Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2001, 1(114)
Ходоод хамгаалах үйлдэлтэй эмийн бодисын судалгаа
( Судалгааны өгүүлэл )

А.Алтанцэцэг, М.Амбага

Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл, “Монос фарм” ЭШТ,Монос дээд сургууль

 

Бид туршлагын амьтдад янз бүрийн хүчин зүйлээр үүсгэгдсэн ходоодны салст бүрхүүлийн гэмтлийн загвар дээр мембраны гэмтэл задрал, хэт исэлдэлтийн бүтээгдэхүүний тоо хэмжээ еерчлегдөн өвчин сэдээгдэх эмгэг жамд гахайн 'одоод зэрэг байгалийн гаралтай зарим нэгдлүүдийг (2,3) үзүүлэх хамгаалалтын идэвхийг судлах зорилго тавьсан юм.

Судалгааны ажлын арга зүй

Туршлагын амьтдад ходоодны салст бүрхүүлийн гэмтлийн эмгэг загвар үүсгэх болон эмгэг өөрчлөлтийн үндсэн үзүүлэлтийг тогтоох судалгааны арга зүй

1. Цагаан хархны ходоодны салст бүрхүүлийн гэмтэл үүсгэх цууны хүчлийн буюу “ацетатын” хэмээн нэрлэгддэг эмгзг загварыг S-Oka.be –гийн аргаар (1971)

2. Хархны ходоодны салст бүрхүүлийн (ХСБ)- ийн гэмтлийг атофаныг 300 мг/кг тунгаардиметилсульфоксидад найруулан хэвлийн хөндийд тархах аргаар (О.Д.Барнаулов 1985) тус тус үүсгэв.

3. Ходоодны салст бүрхүүлээс ялгарах салст бодисын хэдийг Pipper D;W (1970) нарын аргаар альциан хөх будагч бодис нь мукополисахаридуудын анионтой холбогдохдоо тундаслаг цощ нэгдэл үүсгэдэг зарчмыг ашиглан тодорхойллоо. /12/

4. Хархны ходоодны шүүсний pH ба рС02-н утга болон ходоодны эсээс ялгарах давсны хүчил болон бикарбонатын ялгаралтад бэлдмэлийн үзүүлэх нөлөөг тодорхойлохдоо туршилтыг 180- 200 г жинтэй хархан дээр in situ нөхцөлд явуулж хархны ходоодноос ялгарах шүүсэнд автомат боловсруулалтын системээр төхөөрөмжлөгдсөн pH ба рС02 хэмжигч датчик бүхий тусгай багажийн тусламжтайгаар давсны хүчил ба бикарбонатын ялгаралтыг 30 секундийн зайтайгаар 40 минутын турш бүртгэж бодит утгаар нь тооцоолон гаргав (6,13).

5. ХСБ-ийн гэмтлийн дараах янз бүрийн хугацаанд ӨХИП эрчимжих байдал, . түүнд бэлдмэлийн үзүүлэх нөлөөллийг ходоодны эдийн гомогенатад агуулагдах малондиальдегид /МДА/ , шиффийн суурийн /ШС/ концентрациар тодорхойлов (И.Д.Стальная 1977, A.Tappel 1979).

6. Бэлдмэлийн    супероксиддисмутаза (СОД) идэвхийг тодорхойлохдоо кверцетины исэлдэх урвалын зарчим дээр тулгуурлагдсан арга зүйг хэрэглэн, гарсан үзүүпэлтийг %-иар илэрхийлэв (ВА.Костюк 1990).

7. Гахайн ходоодны салст бүрхүүлийн бэлдмэлийг /ГХСБ/ 250 мг/кг тунгаар өдөрт 3 удаа уулгаж хэрэглэв.

Цууны хүчлээр үүсгэсэн ХСБ-ийн эмгэг загварын үед гахайн ходоодны салст

Судалгааны 3,7,14 дахь хоногт хяналтын эшлээгүй амыдын ХСБ-ийн гэмтлийн талбай - 31,0±3.8 мм2- 40+6,8 мм2 бүрхүүлийн бэлдэл (ГХС:2.1   дахин багассан (р< 0,05) бол харьцуулах бэлдүүл хэрэглэсэн (плантагльзцед 250 ыт!и) амьдын ХСБ-ийн гэмтлийнталбай 22±2,5 %ir^2 - 25±2.1 мм 2 байгаа нь хяналттай харьцуулахад 45%-иар буюу 1.24-1,8 дахин багц байгаа ба ГХСБ-ийн бэлдмзл уусан амьтдынхаас 1,1 -1.4 дахин их байлаа. ХСБ-ийн гэмтлийн 14 дэхь хоногт авч үзэхэд хяналтын амьтдын ХСБ-ийн гэмтлийн талбай 32±5,б мм2 , эм уусан эмчилгээний бүлгүйн амьтдынх 14,7±1,2 мм2 болж 54,1%-иар буюу 2,2 дахин багассан байсан бол (р< 0,01 ) харьцуулах бэлдмэл хэрэглэсэн амьтдынх 8.0±1,2 мм2 байгаа нь хяналтын бүлгийн амьтадтай харьцуулахад 43,7%-иар буюу 1,8 дахин бага байгаа боловч судалж буй ГХСБ-ийн бэлдмэлтэй харьцуулахад 1.2  дахин их байна (Зураг №1, Хүснзгт№ 1). Дээрхи туршилтын дүнгээс үзэхэд гахайн ходоодны салст бүрхүүлийн бэлдмэл нь ХСБ-ийн гэмтлийн үед явагдах аливаа хүндрэлээс ( наалдац үүсэх г.м ) ходоодыг хамгаалан салст бүрхүүлийн гэмтлийг багасгаж, ходоодны хэвийн үйл ажиллагааг дээшлүүлэн, СБ-ийн нөхөн төлжилтийг сайжруулах замаар ходоодны СБ-ийн гэмтлийн талбайг багасгаж байгаа буюу энэ нь түүний найрлага, бүтцэд орж байгаа салслаг бодисууд болох тикопротеин, гликозаминогликан болон тэдгээрт агуулагдах сиалын хүчил зэрэг бусад биологийн идэвхт бодисуудын салслаг хамгаалалтын тогтолцоог сайжруулан салст хоригийг бэхжүүлэх, СБ-ийн тэсвэрт чанарыг дээшлүүлэх үйлдэлтэй холбоотой байж болох юм.

Атофанаар үүсгэсэн ходоодны салст бүрхүүлийн гэмтлийн эмгэг загварын үед ГХСББ- ийн үзүүлэх нөлөө ХСБ-ийн бага зэргийн гэмтлийн зэрэг нь хяналтын амьдад 19,0±4,5 байсан бол бэлдмэл хэрэглэсэн туршилтын бүлгийн амьдад 3,6±0,6, харьцуулах бүлгийн амьтдад 9.0±0,3 байгаа бөгөөд энэ нь хяналт амьтдынхаа 2,5 дахин бага байгаа юм. ХСБ-ийн дунд зэргийн гэмтэл нь хяналт амьтдын 80%-д үүсч гэмтлийн зэрэг 1,6±0,17 байсан бол урьдчилан сэргийлэх бэлдмэл уусан амьтдад 60%-д нь үүрч 0,8±0,2, плантаглюцид уусан амьдад мөн 80%-д нь үүсч 1.0±0,1байлаа. Бэлдмэлийн идэвхийг хяналт амьтадтай харьцуулахад 2 дахин их /р< 0,05/, мөн харьцуулах бэлдмэл уусан амьтдаас 1,25 дахин их байсан ба ХСБ-ийн их хэмжээний гэмтэл хяналт амьтдын 80%-д .бэлдмэл уусан амьтдын 60%-д сэдээгдэж гэмтлийн зэрэг 1,0±0,1, 0,8±0,2; 0,8±0,3 буюу уг загварын үед амьтдад их хэмжээний гэмтэл бараг үүсээгүй байлаа(З).

ХСБ-ийн хамгаалах тогтолцоонд ГХСББ-ийн үзүүлж нөлөө

СБ-ийн гэмтлийн дараах 1 дэх хоногт хархны ходоодны шүүсэнд агуулагдах салслаг бодисын хэмжээ эм уугаагүй хяналт амьтдад 41±8,5 мг% байсан бол эм хэрэглэсэн туршилтын амьтдад 85±9,3 мг% буюу хяналт амьтдынхаас 2,1 дахин их, харьцуулах бэлдмэл хэрэглэсэн амьтдынхаас

1 дахин их /42±7,9 мг%/ байлаа. СБ-ийн гэмтлийн 7 дахь хоногт авч үзэхэд хяналтын амьтдын ходоодны шүүсэнд агуулагдах салслаг бодисын хэмжээ 25±2,0 мг%, эм уусан туршилтын амьтдад уг үзүүлэлт 77+9,5 мг% буюу хяналт амьтдынхаас 3,1  дахин их хэмжээтэй салслаг бодис агуулагдаж байгаа нь ажиглагдсан (р< 0,001) бөгөөд энэ нь харьцуулах бүлгийн амьтдынхаас (48±7,6 мг%) 1,6 дахин их байна. СБ-ийн гэмтлийн 14 дэх хоногт уг үзүүлэлтийг авч үзэхэд хяналт амьдад 34±5,4 мг% салслаг бодис агуулагдаж байсан бол эм уусан туршилтын амьтдад уг үзүүлэлт 85±10 мг%- тай тэнцүү болсон нь хяналт амьтдынхаас 2,5 дахин их (р<0,01), харьцуулах бүлгийн амьтдынхаас (6.7±8,6 мг%) 1,2 дахин их байна.

Дээрх туршилтын дүн нь ХСБ-ийн гэмтлийн үед гахайн ходоодны салст бүрхүүлийн бэлдмэлийн нөлөөгөөр хархны ходоодны эпители эсээс ялгарах салслаг бодисын хэмжээ ихэсч, салслаг хамгаалалтын тогтолцоо буюу хамгаалах хоригийн үйл ажиллагаа нь сайжран , ХСБ-ийн хүчил пепсиний гэмтээх үйлчилгээг тэсвэрлэх чанар нь дээшилснийг харуулж байгаа юм.

Хүснэгт 1. Цууны хүчлээр үүсгэгдсэн ХСБ-ийн гэмтлийн үед ГХСББ-ийн үзүүлэх нөлөө Гахайн ходоодны салст бүрхүулийн бэлдмэлийн ходоодны эсийн орчин дахь хүчил-шүлтийн тэнцвэржилтэд үзүүлэх нөлөө

А. А.ХСБ-зэс ялгарах бикарбонатыя. тооны өөрчлөлтөд бэлдмэлийн үзүүпэх нөлөө Уг туршилтыг 180-200 г жинтэй 20 гаруй цагаан харханд явуудж, ходоодны эсэнд ялгарах шүүсэнд in situ нөхцөлд агуулагдах рН,- рС02-н хэржээг тасралтгүй бүртгэх тусгай автомат боловсруулаптын систем бүхий тоног төхөөрөмж ашиглан ходоодны эсээс ялгарах давсны хүчил, бикарбонатын Н02 хэмжээг бодит утгаар нь тооцоолон гаргасан. Бэлдмэл хэрэглэхийн өмнө хархны ходоодоор физиологийн уусмал явуулж ялгарсан бикарбонатын хэмжээг тодорхойлоход 0,30±0,03 мм/мин /анхны утга/ байсан бөгөөд уг хэмжээ 5 минутын туршид тогтвортой хадгалагдаж байв. Дараах 5 дахь минутаас эхлэн физиологийн уусмалыг эргүүлэн авч оронд нь судалж буй бэлдмэлээ ходоодоор дамжуулан явуулж 10 минут орчмын хугацаанд ходоодны эсийг ГХСББ- ээр үйлчлүүлэхэд бикарбонатын ялгарах хэмжээ аажим нэмэгдсээр 15 дахь минутад уг үзүүлэлт 44± 0,04 мм/мин болсон буюу эм хэрэглэхийн өмнөх физиологийн уусмалаар үйлчлүүлсэн үеийн түвшингээс 46,7%-иар нэмэгдэж эхэлсэн байдал ажиглагдлаа. Судалгааны 20 дахь минутад уг үзүүлэлт 0,45±0,035 мМ/мин болж 50%-иар буюу 1,5 дахин нэмэгдэж (р< 0,002), 25 дахь минутад 35±0,03 буюу 26,7%-иар (р< 0,05) ихэсч байгаа нь илэрлээ.

Дээрх туршилтын дүнгээс үзэхэд амьтдын ходоодны СБ-ээс гаргасан бэлдмэл нь ходоодны эпители эсийн үйл ажиллагааг идэвхжүүлж бикарбонатын ионы шүүрлийг ихэсгэж байгаа ба мөн нэгэн зэрэг салслаг бодисын хэмжээг нэмэгдүүлж байгаагаас үзэхэд бэлдмэл нь салслаг' бикарбонатын хоригийг бэхжүүлэн идэвхжүүлж, ходоодны салст бүрхүүлийн тэсвэрт чанарыг сайжруулан салст бүрхүүлийг гэмтлээс хамгаалах, гэмтлийг багасгах эмчилгээний идэвх үзүүлдгийг харуулж байна.

Б.Ходоодны эсээс ялгарах давсны хүчлийн хөдлөл зүйд үзүүлэх нөлөө

Туршилтын дүнгээс үзэхэд туршилтын амьтдын ходоодны эсээс ялгарах давсны хүчлийн хэмжээ физиологийн уусмалаар үйлчлэх үед буюу хэвийн үед 1,20±0,20 мм/мин байсан бол ГХСББ- ээр 10 минутын хугацаагаар ходоодны салст бүрхүүлийг үйлчлүүлсний дараа уг үзүүлэлтийг тодорхойлоход бэлдмэлийн нөлөөгөөр ходоодныэсээс ялгарах давсны хүчлийн хэмжээ багасч байгаа ажиглагдлаа, Тухайлбал, бэлдмэлээр үйлчлүүлсний дараа 10 дахь минутад давсны хүчлийн хэмжээ 0,88±0,2мм/мин буюу 26,7%-иар,-5 доль минутанд 0,69±0714 мм/мин буюу 42.5%- иар 20 дахь минутанд 0.62+0.15 мм/мин буюу 48.3%иар ,25 дахь минутанд 0.43+0.15 мм/мин буюу 64.3%иар ,30 дахь минутанд 0.45+0.16 буюу 62.5%-иар (р<0,01), 35 дахь минутад 50±0»15 мм/мин буюу 5В.З%иар(р<0,01), 40дэхь минутад 0548±0,14 мМ1мт буюу 60%-иар (р< 0,01) тогтвортойгоор буурч байгаа нь ажиглагдсан юм. Уг туршилтын дүнгээс үзэхэд ГХСБ-ээс гаргасан бэлдмэлийннөлөөгөөр ходоодны эсээс ялгарах давсны хүчлийн хэмжээ багасч ходоодны эсийн орчин дахь хүчил-шүлтийн тэнцвэржилт хэвийн болж байгаа нь тогтоогдлоо.

Ходоодны эдийн гомогенатад агуулагдах сульфгидрилийн бүлгийн концентрацид бэлдмэлийн үзүүлэх нөлөө

Цагаан харханд цууны хүчлийн оролцоотойгоор үүсгэсэн ХСБ-ийн гэмтлийн янз бүрийн үе шатанд ходоодны эдэд агуулагдах SH бүлгийн хэмжээг тодорхойлон жишиж үзэхэд түүний хэмжээ эрүүл амьтдынхаас 1,4-1,6 дахин (р< 0,05) бага байгаа нь уг эмгэгийн үед ходоодны салст бүрхүүлийн эс гэмтэл үхжилд өртсөнөөс нөхцөлдөн SH бүлгийн хэмжээ багасдаг болох нь харагдаж байна. Эмгэг загвар үүсгээд гахайн ходоодны СБ-ийн бэлдмэлээр эмчилгээ явуулсан туршилтын амьдад СБ-ийн гэмтлийн 7 дахь хоногт хяналт ба туршилтын бүлгийн хооронд онцын өөрчлөлтгүй байсан бол туршилтын 14 дэх хоногоос эм уусан амьтдын ходоодны эдэд агуулагдах SH бүлгийн хэмжээ ихэсч хяналт амьдынхаас 1,7 дахин дээгүүр байгаа нь ажиглагдлаа. Уг туршилтын дүнгээс үзэхэд ГХСББ нь ходоодны эд эсийн гэмтэл үхжлийн үед илэрдэг SH бүлгийн алдагдлыг багасгаж, ходоодны хэвийн бүтэц үйл ажиллагааг ханган, ӨХИП-ийн бүтээгдэхүүний гэмтээх нөлөөнөөс ходоодны салст бүрхүүлийг хамгаалах антиоксидант үйлдэл үзүүлж байгаа нь харагдаж байна.

ХСБ-ийн гэмтлийн голомтод ӨХИП эрчимжих бамдал, түүнд ГХСББ-ийн үзүүлэх нөлөө

Ходоодны СБ-ийн гэмтэл үүсгээд эмчлээгүй хяналт амыдад ӨХИП-ийн эрчимжих хөдлөл зүйг судалгааны 3,7,14,21 хоногуудад жишин ажиглахад 7 дахь хоногт уг эмгэг процессын эрчим хамгийм дээд өндөр түвшиндээ хүрч байсан бөгөөд энэ нь МДА (0,194+0,02 ед) ба шиффийн суурийн (5,5+0,5 ед) концентраци эрүүл амьтдаас 9-2,4 дахин ихэсч байснаас харагдана. Энэ үе шатандГХСББ хэрэглэхэд МДА-ийн концентрацийг 27,8%-мар (0,4+0,06 ед,р<0,05), ШС-ийн концешрацийг 36,4%-иар, (3,5±0,3 ед,р< 0,001) тус тус багасгах хандлагатай байлаа. ХСБ-ийн 14 дэх хоногтГХСББ-ийн нөлөөгөөр МДА-ийн концентраци 26%-иар, (0,1 Т4±0,02 ед хяналт, 0,14±0,06 ед туршиж), ШС-ийн концентраци 41%-иар (хяналт 3,7±0,7 ед, туршилт 2,2±0,21 ед, р <0,05) багассан нь мөн ажиглагдлаа.ХСБ-ийн 21 дэх хоног буюу өвчин 0, архагших үед ч эмчлээгүй хяналт амьдын ходоодны эдэд ӨХИП-ийн эрчим буурдаггүй , эс гэмтээх эмгэг жамын тааламжгүй нөлөөллөө үзүүлсээр байдгийг харуулж байна. Энэ үед ГХСББ-ийн нөлөөгөөр ШС-ийн концентрац 30,6%- иар (хяналт 3,36±0,07ед, туршилт 2,3±0,2 ед, р<05) багассан байна Супероксиддисмутаза (СОД) ферментийн идэвхэд ГХСББ-ийн үзүүлэх нөлөө Уг туршилтын дүнгээс үзэхэд ГХСББ нь кверцетин хэт исэлдэж супероксиданион радикал үүсгэх урвалыг илэрхий дарангуйлж байсан бөгөөд уг идэвх нь 60 орчим хувь байв. Уг судалгаа нь тухайн бэлдмэл ӨХИП-н эхэн үед үүсэх чөлөөт язгуурт хэт ислүүд ба хүчилтөрөгчийн идэвхтэй хэлбэрүүдийн түвшинг зохицуулагч антиоксидант үйлдэл бүхий супероксиддисмутаза ферментийг хангалттай агуулж, тэр нь уг бэлдмэлийн ходоодны салст бүрхүүлийг гэмтэл, үхжлээс хамгаалах үйлдлийн нэг хүчин зүйл болдгийг харуулж байна. Ийнхүү ХСБ-ийн хамгаалах тогтолцооны хамгийн чухал хүчин зүйлүүд гэж сүүлийн үед судлаачдын үздэг (1,3) салст бодисын нийлэгжил, ялгарал, бикарбонатын ялгаралт, салст бүрхүүлийн нөхөн төлжилт болон антиоксидант хамгаалалт гэсэн 4 гол зүйлүүдэд ГХСББ нэгэн зэрэг иж бүрэн үйлчлэх замаар ХСБ- ийг гэмтлээс хамгаалах үйлдэл үзүүлж байгаа нь сонирхолтой юм.

Бидний энэ судалгаа ходоодны хэвийн үйл ажиллагаа нь мембраны бүтэц үйл ажиллагааны тэнцвэрт төлөвүүдтэй шүтэлцэн явагддаг, ходоодны өвчний үед энэ тогтолцоо алдагддаг, ходоод хамгаалах үйлдэлтэй эмийн бодисын үйлдэл нь мембранд хэвийн төлөв бий болгох замаар явагддагийг харуулснаар ходоодны хүйтэн бадган өвчний тухай МУАУ-ны ойлголтод мембраны түвшингийн тайлбар өгөх бололцоог бий болгож байна. Ходоодны эсэд давсны хүчил ялгарч, хоол боловсруулах үйл ажиллагаа хэвийн явагдахад чухал үүрэг гүйцэтгэдэг Н++-АТФ-аза ферментийн идэвх нь мембраны гидрофоб гүнд шигдэн байрладаг олон ферментийн адилаар мембраны төлөвүүдийн шилжилтээр зохицуулагддаг ерөнхий зүй тогтолтой байдаг (2,8) бөгөөд ходоодны эсийн мембранд хатуу бета төлөв нэмэгдэн, зуурамтгай чанар ихсэх үед түүний идэвх дарангуйлагдан, устөрөгчийн ионы гадагшлалт удааширч, давсны хүчлийн ялгаралт сулрах бөгөөд энэ нь угтаа ходоодны шүүрлийн үйл ажиллагаа багасч, пепсин ферментийн идэвхи буурах, хоол тэжээлийн бодисын боловсролт-задрал муудан, тэнд удаан баригдах зэрэг эмгэг үр дагаварт хүргэнэ (2,3).Монголын Уламжлалт Анагаах Ухааны онолд (б)ходоодны бадган хүйтэн өвчний шалтгаан нь... даарч хөрөх, чийгтэй газар удаан суух, хүнд хүйтэн тослог идээ ундааг их хэрэглэх... янзлагч бадган аривдаж,шингээгч шарын хүчийг дарж, ходоодны галын илчийг муутгаснаас шалтгаалан үүсдэг...хэмээн томьёолоод өвчний шинж тэмдгийг...олон хэхрэх, шингээлт муудаж, хэвлий хөөх, түүрийх... гэж илэрхийлсэн байдаг нь ходоодны хүчил, пепсиний ялгаралт сулрах үед илэрдэг дээрх эмгэг үзэгдэлтэй маш төстэй (2) байгаагийн мембраны механизмыг нам температур бетта төлөв ихсэх Н++-АТ Ф-аза фермент идэвхгүйжих ходоодны хүчил, шүүрэл ялгаралт сулрах - ходооднны хүйтэн бадган өвчин сэдээгдэх гэсэнхувилбараар тайлбарлаж болох юм.

Ном зүй

1. Агаджанов М.И., Симонян М.А., Казарян Ш.А. Влияние препарата СОД на содержание эндогенной СОД и ПОЛ при термических ожогах. “Вопр. мед. химии”, 1989, №4, с.28-30
2. Амбага М., Хий шар бадган мембрант байгууламж. АУ-ны докторын диссертаци, УБ 1994 он, х.302
3. Алтанцэцэг A . Амбага М. Амьтны гаралтай зарим бэлдмэлийн ходоодны салст бүрхүүлийн гэмтлээс хамгаалах идэвхи.”Монгол туургатны УАУ” олон улсын э/ш бага хурлын илтгэлийн хураангуй, УБ хот} 1995, х. 40-43.
4. Барнаулов О.Д., Литвинов И.М. Alcea rosea L. - источник полисахаридов из стеблей на экспериментальные поражения желудка. “Растительные ресурсы”, 1985, № 3, с. 329-339.
6. Жигмэд Б. Монгол анагаах ухааны үндсэн онол, Өвөр монголын хэвлэлийн хороо. 1988, х.416
б.Золотарев В.А., Поленов С.А., Метод непрерывной оценки секреции кислоты и бикарбонатов в желудке у наркотизированных крыс. “Физ. журнал”, 1995, №2, с.15-18.
7. Костюк В.А., Потапович А.И., Простой и чувствительный метод определения активности супероксиддисмутазы, основанный на реакции окисления кверцетина. “Вопросы мед.химии”, 1990, №2, т.36, с.88-91
8. Крепс Е.М., Липиды клеточных мембран. Л. Наука, 1984, с.304
9. Стальная И.Д., Гаришвили Т.Г. Метод олр-я МДА с помощью тиобарбитуровой к-ты. ” Совр.методы биохимии”. М. 1977, с.66-68 Ю.Фоломеев В. Ф. Количест. опр. в тканях тиоловых и дисульфидных групп.”Лаб. дело”.1980
11 .Okabe S. Koth J.L and others. “Amer.jour.dig,dis,,,1971, voS16. pp.277-289
12. Pipper D.W., Dianne Whitecross M.D., Alcian blu binding properties of gastric juce. Gastroenter., 1970, vol.59, 4, pp.534-538
13. Polenov S.A Lensman B.V., Neural contro! of gastric functions in rats. Role of autonomic nerve dis¬charge pattern. “First FEPS Congress” 1995,pp.12
14. Tappel A.L., In vitro lipid pereoxidation free radi¬cals in biology. 1979. pp.3-5
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1383
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК