Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2011, 1(09)
Монголд хол, ойрын хараатай мультифокаль болор суулгасан тухай
( Судалгааны өгүүлэл )

Г.Нарангарав, Б.Оюунтуяа, Б.Гэрэлмаа, Н.Амаржаргал

Солонго нүдний эмнэлэг

 

Болор цайх өвчин буюу катаракт нь зайлсхийж болох сохрол гэж үздэг учир энэ өвчнийг эмчлэх хамгийн үр дүнтэй арга нь цайсан болрыг авч хиймэл болор суулгах мэс заслын арга юм. Сүүлийн 20 жилийн хугацаанд хиймэл болорын чанар болон хэлбэр өөрчлөгдөн хөгжсөөр байгаа билээ. Үүний нэг хэлбэр болох хол, ойрын хараатай болор хийгддэг болсноор өндөр хасах болон нэмэх шил зуудэг мөн хугарлын гажиг засах лазерын мэс засал эмчилгээ хийх боломжгүй тохиолдолд уг болорыг тавих тохиромжтой.

Зорилго

Хол,ойрын хараатай буюу мультифокаль болорын давуу талыг тодорхойлох

Зорилт

  1. Мэс заслын өмнөх болон дараах харааны чадал тодорхойлох
  2. Мэс заслын дараах хол ба ойрын харааг тодорхойлох

Материал ба аргачлал

Солонго нүдний эмнэлэгт 2009 оны 2 сараас 2011 оны 3 сард хэвтэж эмчлүүлж хол ойрын хараатай болор суулгах мэс засалд орсон 33 нүдийг судалгаанд хамруулсан.

Өвчтнүүдийг сонгохдоо чихрийн шижин, глаукомгүй болон торлогийн эмгэг өөрчлөлтгүй хүмүүсийг сонгосон.

Судалгааг хийхдээ нийт өвчтөнд зовиур, асуумж, бодит үзлэгийг хийсэн. Бүх өвчтөнд:

  1. Хол ойрын харааны чадлыг Ландольтын хүснэгт болон авторефрактометрээр мэс заслын өмнө болон мэс заслын дараах 1 дэх хоног, 7 дах хоног, 1 сарын дараа шалгасан.
  2. Нүдний өмнөд хэсгийг биомикроскопигоор харж шинжилсэн.
  3. Хүүхэн харааг өргөсгөж нүдний угийг 90 болон 20Д дижитал линзээр шалгасан.
  4. Хиймэл болрын тооцоог Bio Medix A scan, Keratometer super KMS6 багажаар тодорхойлсон.
  5. Мэс заслын өмнө 2-3 цагийн өмнө өргөн хүрээний антибиотик 30 мин тутам 1 дуслаар дусаасан.
  6. Мэс заслыг Baush&Lomb-ын Фако машинаар хийсэн.
  7. Хэсгийн мэдээ алдуулалтын дор эвэрлэгт 0.6-1 мм зүслэг хийн болорыг соруулан аван арын хоргод уян болороо тавьсан.
  8. Английн IDIFF-P1, Alcon ReSTOR, Герман Zeiss Acritec төрлийн Олон Улсад хэрэглэгддэг уян болорыг тавьсан.

Үр дүн

  1. Мэс заслыг Факоэмульсификацийн аргаар оёдолгүй хийсэн тул мэс заслын дараа бүх өвчтөн зовиургүй байв.
  2. Мэс засал хийгдсэн өвчтөний холын хараа мэс заслын өмнө 18% нь 0.05, 82% нь 0.1-0.5 хараатай байсан бол мэс заслын дараах (1сар) харааны чадлын 54,5% нь 0.1-0.5, 45,5% нь 0.6-аас дээш болтол сайжирсан байна.
  3. Мэс засал хийгдсэн өвчтөний ойрын хараа мэс заслын өмнө 70% нь 0.1-0,5, 30% нь 0,6 дээш хараатай байсан бол мэс заслын дараах (1сар) харааны чадал 45,5% нь 0.1-0.5, 54,5% нь 0.6-аас дээш болтол сайжирсан байна.
  4. Хагалгаанд орсон нийт өвчтний n=12 (63,2%) эм, n=7 (36,8%) эр, 16- 29 насны 6, 30-39 насны 2, 40-49 насны 6, 50-59 насны 4, 60-аас дээш насных 1 байв.

Дүгнэлт ба хэлцэмж

  1. Мультифокаль болор тавьсаны дараах холын хараа шилээр засарч байсантай адил сайжирсан байна. Харин 3 өвчтөн ойрын харааны шил зүүсэн байна.
  2. Мэс заслын дараах хараа богино хугацаанд сэргэж байна.
  3. Мэс заслын зүслэгийн хэмжээ жижиг хийгдсэнээр шарх эдгэрэлт хурдан байна.
  4. Энэхүү болорыг хэрэглэснээр олон жил өндөр шил зүүж байгаа өвчтөнд дахин шил зүүхгүй байх ба энэ нь хувь хүнд илүү тааламжтай байв.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Хянасан: Анагаах ухааны доктор Э.Санжаа


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1007
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК