Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1999, 4(109)
Нийлмэл бүрэлдэхүүнтэй уламжлалт эмийн нэгэн жорын фармакологийн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Б. Баясгалан, Л. Мягмар

 Анагаах ухааны их сургууль

 
Абстракт

In studying the effect of Marav--b fan in the smooth muscle, it showed spasmolitic effect to the smooth muscle, it means that it may de connected with biological active ingredient of anthroquines and flavonoids.

Pp. 22-23, Tables 2 References 8


 

Уламжлалт Анагаах ухааны эмчипгээнд ургамал, эрдэс давс, амьтны гаралтай  эмт бодисыг өргөн хэрэглэж ирсний дотор ургамлын  гаралтай түүхий эд бүхий жор зонхилох байрыг эзэлнэ.

Упамжлалт Анагаах Ухаанд өргөн хэрзглэдэг Зодын /РuЬia cordifolia/ үндэслэг ишийг уушги /1/, бөөрний өвчин /2/,ус давсны солилцоог зохицуулах /3/, арьсны өвчний үед жинхэнэ оромтуулыг /Galium verum /  гломерулонефрит /4/, болон шээс хөөх, бодисын  солилцоог зохицуулах. заалгаар мөн  бөөрний чулуужих өвчний үед /5/, Төгрөг навчит унаган турууг /Pyrola roiundifolia/ халуун бууруулах, шээс хөөх зориулалтаар боловч бөөр давсагны өвчний уед хэрэглэхээс гадна Зодын үндэслэг ишинд кумарин, антрахинан /6/, жинхэнэ өрөмтүүлд флавонойд, антрахинан, сапонин, Тегрег навчит унаган туруумд флавоноид, арбутин /7/ зэрэг биологийн идэвхит бодис; агуулагддаг болохыг фитохимийн   судалгаагаар тогтоожээ.

Монгол Анагаах Ухаан түүхийн урт хугацаанд хөгжиж ирэхдээ Дорнын Анагаах Ухаанд хэрэглэдэг жорын найрлаганд орох ургамлын гаралтай түүхий эдийг өөрийин оронд ургадаг ургамлаар чадварлаг орлуулан хэрэглэдзг байсан боловч орлуулан хэрэглэж байгаа түүхий эд буюу ургамал нь эх ургамалтайгаа агуулагдах биологийн идэвхит бодис, фармакологийн үйлдлийн хувьд хэр дүйцэж байгааг судлах судалгааны ажил бага хийгдсзн байна /8/. Судалгаа зорилго:

Уламжлалт Анагаах ухаан уушги, бөөрний өвчинд өрген хэрэглэдэг Марав-3 жорын бүрэлдэхүүнд орох зарим гадаад түүхий эдийг өөрийн оронд ургадаг, урьд нь хэрэглэж байсан Жинхэнэ өрөмтүүл, Төгрөг навчит унаган туруу зэрэг ургамлын биологийн  идэвхит  бодисын судалганы мэдээллийг үндэслэн сонгон авч жор найруулан Мярав-36 гэж нэрлэн фармакологийи үйлдэл механизмыг судлах зорилт тавилаа.

Материал, арга зүй

Марав 36 жорын 104 зэргийн уусмал нь гэдэсний гөлгер булчингийн чангарлын үеийн тонусыг 10,8 %-иар, сулралын үөийн тонусыг 18,1%-иар тус тус багасган, далайцыг 11,9%-иар нэмэгдүүлж, ритмийн тоог 50 %-р цөөрүулсэн болно.

Энэ үзүулэлтээс үзэхэд Марав 36 бэлдмэл гэдэсний гөлгөр булчингийн агшилтын хэмийг цөөрүүлж, хучдэлийг сулруулх< байгаа боловч гэдэсний гүрвэзэх хөдөлгөөнийг аажим их далайцтай агшуулах үйлдэл үзүүлэж байна.

Марав 36 жорын үйлдлийн механизмыг тодотгох зорилгоор дараах  цуврал туршилтуудыг явуулав.

1.Гелгөр булчинд шууд нөлөөлөх  үйлдэлтэй барихлоридын 104ззргийн уусмалыг хийж агчил болгосон суурь дээр судалж буй бэлдмэлийг туршихад гөлгөр булчинтийн тонус чангаралт хэвийн, агшилтын сулрал буурч, далайц 16 %-иар нэмэгдэж, ритмийн тоо цөөрсөн байна, Үүнээс үзэхэд Марав-З6 бэлдмэл гөлгөр булчинд шууд нөлөөлдөггүй бололтой.

2.  М-холиномиметик сонгомол үйдэлтэй пилокарпины 106 зэргийн уусмалаар агчил үүсгэсэн суурь дээр Марав-Зб жорын бэлдмэлийг 104 тунгаар нэмж хийгээд туршихад
гэдэсний гөлгөр булчингийн агшилтын тонус  чангаралт 9,1 %-иар, сулралт 17,7%-чар тус тус суларч, далайц 20%- иар нэмэгдэж ритмийн тоо 60 %-иар цөөрсөн байна. Энэ нь уг бэлдмэл М-холиноммметик үйлдлийн эсрэг нөлөөтэйг батлав.

3.  М-холинолитик сонгомол үйлдэлтэй атропин сулфатын нөлөөгөөр үүссэн сулралтын суурь дззр судалж буй бэлдмэлийн 104 уусмалыг нэмж хийгээд бичлэгийг
хийхэд гөлгөр булчингайн агшилтын тонус чангаралт 73.4%-иар, агшилтын сулралт тус бүр 2 дахин суларч, далайц 31.9%-иар нэмэгдэж ритмийн тоо хэвийн байлаа.

Дүгнзлт: Марав-Зб бэлдмзл гөлгөр булчингийн агшилтийг аажим болгон далайцыг нэмэгдүүлж байна. Энз үйлдэл нь ургамлын түүхий эдэд агуулагдах биологийн идэвх бодис флавоноид, антрахиноны үйлдлийн механизмтай дүйцэж байна.

Ном зүй

1.Чхве Тхэсон, Лекарственные растение.М., 1987. с. 608
2.Базарын Э.Г., Ассеева Г.А. Вайдурья-Омбо трактат-индо-тибетской медицины. Новосибирск. (1984). с 116
З.Асеева А. Г и др. Изучения тибетских многокомпнентных лекарственных смесей. Раст. Ресурсв (1985).Т.21, вып.1.с.15-25
4.Лагеры А.А, Фитотериапия некоторых заболеванийв Красноярск. (1986). с.112
5.Шретер А.И. Лекарствонная флора Советского Дального Востока.М., с.(1975).328
6.Formaner J., Racz G. Date comporativi privind continutul de derivati antrachinonici alun specidin familia Rubiaceae.Pev.med.RSR.(1979). T25. c.1-2
7 .T hi me H. Phytochemische Untersuchungen mongolisher Artneipflanzen:Die phenolgiucoside von pyrola-pharmazie, (1970),jq.25, H2.3.C.129
8.6. Баясгалан.Л. Мягмар, Ц Чимгээ. Марав-3 тангийн гөлгөр булчинд нөлөөлөх үйлдлийг судалсан нь, Эрдмийн чуулган-41 (1999). х.165

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 827
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК