Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2001, 1(114)
“Хий, шар, бадган - мембрант байгууламж” шинэ онолын гүн ухаан, танин мэдэхүй, шинжлэх ухааны үндэс, ач холбогдол
( Судалгааны өгүүлэл )

А.Н.Кудрин, С.М.Николаев, Б. Саранцэцэг, П.Болормаа

Москва  А У / Академи, Улаан-Үд хотын Биологийн хүрээлэн, “Монос”дээд сургууль, Хөдөө аж ахуйн  их сургууль

 

Too тоймшгүй олон хувилбарт гадаад төрхөөр илэрдэг амьд болон амьгүй байгалийн дотоод мөн чанарын нэгдэл, уулзвар цэгийг олж илруүлэх нь хүн төрөлхтний танин мэдэхүйн гол зарчим байсан бөгөөд өнөөдрийн байгаль, нийгэм, гүн ухаан, биологи, анагаах ухааны шинжпэх ухааны гол судалгаа ч уг асуудал руу чиглэгдэж байна. Ертөнцийн үзэгдэл юмсын дотоод мөн чанар буюу анхдагч эхлэл-анхдагч субстанцийг мэдэх талаар эртний эрдэмтэн мэргэд, ялангуяа Дорно дахины гүн ухаантнууд ихээхэн үнэ цэнэтэй зүйлс бүтээсний нэг нь Хий, шар, бадган (ХШБ), таван махбодын талаархи төсөөлөл, онол юм. Уг онол нь гадаад олон шинж чанарууд болон дотоод мөн чанарын холбоог зангидах оролдлого хийснээрээ танин мэдэхүйн аугаа их бүтээлч чанартай бөгөөд бүх үзэгдэл юмсын дотоод мөн чанар - субстанци нь гал, ус, шороо, хий, огторгуй таван махбод гэж үзэхийн хамт хүний бие махбод ч амьгүй байгалийн нэг гол салшгүй хэсэг болдгийн хувьд таван махбодын чанартай хэмээн үзэж хий, шар, бадганы (ХШБ) онолыг бий болгосон байна. Сүүлийн үед тусгаар, тусгаар байдалтай оршдог маш олон салангид тодорхой зүйлүүд болон тэдгээрийн аль алинд байж бүх үзэгдэл юмсын оршин тогтнохуйн үндэс болдог субстанци, тэдгээрийн үйл ажиллагааны явцад бий болдог олон арван өвөрмөгц гадаад шинж чанарууд ,энэ бүгдийг базан илэрхийлсэн хийсвэр томъёоллын хоорондох зааг ялгааг зөв гаргалгүй ерөнхийлөн авч үздэг арга зүйн буруу хандлага илрэх боллоо. Энэ нь хий, шар, бадган, таван махбод зэрэг сэтгэхүйн хүрээнд үүссэн ойлголт ухагдахууныг, уг хийсвэрлэлтийн үзэгдлийн нөхцөлдүүлэн бий болгосон бодитой материаллаг зүйлээс нь зааглан салгаж авч үзээгүй буюу сэрэл бол бодитой юмтай яг адилгүй, уг юмны талаархи толгойд буусан оюуны санааны хэлбэр, сэрэл сэтгэхүйг бодитой материаллаг зүйлтэй юм уу, гадаад ертөнцийн үзэгдэл юмс уураг тархинд тусгагдан буух үед сэдээгддэг физиологийн процесстой адилтган ойлгож болохгүй, тэр нь бодит ертөнцийн субъектив дүр гэдэг гүн ухааны энгййн илэрхийллийг Дорно дахины анагаах ухааны онолын асуудалтай шүтэлцүүлэн авч үзээгүйтэй холбоотой юм (1,4). Ийм алдаатай байдлаас болж ХШБ, 5 махбод, билиг чанарыг холбогдолтой зүйлийг хооронд нь хольж, гурван гэм, гурван махбод (шар, махбод, бадган махбод) гэсэн буруу томъёолол хэрэглэх, эмийн бодисын амтын тухай ойлголтыг давс, сахар зэрэг бодистой шууд адилтган ойлгох хандлага илэрч байгаа юм. Ийнхүү “Хий, шар, бадган - мембрант байгууламж” шинэ санааны хүрээнд бий болсон онол- арга зүйн чухал ач холбогдолтой нэг зүйл бол “субстанци- гадаад шинж - хийсвэрлэлт” аргачилсан хандлагыг дэвшүүлсэн явдал /М.Амбага 1995/ бөгөөд Дорно дахины анагаах ухааны онолын холбогдолтой асуудалд субстанцийн үүргийг эсийн мембрант байгууламж зэрэг биед далдпаг байдпаар оршдог материаллаг бодитой бүтэц - үйл ажиллагааны нэгж гүйцэтгэнэ, харин эдгээр сэрэл, сэтгэхуйд шууд үл буух субстанцийн бий болгосон гадаад шинжийг танин мэдэж, сэтгэн харьцуулсны дүнд “Хий, шар, бадган” гэсэн хийсвэр онол, ойлголт ухагдахуун бий болсон гэжүзсэн нь (М.Амбага 1990) цааш цаашдын эрдэмтдийн судалгаанд энэ гурван өөр хоорондоо маш нарийн шүтэлцээтэй атлаа харьцангуй ялгаатай зүйлүүдийг дунд нь хольж хутгалгүй, ялган салгаж ойлгох, шинжлэн судлахад арга зүйн гол үндэслэл болж байгаа юм.“Субстанци - гадаад шинж - хийсвэрлэлт” аргачилсан хандлагын дагууд авч үзэх юм бол амьдрал, амьд ертөнцийн үүсэл хөгжилтийг нөхцөлдүүлэн бий болгож, эволюци хөгжлийн дараа дараагийн үе шатанд бие махбодийн дээд түвшингийн ерөнхий зохицуулагчийн нэг болж хувирсан мембрант байгууламжийн (МБ) альфа, бетта, гамма гурван төлвийн аль нэгнийх нь харьцангуй давамгайлан үүсэх үед эсийн түвшинд бий болдог үйл ажиллагааны олон хэлбэрүүд нь нийт бие махбодийн түвшинд илрэхдээ дорно дахин, МУАУ -ны онолд хий, шар, бадганы хийсвэр ухагдахуунаар томъёологддог болохыг анх удаа илрүүлж (М.Амбага 1990) , “Хий, шар, бадган- эсийн мембрант байгууламж” шинэ онолыг дэвшүүлсэн нь цоо шинэ агуулга, ач холбогдолтой болох нь сүүлийн үед улам бүр батлагдсаар байна. Уг онол нь хйй, шар, бадган гэсэн илэрхийллийн дор хүн, амьтны бие махбод хийгээд түүнд нөлөөлдөг бүх хүчин зүйлсийн талаарх өргөн цар хүрээтэй хийсвэрлэгдсэн ухагдахуун болохыг илрүүлж “бие махбодийн үйл ажиллагаа мембрант гурван төлөвөөс хамаарах үзэгдэл13 гэсэн шинэ томёологддог шинэ төсөөлөл, үзэл баримтлал бий болоход хүргэсэн байна (1,2,3,4).

Хий, шар, бадган 5ол хүний оюун санаанаас хамааралт ойлголт ухагдахуун,мембрант

байгууламж бол хүний оюун санаанаас үл хамаарах бодитой материаллаг зүйл болохоор Дорно дахины онолын холбогдолтой зүйлүүдийн материаллаг эквивалентийг тогтоолгүйгээр энэ чиглэлийн судалгаа явуулах нь судлаачдыг алдаа, эндэгдэлд оруулж болзошг/й юм, Үүнтэй холбоотойгоор тэр эхлээд ямар ч нэр усгүй байгаад хожим нь ухаант хүний хүртэж мэдэхүйд гадаад олон шинж чанараараа амтлагдаж, харагдаж, үнэрлэгдэж, улмаар таван махбод, хий, шар, бадганы онол гаргахад түлхэц өгч, уг онол , ухагдахууны хүрээнд илрэлээ олсон тэр материаллаг зүйл юу вэ? гэсэн асуулт гардаг.

М.Амбага нарын судлаачид (1,2) харьцуулсан судалгаа явуулсны үр дүнд тэр бодитой материаллаг зүйл бол одоогоос :гурван миллиард жилийн ӨУН8 анхны хэлбэр эхлэлээ олсон бөгөөд уураг, нүүрс ус, өөх тос, аминхүчил, полинуклеотид, ДНХ,РНХ, АТФ.гормон, рецептор, фермент, медиатор зэрэг харьцангуй салангид чанартай анхдагч элементүүд - хүчин зүйлсийг эсийн төвшинд бүтэц үйл ажиллагааны нэгэн хэлбэршилт, тогтолцоот, интеграцичлагдсан байдалд оруулж, эволюци хөгжлийн ямар ч үе шатан^д байгаа амьд 5ие махбодод эрүүл оршин тогтнож, дасан зохицож; өсөн үржих боломжийг хангаж байдаг мембрант байгууламж, түүний альфа,- бетта, гамма гурван төлөв болохыг илрүүлсэн байгаа юм.        -

Мембрант байгууламж, түүгээр зохицуулагддаг дээр дурдсан бүх хүчин зүйлүүд нь ухаант хүн үүсч, тэдгээрийг танин мэдэж, өвөрмөц нэр томьёо өгөхөөс бүр хэдэн миллиардаар тоологдох жилийн өмнөөс гүн ухаантнуудын бичсэнчлэн ямар ч нэр усгүйгэзр бодитойгоор оршиж, эсийн хуваагдал, үржил, нөхөн төлжилт, АТФ дулааны солилцоо , сэрэл үүсэлт, өвчин, үрэвсэл, хорт хавдарт нэрвэгдэж байсан түгээмэл зүй тогтолтой болохоор хий, шар, бадган зэрэг хүний уураг тархинд хийсвэр ухагдахууны хэлбэрээр сэдээгдэн үүссэн зүйл өвчний шалтгаан болох бус, харин тэдгээрийг нөхцөлдүүлэн бий болгож, олон миллиард жилээр бодитой оршин тогтнож ирсэн тэр материаллаг зүйл болох мембрант байгууламжийн гурван төлөвийн бүтэц - үйл ажиллагааны тэнцвэрт байдлын гажилт, түүнтэй дагалдан илэрдэг фермент уураг, рецелтор гормоны хэвийн үйл ажиллагааны алдагдал нь өвчний шалтгаан болдог нь маргаангүй юм (9,15,23,27). Амьд махбодын эволюци хөгжлийн явцад хий, шар, бадгангүй буюу тийм илэрхийлэл, төсөөлөлгүй түүхэн үе амьд биеийн түүхэн хөгжлийн аль ч үе шатанд байсан бол харин ямар

ч нэр усгүйгээр оршин тогтнож, дараа нь шинжлэх ухааны судалгаа танин мэдэхүйд өртөж, танигдаж мэдэгдэхдээ өвөрмөц нэр томьёололтой болсон материаллаг бодит зүйлгүй түүхэн үе байгаагүйг анхаарах нь зүйтэй юм. Хий, шар, бадганыг өвчний хувиралд оруулдаг гол шалтгаан нь уур, тачаангуй, мунхаг гэсэн байдаг нь эдгээр сэтгэхүйн хүрзэнд нөлөөллөө үзүүлдэг эмгэг хүчин зүйлс нь хий, шар, бадганы онолыг нөхцөлдүүлсэн мембрант байгууламжийн гамма, альфа, бетта нурван төлөв дээр үйлчилж, хэвийн бүтэц - үйл ажиллагааг нь алдагдуулсны үр дагавар хий, шар, бадган таван махбодын билиг чанар, шинж чанараар гадна талдаа илэрч байгааг харуулжзз гэж үзэж болох юм. Манай судлаачдын (М.Амбага 1995 онд олж илрүүлсэн) эдгээр зүйлүүд нь хий, шар, бадганыг бичил дуранд харж, үнэрлэж, амсаж болох тухай ташаа ойлголтод залруулга болох учиртай ба энд өөр нэг зарчмын асуудлыг хөндөн тавихад “хий, шар, бадган - мембрант байгууламж” шинэ санаа дэвшүүлсний дагууд зарим судлаач эрдэмтэд 3-4 мянган жилийн өмнө бий болсон таван махбод хий, шар, бадганы “эртний” онолыг эс, мембран, рецептор, •тормон гэсэн орчин үеийн шинэ бүтэц, тогтолцоогоор тайлбарлах гээд байна гэсэн сэтгэгдэл төрдөг бололтой байдаг бөгөөд дээр дурдан бодитой материаллаг хүчин зүйлс нь

шинжлэх ухаанд танигдан мэдэгдсэн үе нь 100 гаруй жилээр хэмжигдэх “сүүлийн үеийн” мэт чанартай болохоос бус угтаа бол хэдэн миллиард.. жилийн өмнө бий болсон учраас “ХШБ- МБ” шинэ санааны хүрээнд харин гуравхан мянган жилийн түүхтэй онолыг 3 миллиард жилийн түүхэн настай нэн эртний бүтэц, байгууламжтай холбон тайлбарлаж байгаа нь нэн ойлгомжтой байна (18,19,20,26).

“ХШБ -мембрант байгууламж” шинэ санааны хүрээнд ХШБ-ы онолыг МБ-ийн гурван төлөвтэй шүтэлцүүлэн тайлбарласан нь мембраны зохицуулагчийн үүргийг л онцлон тавьсан хэрэг бөгөөд гүйцэтгэгчийн үүргийг бол түүний тосны хоёрч давхаргад шигдэн байрласан олон зуун өвөрмөгц фермент, уураг, рецептор, мессенджер, биологийн идэвхт бодисууд (БИБ) хэрэгжүүлэх нь ойлгомжтой ба үүнийг ч “хий, шар, бадган- мембрант байгууламж”шинэ санааг дэвшүүлэгчид өөрсдийн бүтээлдээ онцгой анхааруулан дурьдсан байдаг. Нөгөөтээгүүр ХШБ -ы хийсвэрлэгдсэн том онолыг зөвхөн ханасан, ханаагүй тосны хүчлээр л тайлбарлах гээд байгаа мэт сэтгэгдэл төрж болзошгүйд урьдал болгон хэлэхэд ханаагүй тосны хүчил нь МБ-ийн бүтцийн үндсэн эх бие болсон тосны хоёрч давхаргын зуурамтгай чанар багатай шингэн альфа төлөвийг, ханасан тосны хүчил нь уг давхаргын зуурамтгай чанар ихтэй хатуу бетта төлөвийг бий болгон (ЛСтрайер 1985), мембраны зохицуулагчийн үүрэг нийт бие махбодын түвшинд илрэхэд дамжуулах нөлөөлөл үзүүлдэг өвөрмөгц зүй тогтол амьд биеийн түүхэн хөгжлийн явцад бий болсонд бид анхаарлаа хандуулсан юм гэж уг санааг дэвшүүлсэн судлаачдын хэлсэн санаа нэн чухал ач холбогдолтой юм.

”Хий, шар, бадган - мембрант байгууламж шинэ онолын мөн чанар, ач холбогдол, шинжлэх ухаан, танин мэдэхүйн үндэслэлийг дараах байдлаар задалж хэлж болох юм:

1-рт, Танин мэдэхүйн үүднээс:

“Хий, шар, бадган - эсийн мембрант байгууламж” онол нь “субстанцилаг зүйл - гадаад шинж чанар - хийсвэрлэлт” гэсэн аргачилсан хандлагыг баримтлан дорно дахин ард түмний танин мэдэхүйн гүн ухаанч сэтгэлгээний тэр цаг үед “бодол санаа”- нд бий болсон нь хий, шар, бадган, таван махбодын онол, ойлголтыг орчин үеийн биологи, анагаах ухааны ололт дээр тулгуурлан бодитой материаллаг оубстанцилаг зүйл рүү нь ойртуулан тайлбарлаж, танин мэдэхүйн нэг бүтэн шатлалаар ахиулах оролдлого хийсэн нь дорно дахины анагаах ухааны гүн ухааны асуудалд оруулсан эргзлтийн чанартай зүйл болжээ. Энэ шинэ онол дзвшигдсэнэзр ХШБ бол хүний биед бодитой байдаг, харж, хэмжиж, амталж болдог зүйл биш, харин биед зсийн мембрант байгууламж, түүний альфа, бетта, гамма гурван төлөв байгаагаас бий болсон үйл ажиллагааны олон хэлбэрүүдийг задалж, нэгтгэж, оюун дүгнэлт хийсний үндсэн дээр бий болсон хийсвэр ухагдахуун мөн гэдгийг илрүүлж, ХШБ- мембрант байгууламжийн гурван төлөв гэсэн харилцан шүтэлцээг гаргасан нь уг онолын хөдөлшгүй суурь нь болжээ гэж хэлэх үндэстэй.

Мембрант байгууламжийн (МБ) гурван төлөв

ХШБ-ы онолын шүтэлцээг илэрхийлбэл: МБ-ийн альфа шингэн төлөвөөр нөхцөлдсөн үйл ажиллагааны гадаад олон хэлбэрүүд нь шарын хийсвэр ухагдахуунтай, бетта хатуу төлөвөөр нөхцөлдсөн үйл ажиллагааны гадаад олон хэлбэрүүд нь бадганы хийсвэр ухагдахуунтай, гамма дундач төлөвөөр нөхцөлдсөн үйл ажиллагааны гадаад олон хэлбэрүүд нь хийн хийсвэр ухагдахуунтай холбоотой буюу хүн, амьтны биеийн бүхий л үйл ажиллагаа МБ - ийн гурван төлөвөөс хамаарах үзэгдэл болон дорно дахин, МУАУ - д хүний биеийн бүтэц, үйл ажиллагаа, өвчлөл, эмчилгээг хамарсан бүх зүйлийг ХШБ гэсэн гурван илэрхийллээр заншдан базаж томьёолдгийн хооронд нарийн уялдаа байж болохыг илрүүлсэн нь энэ шинэ санааны гол үндэслэл юм.

2рт, Гүн ухааны үүднээс:

Бид “ХШБ-МБ”шинэ санаа дэвшигдэхээс өмнө уламжлалт анагаах ухааны гүн ухааны холбогдолтой олон зүйлийн мөн чанарыг ойлгодоггүй байжээ. Ялангуяа бие махбодод бодитой оршин тогтнодог бодитой материаллаг субстанцилаг зүйл, уг зүйлийн бий болгосон үйл ажиллагааны олон хэлбэрүүд, уг хэлбэрүүдийг танин мэдсэний үндсэн дээр гаргаж ирсэн, цэгцэлж нягталсан ойлголтууд болох 5 махбод, ХШБ, Инь- Янь-н онолуудыг өөр хооронд н ь ялгаж салгалгүйгээр нэг ижил зүйл мэтээр хольж будлиантуулж байсан нь онол арга зүйн шинэ чиглэл гаргах, шинэ санаа дэвшүүлэх, нэгэнт гарчихсан шинэ санааг ойлгоход хүртэл түвэгтэй байдал бий болгодог байсан юм. Харин “ХШБ - МБМ шинэ онол нь дорно дахины уламжлалт анагаах ухаанд хүн эхээс төрж амьдрах, амьд явахаас эхлээд үхэх хүртэлх амьдралын бүхий л хугацаанд эрүүл байх, өвчлөх, өөрөөр хэлбэл бие хэл сэтгэхүйн олон талт үйл: идээ ундааны шингэлт, эс шингэх, биеийн дулаан үүсэлт, түүний зохицуулалт, өлсч ундаасах, үе гишүүний

3рт  Шинжлэх ухааны ач холбогдол:

Уг онол нь уламжлалт анагаах ухаан судлалын холбогдолтой ямар ч асуудлыг “субстанци - гадаад шинж — хийсвэрлэлт” гэсэн аргачлалын дагууд хандахыг үндэслэсэн нь дараа дараагийн судлаачдад судалгаа шинжилгээний ажлаа зөв зарчмын дагуу явуулах гол үндэслэл болсон юм.

“ХШБ -МБ шинэ онол нь ХШБ-ы холбогдолтой асуудлыг нөгөө нэг тал хандлагаас нь буюу орчин үеийн анагаах ухаан, эд эсийн түвшинд судлах боломжийг нээснээр дорно дахины онолыг эртний мэргэдүүдийн ном сударт илэрхийлэн бичсэн байдгаас нь илүү их задлан шинжилж олон шинэ. асуудлыг хөндөх боломжтойг нь илрүүлсэн юм. Хүний нас3 төрөлхийн өвөрмөц төрх, таван цул эрхтний өвчний үед хий, шар} бадган өөрчлөгдөх тухай МУУ —ны онолыг нийт бие махбодын УБ-д явагдах альфа, бетта, гамма гурван төлөвийн шилжилт, хувиралтын эрүүл, эмгэг өөрчлөлттэй харьцуулан шүтэлцүүлж тайлбарласан нь эрт хөгшрөлт, хэт таргалалт, өвчний архагшилт, хорт хавдрын сэдэлтээс урьдчилан сэргийлэх, эмчлэх цоо шинэ арга зарчим боловсруулах боломжийг бий болгож байна. Өөрөөр хэлбэл хүний онтогенез, филогенез хөгжлийн бүх асуудал, хүний бие гадаад орчны харилцан үйлчлэлийн асуудал, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудал, эрт хөгшрөлт, хэт таргалалт, дархлаа зохицуулгын асуудал нь далдлаг ХШБ -ы онолд далдлаг хэлбэрээр зангидагдан нэгтгэгдсэн байдгийн мембраны механизмыг илрүүлснээр судас шинжлэл, шээс шинжлэл, хануур засал, эмийн амт чадал эрдмийн тухай уламжлалт ойлголтын учир холбогдлыг илрүүлж, эрт хөгшрөлт, хэт таргалалтаас урьдчилан сэргийлэх, эмчлэх аргын үндэслэлийг тогтоож, элэг, зүрх, бөөр хамгаалах үйлдэлтэй шинэ эмүүдийг гаргаж авсан нь ХШБ - МБ“шинэ онолын арга зүй, гүн ухаан, танин мэдэхүй, шинжлэх ухааны нэн их холбогдлыг харуулж байгаа юм.

Ном зүй

1. Амбага.М,Хий, шар, бадган-мембрант байгууламж АУ-ны докторын зэрэг горилсон бүтээл. 1994, УБ.х.302
2.Амбага.М,Саранцэцэг.Б,Хий,шар,бадган-мембрант байгууламж, УБ, 1995,х, 68
3. Амбага М, Membrane mechanism of some theo¬retical problems of Traditional Medicine, UB 2000, pp,97
4.Амбага M, Саранцэцэг Б, Бадамцэцэг Б, Курс лекц no теории традиционный медицина, УБ, 2001 с.80
5.Анагаах ухааны дөрвөн үндэс /Х.Тумбаа хөрвүүлсэн/, УБ, 1991, х.735
6. БергельсонЛ, Мембраны, молекулы, клетки, М, Наука, 1982, с.182
7.Бородин ЕЛ,Арчаков AM, Теоретическое обсснованме испопьзования ненасыщенных липвдов для восстановления структуры м функции бшлогаческих мембран, “Вестник АУН СССРИ, 1.985, №3, с. 84-90,
8.Буддизм олеохофмйн түүхээс /редактор Г.Лувсанцэрэн, П.Лхагвасүрэн/ УБ, 1987,х,125
9.Бурлакова Е.Б., Пальшна Н.Н, Ре17ляторная функция мембран прм злокачественном росте, “Вестник АМН СССР3 182, №33 с,74-86.
10.Владимиров Ю.А. Арчаков А.И., Перекмсное окисление лимпвдов в биологичесох мембрашаж, М.Наука, 1972, с.252
11. Гүн ухааны товчоо /редаггор Д.Дагвадорж, Я.Дагдан/ УБ, 1995, х.183
12.Жигмэд Б, Монгол анагаах ухааны үндсэн онол, Хөх хот3 1986 он
13. Жүгдэр Ч. Агваанбалдангийн гүн ухааны үзэл, УБ, 1978.
14. Ивков В.Г., Берестовский г.И., Динамическая структура липидного бислоя мембран, М, Наука, 1981, с,296
15. Ясуо Кагава Биомембраны Высшая школа”,1984, 303.
16. Крепс Е.М., Липиды клеточных мембран, Л.Наука: 1981, с.340
17. Лүнрэг Дандар Халуун хүйтэн өвчнийг магадлан шинжлэх нь, УБ, 1992.
18. Мөөрсөн Ф.З., Патогенез и предупрекдение стрессорных и ишемических повредений сердца, 198, Шедицина., с.272
19. Скулачев В.П., Энергетика биологических мембран, М.Наука, 1989, с.564
20.Страйер Л, Биохимия, 1 том, М,Уир 1984, с,232 ‘
21.Bag wan Dash, Fundamentals of Ayurvedic Medi¬cine, Bombey, 1978.
22.Cevs G,How membrane chain Melting Phase tran¬sitional temperature is affected by Lipid chain asymmetry and Degree of Unsaturation, Biochemistry, 1991, Jul, 23.30, (29), pp.7186-7193.
23.Cossins A.R. Adaptation of Biological Membranesto temperature, Biochemica et Biophysica Acta, 1977,
v.470,pp.395-411.
24.Muriaf P, Moureli M, Characterization of membrane fraction, Lipid composition of Cirrotic Rat Liver, J.of Hepatojogy, 1992, v.14, pp. 16-21.
25.Science and Philosophy of Indian Medicine, ed¬ ited by K.N.Udupa, 1978, 301pp.
26.Shinitzky M, Membrane fluidity and Cellular func¬tions, CRC Press, 1984, v.1, pp. 1-54.
27.Sinensky M, Homeoviscous Adaptation and Ho¬meostatic process that regulates yhe viscosity of Mem¬brane Lipids, Proc, Nat.Acad.Science USA, 1974, v.71. № 2, pp.522-525.
28.Tibetan Medical Paintings, Serinda Publications, London, 1992, pp.170
29.Tibetan Medicine, 1983, S,№ 6, pp.64-91.
30.Wahnon R, Age and Membrane flu id ity, Mech.Ageing Dev. 1989, v.50, pp.249-255.
31.Zubemko G.S, Significance of platelet membrane flu id ity in Mental Disorder of Late-life, Ups. J.Med.Sci.SuppI, №1, 1990, v.48, pp.225-244.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2401
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК