Улсын Клиникийн Төв эмнэлэг
As with the present, the future of nuclear medicine remains intimately linked to the study of patients diagnosis,In the monitoring of their conditions and in the treatment of their diseases. The next challenge is, Nuclear Medicine scanning Is producing a 2 7 image on a monitor and in the future, it is possible to constract 3D images. Another development is multiple gamma camera detector, SPECT-system, and more complex computer configurations systems.
Pp. 23-24, References 5
Орчин үеийн Анагаах ухааны салбарт дүрслэл оношлогооны байр суурь, ач холбогдол улам өсч, үндсэн өөрчлөлтүүд гарч байна,
Дүрслэл оношлогоо буюу Imaging Diagnostics анагаах ухаанд шинээр гарч ирсэн хамгийн орчин үеийн салбаруудын нэг юм. Дүрслэл оношлогооны салбарт цөмийн онош зүй, хэт авиан /эхо/ оношлогоо, дурант дурслэл оношлогоо, компьютерт Tомографи, рентген онош зүй, дигиталь субстракцион /тоон тасалтат/ рентген оношлогоо, термографи, цөмийн соронзон томографи зэрэг аргууд хамаарагдана. (5)
Энэ нь дүрслэл оношлогооны 1ирээдүйг харуулж байна. Орчин үеийн тооцоолох микроэлектроник процессор гэх хурдан хөгжил гурван жил бүрийд нэг компьютер багажыг өндөр чадвартай болгон шинээр сольж чаддаг боллоо.
Жишээлбэл, компьютер томографи өнөөдөр ямар нэг туслах дурсийг бодисгүйгээр нурууны нугалмын дотоод бүтцийн ялгаат байдлыг "анатомийнх" шиг дурслэн гаргаж чадах боллоо.
Огт өөр физик зарчмыг ашиглан цөмийн соронзон резонансын компьютер томографийг шинээр зохион бүтээв.
Цахилгаан соронзон техникийн тусламжтайгаар жишээ нь комльютер томографи шиг төсөөлөл байдлаар хүний эрхтэнүүд болон түүний бүтцийг зурагт дүрслэн буулгах боломжийг анх нээсэн нь дүрслэл оношлогооны эхлэл байлаа.
Цөмийн соронзон резонансын томографи нь одоогоор хөгжлийн эхэнд яваа мэт ажиглагдаж байгаа боловч рентген трансмиссион томографийн хөгжилт бас л амжилттай хурдан урагшилж байна.
Дүрслэл оношлогооны арга бүр өөрийн өвөрмөц тусгай чанартай байдаг.
Дүрслэл оношлогоо.ч эмиссийн компьютер томографи / ПЭТ, СПЭ^ГГ - позитроны эмиссийн томографи, синглфотоны эмиссийн компьютер томографи нь цацраг идэвхит изотопын заагууртайгаар эд эсийн бодисын солилцоог үзүүлэн дүрслэн зураглаж үйл ажиллагааны мэдээллийг өгч чадаж байна. Трансмиссийк компьютер томографи уламжлалт рентген оношлогоо шиг рентген туяаны шингэлтийн нягтын ялгааг ашитай дурслэл зураг гарган өгч чадав.
Хэт авиан оношлогоо хүний эд эрхтэн дэх хэт авианы ойлт, шингэлтийг ашигтай дүрслэн зураглаж байна.
Эдүгээ.
цаашдын ирээдүи одооноос урьдчилан хархаас чадах бөгөөд зарим чиглэлээр шинжилгээ судалгаа, туршилтыг явуулж эхэллээ. Үүнд:
-протон - компьютер томографи
-импеданц - /эсэргүүцлийн/- компьютер
томографи
-микродолгионт компьютер томографи
Рентген компыотер томографийн зураг дүрслэл нь өндөр хөгжсэн компьютер технологиос гадна компьютер томографид зориулсан тусгай алгоритм ашигладаг юм.
Зураг зохион бутээлтээр зүслэг зургийг рентген туяанаас өөр бас "мэдээлэл тээгч"-ийг оролцуулах ба ийм компьютер томографийн хэсэгхэн цацрагуудад 200 хэвийн хэмжээн дэх протонууд буюу бусад цэнэгт хэсэгхэнүүд жишээлбэл альфа-цацрагийг ашиглаж болно.
Микродолгионт томографид микродолгионт цацраг /өндөр
24оттып анагаах ухаан буюу нам давтамжит микродолгионуудыг/ мэдээлэл тээгч болгон бие махбодод нэвтрэх гүн, тэндээс өгөх мэдээллийг ашиглах замаар хэрэглэх. боломж байна (1,2,4)
Одоогийн байдлаар зөвхен ХБНГУ-д гэхэд л 165 цөмийн соронзон резонансын томографийн багаж төхөөрөмж ашиглаж байна. АНУ, Герман, Япон зэрэг орнуудын төхөөрөмжийг клиникийн практикт туршин амжилтад хүрч, доорхи үр дүн тодорхой болоод байгаа юм.
- дурслэл зургуудын ялгарах чанар, тод байдал компьютер томографийнхаас давуу,
-дүрслэл аргаасаа шалтгаалан, түүний мэдээллийг ойлгох сэтгэхэд авсаархан, байдлаар илүү, шинжилгээний үед тухайн өвчний онцлогоос хамаарч шинжпэх аргын сонголтыг хурдан өөрчлөх боломжтойгоороо ирээдүйтэй,
-компьютер," соронзон системийг цаашид сайжруулах, шинэчлэн хөгжүүлэх, түүнчлн хямдруулах боломжтой,
-дүрслэл зургаар оношлохоос гадна хүний бие махбодын бодисын солилцооны үйл явцыг оношлох ирээдүй байгаа нь анагаах ухааны ирээдүйн "мөрөөдөл"-ийг нээж өгч байгаа юм,
Нүүрстөрөгч -13-аар зүрхний булчин дахь глюкозын хэмжээ, фосфорын спектрээр бодисын солилцооны энергийн янз бүрийн хүчин чадлыг тодорхойлж болох нь зарчмын хувьд өнөөдөр тодорхой байгаа нь ч цөмийн соронзон резонансын ирээдүйг хэлж байна гэсэн үгээ.
Цоо шинээр хийгдэж буй цөмийн соронзон ангиографийн IR-дүрслэл, лазер-дүрслэл оношлогоо бөгөөд эрдэмтэд ихэд сонирхож эхэллээ (1. 2. 3. 4)
Ер нь орчин үеийн дүрслэл оношлогооны салбарын хөгжилтөнд 3 үндсэн чиг хандлага байна гэж үзэж байна.
1. Одоо зөвхөн оношондоо ч биш... Өндөр хөгжилтэй орнуудад өнөөдрийн хэрэглэгдэж буй дүрслэл оношлогооны аргууд нь ер нь ихэнх өвчнийг зөв оношлож чаддаг боллоо гэж хэлж болно.
Ийм учраас оношлогооны аргыг олшруулан, сайжруулахдаа шинэ олж авах оношийн мэдээлэл нь ийнхүү эмчилгээнд аль нэг талаар ашигтай нөлөө үзүүлж чадах уу гэдгийг иш үндэс болгох боллоо. Энд эдийн засгийн талыг ч бодолцох хэрэгтэй.
2. Оношоос гар мэс засал уруу дүрслэл оношлогооны арга нь сүүлийн үед гар мэс заслыг удирдах, чиглүүлэх, эмчилгээ болон өвчний явцыг хянах талруу муу хандах боллоо. Ингэснээрээ оношлогч эмч тухайлбал радиологч рентген, эхо, эндоскоп, цөмийн онош зүйн эмч нараас гадна мэс засалчид оношлогоонд ихэд оролцох болж байна.
3. Хоёр хэмжээст /димензи/ зургаас гурван хэмжээст руү.
Компьютөрт томографийн давхаргын зүслэгийн, хэт авиан
/эхо-графи/, планар гамма камерийн зургууд нь хоёр хэмжээст зураг юм. Хүний эрхтэнийг яг тэр байгаа хэв, дүрсээр нь харуулахын тулд гурван хэмжээст зураг авах шаардлагатай байна.
Манай орны эруул мэндийн салбарт 1970-аад оны .урд үеэс эхлэн дүрслэл оношлогоо, түүн дотроо цөмийн болон хэт авиан онош зүй, компьютерт томографи, эндоскопийн оношлогоог амжилттай нэвтрүүлж тодорхой түвшинд хурсэн ч гэсэн шинжлэх ухааны тэргүүний ололт, дэвшлийг соргогоор тусган хөгжлийн шинэ шатанд гаргах ёстой.
2. Carretta, R.F and Schneider, P.B (1998) Future Nuclear Medicine Physicin Requirements. JNM Volume 37, Number 5. pp. 15-18
3. Robinson, R.G and Lecklitner, M.L (1997) Nuclear Medicine: Mar¬keting Nuclear Medicine Services, Chapter 36. p p. 828-834
4. Taillefer, R., Khalkhali, I., Waxman, A.D and Biersack, H.J (1998) Radionuclide imaging. New York Basel Hong Kong
5. Thrall , J.H. and Ziessman (1996) Nuclear Medicine, the Requi¬sites. St. Louis Baltimore Boston London, Sydney.