүн тамхи татдаг байхад хүүхдийн амьсгалын эрхтний өвчлөл 31,6%, хоёр бол 93,7%, гурав бол 100 хувь өвдөнө гэсэн судалгаа бий (С.М.Гавалов, А.Е.Демченко). Бидний судалгаагаар гэрийн доторхи 1 хүнд ногдох зай бага, эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй айл 78,6% байсан. Тэдгээрийн хүүхдийн өвчлөл илүүтэй нь ч ажиглагдсан. Энэ мэт хүмүүсийн ахуй амьдрал, дадал заншил, зуршил зэрэг хүүхдийн өвчлөлд нөлөөлж буй олон хүчин зүйлийг дурдаж болох байна. Сүүлийн үед нийгэм ахуйн хүчин зүйлийн зэрэгцээ биологийн хүчин зүйл судлагчдын анхаарлыг ихээхэн татах боллоо. Ялангуяа хүүхдийн янз бүрийн эрхтэн тогтолцооны гажиг хөгжлийн үүсэх шалтгаан өвчлөл эндэгдэлд үзүүлж буй уршигийг тогтоохыг эрмэлзэж байна. Энэ талаар гадаад орны эрдэмтэд ихээхэн чармайлт тавьж багагүй үр дүнд ч хүрч байна.

Хэвлэлийн тоймоос иш татахад гажиг хөгжил нь зөвхөн нярай үед 21,8% (Т.Е.Ивановская, Л.Я.Покровская 1987), эндэгдлийн шалтгааны 12,4%-ийг эзэлдэг байна (И.Н.Желховцова). АНУ-д нэг хүртэлх насны хүүхдийн 14 орчим хувь нь мөн гажгаар энддэг байна (Е.Н.Демиховский).

Манай оронд 1986 оноос хүүхдийн гажиг хөгжил, удамшлын өвчний талаар нэлээд системтэй судалгааг хийж эхэллээ. Гэвч гажиг үүсэх шалтгааныг тогтоох нэгдсэн аргачлалгүй, лаборатори, хүн хучийг нэгтгэн зангидаж хараахан чадаагүй байна. 1987 оноос удамшилын өвчин судлалын сектор байгуулж хромосомын шинжилгээг хийж эхлэсэн нь үнэхээр дэвшилт мөн. Энэ лабораторийн хүчин чадал, тоног төхөөрөмжийг орчин үеийн түвшинд хүргэхэд ихээхэн анхаарвал зохилтой билээ. Гажиг хөгжлийг судлах гэдэг бол түүнийг үүсгэж буй шалтгааныг судлана гэсэн үг юм.

Зарим эрдэмтдийн бичсэнээр (Г.Е.Лазюк бусад) гажиг үүсэх үндсэн шалтгаанууд:

1.   Хавсарсан шалтгаантай 60,8%,

2.   Шалтгаан тодорхойгүй 25,1%

3.   Мономутантные 14,3%

4.   Хромосомын 7,8%

5.   Гадаад орчны нөлөөнөөс 2,0% гэж тогтоосон байна. Гэвч гажиг үүсгэх шалтгаан улс орон бүрд харилцан адилгүй байх нь зайлшгүй учир бид өөрийн орны шалтгааныг тогтоож чадваас сая урьдчилан сэргийлэх иж бүрэн арга хэмжээг боловсруулж болно.

Улаанбаатар хотын хүүхдийн эмнэлгүүдэд эндсэн хүүхдийн дунд явуулсан судалгаагаар төрөл бүрийн эрхтэн тогтолцооны гажиг   38—40%-д илэрдэг бөгөөд бага насны хүүхдийн эндэгдлийн шалтгааны 15 орчим хувийг эзэлдэг (Б.Гомбо 1989). Бидний илрүулж байгаа нь эрхтэн тогтолцооны нүдэнд харагдаж буй гажгууд бөгөөд бодисын солилцооны, дархлааны (гений) гажгуудыг бүрэн тогтоож чадахгүй байгаа билээ. Улаан хоолой, нарийн, бүдүүн гэдэсний тасархайлалт, битүү хошиного, зүрх судас, тархи мэдрэлийн зарим гажгууд хүүхдийг төрсний дараах эхний хоногуудад эндэхэд хүргэж байна. Эдгээрийн зарим эмчилгээ хийх боломжгүйн дээр ихэвчлэн оройтож оношлогдсоноос хүндрэл гарч түүгээрээ энддэг байна. Жишээлбэл хоол боловсруулах   эрхтний гажгийн дунд улаан хоолой, амьсгалын цагаан мөгөөрсөн хоолойтой залгагдсан гажиг бараг 20% тохиолддог, төрсний дараа ихэвчлэн 3—5 хонож мэс заслал хийгддэг боловч хүүхдийн амьсгалын зам хөхсөн сүү, шүлс зэргээр бөглөрснөөс үүссэн уушгины үрэвслээр энддэг. Хүүхдийн эндэх нас, үүссэн гажгийн байршилаас ихээхэн шалтгаална. Бидний судалгаанаас үзэхэд гажигтай нэг хүртэлх насны хүүхдийн амьдарсан хугацаа доорхи байдалтай байлаа.

Үүнд төрөөд:

30 хоног хүртэл амьдарсан 18,2%

31—90 хоног 29%

91 —180 хоног 20,7%

181 — 12 сар 12,8%

Ийнхүү 80,7 хувь нь нэг ой өнгөрч чадалгүй эндэж байгаа бөгөөд эндэгчдийд 85 хувь гажигтай холбоотой хоёрдогч хүндрэлээр нас бардаг. Хүүхэд хэдийчинээ цөөн хоног амьдарсан байна илрэх гажиг төдий хир ноцтой байдаг.

Гажигт өртөөгүй эрхтэн тогтолцоо үгүй. 1988—1989 онуудад Эх нялхсын төвд эндсэн хүүхдийн дунд тохиолдсон эрхтэн тогтолцооны гажгийн хэлбэр, эзлэх хувийг үзүүлбэл:

1. Шээс ялгах эрхтний гажиг 57,6%

2.  Цус бүтээх эрхтний 19,8%

3.  Зүрх судасны 11,1

4.  Хоол болоесруулах эрхтний 6,2

5.  Тархи мэдрэлийн 2,2

6.  Тулгуур эрхтний 1,9

7.  Амьсгалын эрхтний 1,2 тус тус илрэв. Гэвч гажгийн эзлзх хувь тогтмол биш, өөрчлөгдөж байдаг нь нэг талаар оношлох арга барил, нөгөөтэйгүүр тэр орон нутгийн хүн амын дунд тодорхой хугацаанд дэлгэрсэн өвчин, гадаад хүчин зүйлийн нөлөөтөй холбоотой байдаг.

Манай орны хүүхдийн гажиг хөгжлийн шалтгаан төдий л судлагдаагүй. Харин шалтгааныг тотоохоор чармайн ажиллаж буйг тэмдэглэх нь зүйтэй. Гажгийн улмаас эндсэн 75 хүүхдийн судалгааны дүнгээс үзэхэд Дауны өвчин, Эд­вардсын хамшинж 3 хүүхдэд илэрч, хромосомын гажиг болох нь нотлогдов. Гажигтай хүүхдийн эхийн мэдүүлэг, эмнэлзүйн бичлэгээс үзэхэд жирэмсэн үедээ эрүүл байсан эх цөөн, ялангуяа жирэмсний хожуу хордлого, элэгний халдварт шар, вирусын гаралтай, ханиад, бөөр шээсний эрхтэний өвчнүүд нилээд тэмдэглэгдсэн байдаг. Жирэмсний эхний 3 сард герпесээр өвдсөн, антибиотик, аспирин өргөн хэрэглэсэн, төрөлхийн цитомегали, микоплазмаар өвчилсөн, чихрийн шижин, архаг архидалтын (эх) шалтгаануудтай холбоотой гажгууд тус бүр 1—2 тохиолдов.

Дээрх баримтуудаас үзэхэд илэрч буй янз бүрийн эрхтэн тогтолцооны гажиг нь эхийн эрүүл мэндэд ихээхэн холбоотой нь тодорхой бөгөөд эхийн хэвлий дэх үр хөврөлийи өвчлөлөөс шалтгаалсан гажиг багагүй хувийг эзэлж байна гэж үзэж байна. Бага насны хүүхдийн өвчлөл эндэгдэлд гажгийн үзүүлж буй нөлөөг бид дутуу үнэлж, оношлох талаар хангалтгуй, гажигтай хүүхэд ихэвчлэн хоёрдогч нянгийн өвчнөөр хүндэрдгийг хүүхдийн өвчлөлийн үндсэн шалтгаан гэж өнгөц ойлгож байгааг анхаарах цаг болжээ.

Хүүхдийн өвчлөл эндэгдлийн шалтгганд буурьтай дун шинжилгээ хийж, эрүүл эцэг, эхээс эрүүл хүүхэд төрж, эрүүл орчинд эрүүл өсөн бойждог жамтайг улс-нийгэм, өрх гэр хувь хүмүүсийн 1амьдрал ахуй, үйл ажиллагаанд хэрэгжүүлсэн цагт л манай улсын хүүхдийн өвчлөл эндэгдэл ихээхэн буурч хүүхдийн эндэгдэл хамгийн багатай тэргүүний орны нэг болох билээ.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1588
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК