Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2001, 2(115)
Хүн амын эмнэлгийн тусламжийн хэрэглээ ба нас хүйсний бүтэц
( Судалгааны өгүүлэл )

Ц. Содномпил /1971 оны төгсөгч /, К.Тунгалаг

Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв

 

Эмнэлгийн тусламжийн хэрэглээ, түүний бүтцийг хүн амын нас хүйсээр судлах нь өнөөгийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд чухал ач холбогдолтой.

Учир нь эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд эмзэг бүлгийг зарим талаар насны байдлаар тодорхойлж, 0-16 насны хүүхэд. /сургуульд сурдаг бол 18 хүртэлх насны/, тэтгэврийн насны хүмүүсийг эмзэгт тооцон даатгалын хураамжийг нь төр хариуцах, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний 10  хувийн төлбөрөөс чөлөөлөх гэх мэт хөнгөлөлтүүдийг үзүүлдэг билээ.

Иймд эдгээр хөнгөлөлт нь хүн амын эмнэлгийн тусламжийн хэрэглээ буюу эмнэлэгт хэвлэлтийн үзүүлэлтэд нөлөөлж байгаа эсэхийг судлах зайлшгүй шаардлагатай байдаг.

Нөгөөтээгүүр статистикийн тайлан мэдээгээр жилд манай хүн амын 20 орчим хувь нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг тооцоо гардаг. Төр засгаас өвчилсөн хойно нь бус өвчлөхөөс сэргийлж, эрүүл мэндийн зардлыг урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд чиглүүлэх бодлогын зорилтыг хангаж чадахгүй байна. Иймд эмнэлэгт хэвлэлтийг бууруулахад эмнэлгийн тусламжийг хэрэглэж байгаа хүн амын нас хүйсний бүтцийг судалж

Иймд эдгээр асуумжийн аргаар хүн амын эмнэлэгт хэвлэлтийг нас хүйсний бүтэцтэй нь харьцуулан мөн судалгаанд хамрагдсан аймаг, хотуудын эрүүл мэндийн статистикаар хүн амын эмнэлэгт хэвлэлтийн динамик зэргийг судалсан дүнг өгүүллээ.

Судалгааны арга зүй: Судалгааны нэгжийг үечилсэн санамсаргүй түүвэрлэлтийн аргаар хийж, Улаанбаатар хот, Дорнод, Дорноговь, Увс, Хөвсгөл аймгуудын төв болон тус бүрд 2-4 сумаас, нийт 4538 өрхийн 20771 хүн амыг хамруулсан. Судалгаанд хамрагдсан хүн амын нас хүйсний бүтцийг Монгол улсын хүн амын нас хүйсний бүтцийг хадгалахаар тооцож түүвэрлэлтийг хийсэн болохыг хүснэгт 1-ээс харна уу. Судалгаанд тусгайлан боловсруулсан асуумжийг хэрэглэн 1999 оны 12 сарын 31-нээс 2000 оны 12 сарын 31  хүртэлх хугацаанд хүн амын эмнэлэгт үзүүлсэн ба эмнэлэгт хэвтсэн байдлыг бүртгэж авсан. Эмнэлэгт хэвтсэн тохиолдлын ЭМД-ын дэвтэрт хийгдсэн тэмдэглэл ба нэмэлт асуумжаар авсан бөгөөд зөвхөн ЭМД-аар хэвтсэн тохиолдлуудыг тооцсон болно.

Судалгааны үр дүн:

Судалгаагаар хүн амын эмнэлэгт хэвтэлт 1000 хүн амд эрэгтэй 96.0±6.0, эмэгтэй 125.4±6.4 байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн эмнэлэгт хэвтэлт эрэгтэйчүүдээс 29.4 промилээр илүү байна. /р<0.005/. Эрүүл мэндийн статистикийн тоо баримтаас үзвэл Монгол улсад 1000 хүн ам тутмаас 1996 онд 216.5, 1997 онд 199.8,1998 онд 195.4 хүн тус тус эмнэлэгт хэвтэж эмчлүүлжээ. Манай судалгааны дүн дээрх үзүүлэлтээс бага байгаа нь сүрьеэ, халдварт, арьс өнгөний зарим өвчин, төрөх, сэтгэл мэдрэл, хавдар, зарим гэмтэл зэрэг ЭМД-д хамрагдаагүй үйлчилгээ ороогүйтэй холбоотой юм.

Насны ангиллаар авч үзвэл 0-1 насанд эрэгтэй хүүхдийн эмнэлэгт хэвтэлт эмэгтэйгээс 82.0 пунктээр их байгаа ба цаашид 50 нас хүртэл эмэгтэйчүүдийн хэвтэлт насны бүлэг ахих тутам ихсэж байгаа хандлага харагдаж байна. Харин 50-59 наснаас эхлэн хүйс хоорондын ялгаа аажмаар багасч 60 ба түүнээс дээш насанд эрэгтэйчүүдийн хэвтэлт бага зэрэг илүү болж байна /Хүснэгт 2/.

Насны ангиллаар эмнэлэгт хэвтэлт 0-1 насанд A 195.8 промиль байгаа ба цаашид 6-15 нас хүртэл буурч 47.9 промильд хүрч 16-24 наснаас нас ахих тутам ихсэж 301.6 промильд хүрч байна.

Хүн амын нас хүйсний бүтэц болон эмнэлэгт хэвтэлтийн бүтцийг насны ангилалаар харьцуулан хүн амын 5.3%, 5.4%-ийг эзэлдэг 50-59, 60 ба түүнээс дээш насны хүн амын эмнэлэгт хэвтэлт нийт хэвтэлтийн 7.8%-ийг тус тус эзэлж байна. /Зураг 1/.

Хүн амын эмнэлэгт хэвтэлтийн 25.7%-ийг 0-15 насны хүүхэд, 14,6%-ийг 60 ба түүнээс дээш насны хүмүүс эзэлж байна.

25-49 насанд эмнэлэгт хэвтэлт их байгаа нь энэ насны эмэгтэйчүүдийн хэвтэлт ихэсч байгаатай холбоотой байна. /Хүснэгт 2/

Судалгаанд хамрагдсан аймаг хотуудын эрүүл мэндийн статистик анализ хийж үзэхэд эмнэлэгт хэвтэгсдийн дунд 65 ба түүнээс дээш насны хүмүүсийн эзлэх хувь ихэссэн байгаа юм.

Доорх хүснэгтээр судалгаанд хамрагдсан аймаг хотуудын 65 ба түүнээс дээш насны хүмүүсийн эмнэлэгт хэвтэлтийг нийт эмнэлэгт хэвтэлтийн түвшинтэй нь харьцуулсан үзүүлэлтийг доорх хүснэгтээр харуулав.

Дээрхээс харахад 60 наснаас дээш эмнэлэгт хэвтэлт сүүлийн 4 жилд буураагүй, харин ихэссэн байна.

Хэлэлцүүлэг

Насны ангилал ахих тутам хүн амын өвчлөл нас баралт нэмэгдэж» эмнэлгийн үйлчилгээний хэрэглээ нэмэгддэг нь зүйтогтол боловч, энэхүү зүй тогтлоос гадна эмнэлгийн тусламжийн хэрэгцээнд нөлөөлдөг хүчин зүйлүүдийн нэг нь төлбөрийн асуудал байдаг. 1997 оноос эхлэн эмнэлэгт хэвтэлт эмчлүүлсэн тохиолдолд даатгуулагч эмчилгээний зардлын 10%-ийгөөрөө төлж байх шийдвэр гарсан ба харин өндөр настан, 0-16 насны хүүхэд энэхүү төлбөрөөс чөлөөлөгдсөн нь эмнэлгийнтусламжийн хэрэглээнд зохих нөлөө үзүүлэх болсон юм. Статистикийн мэдээгээр 1994 оноос хойших хүн амын насны бүтэц, нас баралтын насны бүтцийн динамикийг судалж үзэхэд 60 ба түүнээс дээш насны хүмүүсийн эзлэх хувьнэмэгдээгүйгззр барахгүй хүн амыг эзлэх хувьд онцын өөрчлөлт гараагүй байна. Харин бидний судалгаанд хамрагдсан аймаг хотуудын хүн амын эмнэлэгт хэвтэлтэнд 60+ насны хүмүүсийн эзлэх хувь ихэссэн /3, 4» 5/ байна.Мөн урьд нь хүн амын дунд хийгдэж байсан зориудын асуумж судалгаануудын дүнг харьцуулахад настны эмнэлэгт хэвтэлт ихэссэн динамик ажиглагдаж байгаа юм.Тухайлбал, 1985 онд хүн амын бүрдмэл үзлэгийн үеэр хийсэн судалгаагаар /1/ 50 дээш насны хүн амын эмнэлэгт х-эвтэлт 167.1-218.6 промиль,1998 онд М.Шагдарсүрэнийг хийсэн судалгаагаар 121 60 ба түүнээс дээш насны хүн амын эмнэлэгт хэвтэлтийн нийт үзүүлэлт 246.0 промиль байсан байна.

Дүгнэлт

1.Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эмнэлэгт хэвтэлт ялгаатай байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн эмнэлэгт хэвтзлт эрэгтэйчүүдээс 29.4 промилззр илүү байна /р<0.05/. Энд төрөлтийн улмаас эмнэлэгт хэвтэлт ороогүй боловч, төрөх насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламжийн хэрэгцээ эрэгтэйгээс илүү байдаг зүй тогтолтой холбоотой байж болох юм.

2.Насны ангиллаар авч үзвэл 0-1 насанд эрэгтэй хүүхдийн эмнэлэгт хэвтэлт эмэгтэйгээс 82.0 пунктээр их байгаа ба цаашид 50 нас хүртэл эмэгтэйчүүдийн хэвтэлт насны бүлэг ахих тутам ихсэж, 50-59 наснаас эхлэн хүйс хоорондын ялгаа аажмаар багасч байна.

3.Хүн амын эмнэлэгт хэвтэлтийн 25.7%-ийг 0-15 насны хүүхэд, 14.6%-ийг 60 ба түүнээс дээш насны хүмүүс эзэлж байна.

4.Хүн амын эмнэлэгт хэвтэлтэнд 60 ба түүнээс дээш насны хүмүүсийн эзлэх хувь сүүлийн 4 жилд ихэссэн байна.

Ном зүй

1.БНМАУ-ын хүн амын өвчлөл, дууссан ажлын тайлан АУХ, 1985 он
2.М.Шагдарсүрэн ба бусад “Монгол улсын настны бүрэлдэхүүн, нийгэм эрүүл мэндийн байдал” судалгааны дууссан ажлын тайлан, УБ, 1999, УБД 2000-00092.
3.Эрүүл мэндийн үзүүлэлтүүд,ЭМУМБТ-ийн Эрүүл мэндийн статистик мэдээллийн алба, 1996 онмэндийн статистик [^мэдээллийн алба, 1397 он
5.Эрүүл мэндийн үзүүлэлтүүд, ЭМУМБТ-ийн Эрүүл мэндийн статистик мэдээллийн алба, 1998 он
6.Social Health insurance, A guid book for planning
7.An assessment of vulnerable groups and structural adjustment in Mongolia. A report prepared by Save the Chil¬dren Fund in Co-operation with the World Bank, 1992
8.Living standard measurement survery, NSO, 1998
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ц.МУХАР


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1206
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК