Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1999, 4(109)
Элэгний буглааны хэт авиан шинж тэмдэг
( Судалгааны өгүүлэл )

Ц.Бадамсэд Б.Цэрэндаш

Анагаах Ухааны Хүрээлэн

 
Абстракт

Ultrasonografical investigation symptoms in infiltrative phase  of liver abscess are irregular from, uneven contour, homogeneus ulrtasonographical structure, nonacoustic shadow, unclear abscess capsule and the auxiliary symptoms –mono- and mulitinimeral hotbed, even decreased achogenity, decreased liverechogenity hotbedround, different size and local-ization.

The basic ultrasonographical symptoms in disintegrational phase are uneven contour, changed homogenety of ultrasonographical structure , decreased liverechogenity hotbed round, unclear abscesscapsule and the auxiliary symptoms- irregular from, mono-and multinumeral hotbed, unegual echogenity, different siza and localization.  The basic ultrasonographical symptoms in recovery phase are ovel from, clear contour, changed abscess capsule, normal liver  echogenity hotbed round and the auxiliar symptoms – mono – and multinumeral hotbed, unclear echogenity, intensive echosignal, different size and localization.

Pp. 18-20, Table 4, References 8

Клиникийн практикт хэт авиан оношлогоо нэвтэрсэн нь оношлогооны том амжилт, элэгний голомтот өөрчлөлтийг илрүүлзх талаар тэргүүлэх шинжилгээний арга болсныг гадаадын /1-3, 7-8./ болон манай судлаачид /4-6/ тэмдэглэж байна. Элэгний буглааны хэт авиан шинж тэмдгүүдийн талаар гадаадын судлаачид /1-3., 7-8./ бичсэн боловч зөвшилд хүрээгүй байна.

Судалгааны зорилго:

Буглааны үе шат бүрд илрэх шинж тзмдгүүдийн оношлогооны ач холбогдлыг харгалзан үндсэн ба туслах шинж  тэмдгүүд гэж ангилан, элэгний буглааны үе шатыг хэт авиан шинж тэмдгүүдээр нь ялган оношлох зарим асуудлыг

боловсруулахад знэхүү судалгааны ажлын зорилго оршино.

Судалгааны аргачлал;

Бид 1993-1999 онуудад Нийслэлийн засаг даргын тамгын гарын харъяа Элэгний эмгэг судлалын төв, П.Н. Шастины нэрэмжит Клиникийн 3-р эмнэлэг Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын харъяа Хорихын нэгдсэн эмнэлгийн хэт авиан кабинетуудад элэгний буглаа гэж оношлогдсон 19 өвчтөний хэт авиан шинжилгээгээр илэрсэн шинж тэмдгүүдэд дүгнэлт хийв. Эдгээр шинжлүүлэгчдэд клиник, лаборатори, рентген, компьютерт томографийн шинжиилгээнүүд ба хийгдсэн мэс ажилбарыг үндэслэн оношийг баталсан юм. Судалгааны үр дүнг статистикийн түгээмэл хэрэглэх дундаж үзүүлэлт болон үзүүлэлтийн алдааг тодорхойлж., стьюдентын шалгуураар үзүүлэлтийн магадлалыг тодорхойлов.

Судалгааны үр дүн:

Буглааны хэт авиан шинж тэмдгүүдийг буглааны үе шат тус бүрд нь авч үзэв.

Хүснэгт 1-ээс үзэхэд элэгний буглааны зах /нэвчист/ нь үе шатны хэт авиан шинж тэмдгүүдээс зөв биш хэлбэртэй  /Р<0,05/, бүтцийн ижил төрөлшил жигд  /Р<0.05сүүдэржилтгүйР<0.01/, бүрхуул тодороогүй  /Р-0.001/, шинжүүд статистикийн үнэн магадлалтай илэрч байна. Бид энэхүү  Судалгаанд үндэслэн элэгний буглааны; эдгэрэлтийн үе шатанд илрэх шинж тэмдгүүдийг оношилгооны ач холбогдлыг нь харгалзан дараах үндсэн ба туслах шинжид хуваасан. Үүнд:

1. Үндсэн шинжүүд:

  1. Хэлбэр зөв биш  
  2.  Хил хязгаар тэгш биш
  3. Бүтцийн ижил төрөлшил жигд
  4. Сүүдэржээгүй
  5. Бүрхүүл тодорсон

2.  Туслах шмнжүүд;

а.   Нэг ба олон тооны

б.   Нягтрал жигд бус буурсан

в.   Буглааны эргэн тойрны элэгний нягтрал буурсан

г.    Хэмжээ янз бүр

д.   Байрлал янз бүр

 

Элэгний буглааны навчист үе шатанд хил хязгаар тэгш бус бүтцийн ижил төрөлшил жигд бүрхүүл тодроогүй шинж нь N.Hassani 1976 F. Weill 1978 M.M Богер С. Мордвов 1988 нарын дүгнэлттэй дүйж байна. Элэгний буглааны эргэн тойронд элэгний нягтрал буурч байгаа нь элэгэнд үрэвсэлт процесс үүсч буй үзүүлэлт бөгөөд олон жижиг баглааг хавдрийн үсэрхийллээс  ялган рэршлоэ чухал үзүүлэлт болгох нь зүйтэй байна.

Хүснэгт 2-оос үзэхэд элэгний буглааны задралын үе шатуудын хэт авиан шинж тэмдгүүдээс хил хязгаар тэгш бус /P<0.001/ бүтцийн ижил төрөлшил алдагдсан /P<0.001/ буглааны эргэн тойрны элэгний нягтрал буурсан /P<0.001/ бүрхүүл тодроогүй /P<0.001/ шинжүүд статистикийн үнэн магадлалтай байв. Судалгаанд үндэслэн буглааны задралын үе шатанд:

    1. Үндсэн шинжүүд:

  1. Хэлбэр зөв биш  
  2.  Хил хязгаар тэгш биш
  3. Бүтцийн ижил төрөлшилт алдагдсан
  4. Сүүдэржээгүй
  5. Бүрхүүл тодорсон

2.  Туслах шинжүүд;

а.   Нэг ба олон тооны

б.   Нягтрал жигд буурсан

в.   Буглааны эргэн тойрны элэгний нягтрал буурсан

с.    Хэмжээ янз бүр

г.     Байрлал янз бүр тус тус байна.

Судалгаанаас үзэхэд буглааны задралын үед голомтын нягтрал захаасаа төв рүүгээ жигд буурч буй онцлог илэрч байна.

Хүснэгт 3-аас үзэхэд элэгний буглааны эдгэрэлтийн үе шатны хэт авиан шинж тэмдгүүдээс хэлбэр зөв биш /P<0.05/ бүтцийн ижил төрөлшил алдагдсан /P<0.05/ бүрхүүл тодорсон /P<0.05/ шинжүүд статистикийн үнэн магадлалтай байна. Судалганд үндэслэн элэгний буглааны эдгэрэлтийн  үе шатанд илрэх шинж тэмдгүүдийн оношдогооны ач холбогдлыг нь харгалүан дараах үндсэн ба туслах шинжид хуваасан. Үүнд:

    1. Үндсэн шинжүүд:

  1. Хэлбэр зууван
  2.  Хил хязгаар тод
  3. Бүтцийн ижил төрөлшилт алдагдсан
  4. Бүрхүүл тодорсон
  5. Буглааны эргэн тойрны элэгний нягтрал хэвийн

2.   Туслах шинжүүд;

а.   Нэг ба олон тооны

б.   Нягтрал жигд бус буюу шохойжиолттой.

в.    Хэмжээ янз бүр

г.    Байрлал янз бүр

д.   Цуурайжилтгүй сүүдэржилттэй

  Дүгнэлт

1.  Элэгний буглааны үе шат бүрд илрэх хэт авиан шинж тзмдгүүдийн оношлогооны ач холбогдлыг харгалзан үндсэн ба туслах шинжүүд гэж ангилах нь оношлогоог нарийвчлан тогтоох боломжийг бүрдүулж байна.

  1. Элэгний буглааны үе шатуудыг хэт авиан үндсэн нэгжүүдээр ялган оношлох шалгуурыг боловсруулав.
  2. Элэгний буглааны хэт авиан үндсэн үзүүлэлтээр оношлох ба ялган оношлох асуудлыг шийдвзрлэснээр эмчилгээний асуудлыг цаг алдахгүй зөв шийдвзрлэхэд ач холбогдолтой байна.
Ном зүй

1.Богер M.M., Мордвов С.А. Ультразвуковая диагностика в гастроэнтерологии. -М, Медицина. -(1988), ~-с. 48-67.
2.3убовский Г.А. Лучееая и ультразвуковая диагностика заболеваний печени и желчных путей. -М:. Медицина. -(1933).
З.Клиническая ультразвуковая диагностика. /Под. Ред, Н.М. Мухарлямова. -Мх -(19.8.7)\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\' -Том-1. -с. 218-233.
А.Онхуудай П. Дүрслэл оношлогоо. -УБ. -(1993). -х. 90-93.
б.Сонин С. Эхографическая диагностика кистозных заболеваний пөчени. -Авторөферат дисс... канд. мед. наук. ~ УБ. -(1.9.90). -с. 25.
б.Пүрэв Р, Бадамсэд Ц, Уранбилэг М. Элэгний голомтот өөрчлөлтийг эхографийн аргаар оношлох ба ялган оношлох асуудалд, Дүрслэл оношлогоо сзтгуул. Ч 199.7) он. ~№3. ~х. 16¬33.
l.Hassani N. Uiirsonography of the abdomen. -Heidelberg Springer-Verlag. -(1976). -127.
S.Weill F. Ultrasonography of digestive disseases. Sain John. ~ (1978). -512p.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Л. Онхуудай


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1309
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК