Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 1(38)
ДЭМБ томуугийн вакцины найрлагын тухай зөвлөмжөө нийтлүүлэв
( Товч мэдээлэл )

П.Нямдаваа

Томуугийн Үндэсний Төв

 
Абстракт

ДЭМБ жил бүрийн 2 дугаар сард томуугийн ирэх улиралд Дэлхий бөмбөрцгийн хойд хагаст хэрэглэх вакцины найрлагын тухай зөвлөмж гаргадаг билээ. 2011-2012 оны томуугийн улиралд буюу ирэх 9 дүгээр сараас хэрэглэвэл зүйтэй гэж үзэж буй гурван цэнт вакцины найрлагыг ДЭМБ энэ оны 2 дугаар сарын 17-нд зарлалаа.

ДЭМБ-тай хамтран ажилладаг Томуугийн Үндэсний Төвүүдээс авч байгаа 7 хоног тутмын мэдээ, Лавлагаа төвүүдийнхээ судалгаан дээр үндэслэн томуугийн ирэх улиралд Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын орнуудад энэ жилийн зөвлөмж болгосон найрлагатай вакцинаа үргэлжлүүлэн хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, томуугийн 2011-2012 оны улиралд хэрэглэх вакцин нь:

  • A/California/7/2009(H1N1)-төст,
  • A/Perth/16/2009(H3N2)-төст,
  • B/Brisbane/60/2008-төст омог агуулсан гурван цэнт найрлагатай байх нь зүйтэй гэж ДЭМБ үзсэн байна.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 278
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК